| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шагдарсүрэнгийн Гандансүрэн |
| Хэргийн индекс | 176/2019/0033/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/40 |
| Огноо | 2019-01-31 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | Б.Энхболд |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 2019/ШЦТ/40
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,
нарийн бичгийн дарга У.Золчимэг,
улсын яллагч Б.Энхболд,
шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч Б.Батбаяр,
шүүгдэгч Д.Н, Х.Ц, тэдний өмгөөлөгч Н.Цэцэгмаа,
шүүгдэгч Т.У, түүний өмгөөлөгч Ч.Хүрэлбаатар,
иргэний нэхэмжлэгч Д.Түвшинзаяа, түүний өмгөөлөгч Ч.Хүрэлбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ш Д.Н, Б Х.Ц, О Т.У, О Б.Гнарт холбогдох эрүүгийн 1834007130356 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1998 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, АШУҮИС-ийн 3 дугаар курсийн оюутан, ам бүл 3, эцэг, эхийн хамт, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, дугаарын регистртэй, Ш Д.Н,
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Орхон аймагт 1999 оны 05 дугаар сарын 18-ны өдөр төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, АШУҮИС-ийн 3 дугаар курсийн оюутан, ам бүл 6, эцэг, эх, ах, эгч ихэр дүүгийн хамт, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, дугаарын регистртэй, Б Х.Ц,
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1999 оны 03 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, АШУҮИС-ийн 3 дугаар курсийн оюутан, ам бүл 6, эцэг, эх, 3 дүүгийн хамт, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, дугаарын регистртэй, О Т.У,
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Холбооны бүгд найрамдах Герман улсад 1998 оны 02 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ШУТИС-ийн 3 дугаар курсийн оюутан, ам бүл 3, эцэг, эхийн хамт, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, дугаарын регистртэй, О Б.Г
Холбогдсон хэргийн талаар
/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Д.Н нь Х.Ц, Б.Г, Т.У нартай бүлэглэн 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 17 цаг 00 цагийн орчим Төв аймгийн Жаргалант сумын Өгөөмөр багийн нутаг “Мэндийн үзүүр” гэх газраас НҮБ-ийн 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын жагсаалтад багтдаг Делта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий өвс гэх нэршилтэй бодис”-ийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн,
Яллагдагч Х.Ц нь Д.Н, Б.Г, Т.У нартай бүлэглэн 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 17 цагийн орчим Төв аймгийн Жаргалант сумын Өгөөмөр багийн нутаг “Мэндийн үзүүр” гэх газраас НҮБ-ийн 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын жагсаалтад багтдаг Делта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий өвс гэх нэршилтэй бодис”-ийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн,
Яллагдагч Т.У нь Х.Ц, Д.Н, Б.Гнартай бүлэглэн 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 17 цагийн орчим Төв аймгийн Жаргалант сумын Өгөөмөр багийн нутаг “Мэндийн үзүүр” гэх газраас НҮБ-ийн 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын жагсаалтад багтдаг Делта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий өвс гэх нэршилтэй бодис”-ийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн,
Яллагдагч Б.Гнь Х.Ц, Д.Н, Т.У нартай бүлэглэн2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 17 цагийн орчим Төв аймгийн Жаргалант сумын Өгөөмөр багийн нутаг “Мэндийн үзүүр” гэх газраас НҮБ-ийн 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын жагсаалтад багтдаг Делта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий өвс гэх нэршилтэй бодис”-ийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч нараас
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Н:
...Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөх шаардлага байхгүй...
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Ц:
...Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв тул дахин мэдүүлэг өгөх шаардлага байхгүй...
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.У:
...Өмгөөлөгчтэйгээ өгсөн мэдүүлэг маань үнэн зөв нэмж ярих зүйл байхгүй...
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Г:
...Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөх шаардлага байхгүй...
Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч Д.Түвшинзаяа:
...Энэ машиныг 2017 онд гэр бүлийн хэрэгцээнд худалдаж авч хүүхдүүдээ ажил гэр хоёрын хооронд унадаг байсан. Хүүхэд маань оюутан болж өөрөө хичээлдээ явах, дүү нараа сургуульд нь хүргэж өгөх, авах, хөдөө гадаанаас ирсэн ах дүүгийн ажлыг нь амжуулж өгөх гээд ажилд унадаг байсан. Хичээлдээ байнга унадаг байсан. Нэг өдөр ийм асуудалд ороод ирсэн. Манай хүүхэд такси унаад явуулдаггүй. Хөдөө хүртэл явж үзээгүй. Анх удаа ингэж явсан ... гэх мэдүүлгүүдийг тус тус өгсөн болно.
Эрүүгийн 1834007130356 дугаартай хэрэгт иргэний нэхэмжлэгч Д.Түвшинзаяагийн /хх-ийн 23-24 дүгээр хуудас/, гэрч Х.Цгийн /хх-ийн 25 дугаар хуудсанд/, гэрч Д.Нын /хх-ийн 27, 28 дугаар хуудсанд/, гэрч Э.Очирхүүгийн /хх-ийн 30 дугаар хуудас/, гэрч Б.Ггийн /хх-ийн 32 дугаар хуудас/, гэрч Д.Буянтогтохын /хх-ийн 34 дүгээр хуудас/, гэрч Т.Угийн /хх-ийн 35-36 дугаар хуудас/, гэрч Т.Бат-Эрдэнийн /хх-ийн 39 дүгээр хуудас/, яллагдагч Д.Нын /хх-ийн 89-90, 91-92 дугаар хуудас/, яллагдагч Х.Цгийн /хх-ийн 96-97, 98-99 дүгээр хуудас/, яллагдагч Т.Угийн /хх-ийн 103-105 дугаар хуудас/, яллагдагч Б.Ггийн /хх-ийн 10-110 дугаар хуудас/ гэх мэдүүлгүүд,
шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 9810 дугаартай шинжээчийн дүгнэлт, 9810 тоот шинжилгээний зургууд /хх-ийн 41-44 дүгээр хуудас/, шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 9809 дугаартай дүгнэлт, 9809 тоот гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 46-48 дугаар хуудас/,
яллагдагч Д.Нын сэтгэц эмгэг судлалын 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 812 дугаартай дүгнэлт /хх-ийн 50-51 дүгээр хуудас/, яллагдагч Б.Ггийн сэтгэц эмгэг судлалын 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 813 дугаартай дүгнэлт /хх-ийн 53-54 дүгээр хуудас/, яллагдагч Х.Цгийн сэтгэц эмгэг судлалын 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 860 дугаартай дүгнэлт /хх-ийн 56-57 дугаар хуудас/, яллагдагч Т.Угийн сэтгэц эмгэг судлалын 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 859 дугаартай дүгнэлт /хх-ийн 59-60 дугаар хуудас/, “ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 09/27 дугаартай тээврийн хэрэгслийн үнэлгээний тайлан /хх-ийн 62-67 дугаар хуудас/ болон гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-4 дүгээр хуудас/, эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн тогтоол, тэмдэглэл /хх-ийн 5-7 дугаар хуудас/, мөрдөгчийн шийдвэрийг хүчингүй болгох тухай прокурорын тогтоол /хх-ийн 07 дугаар хуудас/, эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл /хх-ийн 10 дугаар хуудас/, хүний биеэс шинжилгээнд зориулж биологийн дээж авсан мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-13 дугаар хуудас/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 14-17 дугаар хуудас/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 19 дүгээр хуудас/, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-ийн 21 дүгээр хуудас/, шүүгдэгч нарын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 26, 29, 31, 33, 111-122, 125-189, 194-217, 219-248 дугаар хуудас/ зэргийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж бусад бичгийн нотлох баримтаар цуглуулж, бэхжүүлж авсан байна.
