Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 154/2020/00027

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН өмнөөс

 

Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бадрахгэрэл даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож Улсын яллагчаар Ерөнхий прокурор Б.Батбаяр

Шүүгдэгч Д.Жанат нарыг оролцуулан Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2037000000024 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 



Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1986 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Ховд аймгийн Булган суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, бага эмч мэргэжилтэй, ам бүл 5 эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Булган сумын Баянсудал багт оршин суух, РД:*******,******* овогт*******ы******* Холбогдсон хэргийн талаар: / яллах дүгнэлтэд дурьдсанаар/

 

Яллагдагч Д.Жанат нь 2020 оны 04 дүгээр сарын 21 -ний өдөр Ховд аймгийн Булган сумын Бүрэнхайрхан багийн нутаг дэвсгэрт байрлах Цэцэг нэртэй дэлгүүрт орж тус дэлгүүрээс малгай худалдан авч байсан Ш.Майбаярын 500000 төгрөгтэй, иргэний бичиг баримт бүхий хар өнгийн түрийвчийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.Жанат нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй. Би буруу хэрэг хийснээ ойлгож

байна” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудаас дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд: Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлд

 

 

 

 

 



үзлэг хийж түр хураан авсан тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ, хохирогч Ш.Майбаяраас мэдүүлэг авсан тэмдэглэл, гэрч И.Баярцэцэгээс мэдүүлэг авсан тэмдэглэл, шүүгдэгч Д.Жанатаас гэрчээр мэдүүлэг авсан тэмдэглэл, хохирогч Ш.Майбаяраас гаргаж өгсөн хохирол барагдуулсан тухай баримт, Д.Жанатын ял шийтгэгдсэн эсэхийгшалгах хуудас, Д.Жанатын хувийн байдлыгтогтоосон баримтууд зэрэг болно.

 

Шүүгдэгч Д.Жанат нь 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Ховд аймгийн Булган сумын Бүрэнхайрхан багийн нутаг дэвсгэрт байрлах Цэцэг нэртэй дэлгүүрт орж тус дэлгүүрээс малгай худалдан авч байсан Ш.Майбаярын 500000 төгрөгтэй, иргэний бичиг баримт бүхий хар өнгийн түрийвчийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж бусдад бага хэмжээнээс дээш буюу 580000 /таван зуун наян мянган/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Мөрдөн шалгах ажиллагааны үед

Хохирогч Ш.Майбаярын мэдүүлсэн: “...2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хөдөөнөөс 15 цагийн үед ирээд... Хаан банкны АТМ-ээс мөнгө авах гээд оржбайтал найз И.Баярцэцэг замын хажуугаар явж байхаар дуудаж Хаан банкны картнаас мөнгө аваад өгөөч би нууц кодоо сайн мэдэхгүй байна гэж хэлсэн. Тэгээд И.Баярцэцэг Хаан банкны АТМ-ээс надад 400,000 төгрөг уншуулж авч өгсөн. Би 400,000 төгрөгөө аваад түрийвчиндээ хийгээд найз И.Баярцэцэгийг дагаад дэлгүүрт нь очоод малгай худалдаж аваад малгайгаа өмсөөд толинд харчихаад мөнгөө өгөх гэтэл миний түрийвчтэй мөнгө байхгүй болохоор нь И.Баярцэцэгбид хоёр дэлгүүр дотороо хайжүзээд цагдаад хандсан. И.Баярцэцэг чамайг малгай өмсөөд толинд харж байхад нэг залуу орж ирээд гарсан гэж хэлсэн. Хар өнгийн түрүүвч түүний дотор цахим үнэмлэх, виза карт, 100,000 төгрөг, хаан банкны АТМ-ээс авсан 400,000 төгрөг нийлээд 500,000 төгрөг байсан...” гэх мэдүүлэг,

Гэрч И.Баярцэцэгийн мэдүүлсэн: “2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 16 цагийн үед ... дэлгүүр орчихоод ирж байтал замд найз Ш.Майбаяр намайг дуудсан. Ш.Майбаяр Хаан банкны виза картнаас мөнгө аваад өгөөч би нууц кодоо сайн мэдэхгүй байна гэхээр нь би АТМ-ээс 400000 төгрөг авч өгсөн. Тэгээд Ш.Майбаяр бид хоёр манай дэлгүүрт ирээд Ш.Майбаяр малгай худалдаж аваад өмсөөд зогсож байсан. Тэгтэл гаднаас нэг казак залуу орж ирээд гараад явсан. Удалгүй Ш.Майбаяр миний түрийвчтэй мөнгө байхгүй байна гэж хэлээд дэлгүүр дотроо хайгаад олдохгүй болохоор нь цагдаад мэдэгдсэн...” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч Д.Жанатын яллагдагчаар өгсөн: “...16-17 цагийн үед би ... Цэцэг дэлгүүр орсон. Цэцэг дэлгүүрт худалдагч И.Баярцэцэг, Ш.Майбаяр нар байсан. Тэгээд .... шилэн лангуун дээр байсан хар өнгийн түрийвчийг авч гараад явж байгаад замдаа түрийвчийг үзэхэд Ш.Майбаяр гэсэн нэртэй иргэний үнэмлэх 500000 төгрөг байсан...” гэх мэдүүлэг,

 
хавтаст хэрэгт авагдсан гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлд үзлэг хийж түр хураан авсан тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ, хохирол барагдуулсан тухай баримт зэргээр нотлогдож тогтоогдсон, мөрдөн байцаалтын ажиллагаанд шалгавал зохих ажиллагааг бүрэн шалгасан, хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Шүүгдэгч Д.Жанатын мөрдөн шалгах ажиллагааны үед хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлгийг яллах талын нотлох баримтад тооцсон.

Шүүгдэгч Д.Жанат нь 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Ховд аймгийн Булган сумын Бүрэнхайрхан багийн нутаг дэвсгэрт байрлах Цэцэг нэртэй дэлгүүрт орж тус дэлгүүрээс малгай худалдан авч байсан Ш.Майбаярын 500000 төгрөгтэй, иргэний бичиг баримт бүхий хар өнгийн түрийвчийг хууль бусаар, нууцаар хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив талын шинжүүдийг хангасан.

Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн. Санаатай гэдэгт өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэснийг ойлгоно.

Шүүгдэгч Д.Жанат нь өөрийн үйлдпийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас үүдэн гарах үр дагаврыг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотловол зохих асуудлыг хангалттай шалгажтогтоосон, Д.Жанатын бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар, нууцаар хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газраас ирүүлсэн хэргийн зүйл, хэсэг, заалт тохирсон байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох иргэний бичиг баримт, хар өнгийн түрийвч болон бэлэн 500000 төгрөгийг хохирогч Ш.Майбаярт хүлээлгэн өгсөн байх тул шүүгдэгчийг хохирлоо өөрийн сайн дураар нөхөн төлсөн гэж үзэж Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар дээрх нөхцөл байдпыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал хэрэгт тогтоогдоогүй, хувийн байдлын гэм буруугаа ойлгон гэмшсэн зэргийг харгалзаж түүнд хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн болно.

 

Шүүгдэгч нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, гаргуулах хохирол төлбөргүй, хэрэгг эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдав.

Шүүгдэгч Д.Жанат хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг Ховд аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хугацаанд хэвээр үлдээв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4,5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч******* овогт*******ы*******ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Жанатыг хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар Д.Жанатад тэнсэнгийн хугацаанд зан үйлээ засах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Жанат нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, хорих ял оногдуулахыг сануулсугай.

  1. Шүүгдэгч Д.Жанат нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, гаргуулах хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжпэн ирүүлсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдсугай.
  2. ш

    Text Box: шЭрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг Ховд аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хугацаанд шүүгдэгч Д.Жанатад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
  3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд
     


аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.