Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 2022/ШЦТ/06

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Алтанцэцэг даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

                        Нарийн бичгийн дарга                    Д.Соёлзул

                        Улсын яллагч                                  Б.Энхбаяр

                        Хохирогч                                          Б.*******

                          Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.*******

                          Шүүгдэгчийн өмгөөлөгч                    Ч.Мөнгөнцэцэг

                        Шүүгдэгч                                             Х.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Б.Энхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Х.*******д холбогдох эрүүгийн 2132001650147 тоот хэргийг хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 2003 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, аав, ээж, дүүгийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл 5-р баг задгай тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай /МР:03221811/ Сумъяа овогт Хүрэлбаатарын *******.

 

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

 

Х.******* нь 2021 оны 10 дугаар сарын 06-ны оройн 22 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар баг Баян-Арцатын гудамжинд “Dayun” маркийн улсын дугааргүй мотоцикл жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.1. Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримттай байна. а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл (жолоодлогын дадлага хийж яваа суралцагчид хамаарахгүй), б/ тухайн тээврийн хэрэгслийн бүртгэлийн гэрчилгээ, 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, 3.4в мотоцикл, мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх, 12. Тээврийн хэрэгслийн хурд 12.1-д Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна. 12.3 Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг тус тус зөрчсөнөөс зорчигч Б.*******гийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.******* мэдүүлэхдээ: … 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр “Dayun” маркийн мотоциклтой дүү болох *******г дагуулж  явж, ахындаа өвс буулгаад хашааны хажууд байсан овоолсон шороог хараагүй мөргөсөн. Гэтэл ******* унаад хамраас нь цус гарч байсан. Миний буруу гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.******* мэдүүлэхдээ: ... Болсон үйл явдлыг сайн санахгүй байна гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.******* мэдүүлэхдээ: ... 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр ******* манай гэрт ирсэн. Манайд өвс ирсэн байсан өвс буулгалцаж өгөөд манай хүүхэд ******* хоёр гараад явсан. Гарсны дараа 10-20 минут болоод залгасан чинь ******* ахтай ахынд нь өвс буулгаад ирье гэхээр нь тэг гэсэн тэгээд удаагүй 20-30 минутын дараа ******* над руу залгаад эгчээ Баян-Арцатын гудамжинд хүрээд ир гэсэн цаана нь сонин дуу гараад байсан яасан бэ гэсэн чинь эгчээ хурдан хүрээд ирээ гэсэн тэгээд намайг очиход манай хүүхэд ухаан алдсан газарт цус гоожсон мотоцикл нь онхолдсон байдалтай байсан. Тэгээд бид хоёр эмнэлэг дээр очоод анхны тусламж авсан. Энхтөр эмч хүүхдийн чинь гэмтэл хүнд байна. Бид нар энд амин үзүүлэлтийг тогтворжууллаа эндээс сувилагч гаргаж өгөөд та нар яаралтай гэмтлийн эмнэлэг яв гэсэн тэгээд бид нар тэр өдөртөө гараад үүрээр 4 цагт гэмтлийн эмнэлэг дээр очсон. Тэгээд 1 хоног сэхээн амьдруулах тасагт байж байгаад 3 хоногийн дараа ухаан орсон. Ухаан орохдоо эрүүл хүн шиг байгаагүй нүдээ нээгээд бид нар шпризээр хооллож байсан. Бид нар эмнэлгээс гарахад хөл дээрээ явж чадахгүй хүн танихдаа муу тийм байдалтай эмнэлгээс гарсан. Эмнэлгээс сарын эмчилгээ бичиж өгсөн сарынхаа эмчилгээг хийлгээд бид хоёр MRI-д харуулаад ирсэн. Ер нь бол эмч нь бид нарт ойлгуулж байгаа нь суурь ясны хугарал, чамархайн ясны хугарал байвал тэр хүнд гэмтэл биш ерөнхийдөө тархин дотроо гэмтэлтэй байгаа учраас хүнд байгаа шүү гэж ойлгуулсан. MRI-д үзүүлэхэд тархин доторх цус хуралтууд нь уйланхай болсон байна зарим нь цус хуралт хэвээрээ байна. Цаашдаа эмчилгээ үргэлжилнэ гэсэн. Эмчилгээний 2480000 төгрөгийн хохирол барагдуулсан. Тэр зардал зөвхөн *******д зориулагдсан эмчилгээний төлбөр байгаа тэрнээс бид нар өөр бусад шатахуун ч гэдэг юм уу байр хоол унааны мөнгө огт ороогүй тийм зардлыг бид нар нэхэмжлээгүй энэ санаатай үйлдэл биш санамсаргүй үйлдэл учраас аль аль талаасаа харамсаж байна. Миний хүү хичээлдээ суухгүй байгаа, суух ч чадамжгүй байгаа одоо юмыг маш их мартаж санаж байгаа. Одоо бид хоёр мэдрэлийн эмчийн хяналтад орох юм байна лээ гэв.

