| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбатын Шинэбаяр |
| Хэргийн индекс | 105/2018/1582/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/1646 |
| Огноо | 2018-12-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Чимгээ |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 06 өдөр
Дугаар 2018/ШЦТ/1646
2018.12.06
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНѲѲС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,
нарийн бичгийн дарга А.Уламбаяр,
улсын яллагч Б.Чимгээ,
шүүгдэгч Н.Г /өөрөө өөрийгөө өмгөөлөн/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж Өнөр овогт Нямдашийн Н.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806090202054 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв .
Шүүгдэгч Монгол улсын иргэн Өнөр овогт Нямдашийн Н.Г, 1992 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Булган аймгийн Баян-Агт суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилгүй, Мегавид ХХК-д мужаан ажилтай, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн ************** тоотод оршин суух, урд ял шийтгэгдэж байгаагүй, регистрийн дугаар/*************/
Шүүгдэгч Н.Г нь 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутагт байрлах "Агора" баарны гадна согтуугаар тодорхой шалтгаангүйгээр Д.Мгийн толгой, нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч Н.Г нь шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, нэмж мэдүүлэх зүйл байхгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэв.
Шүүгдэгч Н.Г мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хамт ажилладаг найзуудын хамт Баянзүрх дүүргийн 16-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Агора гэх пабад орж суусан юм. Тэгээд надтай хамт явж байсан Баянжаргалтай Д.Мтэй хамт явж байсан найз нь гадаа маргалдсан би дотор сууж байхад хүн дуудаад гараад ирсэн чинь маргалдаж байхаар нь би голоор нь ороод Д.Мг цохисон байсан би өөрөө бас сайн санахгүй байгаад байна...” /хх-31/
Хохирогч Д.Мгийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 22 цагийн үед найз Барсболдын хамт Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутагт байрлах "Агора" бааранд орох гэж байгаад үүдэнд нь үл таних хүнд хамар болон толгой руугаа цохиулж гэмтсэн. Тэгээд баарны хамгаалагч нар гарч ирж цагдаа дуудаад намайг цохисон залууг цагдаагийн газар руу авч яваад би гэмтэл рүү явсан. Гэмтэлд очоод толгойдоо оёдол тавиулсан, хамар тэгшилдэггүй гэхээр нь 1-р эмнэлэгт очсон. Шүүх эмнэлгийн дүгнэлттэй танилцсан, надад одоо ямар нэг гомдол санал байхгүй. Эмчилгээний зардалд 500.000 төгрөг бэлнээр өгсөн. Нэхэмжлэх зүйлгүй. Шүүх хуралд суухгүй. /хх-ийн 10, 35/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч
Г.Ханхүүгийн 13229 дугаартай шинжээчийн дүгнэлт:
1. Д.Мгийн биед нэг хамрын ясны хугарал, хамрын нуруунд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, духанд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун зовхинд цус хуралт, эрүүнд зулгаралт, хуйханд зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрхи гэмтлүүд нь тус бүр мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл ба шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна,
3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. гэсэн дүгнэлт /хх-н 14/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас зэргийг шүүхийн хэлэлцүүлэгт тус тус шинжлэн судалсан болно.
Шүүгдэгч Н.Г нь 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутагт байрлах "Агора" баарны гадна согтуугаар тодорхой шалтгаангүйгээр Д.Мгийн толгой, нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.
Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Прокуророос шүүгдэгч Н.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэгт тохирч байна.
Иймд шүүгдэгч Н.Г нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг, хохирогч нэхэмжлэх зүйлгүй болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан түүнд торгох ял оногдуулж, торгох ялын нэг нэгжийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Өнөр овогт Нямдашийн Гантулгыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар Н.Гантулгыг 450 (дөрвөн зуун тавин) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Н.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
4. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин тѳгѳлдѳр болох хүртэл Н.Гд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР