Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 270

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл,

-улсын яллагчаар Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Ганбулган,

-хохирогч О.Үйлстөгөлдөр,

-шүүгдэгчийн өмгөөлөгч И.Отгонсүрэн,

-шүүгдэгч Г.Төмөртулга нарыг оролцуулан тус шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Төмөрсүхийн Төмөртулга холбогдох эрүүгийн 201619000450 дугаартай хэргийг 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

     Шүүгдэгчийн биеийн байцаалт:

     Монгол улсын иргэн, 1991 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, замчин мэргэжилтэй, Улаанбаатар төмөр замын 2 дугаар ангийн 1 дүгээр хэсэгт замчин ажилтай, Төв аймгийн Батсүмбэр сумын 2 дугаар багийн Замын 1-1тоотод оршин суух, ам бүл 3, эцэг, эхийн  хамт амьдардаг,  улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, Илжигэн овогт Төмөрсүхийн Төмөртулга /РД:НБ91030335/ гэв.

 

     Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/,

Шүүгдэгч Төмөрсүхийн Төмөртулга нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 16 цагийн орчимд Төв аймгийн Батсүмбэр сумын 2 дугаар багийн нутагт орших “Баянбуурал” амралтын газрын дэлгүүрийн гадна бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, догшин авирлан иргэн О.Үйлстөгөлдөрийг “нутаг дээр том явлаа” гэх үл ялих зүйлээр шалтаглан зүүн хөмсгөн тус газар нь толгойгоороо мөргөн хүч хэрэглэн танхайрч, бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

     Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

     Шүүгдэгч Т.Төмөртулгын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Тиймээс нэмж  ярих зүйлгүй..” гэв.

     Хохирогч О.Үйлстөгөлдөр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “..2015 оны 05 сарын 15-ны өдрийн 14 цагийн үед дэлгүүрээс ундаа аваад гараад явж байсан чинь араас нэг машинтай хүн ирээд цигнаалдаад юу байна гээд гар барисан. Тэгээд намайг чи хаана байдагийн гэхээр нь би Нацагдорж гэдэг ахындаа ирсэн гэсэн. Тэгсэн миний гарыг тавихгүй байхаар нь би гараа авъя гэсэн чинь чи нутаг дээр байж ямар том пизда вэ гээд малгайгаа эргүүлж тавиад намайг мөргөсөн. Тэгээд би зугтаасан чинь намайг машинаар хөөсөн тэгээд би ах дээрээ ирээд агаа намайг хүн зодчихлоо гэсэн чинь хаана байна гээд дараас очисон чинь манай эгч хараад энэ Төмөртулга байна гээд танисан. Тэгээд манай ах бид нар Төмөртулгын ээж дээр нь очоод байж байсан чинь Төмөртулга нэг мотоциклтой хүнтэй хамт ирээд манай ах нартай зодолдох гээд дайраад байсан. Тэгсэн чинь Төмөртулгын ээж нь салгаад та нар одоо яв гэхээр нь бид нар яваад Батсүмбэр сумын эмнэлэгт очоод оёдол тавиулаад маргааш нь шүүх эмнэлэг дээр очиж гэмтлийн зэргээ тогтоолгосон...” гэв.

 

            Гэрч А.Нацагдорж мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: "...2016 оны 05 дугаар сарын 15-ны өдөр гэртээ хашаагаа янзлаад байж байсан тэгтэл Үйлстөгөлдөр 16 цагийн орчимд хөмсөгнөөс нь цус гарчихсан гүйж ирсэн юм. Юу болов гэж асуухад намайг танихгүй хүмүүс зодоод гэхээр нь би гэрээсээ эхнэрээ дагуулаад машинаа асаагаад ямар хүмүүс болохыг харахаар яваад Төмөртулга байна гэдгийг мэдээд араас нь яваад уулзах гэтэл Төмөртулга төмөр замын гармаар гараад зугтаачихаар нь би буцаж Төмөртулгын ээжийн гэрт ороод манай эхнэр ээж Нэргүйг нь дуудаад манай эхнэр танай хүүхэд манай хүүхдийг зодсон байна гээд ярилцаж...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22-р ху/,

 

