Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 2021/ШЦТ/116

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.*******бат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

                        Нарийн бичгийн дарга                    Д.Соёлзул

                        Улсын яллагч                                   Д.Шинэбал

                      Насанд хүрээгүй хохирогч              *******-*******

                      Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******

                      Шүүгдэгчийн өмгөөлөгч                  С.Сувдаа

                         Шүүгдэгч                                      ******* нарыг оролцуулан тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын Прокурор, хууль цаазын дэд зөвлөх О.Нандинцэцэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн *******д холбогдох 2132001550130 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1973 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Сэлэнгэ аймгийн ................. оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, Урьд 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дахь сум дундын шүүхийн 02 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн Тарни овогт  ******* Баатарням /РД:М373011473/,

 

Холбогдсон хэргийн талаар:

Тарни овгийн ******* Баатарням нь 2021 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сум, 2 дугаар баг, Улиастай 33 тоотод өөрийн төрсөн охин *******-Эрдэнийн эрх, эрх чөлөөнд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж халдаж зодсоны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ:... Би өглөө гараад л орой ирдэг. Орой ирээд ядраад би унтдаг. Би хүүхдүүддээ мөнгө өгдөг хувцас аваарай, дэвтэр, ном аваарай гэдэг. Тэр орой би сангийн аж ахуйгаас ирж байхдаа зам дээр гар өргөөд хүнээр гэртээ хүргүүлээд гэртээ ороод хоол идэж чадалгүй цаг гаруй унтсан. Тэгээд миний хүү намайг сэрээгээд би хүүтэйгээ хөөрхөн тоглоод байж байсан. Манай охин утсаараа мессеж бичиж байсан. Би дүүтэй нь тоглоод байж байхад охин “аав дуугай бай” гэсэн би “хүүтэйгээ тоглож байна” гэсэн. Тэгээд байж байгаад охин “аав дуугай бай унт” гээд намайг загнаад байхаар нь би утсыг нь булаагаад аваад нуучихсан юм. Тэгээд цагдаа ирээд намайг аваад явсан би эрүүлжүүлэхэд хоносон. Өглөө гэртээ ороход охин байсан “миний охин зүгээр үү” гэсэн “зүгээрээ” гэсэн. Тэгэхээр нь “аав нь ажилдаа явлаа” гээд ажилдаа явсан. Тэгээд 7 хоногийн дараа мэдүүлэг өгсөн ш дээ. Миний охины ам нь өмхийрнө, цус гарна, багадаа хоолойны мах авхуулж байсан. Би хүүхдүүдээ л боддог...гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй хохирогч *******-******* мэдүүлэхдээ:...2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр аав ирдэг цагаасаа нэлээн оройтож ажлаасаа ирсэн. Тэгээд ирэхдээ согтуу гартаа архи барьчихсан танихгүй нэг ахтай орж ирээд тэр хоёр архиа ууж байгаад архи нь дууссан чинь аав “дахиж архи ууя би авна” гэсэн чинь тэр ах “хоёр хүүхэд чинь байна яах юм бэ” гээд “явлаа” гэхэд аав “би гаргаж өгье” гээд хамт гараад нэлээн удаж байгаад орж ирсэн. Тэгээд гэрт орж ирээд найзууд руугаа залгаад “би архи уумаар байна хурдан хүрээд ир” гэж уурлаж эхэлсэн. Тэгээд зурагт үзээд хэвтэж байхад зурагт унтраагаад хэвтсэн. Тэгснээ босож ирээд дүүтэй тоглох гэж байгаа юм байх гэж бодсон чинь дүү рүү орилоод дүү уйлаад байхаар нь би аавд “хүүхэд яагаад айлгаад байгаа юм бэ унтаач” гээд хэлчихсэн чинь “чи муу миний өөдөөс үг дуугардаг хэн юм бэ” гээд намайг хоёр удаа, ам руу нэг удаа толгой руу нэг удаа цохисон. Дүү уйлж ирээд намайг тэврээд авангуут аав цаашаа явсан. Би тэгээд ээж рүү 2-3 удаа утсаар залгасан чинь “чи ээж рүүгээ залгадаг хэн юм” гээд утас аваад гадаа хүлэмжид нуусан байсан. Тэгээд удалгүй цагдаа нар ирээд аавыг аваад явсан. Тэгээд цагдаа ирээд “юу болсон” гэхээр нь би “уруул цохиод цус гарсан” гэж хэлсэн. Ам руу аймар хүчтэй цохиод гараа зулгааж авсан болохоор нэг хэсэгтээ ярихад хоол идэхэд хүндрэлтэй болоод нэлээн удаж байгаад эдгэсэн...гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* мэдүүлэхдээ:... 2021 оны 09 дүгээр сарын 10-нд болсон, би тэр үед “Алтан намар” ногооны үзэсгэлэн худалдаа гээд Улаанбаатар хот явсан байсан. Охин над руу залгахаар нь “аавыгаа аргалаад унтуулчихгүй дээ” гэж хэлсэн. Тэгээд дахиад охин утсаар залгаад “ээж энэ аав чинь болохгүй байна” гээд залгахаар нь би “та хоёр чинь яасан ядаргаатай юм бэ” гээд утсаа тасалсан. Тэгтэл дахиад залгаад “ээж энэ аав чинь намайг зодчихлоо” гэхээр нь би цагдаа дуудсан. Яс юман дээрээ энэ 2-г зодолдож байхыг нүдээрээ хараагүй. Би цагдаа дээр гомдолгүй гэсэн бичиг бичээд өгсөн байгаа. Тухайн үед би байгаагүй болохоор өөр яриад байх юм байхгүй...гэжээ.