Насанд хүрээгүй хохирогч Б.******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр ******* ахтай манай хашаанд өвс буулгаж дуусаад өөрийн гэрээс 21 цаг өнгөрч байхад ******* ахын мотоциклтой бид хоёр гарч ******* ахын ах Эрдэнэбатынд очиж өвс буулгаж өгөх зорилготой явж байгаад Баян-Арцатын гудамжинд овоолсон шороо мөргөж осолдсон. Тэгээд би ухаан алдаад нэг мэдсэн эмнэлэг дээр сэрсэн. ******* ахын цэнхэр өнгийн мотоциклтой явж байсан. Уг мотоциклийг ******* ах барьж явсан би хойно нь сундалдаж явсан. Бид хоёр хоёулаа хамгаалах малгай өмсөөгүй байсан. Миний бодохоор 50 орчим километр цагийн хурдтай явж байсан байх гэх мэдүүлэг /ХХ-ийн 16-р тал/

Гэрч Г.Отгонжаргал мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... Нэгдсэн эмнэлгийн хүлээн авах тасагт би эмчийн хамтаар үүрэг гүйцэтгэж ажилласан. Үүрэг гүйцэтгэж байхад гаднаас уг өдрийн 22 цаг 20 минутад мотоциклоос хүүхэд унаж бэртсэн гэх 14 настай хүүхэд ээжийнхээ хамтаар ирсэн. Би тухайн үед үзлэг хийгээгүй, эмч Энхтөр үзлэг хийсэн. Тухайн хүүхэд нүүр хэсэг зулгаралттай, ам хамар хэсгээс цус гарсан байдалтай байсан. Уг хүүхдийн толгойн баруун тал хэсгээр унасан юм шиг гэмтэл үүссэн байсан. Баруун чихнээс цус гарсан байсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 25-26-р тал/

Сэлэнгэ аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн №237 дугаартай дүгнэлт: ...

 

1. Б.*******гийн биед гавлын баруун хэсгийн зулай, чамархай, суурь ясны хугарал, тархины эдийн цусархаг няцрал, баруун чамархай, зулай хэсгийн зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хүчтэй цохилт доргилтын үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Б.*******гийн биед учирсан дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэх дүгнэлт /ХХ-ийн 32-34-р тал/

“АСБЦД” ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 001/37 дугаартай дүгнэлт: ...

Dayun загварын улсын дугааргүй тээврийн хэрэгслийн жолооч Хүрэлбаатар овогтой ******* /*******/ нь Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 3.1 Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримттай байна. а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл /жолоодлогын дадлага хийж яваа суралцагчдад хамаарахгүй/, б/тухайн тээврийн хэрэгслийн бүртгэлийн гэрчилгээ 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 3.4.в.мотоцикл жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх. 12.Тээврийн хэрэгслийн хурд 1-д заасан Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна. 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг зөрчсөн. 3.2. “Dayun” маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгслийн жолооч Хүрэлбаатар овогтой ******* /*******/ нь Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 3.1а, 3.1б, 1.3, 3.4в, 12.1, 12.3 дахь заалтуудыг зөрчсөн нь зам тээврийн осол гарах шалтгаан болсон. 3.3. Зорчигч Б.******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 6.Тээврийн хэрэгслээр зорчигчийн үүрэг. 6.10. б/ Мотоцикл, мопедоор зорчихдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх гэснийг зөрчсөн гэх дүгнэлт /ХХ-ийн 55-56-р тал/

