| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваагийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 139/2017/00361/И |
| Дугаар | 419 |
| Огноо | 2017-11-23 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 11 сарын 23 өдөр
Дугаар 419
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч даргалж тус шүүхийн “Б” танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
аймгийн сумын -р баг, ын тоотод оршин суух, овогт гийн //-ын нэхэмжлэлтэй,
Дундговь аймгийн Сайнцагаан сумын 2 дугаар цэцэрлэгт холбогдох Дундговь аймгийн Сайнцагаан сумын 2 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2017 оны 08 сарын 30-ны өдрийн Б/15 тоот тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, илүү цагаар болон баярын өдрүүдэд гарсан цалин мөнгийг нөхөн тооцуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 09 сарын 20-ны өдөр хүлээн авч, 2017 оны 09 сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч
Хариуцагчийн өмгөөлөгч
Нарийн бичгийн дарга оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2015 оны 08 сарын 28-нд Сайнцагаан сумын 2-р цэцэрлэгт жижүүрийн албан тушаалд хөдөлмөрийн гэрээ байгуулан анх ажилд орсон. 6 сарын 1-нээс 8 сарын 30-ныг хүртэл дандаа тулаа хийдэг байсан. 2017 оны 8 сарын 25-нд тус цэцэрлэгийн эрхлэгч Туул нь 6 хүнийг гурван хэсэг болгоод довжоо буулга гэсэн. Тэгээд буулгачихаад байж байсан чинь шавард гэхээр нь хоёр тал гурав, гурваараа хийх юм байна гэж бодоод би бүх зүйлээ хийх гэсэн чинь намайг ажилчид хоёр хуваалаа, чи ажилчдыг хоёр хуваадаг юу юм, зайл гэж загнаж 2017 оны 8 сарын 25-ны өдөр цонхоороо хөөсөн. Тэгэхээр нь би түлхүүрийг нягтлан От өгчихөөд явсан. Тэгсэн 2017 оны 8 сарын 27-ны өглөө жижүүр надруу яриад таныг ажилдаа ор гэж байна гэсэн. Тэгээд би 2017 оны 8 сарын 27-нд ажилдаа гарчихаад 8 сарын 28-нд ажлаасаа буугаад гэрт байж байсан чинь манай ангийнхан нийлнэ гэхээр нь би эрхлэгчрүү чөлөө хүссэн мессэж бичсэн. Тэр өдөр ангийнхаа уулзалтанд явж чадахгүй байж байтал үдээс хойш миний бие гэнэт өвдөөд өрхийн эмнэлэгт үзүүлээд 8 сарын 29-ний актыг эмчээс авсан. Актаа аваачиж өгсөн чинь намайг 8 сарын 30-ны өдөр ажил дээр дуудаад таныг ажлаас халлаа гэж хэлээд тушаал гаргасан. Ажиллаж байх хугацаанд байгууллагын удирдлагаас удаа дараа зүй бус эс үйлдэхүйгээр дарамт шахалт үзүүлж байсан. Миний бие ажиллаж байх хугацаандаа ноцтой зөрчил гаргаж байсан удаа байхгүй, хариуцсан ажилдаа хайнга хандаж байгаагүй бөгөөд илүү цагаар ажиллаж, шинэ санаа санаачлага гарган ажиллаж байсан. Цэцэрлэгийн эрхлэгч М.Т 2017 оны 08 сарын 30-ны өдрийн Б/15 тоот тушаал нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байгаа тул Дундговь аймгийн Сайнцагаан сумын 2 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2017 оны 08 сарын 30-ны өдрийн Б/15 тоот тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, илүү цагаар болон баярын өдрүүдэд гарсан цалин мөнгийг нөхөн тооцуулах тухайнэхэмжлэлийг гаргасан гэв.