Шүүгдэгч Д.Н, Х.Ц, Б.Г, Т.У нар бүлэглэн 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 17 цаг 00 цагийн орчим Төв аймгийн Жаргалант сумын Өгөөмөр багийн нутаг “Мэндийн үзүүр” гэх газраас НҮБ-ийн 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын жагсаалтад багтдаг Делта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий өвс гэх нэршилтэй бодис”-ийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн үйл баримт нь хэрэгт цугларсан дээрх баримтуудаас шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах иргэний нэхэмжлэгч Д.Түвшинзаяагийн ...уг авто машиныг 2017 оны 10 дугаар сард 12 сая төгрөгөөр худалдан авч байсан. 2010 онд үйлдвэрлэгдсэн, 2015 онд монгол улсад орж ирсэн. Тээврийн хэрэгсэл байгаа юм. Уг автомашиныг манай хүүхэд 2017 оны 11 сараас хойш миний зав чөлөөнд “дүү нараа зөөх хөдөө гаднаас хүн тосч авах, хичээл сургуульдаа явах” зэрэг ажилд хэрэглэж байсан. 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өглөө сургуульдаа явлаа гээд унаад явсан. Тухайн оройдоо царай нь сонин байдалтай, цагдаад машинаа журамлуулсан гэж яриад ирж байсан... ...тэр өдөр үдээс хойш утас нь холбогдохгүй нэг хэсэг таг чиг болсон. Манай эхнэр бид хоёр маш их санаа зовж байна... /хх-ийн 23-24 дүгээр хуудас/,
гэрч Т.Бат-Эрдэнийн ...би 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 15 цагийн үед Төв аймгийн Жаргалант сумын нутаг мэндийн үзүүр гэх газар эргүүлийн үүрэг гүйцэтгэн явах хугацаанд 17-88 УНЛ улсын дугаартай мөнгөлөг өнгийн приус-30 маркийн тээврийн хэрэгсэл замын хажууд зогсож байхаар нь очиж шалгахад Улаанбаатар хотын харьяат Хэнчбишийн Ц, Доржийн Н, Буянтогтохын Гүен, Түвшинзаяагийн У нар байсан ба шалгахад хар өнгийн хогны уутанд хар тамхины төрлийн ургамал болох канабис гэх ургамал ойролцоогоор 1 кг орчмыг түүсэн байсныг илрүүлсэн... ...тухайн газарт хар тамхины ургамал болох канабис ургадаг бөгөөд уг этгээдүүд ишнээс нь салгаж түүсэн ул мөр тухайн газарт үүссэн байсан бөгөөд тэд нар түүсэн өвсөө хар өнгийн уутанд хийсэн байсан. Тухайн ургамал түүсэн этгээдүүд хэрэглэсэн эсэхийг мэдэхгүй гаднаас нь харахад хэрэглэсэн шинж тэмдэг байгаагүй... ...Д.Н надад ярихдаа би 2017 оны зун Төв аймгийн Жрагалант суманд ирж хар тамхины ургамал түүж байсан. Тэгээд би энд хар тамхины ургамал ургадаг талаар мэдсэн найз Х.Ц, Б.Г, Т.У нарыг би дагуулж зам зааж ирсэн гэж байсан ба уг этгээдүүд бүгд хар тамхины ургамал болох канабис гэх ургамлыг таньж байсан... /хх-ийн 39 дүгээр хуудас/,
яллагдагч Д.Нын ...би энэ зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна... ...би 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Гүен, Ц, У нарын хамт худалдаалах зорилгогүйгээр Төв аймгийн Жаргалант сумын нутгаас өдрийн 16-17 цаг 00 минутын үед бэлтгээд явах гэж байхад цагдаагийн алба хаагчид үйлдэл дээрээ баригдсан... ...Би өөрөө Улаанбаатар хотод байхдаа санаачилж Утай хөдөө яваад ирье гэж 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр тохирсон байсан... ...хотоос гарахын өмнө Сансар худалдааны төв өнгөрөөд петровис клонкоос шатахуун авч байхдаа тэр гуравт хандаж Жаргалант суманд мансууруулах төрлийн урагамал ургаж байвал түүе гэж хэлсэн. Тэр гурав за тэгвэл гялс явчхаад орой эрт ирье гэж хэлсэн. Тэгээд очоод намайг түүнгүүт дагаад түүсэн юм... /хх-ийн 89-90, 91-92 дугаар хуудас/,
яллагдагч Х.Цгийн ...2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр... ...Тэгээд Н хөдөө явж байгаа учир байдлаа тайлбарлаж хэлсэн. Хөдөөнөөс мансууруулах, хар тамхины хольцтой өвс түүнэ гэж хэлсэн. Бид бүгд түүе гэж ярьж тохирсон... /хх-ийн 96-97, 98-99 дүгээр хуудас/,