     Гэрч Д.Мөнхбат мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “..2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр би Баянбуурал амралтанд хүргэн Наранцогтын гэрт нь нагац дүү Үйлстөгөлдөр болон эхнэр хүүхдийн хамтаар байсан ба 16 цагийн үед Үйлстөгөлдөр дэлгүүрээс ирсэн бололтой нүүр хөмсөг нь язарчихсан  цус гоожсон байдалтай гүйгээд ирсэн. Тухайн үед бидэнд ямар хүмүүст зодуулчихав гэхэд машинтай хүмүүст зодуулчихлаагэж хэлсэн тэгэхээр нь ямар хүмүүст зодуулчихсан юм гэсэн чинь тэр байна гэхээр нь би Нацагдорж, Нандинчимэг хоёртой  Үйлстөгөлдөрийг аваад тухайн саарал машины араас хөдөлсөн ба хажууд нь очсон чинь машиныг нь нэг залууу барьчихсан хажууд нь нэг хүүхэн суугаад пиво уугаад байж байсан тэгээд тэр машиныг барьж байсан залууг нь Төмөртулга гэдэг залуу байна гэж Нацагдорж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-р ху/,  

 

     Гэрч М.Нэргүй мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “.. 2016 оны 05 дугаар сарын 16-ныөдөр өвсөө тавьчихаад ирсэн чинь манай байрны гадна буюу Баянбуурлын Замчдын 1-1 тоотод манай хүү Төмөртулгад зодуулсан гээд нэг залуу ах эгч нартайгаа ирсэн. Тэр залуугийн хөмсөгнөөс цус гарчихсан мөргүүлсэн гэж байсан..” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26-р ху/,

 

Гэрч Н.Соёлог мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2016 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 17 цагийн үед би малын ажил эхлээд тугалдаа мотоциколтой явж байсан чинь голын эрэг дээр манай нутгийн Төмөртулга гээд залуу танихгүй 2 хүнтэй хорхог хийгээд байж байсан ба тэнд би Төмөртулгатай нэг шил пиво уучихаад мотоциклоо бариад  Төмөртулга дээшилчихээд ирье гэсэн болохоор нь ардаа суулгаад Төмөртулгын гэрийн хажууд явж байсан нь гэрийн хажууд 3-4 хүн байсан ба Төмөртулгын ээж Нэргүй гэдэг хүн байсан ба тэр хүмүүс Төмөртулгаруу хүүхэд зодчихлоо гэж хашхираад дайраад байсан тэгээд Төмөртулга бас тэд нар луу би наад хүүхдийг чинь зодоогүй гээд хэрэлдээд байсан. Тэгээд би яваад өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31-р ху/, 

 

 

Гэрч Г.Болорчимэгийг хохирогч О.Үйлстөгөлдөртэй нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл: “Тухайн өдөр гол дээрээс би машин барьж ирсэн, дэлгүүрээс гарч ирээд Төмөртулга надтай солигдож суугаад жолооны хүрдний араас машины цонхоороо хохирогч руу сайн уу хаанаас ирсэн юм бэ энэ тэр гээд юм ярьж байсан бм утсаар ярьж байсан болохоор сонсоогүй. Тэгсэн чинь Төмөртулга нөгөө хүүхдийг машинаас гараад шууд хөмсөг рүү нь мөргөчихсөн. Тухайн үед тэр залуу ч гэсэн намайг рульний ард байхыг харсан тэгээд би гараад Төмөртулгыг болиулаад машинд суулгасан тухайн үед нөгөө залуу ч гэсэн цаашаа гүйгээд явчихсан” гэх мэдүүлэг /хх-ийн 34-р ху/,

 

БУСАД БАРИМТ СЭЛТ:

-гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-3/,

-шүүгдэгч Т.Төмөртулгын ял шийтгэлийн хуудсыг шалгахад "ял шийтгэлгүй " гэх лавлагаа /хх-53/,

-шүүгдэгч Т.Төмөртулгыг 2016 оны 05 дугаар сарын 29-ний өдөр сэжигтнээр /хх-45/, 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдөр яллагдагчаар /хх-47-48/ байцаасан тэмдэглэл  зэрэг нотлох баримтуудыг яллах болон өмгөөлөх талууд сонгох замаар шинжлэн судлав.

