Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 2022/ШЦТ/144

 

 

 

2022/ШЦТ/144

 

 

 

/


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Р.Алтанцэцэг даргалж

Улсын яллагч: С.Батсүх

Шүүгдэгч: М.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Оюунгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д овогт Мын Мд холбогдох 2212000000136 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ны өдөр А аймгийн Х суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт А аймгийн Э сумын .. дугаар багийн Т хорооллын .. тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Д овогт Мын М /РД:.. /

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн талаар:

Шүүгдэгч М.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан А аймгийн Э сумын .. дугаар багийн нутаг дэвсгэр О гэх газарт “Г” ХХК-ний барьж буй барилга дотор 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр А.Этай маргалдаж, улмаар нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн байцаалтын шатанд 2212000000136 дугаартай эрүүгийн хэргээс

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч А.Эын мэдүүлсэн: ...2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 16 цаг 30 минутын үед “Г” ХХК-ны барилгын ажил хийгээд байж байтал М Ж гэх барилга дээр цуг ажил хийдэг өрлөгчин ах нар дуудахаар нь яваад очтол архи аваад өг гэхээр нь “Эрчим” гэх дэлгүүрт гар утсаа 0.75 литрийн “Хараа”, 0.75 литрийн “X” нэртэй 2 шил архины 45.000 төгрөгт тавиад авч өгсөн. Өрлөгийн ах нар архи уусан бол ажил зогсчихдог юм. Би нөгөө 2 ахыг архи ууж дуусахыг хүлээгээд байж байсан чинь архиа хувааж ууж дуусаад дахиад архинд яваад ир гэхээр нь чадахгүй гэсэн чинь М гэх хүн намайг боогоод унагаасан. Би хэсэг хугацаанд ухаан балартаад сэргэсэн чинь Ж намайг чи ийм том болсон юм уу гээд дахиж боож унагаасан бөгөөд намайг боож унагааж байхад Цгэх хүн харчихаад салгасан. Намайг М Ж гэх хүмүүс нь нийлж миний нүүр, толгой, бөөр, нуруу, цээж хэсгүүд рүү өшиглөж, зодсон. Эдгээр хүмүүс нь өмнө ч бас, архи аваад өг гэж дарамтлаад авахуулдаг байсан. Ажлынхаа газрын Тоодог гэх хүнээр гэр рүүгээ хүргүүлсэн. М, Ж гэх хүмүүс нь нийлж миний нүүр, толгой, бөөр, нуруу, цээж хэсгүүд рүү өшиглөж, зодсон. Одоо гэмтэл, зовуурьтай ажилладаг бөгөөд ажилдаа явж чадахгүй байгаа. “Гурван тамир” ХХК-ний ажлын байран дээр тухайн хүмүүс нь намайг зодсон. Би гомдолтой байна. Одоо цаашид гарах эмчилгээний зардал мөнгө, төгрөгийг нэхэмжилж байна. Мөн эдгээр хүмүүст зодуулснаас болоод ажилдаа явж чадахгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 16-18 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Н.Оын мэдүүлсэн: ...Миний том хүү Э нь Архангай аймгийн Эрдэнэбулган суманд “Г” гэх барилгын компанид 4 дэх жилдээ тасралтгүй ажиллаж байгаа юм. 