яллагдагч Т.Угийн ...Тэр үед Н тодорхойгүй өвс түүнэ гэж хэлсэн... ...Н энэ өвсийг түүнэ шүү гээд нэг ургамлыг зааж өгсөн. Би тэр зааж өгсөн ургамлаас нь 2-3 ургамлын навчийг шувтарч аваад хар өнгийн уутад хийсэн... /хх-ийн 103-105 дугаар хуудас/,
яллагдагч Б.Ггийн ...бид 4 Угийн унаж явсан тоёота приус-30 маркийн машинд суугаад Төв аймаг руу гарсан... ...Замдаа явж байхад Д.Н нь бид гуравт хандан би Жаргалант суманд очиж өвс түүх гэж байгаа гэж хэлсэн... ...Тэгэхэд Д.Н түүх гэж байсан өвсөө үзүүлээд ийм өвс түүх гэж байгаа юм эдгээр өвсийг хурдан түүчхээд явъя гэж хэлсэн. Тэгээд бид дөрөв нийлээд гараараа түүж хар өнгийн хогийн уутанд хийсэн. Бид гурав түүж дуусаад машиндаа суугаад явах гээд байж байтал хар машинтай 2 цагдаа ирсэн... /хх-ийн 109-110 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд,
гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-4 дүгээр хуудас/, эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл /хх-ийн 10 дугаар хуудас/, хүний биеэс шинжилгээнд зориулж биологийн дээж авсан мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-13 дугаар хуудас/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 14-17 дугаар хуудас/, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-ийн 21 дүгээр хуудас/, шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 9810 дугаартай шинжээчийн дүгнэлт, 9810 тоот шинжилгээний зургууд /хх-ийн 41-44 дүгээр хуудас/, шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 9809 дугаартай дүгнэлт, 9809 тоот гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 46-48 дугаар хуудас/, яллагдагч Д.Нын сэтгэц эмгэг судлалын 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 812 дугаартай дүгнэлт /хх-ийн 50-51 дүгээр хуудас/, яллагдагч Б.Ггийн сэтгэц эмгэг судлалын 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 813 дугаартай дүгнэлт /хх-ийн 53-54 дүгээр хуудас/, яллагдагч Х.Цгийн сэтгэц эмгэг судлалын 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 860 дугаартай дүгнэлт /хх-ийн 56-57 дугаар хуудас/, яллагдагч Т.Угийн сэтгэц эмгэг судлалын 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 859 дугаартай дүгнэлт /хх-ийн 59-60 дугаар хуудас/, “ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 09/27 дугаартай тээврийн хэрэгслийн үнэлгээний тайлан /хх-ийн 62-67 дугаар хуудас/, шүүгдэгч нарын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 26, 29, 31, 33, 111-122, 125-189, 194-217, 219-248 дугаар хуудас/ зэрэг мэдүүлгийн болон бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон байна.
Түүнчлэн уг нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд, мөрдөн байцаалтын шатанд хэрэгт нотолбол зохих байдлыг бүгдийг шалгасан, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянан хэлэлцэж, шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Шүүхээс дээрх нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт болон гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Д.Н, Х.Ц, Б.Г, Т.У нар бүлэглэн, НҮБ-ийн 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын жагсаалтад багтдаг Делта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий өвс гэх нэршилтэй бодис”-ийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн үйл баримт нь уг гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч, үйлдлээрээ санаатай нэгдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг хангасан, өөрсдийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг мэдсээр байж хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэх нөхцөл байдлыг бий болгосон санаатай үйлдэл гэж үзсэн ба дээрх үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, яллах дүгнэлт хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шаардлагыг хангасан байна.
