| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваагийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 139/2017/00425/И |
| Дугаар | 408 |
| Огноо | 2017-11-21 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 11 сарын 21 өдөр
Дугаар 408
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар овогт ийн //-ыг 1975 оны 01 сарын 01-нээс 1976 оны 07 сарын 3-н хүртэл Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд малчнаар, 1979 оны 08 сарын 20-ноос 1980 оны 02 сарын 04-н хүртэл Дундговь аймгийн Техник туслалцааны Барилгын 6-р трестэд засварчнаар, 1980 оны 02 сарын 04-нөөс 1989 оны 01 сарын 10-н хүртэл Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Аж үйлчилгээний ангийн жолоочоор, 1989 оны 01 сарын 12-ноос 1992 оны 02 сарын 19-н хүртэл Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд жолоочоор, 1992 оны 02 сарын 19-нөөс 1994 оны 12 сарын 31-нийг хүртэл Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил ХК-д жолоочоор тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119, 120 дугаар зүйлд зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