Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 2019/ШЦТ/96

 

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Эрэнмаш овогт Намжилцэрэнгийн Дэлгэрмаа даргалж, Н арийн бичгийн дарга ******* овогт Батцэнгэлийн Долгорсүрэн Улсын яллагч ******* овогт *******гийн Шүүгдэгч овогт *******ийн ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.*******ад холбогдох 1923001490095 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Завхан аймгийн Идэр суманд 1961 оны 08 дугаар сарын 30-ны өдөр төрсөн, 58 настай, эрэгтэй, боловсролтой, мэргэжилтэй, Алтай-Улиастай ХХК-ний Завхан салбарт жолооч ажилтай, урьд өмнө Завхан аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2002 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 105 дугаар шийтгэх тогтоолоор Монгол улсын 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2 жилийн хугацаагаар тэнсэн харгалзаж байсан, хэрэг хариуцах чадвартай, ам бүл 4, эхнэр, охин, зээ охины хамт Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол багийн ******* тоотод оршин суух хаягтай овогт *******ийн ******* РД/*******/ Шүүгдэгч Ц.******* нь Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу “Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Баруун бүсийн худалдааны төв дотор байрлах ХААН банкны бэлэн мөнгөний машинаас гарч ирсэн, иргэн Ц.*******ийн авахаа мартаж орхисон, гээгдэл 385.000 төгрөгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан” гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Ц.******* нь Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Баруун бүсийн худалдааны төв дотор байрлах ХААН банкны бэлэн мөнгөний машинаас өөрийн өмчлөлийн ******* дугаартай данснаас 385.000 төгрөг авах гэж зарлага гаргасан боловч авахаа мартаж явсан нь хохирогч Ц.*******ийн “...Би 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Завхан аймгийн Улиастай сумын Баруун бүсийн худалдааны төвийн ХААН банкны салбараас өөрийнхөө ХААН банкны ******* дугаартай данснаас 385.000 төгрөг авах гэж зарлага гаргасан боловч мартаж, картаа аваад явсан байна.Тэгээд буцаад иртэл миний мөнгө байхгүй, ХААН банкны салбар хариуцсан хүнтэй уулзахад банк татаж аваагүй байна, таны дараа үйлчлүүлсэн эрэгтэй хүн аваад явсан байна гэж хэлсэн...” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна. Хохирогчийн дээрх бэлэн мөнгөний машинаас авахаа мартаж явсан буюу түүний хүсэл зоригоос гадуур алдагдсан 385000 төгрөгийг шүүгдэгч Ц.******* олж аван хувьдаа завшсан болох нь гэрч Д. мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Тухайн үед буюу 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр эхнэр Ц.*******ийн хамт Улиастай сумын Баруун бүсийн худалдааны төвийн ХААН банкны салбарт очсон юм. Тэгээд эхнэр өөрийнхөө ХААН банкны картнаас ажил явдалд хэрэглэх гэж мөнгө авсан бөгөөд би ар талд нь утсаар ярьж байгаад гараад явсан юм. Тэгсэн эхнэр удалгүй гарч ирсэн. Тэгээд явж байгаад дэлгүүр орж мөнгөө авах гэтэл байхгүй байхаар нь эргэж ХААН банкинд ирсэн асуусан. Тэгсэн банк буцааж мөнгө татаагүй дараагийн үйлчлүүлсэн хүн авсан байна гэж банкнаас мэдээлсэн тул цагдаад хандсан юм” гэсэн мэдүүлэг, Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн Ц.*******ын "... Баруун бүсийн худалдааны төвийн ХААН банк дотор байдаг бэлэн мөнгөний машинаас өөрийн данснаасаа мөнгө авах гээд очоод картаа хийх гэтэл урдаас мөнгө тоолж байгаа юм шиг чимээ гарч байгаад АТМ-ны мөнгө авахад нээгддэг таг нь онгойгоод мөнгө гараад ирэхээр нь тэр мөнгийг аваад хажуудаа тавьж байгаад зөрүүлж өөрийн картаа хийж, данснаасаа 50.000 төгрөг аваад, гарч ирсэн мөнгийг бас аваад явсан юм ...” гэсэн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдож байна. Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.******* хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр давхар нотлогдож байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүний мэдүүлгийг өөрийг нь яллах үндэслэл болголоо. Өмчлөгчийн хүсэл зоригоос гадуур алдагдсан мөнгийг олж авсан этгээд нь Монгол Улсын Иргэний хуулийн 116 дугаар зүйлд зааснаар ... тухайн эд хөрөнгийн өмчлөгч буюу шаардах эрх бүхий этгээдэд нэн даруй мэдэгдэж, хүлээлгэн өгөх ... Хэрэв тийм этгээд байхгүй бол орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад мэдэгдэж, тухайн эд хөрөнгийг хадгалж хамгаалах, эсхүл тэдгээр байгууллагад шилжүүлэх үүрэгтэй. Шүүгдэгч Ц.******* нь дээрх үүргээ биелүүлээгүй гээгдэл эд хөрөнгийг өөртөө завшсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй. Иймд түүнийг Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу “ХААН банкны бэлэн мөнгөний машинаас гарч ирсэн, иргэн Ц.*******ийн авахаа мартаж орхисон, гээгдэл 385.000 төгрөгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй. Хохирогч болон гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтууд Ц.*******ын үйлдэл, хэргийн нөхцөл байдал, хэргийн үйл баримтыг нотолж байгаа, энэ хэрэгт хамааралтай, хуульд заасны дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байх тул дээрх нотлох баримтуудыг шийдвэрийн үндэслэл болголоо. Шүүгдэгч Ц.******* нь учруулсан хохирлоо нөхөн төлсөн мөн шүүгдэгч Ц.******* нь мөрдөн байцаалтын шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан бөгөөд шүүх хуралдааны үед ч энэ байдлаа илэрхийлж байх тул түүнийг гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, ийнхүү хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, өөрт нь хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн гэж үзэх үндэстэй. Улсын яллагч шүүгдэгчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож мөн зүйлд зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтайгаар хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлж, шүүх хуралдааны үед дээрх саналаа дэмжжээ. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзах хөнгөрүүлэх болон хүндрүүлэх хуульд заасан үндэслэл тогтоогдоогүй болно. Иймд түүнд улсын яллагчийн саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзээд Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4, 1.5, 1.7, 1.8, 1.9 болон 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. овогт *******ийн ******* нь Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу бусдын эд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2.Шүүгдэгч Ц.*******ыг Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Шүүгдэгч Ц.******* 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг хуульд заасан хугацаанд төлөөгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгж /15000 төгрөг/-тэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг дурдсугай.

4.Шүүгдэгч Ц.*******ад өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй. 5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн, Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Баруун бүсийн худалдаа”-ны төв дотор байрлах ХААН банкны хяналтын камерын бичлэгийг хуулсан/SONY DVD-R 120 min/4.7 GB/ 16Х1Х АссuCORE гэсэн бичигтэй DVD-хийг хэрэгт хавсарган үлдээсүгэй.

6.Шүүгдэгч Ц.*******ад оногдуулсан торгох ялыг биелэгдэж дуустал түүний эзэмшлийн хөрөнгө гэх 400.000 төгрөгөөр үнэлэгдсэн АЙ ФОНЕ-6 маркийн гар утасны битүүмжлэлийг хэвээр үргэлжлүүлсүгэй. 7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно. 8.Шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ Н.ДЭЛГЭРМАА