Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 2018/ШЦТ/691

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,

          нарийн бичгийн дарга О.Бадмаараг,

          улсын яллагч П.Даваасүрэн,

          хохирогч С.Чулуунбаатар,                                                                           

          ººðèé㺺 ºì㺺ëºí îðîëöîæ áàéãàà шүүгдэгч Т.Ө нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Шангууч овогт Түмэн-Өлзийгийн Өлзийбатыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ОЭ73041079 дугаартай хэргийг 2018 оны 08 дугаар сарын 29ий өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

         

          Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

          Яллагдагч Т.Ө нь Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо 100 айлын барилгын материалын үүдэнд 2018 оны 07 сарын 04 нд хохирогч С.Чулуунбаатартай маргалдаж түүний нүүрэн тус газар нь цохиж хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

         

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Т.Ө шүүхийн хэлэлцүүлэгт “…Би хохирогчийг танихгүй. Би эдний дэлгүүрийн үүдэнд машинаа тавиагүй. Өөр газар машинаа тавьсан байсан.  Хохирогч намайг шууд цохихоор нь би их гайхсан. Тэгээд би хариу арга хэмжээ авахдаа бага зэрэг хэтрүүлсэн нь миний буруу. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...гэв.

түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн:“… тэр өдөр би Сэлэнгэ дэлгүүрийн гадна машинаа тавиад машиндаа пилта цавуу ачуулаад байж байтал Бүстийн цэнхэр нуур дэлгүүрээс нэг хөгшин гарч ирээд шууд л хоёр удаа дагз руу цохисон тэгээд би үл таних хөгшин эрийг түлхэж унагаагаад муудалцсан.. би тэр хүний толгой руу хоёр удаа гараараа цохисон...” гэсэн мэдүүлэг /хх-4-5/,

 

Хохирогч С.Чу шүүхийн хэлэлцүүлэгт “...Манай дэлгүүрийн үүдэнд машинаа тавихаар нь би “бараа буулгаж байгаа болохоор багталцахгүй байна” гэж хэлэхэд машинаа дэлгүүрийн үүднээс холдуулахгүй байсан. Үүнээс болж бид хоёр бага зэрэг маргалдаад уг хэрэг болсон. Би хохиролд 2.500.000 төгрөг нэхэмжилж байна. Үүнд томографикийн зураг 120.000 төгрөг багтаж байгаа...” гэв.

 мөрдөн байцаалтад хохирогчоор өгсөн “...2018 оны 07 сарын 04 нд 17 цагийн үед Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд байрлах цагдаагийн постны хажууд байдаг дэлгүүрт ачаа ирсэн тэгээд ачаагаа буулгаж байтал 16-99 УНИ улсын дугаартай машин ирээд хажууд зам хаагаад зогсчихсон тэгэхээр нь би дүү зам хаагаад зогсчихлоо машинаа холдуулчих гэсэн чинь ачаа буулгаж болохгүй байна гэхэд " юугаа хуцаад байгаа чи муу хар өвгөн юу вэ хаана машинаа тавихаа чамаар заалгах юм уу чиний эзэмшлийн газар юм уу гээд миний цээж рүү түлхсэн тэгээд би хойшоо хөл алдаад байшингийн тоосгыг толгойгоороо мөргөж унасан тэгээд би подволкноос нь бариад автал подволк нь урагдсан тэгтэл тэр залуу чи надад хүрдэг хэн бэ гээд миний подволкоор хоолой боогоод би ухаан алдсан би нэг сар эмнэлгээр явсан эмчилгээний зардлаа нэхэмжилнэ ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-16/,

 

Гэрч Н.У “...тэр үл таних залуу чи миний биед хүрдэг хэн бэ гээд манай нөхрийг ахин дахин боож ар дагзаар нь савж унагаасан нөхөр маань удаан зодуулсны дараа сульдаж тамирдаж цус алдсан манай нөхрийн чих зүүн нүдний доод зовхи зэргийг зүсээд баруун гарыг нь мушгиж унагаасан …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-16/,

 

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний ¹8373 тоот актын “…Чулуунбаатарын биед тархи доргилт, зүүн хөмсөг, зүүн шанаа зүүн хацар, зүүн нүдний дээд доод зовхи дагзны хуйх, зулайн хуйх, баруун мөрний зөөлөн эдийн няцрал цус хуралт, зулгаралт, язарсан шарх хүзүүний зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. …Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. …Гэмтэл шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн гэмтэлд хамаарна…” гэсэн дүгнэлт /хх-24/,

 

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-27/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-29/, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-28/, Гэрэл зургийн үзүүлэлт /хх-31-32/, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-38-74/, хохирлын баримт /хх-81/, Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчид танилцуулсан тэмдэглэл /хх-87-88/ зэргийг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч Т.Ө нь Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо 100 айлын барилгын материалын үүдэнд 2018 оны 07 сарын 04 нд хохирогч С.Чулуунбаатартай маргалдаж түүний нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь “…тархи доргилт, зүүн хөмсөг, зүүн шанаа зүүн хацар, зүүн нүдний дээд доод зовхи дагзны хуйх, зулайн хуйх, баруун мөрний зөөлөн эдийн няцрал цус хуралт, зулгаралт, язарсан шарх хүзүүний зулгаралт ” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь дээр дурьдсан хохирогч С.Ч, гэрч Н.У нарын мэдүүлгүүд, Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний ¹8373 тоот актын дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд, шүүгдэгч Т.Өын сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байна.

Шүүгдэгч Т.Өыг хохирогч С.Ч-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч С.Ч нь 2.500.000 төгрөг нэхэмжилсэн хэдий боловч тэрээр хэрэгт 120.000 төгрөгийн баримтыг гаргаж өгсөн байх тул шүүгдэгч Т.Өаас 120.000 төгрөгийг гаргуулж, хохирогч С.Ч-т олгох нь зүйтэй гэж үзлээ.

Мөн хохирогч С.Ч-ын өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч Т.Өын дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудын аль аль нь тогтоогдсонгүй.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

   

1.Шүүгдэгч Шангууч овогт Т-ийн Ө-г Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Өыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ÿëòàí Т.Ө торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.

 

4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 äóãààð ç¿éëèéí 508.1 äýõ õýñýãò зааснаар шүүгдэгч Т.Өаас 120.000 /нэг зуун хорин мянга/ төгрөг гаргуулж хохирогч С.Чулуунбаатарт олгож, õîõèðîã÷ íü öààøèä ãàðàõ ýì÷èëãýýíèé çàðäаë болон бусад хохирлоо  èðãýíèé æóðìààð æè÷ íýõýìæëýõ ýðõòýé áîëîõûã äóðäñóãàé.

 

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

8.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Т.Өад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             З.БОЛДБААТАР