| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваагийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 139/2017/00363/И |
| Дугаар | 397 |
| Огноо | 2017-11-16 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 11 сарын 16 өдөр
Дугаар 397
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. банкны салбарын нэхэмжилсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын төлбөр, лавлагааны хураамж 6810615.10 /зургаан сая найман зуун арван мянга зургаан зуун арван таван төгрөг, арван мөнгө/ төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д овогт Дын Т, Д овогт Жгийн Д нар төлөхийг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 123920 төгрөгөөс 61960 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 61960 төгрөгийг, хариуцагчаас 61960 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч банкны салбарт олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь энэхүү асуудлаар захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