 

      Хэрэгт цугларсан дээрх нотлох баримтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

 

     Шүүгдэгч Төмөрсүхийн Төмөртулга нь согтууруулах ундааны зүйл хэрэгэлсэн үедээ2016 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 16 цагийн орчимд Төв аймгийн Батсүмбэрсумын 2 дугаар багийн нутагт орших “Баянбуурал” амралтын газрын дэлгүүрийн гаднабусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, догшин авирлан иргэн О.Үйлстөгөлдөрийг “нутаг дээр том явлаа” гэх үл ялих зүйлээр шалтаглан зүүн хөмсгөн тус газар нь толгойгоороо мөргөн хүч хэрэглэн танхайрч, бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь гэрч А.Нацагдоржийн: “..2016 оны 05 дугаар сарын 15-ны өдөр гэртээ хашаагаа янзлаад байж байсан тэгтэл Үйлстөгөлдөр 16 цагийн орчимд хөмсөгнөөс нь цус гарчихсан гүйж ирсэн...” гэх мэдүүлэг /хх-21-22/, гэрч Д.Мөнхбатын “..16 цагийн үед Үйлстөгөлдөр дэлгүүрээс ирсэн бололтой нүүр хөмсөг нь язарчихсан  цус гоожсон байдалтай гүйгээд ирсэн..” гэх мэдүүлэг, гэрч М.Нэргүйгийн “...Төмөртулгад зодуулсан гээд нэг залуу ах эгч нартайгаа ирсэн. Тэр залуугийн хөмсөгнөөс цус гарчихсан мөргүүлсэн гэж байсан..” гэх мэдүүлэг, хохирогч О.Үйлстөгөлдөрийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, шүүгдэгч Т.Төмөртулгын хэргээ хүлээн мэдүүлж байгаа мэдүүлэг зэрэг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн хэм хэмжээний хүрээнд цуглуулж бэхжүүлж авсан хууль ёсны нотлох баримтуудаар тус тус давхар нотлогдож байх тул шүүгдэгч Т.Төмөртулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна гэж шүүхүзлээ.

 

Шүүгдэгч Т.Төмөртулгад ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураараа барагдуулж байгаа байдал, хохирогч гомдол санал гаргаагүй байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх дүгнэв.

 

 Хохирлын талаар:

Хохирогч О.Үйлстөгөлдөрт хохиролд 670 000 төгрөг төлж барагдуулсан. Хохирогч О.Үйлстөгөлдөр нь хохирол гомдолгүй гэсэн тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх гэм хорын хохирлын асуудал байхгүй байна.

 

Эд мөрийн баримт болон битүүмжилсэн зүйлийн талаар:

Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримт болон иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч Т.Төмөртулга нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 285, 286, 288, 290, 294, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-1.4 дэх хэсэг, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь

 

          1. Шүүгдэгч Илжигэн овогт Төмөрсүхийн Төмөртулгыг догшин авирлаж танхайрсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Төмөрсүхийн Төмөртулгыг 3 /гурав/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

            3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар ялтан Т.Төмөртулгад оногдуулсан 3 /гурав/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

            4. Монгол улсын Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар ялтан Т.Төмөртулгад оногдуулсан 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзсугай.

 

            5. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар ялтан Т.Төмөртулгын тэнсэнгийн хугацаанд хяналт тавьж ажиллахыг Төв аймгийн цагдаагийн газарт үүрэг болгосугай.

           

            6. Монгол улсын Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.5 дахь хэсэгт зааснаар тэнсэнгийн хугацаанд ялтан Т.Төмөртулга нь захиргааны шийтгэл хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх болохыг мэдэгдсүгэй.

 

            7.  Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт ирээгүй, ялтан Т.Төмөртулга нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

           

            8. Ялтан Т.Төмөртулга нь хохирогч О.Үйлстөгөлдөрт хохиролд 670 000 төгрөг төлсөн болохыг дурдсугай.

 

9. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж ялтан Т.Төмөртулгыг бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээхийг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Ю.ЭНХМАА