Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 2019/ШЦТ/97

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Эрэнмаш овогт Намжилцэрэнгийн маа даргалж, Нарийн бичгийн дарга ******* овогт Батцэнгэлийн Долгорсүрэн Улсын яллагч ******* овогт *******н ******* Шүүгдэгч овогт *******ийн ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.*******т холбогдох 1923001600102 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. Монгол Улсын иргэн, 1993 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Завхан аймгийн суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, боловсролтой, сантехникч мэргэжилтэй, малчин, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Завхан аймгийн сумын багт оршин суух хаягтай, ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, овогт *******ийн *******, Регистрийн дугаар:******* Шүүгдэгч Г.******* нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.******* нь 2019 оны 09 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө Завхан аймгийн сумын багт оршин суух Б.*******ын гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Т.*******ын толгойн тус газарт цохисон хэргийн үйл баримт нь энэ талаар мэдүүлсэн хохирогч Т.*******ын “...Тэр өдөр би болон , , ******* буюу // зэрэг хүмүүстэй цуг ганц хоёр шил архи хувааж ууцгаасан. ...Б.*******ынд ...тухайн үед яаснаа ч санаагүй манарсан. ...намайг хүн ч салгаад байх шиг нэг мэдэхэд би гэрийн гадаа гараад ирчихсэн байсан. ...Миний нэг шүд хугарсан, хамар, амнаас цус гараад байсан ...Намайг миний санаж байгаагаар болон хүмүүсийн хэлж байгаагаар ******* зодсон. ...Энэ асуудлаас болж миний үүдэн дээд 1 шүд хугарсан, хамар мурийсан, тархи хөдөлсөн...” гэсэн мэдүүлэг Гэрч Б.гийн “...Тэр өдөр манай сумын , *******, ******* гэх хүмүүс байсан юм. Орой нь ууцгааж байтал гэнэт зодоон болоод эхэлсэн. Тэгэхэд ******* нь *******той барьцалдаад авчихсан байсан. ******* ахын ам хамарнаас цус гарчихсан байсан...Ерөнхийдөө бол ******* ах, ******* нар нь согтуу байсан...” гэсэн мэдүүлэг, Гэрч Б.ы “... буюу ******* ...зодоон хийсэн. ...Өглөө нь босч ирээд гэрт байсан хүмүүсээс асуухад тэр хоёр муудалцсан гэж хэлсэн. ...Ямар ч л байсан толгой хэсэг рүү нь 2-3 удаа цохиод авах шиг болсон шүү. ...би босоод салгасан юм...” гэсэн мэдүүлэг, Шүүгдэгч Г.*******ын мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн “...*******ынд ...2 шил 0.75 литрийн Цагаан гэх нэртэй архийг бүгдээрээ хувааж уусан юм. ...******* согтчихоод надад баярхаад байхаар нь би дургүй хүрээд зодчихсон юм... Би *******ын толгой, нүүр хэсэг рүү нь гараараа 2-3 удаа цохисон юм... Баруун талынх нь нүд бага зэрэг хөхөрсөн байсан мөн үүдэн доод 1 шүд нь хугарсан байсан. Хөнгөн гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна. Шүүгдэгч Г.*******ын дээрх үйлдлийн улмаас хохирогч Т.*******ын биед хөнгөн гэмтэл учирсан болох нь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 000000176 дугаартай “...Иргэн Т.*******ын биед: Тархи доргилт, дээд эрүүний баруун 4-р шүдний булгаралт, хамрын үзүүр, баруун хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо...Гэмтэл нь шинэ гэмтэл байна. Гэмтэл нь 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр үүссэн байх боломжтой...Тархи доргилт, дээд эрүүний баруун 4-р шүдний зулгаралт, хамрын үзүүр, баруун хацарт зулгаралт гэмтлүүд гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлтээр тогтоогджээ. Хохирогч болон гэрчүүд мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой заасан бөгөөд тэдний мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтууд Г.*******ын үйлдэл, хэргийн нөхцөл байдал, хэргийн үйл баримтыг нотолж байгаа, энэ хэрэгт хамааралтай, хуульд заасны дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байх тул дээрх нотлох баримтуудыг шийдвэрийн үндэслэл болголоо. Шүүгдэгч Г.******* нь иргэн Т.*******ын Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэгт заасан, мөн Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд заасан “хүний халдашгүй дархан байх эрх”, “хүний халдашгүй чөлөөтэй байх, эрүүл мэндийн халдашгүй байдлыг зөрчиж түүнийг зодсон үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна. Шүүгдэгч Г.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй байна. Иймд Г.*******ын дээрх үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй. Шүүгдэгч Г.*******ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна. Шүүгдэгч Г.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэхгүйгээр улсын яллагчийн саналын хүрээнд ял оногдуулах нь зүйтэй гэж үзээд Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 1.8-д заасан, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар овогт *******ийн *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2.Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч овогт *******ийн *******ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.*******т оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000/дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 03/гурав/ сарын хугацаанд тэнцүү хэмжээгээр буюу сард 150.000 /нэг зуун тавин мянган/ төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 4.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******т оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000/дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг хуульд заасан хугацаанд төлөөгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгж /15000 төгрөг/-тэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг дурдсугай. 5.Шүүгдэгч Г.******* нь 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй. 6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн, цэнхэр өнгийн тэрлэг /монгол дээл/ 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Т.*******од буцаан олгосугай. 7.Шүүгдэгч Г.*******ын хувьд ногдох хөрөнгөнөөс Супер чансаа маркийн хөх өнгийн LY4YCCKC5HK0002 дугаартай рамтай, моторын 164FML11900055 дугаартай хятад улсад үйлдвэрлэгдсэн улсын дугааргүй мотоциклыг битүүмжилсэн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай. 8.Шүүгдэгч Г.******* нь тогтоол гарахын өмнө энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай. 9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно. 10.Шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ Н.ДЭЛГЭРМАА