| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 179/2019/0330/ |
| Дугаар | 2019/ШЦТ/357 |
| Огноо | 2019-11-28 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Ч.Батзориг |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 2019/ШЦТ/357
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,
Нарийн бичгийн дарга Х.Золжаргал,
Улсын яллагч Ч.Батзориг,
Хохирогч: Б.Бадмаа,
Шүүгдэгч ***************нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын
прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ***************холбогдох эрүүгийн 1938005920402 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч ***************нь 2019 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас 25 километрийн зайд Ачмаг нуурын босго гэх газарт өөрийн эзэмшлийн 04-97 ОРО улсын дугаартай суудлын авто машин жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж зорчин явсан ***************амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ***************нь 2019 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас 25 километрийн зайд Ачмаг нуурын босго гэх газарт өөрийн эзэмшлийн 04-97 ОРО улсын дугаартай суудлын авто машин жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж зорчин явсан ***************амь насыг хохироосон гэм буруутай болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
Хохирогч ***************мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:...Миний нөхөр ***************80 км/цагийн хурдтай жолоодож явсан. Зам дээр явган хүн гарч ирээд миний нөхөр ***************машинаа зогсоох арга хэмжээ авах үедээ замын хажуу руу унаж осол гарсан. Надад энэ хэрэгт нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол санал байхгүй. Хэргийг хурдан шийдүүлмээр байна...гэх мэдүүлэг /хх-ийн 17-р тал/
Хохирогч ***************гэрчээр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ... Тосонцэнгэл сум өнгөрч яваад Ачмаг нуурын босго гэх газарт Түнэл сумруу салдаг уулзварын ойролцоо явж байтал ногоон цамцтай, хар өнгийн үүргэвчтэй малгайтай үл таних эрэгтэй хүн гарч ирээд гар өргөхөөр нь миний нөхөр ***************багтахгүй машинаа дарж өнгөхөд санаатай хүн суулгаж багтахгүй юм чинь гээд өнгөрөх гэтэл бид нарын зорчиж явсан машины урдуур тухайн үл таних эрэгтэй хүн гүйгээд ороод ирсэн. Миний нөхөр ***************эсрэг талын урсгалруу машинаа дараад ортол урдаас машин ир* яваа харагдсан. Тэр үед тухайн үл таних эрэгтэй хүн өнгөрсөн байсан тул миний нөхөр буцааж машиныхаа жолооны хүрдийг өөрийн явж байсан урсгалруу дарахад машин замын хажууруу орж хэсэг явж байгаад 2 удаа өнхрөөд 4 дугуйн дээрээ тогтсон. Тэгтэл миний охин А.Чулуунцэцэг нас барсан машины хажууд газарт хэвтэж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 18-р тал/
Гэрч ***************мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ... Орхон аймгийн Баян-Өндөр сумаас Хөвсгөл аймгийн Мөрөн сумын чиглэлд гараад Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сум өнгөрч яваад Ачмаг нуурын босго нэх газарт Түнэл сумруу салдаг уулзварын ойролцоо явж байтал ногоон цамцтай, хар өнгийн үүргэвчтэй малгайтай үл таних эрэгтэй хүн гарч ирээд гар өргөхөөр нь манай аав машин дотор багтахгүй юм чинь гээд машинаа дарж өнгөрөх гэтэл бид нарын зорчиж явсан машины урдуур тухайн үл таних эрэгтэй хүн гүйгээд ороод ирсэн. Миний аав тэр үед эсрэг талын урсгалруу машинаа дараад ортол урдаас машин ирж яваа харагдсан. Тэр үед тухайн үл таних эрэгтэй хүн өнгөрсөн байсан тул миний аав буцааж машиныхаа жолооны хүрдийг өөрийн явж байсан урсгал руу дарахад машин замын хажууруу орж хэсэг явж байгаад 2 удаа өнхөрөөд 4 дугуйн дээрээ тогтсон. Тэгтэл миний дүү охин А.Чулуунцэцэг нас барсан машины хажууд газарт хэвтэж байсан. Би хэдэн км цагийн хурдтай явж байсан талаар мэдэхгүй байна, миний аав жолоо бариад би урд хажуугийн сандал дээр суугаад ард талын зүүн захад эмэгтэй дүү А.Чулуунцэцэг, голд нь ээж баруун захад Пунцаг нар сууж явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 22-р тал/