Хариуцагчийн төлөөлөгч шүүх болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ыг 2015 оны 8 сарын 31-нд 2-р цэцэрлэгийн жижүүрийн ажилд авсан. Д.О нь ажилд орсон цагаасаа эхлээд удаа дараа зөрчил дутагдал гаргаж байсан. Зөрчил гаргах үед нь арга хэмжээ авсан. Тэгээд 2017 онд зөрчил дутагдал нь давтагдаад байсан болохоор 6 сард ажлаа сайжруулах байх гэж бодож мэдэгдэх хуудас өгсөн. Мэдэгдэх хуудсыг нэхэмжлэгч хүлээн авч, гарын үсэг зурсан. Мэдэгдэх хуудас авсан цагаасаа хойш ажлаа сайжруулаагүй, гаргаж байсан зөрчлүүд нь давтагдсаар байсан. Нэхэмжлэгч 2017 оны 8 сарын 28-ны өдөр ангийн нийллэгтэй, ажлаасаа чөлөө авъя гэсэн мессежийг миний утасруу ирүүлсэн. Тэр үед би бага хуралтай байсан юм. Удаа дараа мессеж бичээд байхаар нь би хичээлийн шинэ жил эхэлчихсэн болохоор ажил ихтэй байна. Тиймээс чамд чөлөө өгөх боломжгүй. Чөлөө авах гээд байгаа бол өргөдлөө бичээд ирж уулз гэсэн хариуг мессежээр өгсөн. Надаас удаа дараа гуйгаад чөлөө өгөхгүй байхаар нь хуурамч эмчийн акт бүрдүүлж нягтлан От өгчихөөд явсан байсан. Чөлөө өгөөгүй байхад дур мэдэж ажил тасалсан учраас ажлаас нь чөлөөлсөн. Д.О Хөдөлмөрийн тухай хуулийн 130 дугарар зүйлийг үндэслэн боловсруулсан цэцэрлэгийн эрхлэгчийн /2015.10.01-ний өдрийн А/25, 2016.10.01-ний өдрийн А/23 тоот/ тушаалаар баталгаажуулсан байгууллагын зохион байгуулалт, ажил олгогч болон ажилтаны эрх үүрэг, хариуцлагыг тусгасан Хөдөлмөрийн дотоод журам, Хамтын гэрээ, Ёс зүйн гэрээ, Үйл ажиллагааны төлөвлөгөө, Цэцэрлэгийн дүрэм, Эрүүл ахуйн үлгэрчилсэн дүрэм, ажлын байрны тодорхойлолт зэргийг биечлэн танилцуулж баталгаажуулан үүрэгт ажилдаа хэрэгжүүлэн ажиллах талаар тухай бүрт сануулж, удаа дөрөө зөвлөгөө, зөвлөмж, зааварчилгаа өгч ажиллаж байсан боловч удаа дараа зөрчил гаргасан. Мөн зан төлөвийн хувьд хамт олныхоо дунд нэр хүнд муутай, хөнгөн хийсвэр, архи тамхи хэрэглэдэг, ажлын сахилга хариуцлага, хандлага муу нь ажил үүргээ гүйцэтгэж байх явцад нотлогдож байсан. Тиймээс би гаргасан тушаалаа үндэслэлтэй гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт цугларсан бүх баримтыг судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Д.О нь Дундговь аймгийн Сайнцагаан сумын 2 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2017 оны 08 сарын 30-ны өдрийн Б/15 тоот тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, илүү цагаар болон баярын өдрүүдэд гарсан цалин мөнгийг нөхөн тооцуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч нь “2017 оны 8 сарын 29-ний өдөр эмчийн магадлагаагаар ажлаас чөлөөлөгдсөн байх үед ажлаас халсанд гомдолтой “ гэж,
Хариуцагч нь “тухайн өдөр хуурамч магадлагаа гаргаж өгөөд Улаанбаатар хот явсан байсан тул ажлаас чөлөөлсөн тушаал үндэслэлтэй. Мөн өмнө нь удаа дараа ажил тасалсан зөрчил гаргаж байсан” гэж тус тус тайлбарлан мэтгэлцэж байна.