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 16 цагийн үед зодуулсан байдалтай эмээгийндээ ирсэн. Тухайн өдөр би эмнэлэг дээр гараатай байсан бөгөөд эмээ нь над руу залгаад хүүхэд чинь зодуулчихсан ирлээ, хурдан ир гэхээр нь би эмээгийнд нь яваад очтол манай хүүхэд нүүр, ам нь цус болчихсон байхаар нь 18 цаг 10 минутанд түргэн дуудсан. Түргэний тэрэг 19 цаг өнгөрч байхад ирээд эмнэлэг рүү түргэний машинаар аваад явсан. Эмнэлэг дээр ирээд мэс заслын А эмчийг дуудаж үзүүлээд толгойн зураг авахуулсан, мөн тариа хийж өгсөн. Тэгээд эмч нь гэртээ 7 хоног хэвтрийн дэглэм сахина гэж хэлсэн. Одоо манай хүүхэд гэртээ хэвтрийн дэглэм сахиж байгаа. Юу болсон талаар хүүгээсээ лавлан асуухад 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр цаг, минутыг нь сайн мэдэхгүй байна, “Гурван тамир” гэх барилгын компанид хамт ажилладаг 2 ах намайг архи аваад өгчих гэхээр нь гар утсаа “Эрчим” гэх дэлгүүрт 40.000 төгрөгөнд тавиад 2 архи авсан, тэгээд нөгөө 2 ах нь архиа ууж дуусаад дахиад архи аваад өг гэж дарамтлахаар нь сая аваад өгчихсөн ш дээ, одоо болоо юм биш үү гэж хэлсэн чинь өндөр М нь боогоод унагаачихсан, Ж гэх залуу нь тархи толгой, цээж хэсэг рүү нь 2-3 удаа өшиглөсөн, тэгээд миний ухаан балартаад байхаар нь тэндээс зугтаачихсан гэж хэлсэн. Өмнө нь миний хүүхдийг цалин нь буухаар чи яваад архи аваад ир гэж удаа дараа авахуулсан бөгөөд тухайн үед нь манай хүүхэд хэлээгүй, нуун дарагдуулчихсан байж байгаад сая хэлсэн. Бас 2 удаа энэ хүмүүст зодуулсан ирж байсан бөгөөд тухайн үедээ нуугаад хэлэхгүй байсан. Өндөр М нь боогоод унагаачихсан. Ж гэх залуу нь тархи, толгой, цээж хэсэг рүү нь 2-3 удаа өшиглөсөн. Өшиглүүлсний дараагаар тархи, толгой нь балартаад байхаар нь зугтаачихсан байсан. Тухайн 2 залуу нь миний хүүхдийг бүлэглэж зодсон. Манай хүүхдийн хэлж байгаагаар хөл, гараараа зодсон. Манай хүүхэд тийм зүйл яриагүй. Манай хүүхэд тухайн этгээдүүдтэй цуг архи уугаагүй. Хүн бүлэглэж зодсон асуудал дээр би гомдолтой байна. Би эмчилгээний зардал болон миний хүүг дээрэлхэж гар утсыг нь дэлгүүрт тавьж архи авсан мөнгө, мөн ажлын сул зогсолтын нөхөн төлбөрүүдийг нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 05-07 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч С.Нийн мэдүүлсэн: ...2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 16 цаг өнгөрч байхад манай том хүү А.Э цус нөжтэйгээ холилдоод гэртээ ороод ирсэн. Тэгэхээр нь ээжид нь хэлээд удаа ч үгүй хүрч ирээд түргэн дуусан. Яасан, юу болсон талаараа манай зээ хүү надад хэлээгүй. Удаа ч үгүй түргэний тэрэг ирээд эмнэлэг рүү аваад явсан. Манай зээ хүү ажлынхаа газрын хүнд зодуулсан талаар ээждээ хэлсэн байсан. Ажлын газрын 2 залуу нь архи авч өг гэж дарамтлаад авахуулсан байсан. Тэгээд архиа ууж дуусаад манай хүүг хоёулаа нийлээд зодсон талаар сонссон. Манай зээ хүү архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Зээ хүүгээ эмчлүүлмээр байна. Эмчилгээний төлбөр, мөнгийг нэхэмжилж байна. "Гурван тамир” ХХК-ны ажлын байран дээр тухайн хүмүүс нь манай зээ хүүгээр архи авахуулж уусан. Шинээр баригдаж байгаа онгоцны буудлын тэнд...гэх мэдүүлэг/хх-ийн 10-11 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ц.