Гэрч ***************мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ... Орхон аймгийн Баян-Өндөр сумаас гараад Хөвсгөл аймгийн Мөрөн сумын чиглэлд явж байгаад замдаа бууж бие засаад Мөрөн рүү явж байхад Түнэл сумруу салдаг Ачмаг нуурын ойролцоо явж байтал үл таних согтуу хүн зогсож байгаад гар өргөж байгаад гэнэт машины урдуур гараад гүйсэн. Тэгээд жолооч *************** ах зүүн гар талруугаа дараад эсрэг урсгалд ороход урдаас нь машин ирж байсан тул буцаагаад өөрийн урсгал руу оруулахад машин хажууруу өнхөрч осолдсон. Миний зүүн гарын савх хугарсан, цээж хэсэг хөндүүртэй, баруун талын мөр өвчтэй байна. Би чанх ард талд нь сууж байсан болохоор мэдээгүй шулуун замд 80 км цаг орчим хурдтай явж байсан ба Түнэл сум руу салдаг уулзвар руу дөхөхөд хурд саарсан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 24-р тал/
Гэрч ***************мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ... Хөвсгөл аймгийн Түнэл сумын төвд хүүгийнхээ хадгыг өгчөөд буцаад хэдэн цагийн үед гэдгийг нь санахгүй байгаа бөгөөд хатуу хучилттай замруу орох гэж явж байтал сууж явсан машин унтраад асахаа больсон юм. Тэгээд би машинаасаа буугаад төв зам руу алхсан. Төв зам руу алхаад нуурын босго дээр ирэхэд хүн нас барсан осол болчихлоо гээд хар бараан өнгийн тэрэг Ачмаг нуур талруу замын хажууруу гарсан байдалтай байсан. Би осол болохыг хараагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 28-р тал/
Хөвсгөл аймгийн цагдаагийн газар замын цагдаагийн тасгийн 2019 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн:...2019 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 18 цагийн орчим COLT nlac маркын 04-97 ОРО дугаартай тээврийн хэрэгслийн жолооч ***************, явган зорчигч Д.Эрдэнэбаатар нар нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн. Жолооч ***************нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар зүйлийн 12.3, 5 дугаар зүйлийн 5.6 дахь хэсгийг тус тус зөрчсөн. Жолооч ***************нь зам дээр үүссэн саадыг хараад тээврийн хэрэгслийн хурдыг хасах болон тээврийн хэрэгслээ зогсоох арга хэмжээг оновчтой зөв аваагүйн улмаа зам тээврийн осол гарах үндсэн шалтгаан нөхцөл болсон... COLT nlac маркын 04-97 ОРО дугаартай тээврийн хэрэгслийн жолооч ***************ийн үйлдэл нь зам тээврийн осол мөн. Алтангэрэлийн өөрийн мэдүүлэг болон бусад гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдож байна. Жолооч ***************нь тухайн замд 80 км/цагийн хурдтай явж байхдаа явган зорчигчийг хараад тээврийн хэрэгслийнхээ хурдыг хасаж саадыг тойрон гарахгүй байх боломжтой байсан. Тухайн замын нөхцөл байдал зохион байгуулалт нь COLT nlac маркын 04-97 ОРО дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан ***************д нөлөөлөөгүй. Тухайн осол гарсан замд 80 км/цагийн хурдтай явах нь тохирох хурд мөн...гэх дүгнэлт /хх-ийн 68-р тал/
Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 435 дугаартай: ...***************ийн биед дух, зүүн бугалганд зулгаралт, зүүн гуяанд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн гэмтэл байх боломжтой. Харин зүүн гуяны цус хуралт нь хуучин гэмтэл байна. ***************ийн биед үүссэн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийн сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй..гэх дүгнэлт /хх-ийн 46-р тал/
Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 8 дугаар сарын 28-ний өдрийн 104 дугаартай: хоолойн, зүүн чихний дэлбэн, зүүн мөр, зүүн тохой, зүүн шуу, зүүн сарвуу, баруун мөр, цээжний зулгаралт. зүүн өвдөг, цээж, нуруунд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн гэмтэл байх боломжтой. Гавал тархи цээжний хавсарсан гэмтлийн улмаас нас барсан байна. А Чулуунцэцэг нь нас бараад ойролцоогоор 16-18 цаг болсон байна. А Чулуунцэцэгийн биед үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. А.Чулуунцэцэг нь гавал тархи цээжний хавсарсан гэмтлийн улмаас нас барсан байна. Энэ нь духны зүүн хэсэг. зулай дагзны хэсгийг хамарсан цус хуралт, гавлын суурийн хөндий олон сэлтэрсэн зөрөөтэй хугарал, тархины суурийн хэсэг тархины эдийн хүнд зэргийн бяцрал. аалзавчин бүрхүүл доорх цус харзалт, тархины суур хэсгийн дэлбэнгийн уртавтар тархи, тархины гүүр. бага тархины бүтэц алдагдсан, няцралтай, хэвлийн хөндий дэхь цус элэгний 5,6,7,8-р сегментийн элэгний эдийн няцрал, элэгний холбоосын урагдал цус хуралт зэрэг шинж тэмдгээр батлагдаж байна. Мөнх задлан шинжилгээний явцыг 45 ширхэг фото зургаар баталгаажуулан хавсаргав. А.Чулуунцэцэг нь ойролцоогоор 5-6 сартай жирэмсэн байсан байна. Ургын биеийн гадна хэсэгт гэмтлийн гаралтай еөрчлөлт тогтоогдоогүй” ... гэх дүгнэлт /хх-ийн 34-р тал/ зэрэг болно.