 

Эрүүгийн 2132001550130 тоот хавтаст хэргээс:

Насанд хүрээгүй хохирогч *******-******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...2021 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр би гэртээ дүү Б.Энхмөрөнгийн хамтаар байж байхад гаднаас аав ******* нэг найзтайгаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай, бага зэргийн архи барьчихсан орж ирсэн. Уг авч орж ирсэн архийг цуг орж ирсэн ахын хамтаар ууж дуусгасан. Тэгээд цуг уусан ах нь гэрээс гараад явсан. Тухайн үед аав дүү рүү чанга орилоод дүүг уйлуулахаар нь би “та болиоч, унтаач” гэж хэлсэн чинь “чи миний өөдөөс юм ярьдаг хэн бэ” гэж хэлээд миний нүүрэн тус газар болон толгой хэсэг рүү тус бүр 1 удаа цохисон. Тэгээд дүү Б.Энхмөрөн миний урдуур орж салгасан. ...Өмнө нь намайг цохиж зодож байсан. Тэр асуудлаар аав шүүхээр шийтгүүлж 450000 төгрөгөөр торгуулж байсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 12-13 дугаар хуудас/,

 

Насанд хүрээгүй гэрч Б.Энхмөрөн мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:...Аав ******* эгч *******- Эрдэнийг нүүр лүү цохиж зодоод байсан. Гар утсыг нь аваад ногоо руу шидсэн. Би аавыг “битгий аниаг зодоод бай” гэж хэлсэн. Тэгээд цагдаа манай гэрт ирээд аавыг аваад явсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 18 дугаар хуудас/,

 

Гэрч ******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:...Дуудлага мэдээллийг цагдаагийн хэлтсийн жижүүрээс хүлээн авч очиж шалгахад ******* архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай зурагт үзээд хэвтэж байсан. *******ын хүүхэд гэх 17-18 орчим насны эмэгтэй хүүхэд 4-5 настай эрэгтэй хүүхдийг тэвэрсэн газар сууж байсан. Би тухайн үед тэр эмэгтэй хүүхдээс юу болсон талаар асуухад түүний дүү гэх 4-5 орчим насны эрэгтэй хүүхэд “манай аав эгчийг зодоод байна” гэж хэлсэн. Би 17-18 насны эмэгтэй хүүхдээс “аав чинь чамайг зодсон юм уу” гэж асуухад “аав миний нүүр хэсэг рүү цохисон, цагдаа руу аваад яваач” гэж хэлсэн. ...Уг хүүхдийн ам хэсэг бага зэрэг хавдсан байсан. Би тухайн үед яасан юм гэж асуухад “аав гараараа цохисон” гэж хэлсэн гэх мэдүүлэг /ХХ-ийн 20 дугаар хуудас/,

 

Гэрч ******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:...2021 оны 09 дүгээр сарын 11-ний орой манай охин *******-Эрдэн над руу залгаад “аав архи уучихсан, найз руугаа залгаад хүн дуудаад байна” гэхээр нь “аргалаад унтуул” гээд тасалчихсан. Тэгсэн удаагүй манай охин Номин-******* над руу залгаад “аав согтуу орилоод байна” гэхээр нь би цагдаад дуудлага өгсөн. ...Манай охин Номин-******* өөрөө над руу утсаар залгаж хэлсэн. “Аав намайг зодоод байна” гээд. Би маргааш нь охин Номин-*******эс дахиад лавлаад “аав чинь чамайг яг зодсон уу” гэсэн чинь “тийм ээ зодсон” гэж хэлсэн. Манай бага хүү одоо 4 настай, тэр хүүхэд хүртэл “Номиоко аниаг аав зодоод муухай муухай үг хэлээд байсан” гэж хэлсэн гэх мэдүүлэг /ХХ-ийн 21-22 дугаар хуудас/,