Цийн мэдүүлсэн: ...2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 10-11 цаг өнгөрч байхад “Гурван тамир” ХКК-нд М, Ж, Э, бид 4 архи ууцгаасан. Манай өрөөнд 0.75 литрийн “Хараа” нэртэй архи нэг нь гаргаж ирээд хувааж ууцгаасан. Тэгсэн чинь Э та Таван-Улиасанд байсан биз дээ, та яагаад намайг танихгүй байгаа юм гэхээр нь агаа нь сайн танихгүй байна гэсэн чинь намайг боогоод авсан. М салгаад Эыг чи яагаад байгаа юм гээд нүүрэн ташаа газар нь 1-2 удаа цохиод авсан. Нүүрнээс нь тухайн үед цус гарчихсан байсан. Тэгээд овоо гайгүй болцгоож байгаад үдээс хойш би 0.5 литрийн “Хараа” нэртэй архи авчраад ажлынхантайгаа хуваагаад ууж байтал Э надад хандаад та яагаад намайг өмөөрөхгүй байгаа юм гээд дахиад заамдаад авсан чинь Ж хажуугаас нь 1 удаа цээж рүү нь өшиглөсөн бөгөөд дахиад гараараа 1 удаа цохисон. Тэгээд би гадаа гараад нүүрийг нь угааж өгөхөд хөмсөг нь задарсан байсан. Тэгээд 16 цаг өнгөрч байхад дэлгүүрийн гадаа Эыг буулгаад явсан. Тэр талаар би мэдэхгүй байна. Таван- Улиасанд байсан биз дээ, та яагаад намайг танихгүй байгаа юм гээд боогоод байсан. Ажлын байран дээр ажлын цагаар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Миний хажууд тэгж яриагүй. Ямартай ч нэг 0.75 литрийн “Хараа” нэртэй архи авчирч байсан. Тус, тусдаа зодож байсан. Бүлэглэсэн эсэхийг нь сайн мэдэхгүй байна. Э нь миний бие эрх чөлөөнд халдсан асуудал байхгүй. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 26-28 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ж.Жийн мэдүүлсэн: ...2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн өглөө манай ажлын М гэх залуу 0.33 литрийн архи авчирчихсан байсан. Тэрийгээ ганцаараа уусан. Б гэх залуу 0.5 литрийн “Хараа” нэртэй архи авчирчихсан байсан. Тэгээд ажлынхаараа нийтээрээ хуваагаад уусан. Тэр архинаас Э уусан. Дараа нь Цэндээхүү, бид 2 өрөөлдөж 0.5 литрийн “Хараа” нэртэй архи авч ажлынхантайгаа хамт уусан. Тэгсэн чинь Э машин барьдаг хүн байна уу гэхээр нь А байгаа гээд тэр 2 дэлгүүр яваад 0.75 литрийн “Хараа” нэртэй архи авчраад ажлынхаа ах нартаа өгч байгаа шүү гэж хэлсэн. Тухайн архинаас би нэг татсан. Тэгээд байж байтал Б гэх залуу дуудахаар нь яваад очтол Э нэг "X” нэртэй 0.75 литрийн архи задалчихсан байсан бөгөөд би тухайн архинаас нэг татсан. Тэгээд ундны цаг болоод за орж хоолоо идье гээд буухад Э буугаагүй хоолоо идчихээд гараад ирсэн чинь шанаанаас нь цус гарчихсан байсан бөгөөд яасан, юу болсон талаар лавлан асуухад уначих шиг боллоо, Ц хаана байна гээд хайгаад яваад байсан. Тэгсэн чинь Цогоотой Э барилцаад авчихсан, боогоод байж байхаар нь би очоод Эыг нэг удаа цээж хэсэг рүү нь өшиглөсөн. Тэгээд босч ирээд намайг боогоод байхаар нь болиулаад салсан. Тэгээд би нүүр, гарыг нь угаалгачихаад өрлөгөө өрөөд байж байсан чинь Э Мтай барилцаад авчихсан байхаар нь би очоод салгасан. Тэгээд ажлын машинд суугаад “Эрчим" гэх дэлгүүрийн үүдэн дээр буулгасан. Манай өрөөн дотор М Этай барилцаад авчихсан байхад нь би очиж салгасан. Би Эын цээж хэсэг рүү нь нэг удаа өшиглөсөн. Бүлэглэж зодсон асуудал байхгүй. Тус, тусдаа зодсон. Тийм асуудал байхгүй. Э өөрөө дэлгүүр яваад архи авчирсан байсан. Шинэ эмнэлгийн барилга дээр тухайн үйл явдал болсон. Мягмар бид 2 өмнө нь Этай муудалцаж, цохиж, зодсон асуудал байхгүй. Эад цохиж, зодуулсан асуудал байхгүй...гэх мэдүүлэг/хх-ийн 21-23 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч М.Мы мэдүүлсэн: ...Тогтоолыг уншиж танилцлаа. Санал, хүсэлт байхгүй. Миний үйлдэлд тохирч байна. Сонсгосон ялтай холбоотой ямар нэгэн тайлбар байхгүй. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /хх-ийн 67-68 хуу/

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 138 тоот шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1. А.Эын биед зүүн талын шанаанд зөөлөн эдийн гэмтэл, зулгаралт, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн нүдний алимд цус хуралт, зүүн дээд зовхинд язарсан шарх, зүүн чихний дээд дэлбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр нэг бус удаагийн үйлдлээр үүсгэгдэх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой. 4. Дээрх гэмтэл тус бүр нь зүүн талын шанаанд зөөлөн эдийн гэмтэл, зулгаралт, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн нүдний алимд цус хуралт, зүүн дээд зовхинд язарсан шарх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн чихний дээд дэлбэнд зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар биеийн нийт гадаргуугийн 1 хувьд хүрээгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй...гэх дүгнэлт/хх-ийн 41-42 хуу/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 71 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар А аймгийн Эсумын .. дугаар багийн нутаг дэвсгэр Огэх газарт “.” ХХК-ний барьж буй барилга дотор 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр А.Э нь бусдад зодуулж, нүүрэн тус газартаа цохиулж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

Шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдсон үйл баримт, нөхцөл байдал болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч М.М нь Ааймгийн Э сумын .. дугаар багийн нутаг дэвсгэр Онгоцны буудал гэх газарт “Г” ХХК-ний барьж буй барилга дотор 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр А.Этай маргалдаж, улмаар нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан:

хохирогч А.Эын мэдүүлсэн “Би нөгөө 2 ахыг архи ууж дуусахыг хүлээгээд байж байсан чинь архиа хувааж ууж дуусаад дахиад архинд яваад ир гэхээр нь чадахгүй гэсэн чинь М гэх хүн намайг боогоод унагаасан. Би хэсэг хугацаанд ухаан балартаад сэргэсэн чинь Ж намайг чи ийм том болсон юм уу гээд дахиж боож унагаасан бөгөөд намайг боож унагааж байхад Цгэх хүн харчихаад салгасан. Намайг М Ж гэх хүмүүс нь нийлж миний нүүр, толгой, бөөр, нуруу, цээж хэсгүүд рүү өшиглөж, зодсон. Эдгээр хүмүүс нь өмнө ч бас, архи аваад өг гэж дарамтлаад авахуулдаг байсан” гэх мэдүүлэг /хх- ийн 16-18/,

гэрч Н.Оын мэдүүлсэн “2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 16 цагийн үед зодуулсан байдалтай эмээгийндээ ирсэн. Тухайн өдөр би эмнэлэг дээр гараатай байсан бөгөөд эмээ нь над руу залгаад хүүхэд чинь зодуулчихсан ирлээ, хурдан ир гэхээр нь би эмээгийнд нь яваад очтол манай хүүхэд нүүр, ам нь цус болчихсон байхаар нь 18 цаг 10 минутанд түргэн дуудсан. Түргэний тэрэг 19 цаг өнгөрч байхад ирээд эмнэлэг рүү түргэний машинаар аваад явсан. Юу болсон талаар хүүгээсээ лавлан асуухад 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр цаг, минутыг нь сайн мэдэхгүй байна, “Гурван тамир” гэх барилгын компанид хамт ажилладаг 2 ах намайг архи аваад өгчих гэхээр нь гар утсаа “Эрчим” гэх дэлгүүрт 40.000 төгрөгөнд тавиад 2 архи авсан. Тэгээд нөгөө 2 ах нь архиа ууж дуусаад дахиад архи аваад өг гэж дарамтлахаар нь сая аваад өгчихсөн ш дээ, одоо болоо юм биш үү гэж хэлсэн чинь өндөр М нь боогоод унагаачихсан. Ж гэх залуу нь тархи толгой, цээж хэсэг рүү нь 2-3 удаа өшиглөсөн. Тэгээд миний ухаан балартаад байхаар нь тэндээс зугтаачихсан гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 05-07/,