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4-р тал/
Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, схем зургийн үзүүлэлт /хх-ийн 5-9-р тал/
Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 10-р тал/
Эд мөрийн баримтаар тооцох тухай хураан авах тухай мөрдөгчийн санал /хх-ийн 11-р тал/
Эд мөрийн баримт түр хураан авсан тэмдэглэл /хх-ийн 12-р тал/
Хохирогч Б.Бадмаа шүүгдэгч ***************тэй сайн дураараа эвлэрсэн тухай 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ /хх-ийн 85-р тал/,
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн лавлагаа, жолоочийн үнэмлэхийн хуулбар, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн Засаг даргын тодорхойлолт, төрсний бүртгэлийн лавлагаа, талийгаач Чулуунцэцэгийн иргэний үнэмлэхийн болон нийгмийн даатгалын дэвтрийн лавлагаа, нас барсны гэрчилгээний хуулбар, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 75-84-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.
Шүүгдэгчийн гэмт үйлдэл нь шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, тогтоогдсон үйл баримтын талаар агуулгын хувьд зөрөөгүйгээр нотлон мэдүүлсэн хохирогч, гэрчүүдийн мэдүүлгүүдээр батлагдсан. Зам тээврийн осол, хохирогчийн амь хохирсон шинж байдлыг тогтоосон тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтүүд, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч нь хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдэл, нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж байсан боловч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үедээ тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зогсоох арга хэмжээ аваагүй үйлдлийн улмаас зорчин явсан ***************амь насыг хохироосон гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд үндэслэн шүүгдэгч ***************ийн гэмт үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас орчин явсан ***************амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч замын хөдөлгөөний дүрэм баримтлаагүй, анхаарал болгоомжгүй нөхцөл байдал нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн гэж үзлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч ***************нь ***************амь насыг хохироосон бөгөөд шүүгдэгч нь хохирогч Б.Бадмаатай эвлэрлийн гэрээ байгуулсан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч ***************нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч ***************нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 78-р тал/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлж, хохирогчтой эвлэрлийн гэрээ байгуулсныг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгч ***************нь хүнд гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирогчтой эвлэрлийн гэрээ байгуулсан, анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч ***************д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэв.
Шүүгдэгчийг гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж, түүнд хяналт тавьж ажиллахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3-т зааснаар шүүгдэгч ***************ийн эрх хассан ялыг үүрэг хүлээлгэх албадлын арга хэмжээ авсан үеэс хугацаа тоолохыг мэдэгдэж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч ***************ийн №932564 дугаартай, В ангиллын жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эрх бүхий байгууллагад шилжүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн 1938005920402 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар №932564 дугаартай, В ангиллын жолоочийн үнэмлэх хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч нь гомдол саналгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ***************Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч ***************ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***************ийг оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч ***************д хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***************нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3-т зааснаар шүүгдэгч ***************ийн эрх хассан ялыг үүрэг хүлээлгэх албадлын арга хэмжээ авсан үеэс хугацаа тоолохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн 1938005920402 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч ***************ийн №989202 дугаартай, В ангиллын жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эрх бүхий байгууллагад шилжүүлэхийг шүүгчийн туслах П.Ханбүргэдэд даалгасугай.
8. Эрүүгийн 1938005920402 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар №932564 дугаартай, В ангиллын жолоочийн үнэмлэх хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч нь гомдол саналгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***************лд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР