| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 149/2022/0007/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/07 |
| Огноо | 2022-01-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Энхбаяр |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 01 сарын 06 өдөр
Дугаар 2022/ШЦТ/07
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН өмнөөс
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шуухийн шүүгч Б Аптанцэцэг даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга Д.Соёлзул
Улсын яллагч Б.Энхбаяр
Шүүгдэгч Д.******* нарыг оролцуулан
тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, Хууль цаазын дэд зөвлөх Б.Энхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Д.*******д холбогдох 2232000020003 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1998 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Завхан аймгийн Шилүүстэй суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сум 3-р баг Баянбулагийн 4-14 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, Улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /ИУ:98031218/ Мянганы суварга овогт Доржготовын *******.
Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:
Д.******* нь 2021 оны 12 дугаар сарын 15-ны шөнийн 01 цаг 30 минутын орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар баг Баянбулагын 4-14 тоотод өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Н.*******ын нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохиж улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судпав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.******* мэдүүлэхдээ: ... Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн учир нэмж хэлэх зүйл байхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэжээ.
Хохирогч Н.******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... Манай нөхөр ******* хөдөө модонд явчихсан гэрт хоол ундгүй болохоор 2021 оны 12 дугаар сарын 15-ны орой 23 цагийн орчим замын хойно Эрдэнэмөнх гэх айлд хоол идээд юм ярьж суугаад 0.5 литрийн 1 шил касс пиво уугаад байж байтал ******* 01 цагийн орчим тэдний гэрээс намайг ирж аваад 01 цагийн үед гэртээ харьсан. Гэтэл ******* гэртээ ирчхээд намайг пизда минь гээд хараагаад биенээс чимхээд байхаар нь би чамд хараалгах зүйл хийгээгүй битгий намайг харааж бай чамд хараалгаж ад үзэгдэж байхаар би маргааш Хөвсгөл яваад ирье би одоо жирэмсэн 4 сартай энэ хүүхдийг гаргаж чадахгүй нь чи энэ хүүхдийг авхуулах мөнгө өгчхөөч гэсэн чинь хоёулаа 50 хувьтай байж би хүүгээ аваад явъя гэсэн чинь намайг зайл гээд чих рүү алгадахаар нь би өмссөн хувцастайгаа хөл нүцгэн гараад цагдаагийн байгууллагад дуудпага өгсөн гэх мэдүүлэг /ХХ-ийн 8-р тал/
Шүүхийн шинжилгээний 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 09 дугаартай дүгнэлт:...
Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /XX- ийн 2-р тал/
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /ХХ-ийн 38 дугаар хуудас/, Шүүгдэгч Д.*******ы ял шийтгэгдсэн эсэх талаарх ял шалгах хуудас /35 дугаар хуудас/, Иргэний үнэмлэхийн лавлагаа зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадпан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд "Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана" гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдпаар хянан шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Д.******* нь 2021 оны 12 дугаар сарын 15-ны шөнийн 01 цаг 30 минутын орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар баг Баянбулагын 4-14
тоотод өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Н.*******ын нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохиж улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Хохирогч Н.*******ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/ХХ-ийн 8-р тал/, Шүүхийн шинжилгээний 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 09 дугаартай дүгнэлт /ХХ-ийн 14-15-р тал/, Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /ХХ-ийн 2-р тал/ болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардпага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдпэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Прокуророос шүүгдэгч Д.*******ыг хохирогч Н.*******ын биед хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна гэж үзлээ.
Иймд Д.******* нь 2021 оны 12 дугаар сарын 15-ны шөнийн 01 цаг 30 минутын орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар баг Баянбулагын 4-14 тоотод өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Н.*******ын нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохиж улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь тогтоогдож байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Д.******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч нь хохирол төлбөр төлөгдсөн, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул энэ хэрэгт хэлэлцэгдэх хохирол төлбөргүй байна гэж дүгнэв.
Энэ хэрэгг эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгөгүй зэргийг тус тус дурдаад.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, мөн хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
|
|
111 $
|
|
| 1ТАНЦЭЦЭГ. |
| ДАРГАЛАГЧ |
3»