гэрч С.Нийн мэдүүлсэн “2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 16 цаг өнгөрч байхад манай том хүү А.Э цус нөжтэйгээ холилдоод гэртээ ороод ирсэн. Тэгэхээр нь ээжид нь хэлээд удаа ч үгүй хүрч ирээд түргэн дуусан. Манай зээ хүү ажлынхаа газрын хүнд зодуулсан талаар ээждээ хэлсэн байсан. Ажлын газрын 2 залуу архи авч өг гэж дарамтлаад авахуулсан байсан, тэгээд архиа ууж дуусаад манай хүүг хоёулаа нийлээд зодсон талаар сонссон” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11/,

гэрч Ц.Цийн мэдүүлсэн “М салгаад Эыг чи яагаад байгаа юм гээд нүүрэн ташаа газар нь 1-2 удаа цохиод авсан. Нүүрнээс нь тухайн үед цус гарчихсан байсан. Тэгээд овоо гайгүй болцгоож байгаад үдээс хойш би 0.5 литрийн “Хараа” нэртэй архи авчраад ажлынхантайгаа хуваагаад ууж байтал Э надад хандаад та яагаад намайг өмөөрөхгүй байгаа юм гээд дахиад заамдаад авсан чинь Ж хажуугаас нь 1 удаа цээж рүү нь өшиглөсөн бөгөөд дахиад гараараа 1 удаа цохисон. Тэгээд би гадаа гараад нүүрийг нь угааж өгөхөд хөмсөг нь задарсан байсан” гэх мэдүүлэг/хх-ийн 26-28/,

гэрч Ж.Жийн мэдүүлсэн “Тэгээд ундны цаг болоод за орж хоолоо идье гээд буухад Э буугаагүй хоолоо идчихээд гараад ирсэн чинь шанаанаас нь цус гарчихсан байсан бөгөөд яасан, юу болсон талаар лавлан асуухад уначих шиг боллоо, Цхаана байна гээд хайгаад яваад байсан. Тэгсэн чинь Цогоотой Э барилцаад авчихсан, боогоод байж байхаар нь би очоод Эыг нэг удаа цээж хэсэг рүү нь өшиглөсөн. Тэгээд босч ирээд намайг боогоод байхаар нь болиулаад салсан. Тэгээд би нүүр, гарыг нь угаалгачихаад өрлөгөө өрөөд байж байсан чинь Э Мтай барилцаад авчихсан байхаар нь би очоод салгасан” гэх мэдүүлэг/хх-ийн 21-23/,

өөрийн гэм бурууг хүлээж М.Мы мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 67-68/,

хохирогчийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 138 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 41-42/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Эдгээр үйл баримт болон нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа гэмт хэрэг мөн бөгөөд шийтгэх тогтоолын үндэслэл болж байгаа дээрх хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, бичгийн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв

Дээрх гэмт хэрэгт шүүгдэгч М.М нь гэм буруутай байна.

Иймд шүүгдэгч М.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч М.М нь гэм буруугийн талаар маргахгүй байгаа болно.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг ба шүүгдэгч М.М нь А аймгийн Э сумын .. дугаар багийн нутаг дэвсгэр О гэх газарт “Г” ХХК-ний барьж буй барилга дотор 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр А.Этай маргалдаж, улмаар нүүрэн тус газарт нь цохисон байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шинжийг бүрэн хангаж байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Прокурорын ирүүлсэн яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой болно.

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч М.Мд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч М.М нь гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдалд тооцох нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч М.М нь гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй, шүүгдэгч М.Мд холбогдох эрүүгийн хэргийг Архангай аймгийн Прокурорын газрын Прокурорын 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 64 тоот тогтоолоор хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр тогтоож, прокурор түүнд оногдуулах ялын төрлийн талаар гаргасан саналыг М.М нь зөвшөөрсөн байх тул шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан журмаар прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг оногдуулж, уг ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус заасан хугацаанд буюу 90 хоногт төлүүлэхээр тогтоож шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч М.М нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол болон бусад асуудлын талаар:

Шүүгдэгч М.М нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг мөрдөн шалгах ажиллагааны явцад төлж барагдуулсан байх тул энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохиролгүй гэж үзэв.

Шүүгдэгч М.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д овогт Мын Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч М.Мд оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч М.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч М.Мы бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар нь шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч М.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Р.АЛТАНЦЭЦЭГ