Иймд шүүгдэгч Д.Н, Х.Ц, Т.У, Б.Гнарыг бүлэглэж, хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Д.Н, Х.Ц, Т.У, Б.Гнарын гэм буруутай үйлдлийн улмаас Үндсэн хуулиар баталгаажсан олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхолд хор уршиг, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх, үндэсний аюулгүй байдал зэрэгт ноцтой хохирол, хор уршиг учирч болох байсан хэдий ч бүлэглэж үйлдсэн уг хууль бус шинжтэй, санаатай үйлдлийг тухайн ноцтой хохирол, хор уршигт хүргэх нөхцөлийг бий болголгүй таслан зогсоосон учир хохирол, хор уршиг бий болоогүй, тиймээс шүүгдэгч нарыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэхээр байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх шүүгдэгч Д.Н, Х.Ц, Т.У, Б.Гнарт хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзсэн ба харин шүүгдэгч Д.Н, Х.Ц, Т.У, Б.Гнарыг үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Мөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөн хүний амьд явах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх, үндэсний аюулгүй байдал зэрэгт ноцтой хохирол, хор уршиг учирч болох байсан зэргийг аль алиныг нь тус тус харгалзан тэдэнд хорих ял оногдуулсан, оногдуулсан хорих ялыг шүүгдэгч нарын тус бүрийн гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан ялгамжтай оногдууллаа.
Шүүхээс дээрх нөхцөл байдлуудыг, мөн хуульд заасны дагуу тэдэнд тус бүрд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Түүнчлэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хар өнгийн гялгар ууттай, Делта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий өвсийг устгахыг тус шүүхийн Тамгын газарт даалгахыг,
хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан “Toyota Prius-30” маркийн 17-88 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг хууль ёсны эзэмшигч ЦГ69073118 дугаарын регистртэй, Орхон түшээ гүн овгийн Донхооны Түвшинзаяад олгохыг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.
Мөн шүүгдэгч Д.Н, Х.Ц, Т.У, Б.Гнарын Делта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий өвсийг түүж бэлтгэхдээ ашигласан иргэний нэхэмжлэгч Д.Түвшинзаяагийн эзэмшлийн “Toyota Prius-30” маркийн 17-88 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 12.547.920 /арван хоёр сая таван зуун дөчин долоон мянга есөн зуун хорь/ төгрөгийг шүүгдэгч тус бүрээс хувь тэнцүүлэн 3.136.980 /гурван сая нэг зуун гучин зургаан мянга есөн зуун ная/ төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Д.Н, Х.Ц, Т.У, Б.Гнар нь цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хэрэгт бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1., Эрүүгийн хэрэг
хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10.,
36.12., 36.13., 37.1 дүгээр зүйлийн 2., 38.2 дугаар зүйлийн
1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус
удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш Д.Н, Б Х.Ц, О Т.У, О Б.Гнарыг бүлэглэж, хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхийн эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш Д.Ныг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар,
шүүгдэгч Б Х.Ц, О Т.У, О Б.Гнарыг тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш Д.Нд оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хорих ялыг,
шүүгдэгч Б Х.Ц, О Т.У, О Б.Гнарт тус бүр оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч Ш Д.Н, Б Х.Ц, О Т.У, О Б.Гнар нь цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хэрэгт бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг,
шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “Toyota Prius-30” маркийн 17-88 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг хууль ёсны эзэмшигч дугаарын регистртэй, О овгийн Д.Т олгохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хар өнгийн гялгар ууттай, Делта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий өвсийг устгахыг тус шүүхийн Тамгын газарт даалгасугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ш Д.Н, Б Х.Ц, О Т.У, О Б.Гнарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан иргэний нэхэмжлэгч Д.Түвшинзаяагийн эзэмшлийн “Toyota Prius-30” маркийн 17-88 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 12.547.920 /арван хоёр сая таван зуун дөчин долоон мянга есөн зуун хорь/ төгрөгийг шүүгдэгч тус бүрээс хувь тэнцүүлэн 3.136.980 /гурван сая нэг зуун гучин зургаан мянга есөн зуун ная/ төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулсугай.
7. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ш Д.Н, Б Х.Ц, О Т.У, О Б.Гнарт тус бүр урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, тус бүрийг цагдан хорьж, тэдний тус бүрийн хорих ял эдлэх хугацааг 2019 оны 01 дүгээр сарын 31-ны өдрөөс эхлэн тус тус тоолсугай.
8. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
10. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ш Д.Н, Б Х.Ц, О Т.У, О Б.Гнарт тус бүр авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ГАНДАНСҮРЭН