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /ХХ-ийн 6-р тал/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 7-11-р хуудас/

 

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /ХХ-ийн 68 дугаар хуудас/, Жолоодох эрхийн лавлагаа /ХХ-ийн 70 дугаар хуудас/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /ХХ-ийн 72 дугаар хуудас/, Иргэний үнэмлэхийн лавлагаа зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Х.******* нь 2021 оны 10 дугаар сарын 06-ны оройн 22 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар баг Баян-Арцатын гудамжинд “Dayun” маркийн улсын дугааргүй мотоцикл жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.1. Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримттай байна. а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл (жолоодлогын дадлага хийж яваа суралцагчид хамаарахгүй), б/ тухайн тээврийн хэрэгслийн бүртгэлийн гэрчилгээ, 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, 3.4в мотоцикл, мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх, 12. Тээврийн хэрэгслийн хурд 12.1-д Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна. 12.3 Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг тус тус зөрчсөнөөс зорчигч Б.*******гийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэм буруутай болох нь:

 

Насанд хүрээгүй хохирогч Б.*******гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 16-р тал/, Гэрч Г.Отгонжаргалын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 25-26-р тал/, Сэлэнгэ аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн237 дугаартай дүгнэлт /ХХ-ийн 32-34-р тал/ “АСБЦД” ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 001/37 дугаартай дүгнэлт /ХХ-ийн 55-56-р тал/, Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /ХХ-ийн 6-р тал/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 7-11-р хуудас/ болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг  яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч Х.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна гэж үзлээ.

Иймд шүүхээс  өсвөр насны шүүгдэгч Х.*******г 2021 оны 10 дугаар сарын 06-ны оройн 22 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар баг Баян-Арцатын гудамжинд “Dayun” маркийн улсын дугааргүй мотоцикл жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.1. Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримттай байна. а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл (жолоодлогын дадлага хийж яваа суралцагчид хамаарахгүй), б/ тухайн тээврийн хэрэгслийн бүртгэлийн гэрчилгээ, 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, 3.4в мотоцикл, мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх, 12. Тээврийн хэрэгслийн хурд 12.1-д Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна. 12.3 Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг тус тус зөрчсөнөөс зорчигч Б.*******гийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

Дээрх гэмт хэрэг гарахад өсвөр насны  шүүгдэгч нь замын хөдөлгөөний дүрэм, нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчсөн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна.

Шүүх  өсвөр насны шүүгдэгч Х.*******д ял оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж, харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 1 сая төгрөгийг төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, хохирлыг нөхөн төлсөн байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Х.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-д заасан ялын төрөл, хэмжээний дотор болох тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах үндэслэл байгаа хэдий ч шүүгдэгч Х.******* нь Эрүүгийн хуульд заасан өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийг баримтлан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хойшлуулах нь зүйтэй байна гэж үзэв.

Хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн бөгөөд хохирол төлбөр бүрэн төлөгдсөн байна. Харин хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэмтлээ цаашид зайлшгүй эмчлүүлэхэд гарах болон гарсан зардал, хор уршгийг арилгуулахаар тухай бүрд нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаад

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Сумъяа овогт Хүрэлбаатарын *******г тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ, хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас осол гаргаж хохирогч Б.*******гийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-д зааснаар шүүгдэгч Х.*******гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Х.******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бичиг баримт болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, хилийн хориг тавигдаагүйг тус тус дурдсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Х.*******д 6 сарын хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хойшлуулж, энэ хугацаанд ялтанд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хяналт тавихыг даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд өсвөр насны шүүгдэгч Х.******* нь тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, хорих ялыг биечлэн эдлүүлэхийг дурдсугай.

            6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Х.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

7. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь  насанд хүрээгүй хохирогчийн энэ гэмт хэргийн улмаас учирсан гэмтлээ эмчлүүлэхтэй холбогдон гарах зардлаа  нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

           8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                            Б.АЛ