Ажил олгогч нь ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцлах тушаал гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалт, байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 7 дугаар зүйлийн 7.2.1.1 дэх заалт, 8 дугаар зүйлийн 8.1.1.3 дахь заалтуудыг тус тус үндэслэл болгожээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан үндэслэл нь “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” байхаар байна. Сайнцагаан сумын хоёрдугаар цэцэрлэгийн дотоод журмын 7 дугаар зүйлийн 7.2.1.1 /хх-ийн 27-рт, 8 дугаар зүйлийн 8.1.1.3 /хх-ийн 28-рт/-т тус тус зааснаар “Дур мэдэн чөлөө зөвшөөрөлгүй 1 хоног ажил хаяж явсан тохиолдолд ноцтой зөрчил гэж үзэж захиргааны санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлах”-аар байна.
Хариуцагчийн төлөөлөгч “өмнө нь удаа дараа ажил тасалсан зөрчил гаргаж байсан боловч хөдөлмөрийн гэрээг цуцлах тушаал гаргахдаа 2017 оны 8 сарын 29-ний өдөр ажил тасалсанд нь хариуцлага тооцсон юм” гэх тайлбарыг шүүхийн хэлэлүүлэгт гаргаж байна. Гэвч нэхэмжлэгч Д.О нь 2017 оны 8 сарын 29-ний өдрөөс 2017 оны 9 сарын 4-ний өдөр хүртэл өвчний учир ажлаас чөлөөлөгдсөн байсан болох нь эмнэлгийн магадлагаа /хх-ийн 77-рт/, амбулаториор эмчлүүлэгчдийн картын хуулбар /хх-ийн 135-рт/, гэрч Х.ын “Би 2017 оны 8 сарын 28-нд иргэн Д.Оыг даралт ихэснэ, зүрх өвдөнө гэсэн зовиуртай, өрхийн эмчээс яаралтай дотрын эмчид үзүүл гэсэн гээд ажлын цаг дуусчихсан, намайг өрөөндөө истори бичээд сууж байхад эхнэр нь дагуулж орж ирсэн. Уг нь эмнэлэг номероор үздэг болсон. Өрхийн эмч үзүүл даралт ихэснэ, зүрх өвдөнө гэсэн өндөр зовиуртай ирсэн учраас үзэж акт бичиж өгсөн. Д.О нь өмнө ч гэсэн үзүүлдэг. Ер нь зүрх өвддөг, даралт ихэсдэг зовиуртай хүн байгаа юм. Тухайн үед биеийн байдал нь даралт өндөртэй, зүрхний зовиур давамгайлсан байсан” гэх мэдүүлгээр /хх-ийн 125-рт/ тус тус нотлогдож байна. Нэхэмжлэгч Д.О 2017 оны 8 сарын 28 /хх-ийн 77–рт/, 2017 оны 8 сарын 29-ний /хх-ийн 78-рт/ өдөр Г.Тувааны нэрэмжит Дундговь аймгийн нэгдсэн эмнэлгийн үзлэгийн цахим бүртгэлд бүртгэгдээгүй байгаа нь түүнийг тус эмнэлгийн дотрын эмчид үзүүлээгүй гэж үзэх үндэслэл болохгүй.
Хариуцагчийн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “Д.О нь 2017 оны 8 сарын 28-ны орой Улаанбаатар явсан байсан” гэж тайлбарлаж байх боловч энэ талаар нотлох баримтыг ирүүлээгүй, нэхэмжлэгчийн 2017 оны 8 сарын 28-ны өдөр байгууллагын удирдлагаас чөлөө хүсэж цахим захидал бичиж байсан нь /хх-ийн 75-рт/ нэхэмжлэгч Д.О хуурамч баримт бүрдүүлж Улаанбаатар явсан, ажил тасалсан гэж нотлохгүй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3-т зааснаар эмчийн магадлагаагаар чөлөөтэй байгаа ажилтны ажил албан тушаал хэвээр хадгалагдах байтал ажил олгогчийн санаачилгаар нэхэмжлэгч Д.Оын хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас чөлөөлсөн нь буруу байна. Иймд нэхэмжлэгчийг Дундговь аймгийн Сайнцагаан сумын хоёрдугаар цэцэрлэгийн жижүүрийн ажилд эгүүлэн тогтоох үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ажлаас халсан тушаалыг хүчингүй болгуулахыг хүссэн байна. Гэвч ажилтныг ажлаас буруу халсан тушаал нь ажилтныг ажилд эгүүлэн тогтоох үндэслэл болох тул Дундговь аймгийн Сайнцагаан сумын хоёрдугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2017 оны 8 сарын 30-ны өдрийн Б/15 тоот тушаалыг хүчингүй болгуулах хэсгийг нэхэмжлэлийн шаардлага гэж үзэх боломжгүй бөгөөд шүүх шийдвэрлэх үндэслэлгүй байна.
Дундаж цалин хөлс тооцох журмын 7-н б-д зааснаар ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тооцохоор байна. Иймд нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны олговрыг тооцоход бүрэн олгогдсон сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тооцлоо. Энэ нь 2017 оны 5, 6, 7 сарын дундаж цалин хөлснөөс /хх-ийн 137-рт/ тооцогдох ба 1 сарын дундаж цалин хөлс 349935 төгрөг, 1 хоногийн дундаж цалин хөлс 16663 төгрөг болно. Нэхэмжлэгч нь 2017 оны 8 сарын 30-наас шүүхийн шийдвэр гарах хүртэл 62 хоног ажилгүй байсан бөгөөд энэ хугацаанд олгох олговор 1033106 төгрөг болж байна. Энэхүү олговроос ажил олгогч болон, ажилтны төлбөл зохих нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр нөхөн төлүүлж, нэхэмжлэгчийн эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалган шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Д.О нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “илүү цагаар ажилласан болон баярын өдрүүдэд гарсан цалин мөнгийг нөхөн тооцуулахаар нэхэмжлэл гаргаж байна” гэсэн бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа энэ мөнгийг тооцуулаад авсан гэж тайлбарлаж байна. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн энэхүү шаардлагаас татгалзаагүй бөгөөд мөнгөө авчихсан тул гаргуулахгүй гэх агуулгаар тайлбар гаргаж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагын энэхүү хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх учиртай хэдий ч хариуцагчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөх үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн ажилд эгүүлэн тогтоох шаардлагад 70200 төгрөг, ажилгүй байсан хугацааны олговор /1033106 төгрөг/ гаргуулах шаардлагад 29344 төгрөг, нийт 99544 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулан төсвийн орлогод оруулах нь зүйтэй байна.
Хариуцагч талаас хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн ‘’Жижүүрийн мэдээллийн дэвтэр’’-ээс шаардлагатай хэсгийг хэрэгт хуулбарлан өгсөн, уг дэвтрийг буцаан авна гэсэн тул дээрхи баримтыг хариуцагчид буцаан өгөх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.2, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар овгийн гийн //-ыг Дундговь аймгийн Сайнцагаан сумын 2 дугаар цэцэрлэгийн жижүүрийн ажилд эгүүлэн тогтоосугай.
2.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч аймгийн сумын дугаар цэцэрлэгээс нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны олговор 1033106 /нэг сая гучин гурван мянга нэг зуун зургаа/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.От олгосугай.
3.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар нэхэмжлэгчид олгох олговороос ажилтан болон ажил олгогчийн төлбөл зохих хувь хэмжээгээр нийгмийн даатгалын шимтгэлийг төлж, нэхэмжлэгч Д.Оын нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг аймгийн сумын дугаар цэцэрлэгт /эрхлэгч М.Т/ үүрэг болгосугай.
4.Нэхэмжлэлийн шаардлагаас аймгийн сумын дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2017 оны 08 сарын 30-ны өдрийн Б/15 тоот тушаалыг хүчингүй болгуулах, илүү цагаар болон баярын өдрүүдэд гарсан цалин мөнгийг нөхөн тооцуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар аймгийн сумын дугаар цэцэрлэгээс улсын тэмдэгтийн хураамж 99544 /ерэн есөн мянга таван зуун дөчин дөрөв/ төгрөгийг гаргуулан төсвийн орлогод оруулсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т зааснаар хэрэгт ирүүлсэн ‘’Жижүүрийн мэдээллийн дэвтэр’’-ийг хариуцагч аймгийн сумын дугаар цэцэрлэгт буцаан өгсүгэй.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.
ДАРГАЛАГЧ