 

Шинжээч Г.Ган-*******:”...*******-Эрдэнийн биед уруулд зулгаралт, зөөлөн эдийн гэмтэл нь цохиулсны улмаас тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой гэмтэл байсан” гэх мэдүүлэг /ХХ-ийн 26 дугаар хуудас/,

Гэрч Б.Нандин-******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:”...*******-*******тэй гар утсаар холбогдож аав чинь гэртээ яаж танхайрсан бэ” гэж асуухад *******-******* “аав намайг урд шөнө буюу 2021 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр миний нүүр, толгой хэсэг рүү цохиж зодсон гэж хэлсэн." гэх мэдүүлэг /ХХ-ийн 67 дугаар хуудас/,

 

Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 09 дүгээр сарын 17-ний өдрийн 202 дугаартай "....Номин-Эрдэнийн биед уруулд зулгаралт, зөөлөн эдийн гэмтэл тогтоогдсон. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй." гэх дүгнэлт /ХХ-ийн 29-30 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтууд авагджээ.

 

           Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Улсын бүртгэлийн ерөнхий газрын Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /ХХ-ийн 45 дугаар хуудас/, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Гэрлэсний бүртгэлийн лавлагаа /ХХ-ийн 44 дүгээр хуудас/, Шүүгдэгч *******ын ял шийтгэгдсэн эсэх талаарх ял шалгах хуудас /ХХ-ийн 48 дугаар хуудас/, Иргэний үнэмлэхийн лавлагаа зэрэг болно. 

             

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.

 

Нэг.Шүүгдэгч *******ыг гэм буруутайд тооцох талаар:

Шүүгдэгч Л.Баатарням нь 2021 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сум, 2 дугаар баг, Улиастай 33 тоотод өөрийн төрсөн охин *******-Эрдэнийн эрх, эрх чөлөөнд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж халдаж зодсоны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:...Насанд хүрээгүй хохирогч *******-Эрдэнийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 12-13 дугаар хуудас/, Насанд хүрээгүй гэрч Б.Энхмөрөнгийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 18 дугаар хуудас/, Гэрч *******гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 20 дугаар хуудас/, Гэрч *******гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 21-22 дугаар хуудас/, Гэрч Б.Нандин-Эрдэнийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 67 дугаар хуудас/, Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн  2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн №202 дугаартай дүгнэлт зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн талаар болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж байгаа боловч түүний мэдүүлэг хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд буюу шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй хохирогч *******-******* мэдүүлэхдээ:”...тэгснээ босож ирээд дүүтэй тоглох гэж байгаа юм байх гэж бодсон чинь дүү рүү орилоод дүү уйлаад байхаар нь би аавд “хүүхэд яагаад айлгаад байгаа юм бэ унтаач” гээд хэлчихсэн чинь “чи муу миний өөдөөс үг дуугардаг хэн юм бэ” гээд намайг хоёр удаа, ам руу нэг удаа толгой руу нэг удаа цохисон. Дүү уйлж ирээд намайг тэврээд авангуут аав цаашаа явсан. Би тэгээд ээж рүү 2-3 удаа утсаар залгасан чинь “чи ээж рүүгээ залгадаг хэн юм” гээд утас аваад гадаа хүлэмжид нуусан байсан. Тэгээд удалгүй цагдаа нар ирээд аавыг аваад явсан. Тэгээд цагдаа ирээд “юу болсон” гэхээр нь би “уруул цохиод цус гарсан” гэж хэлсэн. Ам руу аймар хүчтэй цохиод гараа зулгааж авсан болохоор нэг хэсэгтээ ярихад хоол идэхэд хүндрэлтэй болоод нэлээн удаж байгаад эдгэсэн...” гэх мэдүүлэг, Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******гийн өгсөн :” ...тэгтэл дахиад залгаад “ээж энэ аав чинь намайг зодчихлоо” гэхээр нь би цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг, насанд хүрээгүй хохирогч *******-******* мөрдөн байцаалтад өгсөн: “...тухайн үед аав дүү рүү чанга орилоод дүүг уйлуулахаар нь би “та болиоч, унтаач” гэж хэлсэн чинь “чи миний өөдөөс юм ярьдаг хэн бэ” гэж хэлээд миний нүүрэн тус газар болон толгой хэсэг рүү тус бүр 1 удаа цохисон. Тэгээд дүү Б.Энхмөрөн миний урдуур орж салгасан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 12-13 дугаар хуудас/, насанд хүрээгүй гэрч Б.Энхмөрөн мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:...Аав ******* эгч *******- Эрдэнийг нүүр лүү цохиж зодоод байсан. Би аавыг “битгий аниаг зодоод бай” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 18 дугаар хуудас/, гэрч ******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:”...Би тухайн үед тэр эмэгтэй хүүхдээс юу болсон талаар асуухад түүний дүү гэх 4-5 орчим насны эрэгтэй хүүхэд “манай аав эгчийг зодоод байна” гэж хэлсэн. Би 17-18 насны эмэгтэй хүүхдээс “аав чинь чамайг зодсон юм уу” гэж асуухад “аав миний нүүр хэсэг рүү цохисон, цагдаа руу аваад яваач” гэж хэлсэн. ...Уг хүүхдийн ам хэсэг бага зэрэг хавдсан байсан. Би тухайн үед яасан юм гэж асуухад “аав гараараа цохисон” гэж хэлсэн гэх мэдүүлэг /ХХ-ийн 20 дугаар хуудас/, гэрч ******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...тэгсэн удаагүй манай охин Номин-******* над руу залгаад “аав согтуу орилоод байна” гэхээр нь би цагдаад дуудлага өгсөн. ...Манай охин Номин-******* өөрөө над руу утсаар залгаж хэлсэн. “Аав намайг зодоод байна” гээд. Би маргааш нь охин Номин-*******эс дахиад лавлаад “аав чинь чамайг яг зодсон уу” гэсэн чинь “тийм ээ зодсон” гэж хэлсэн. Манай бага хүү одоо 4 настай, тэр хүүхэд хүртэл “Номиоко аниаг аав зодоод муухай муухай үг хэлээд байсан” гэж хэлсэн гэх мэдүүлэг /ХХ-ийн 21-22 дугаар хуудас/, Шинжээч Г.Ган-*******:”...*******-Эрдэнийн биед уруулд зулгаралт, зөөлөн эдийн гэмтэл нь цохиулсны улмаас тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой гэмтэл байсан” гэх мэдүүлэг /ХХ-ийн 26 дугаар хуудас/, гэрч Б.Нандин-******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:”...*******-*******тэй гар утсаар холбогдож аав чинь гэртээ яаж танхайрсан бэ” гэж асуухад *******-******* “аав намайг урд шөнө буюу 2021 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр миний нүүр, толгой хэсэг рүү цохиж зодсон гэж хэлсэн." гэх мэдүүлэг /ХХ-ийн 67 дугаар хуудас/, Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 09 дүгээр сарын 17-ний өдрийн 202 дугаартай "....Номин-Эрдэнийн биед уруулд зулгаралт, зөөлөн эдийн гэмтэл тогтоогдсон. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй." гэх дүгнэлт /ХХ-ийн 29-30 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн мэдүүлэг няцаагдаж, үгүйсгэгдэж байна.       

   Тиймээс Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

            Хоёр.Хохирол төлбөрийн талаар:

            Энэ гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч Б.Номин-Эрдэнийн биед уруулд зулгаралт, зөөлөн эдийн гэмтэл тогтоогдсон бөгөөд хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нь гомдол саналгүй, хохирол нэхэмжлэхгүй гэснийг дурдах нь зүйтэй байна.

 

         Гурав.Шүүгдэгч *******д оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч ******* нь 2021 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сум, 2 дугаар баг, Улиастай 33 тоотод өөрийн төрсөн охин *******-Эрдэнийн эрх, эрх чөлөөнд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж халдаж зодсоны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.

            Иймд шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгчийн дотоод итгэлээр хэргийн бодит байдлыг тал бүрээс нь дүгнэж, улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас сонгон хэрэглэж 510 нэгжээр торгох ял оногдуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч *******д энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Тарни овогт ******* Баатарнямыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 510 нэгж буюу 510000 /таван зуун арван мянга/ төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт  зааснаар ялтан *******ын торгох ялыг 05 /тав/ сар хүртэлх хугацаанд 05 /тав/ хувааж хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

  

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ж.ЭРДЭНЭБАТ.