Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 2019/ШЦТ/98

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Боржигон овогт Зоригоогийн Нандинцэцэг даргалж Нарийн бичгийн дарга Алаг адуун овогт Батцэнгэлийн Долгорсүрэн Улсын яллагч ******* овогт *******ын ******* Шүүгдэгч овогт *******и******* овогт *******гийн ******* Шүүгдэгч П.*******ийн өмгөөлөгч овогт гийн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.*******, Б.******* нарт холбогдох 1923001550097 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1983 оны 08 дугаар сарын 31-ний өдөр аймгийн сумд төрсөн, 36 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл-4, эхнэр 2 хүүхдийн хамт, аймгийн сумын багт оршин суух хаягтай, ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, овогт *******ийн *******, Регистрийн дугаар: /*******/

Монгол Улсын иргэн, 1989 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр аймгийн сумд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, аймгийн сумын ийн галч ажилтай, ам бүл-4, эхнэр 2 хүүхдийн хамт аймгийн сумын багт оршин суух хаягтай, ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, овогт *******гийн *******, Регистрийн дугаар: /*******/

Шүүгдэгч П.*******, Б.******* нар нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт тус тус холбогджээ. Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч овогт *******гийн ******* нь 2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр аймгийн сумын багийн нутаг дэвсгэр болох гэх газар П.*******ийг мотоциклоос татаж унаган зодсон хэргийн үйл баримт нь хохирогч П.*******ийн “... унага тамгалсан өдөр ******* намайг мотоциклтой явж байхад татаж унагаагаад ... нүүр лүү гараараа нүдээд байсан... Миний хамар, магнай хэсэг рүү гараараа 4 удаа цохьсон... мотоциклтой явж байхад татаж унагаахад би чулуу мөргөж унасан юм байлгүй миний толгой хагарсан.” гэсэн мэдүүлгээр, тухайн үед *******, ******* нартай хамт байсан гэрч Б.гийн “...сумын ар талын янгийн мухар гэх газар очтол тэнд *******, буюу , ******* 3 байж байсан... Тэгтэл ******* ******* хоёр барьцалдаад авахаар нь би салгаад явуулсан... Ямар ч байсан барьцалдаад зодоон хийгээд *******ийн хамраас цус гараад дээлийн энгэр, бугуйл цус болсон байхаар нь би салгаад явуулсан... ******* *******ийг цохиж байхыг хараагүй... *******, ******* хоёрыг салгахад *******ийн хамарнаас цус гарсан байсан... Харин ******* зүгээр байсан... ******* *******ийг мотоцикл дээрээ сууж байхад нь татсан чинь ******* *******той барьцалдаад авчихсан мотоцикл нь газар уначихсан байсан...” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна. Шүүгдэгч овогт *******ийн ******* нь тухайн өдөр аймгийн сумын багийн нутаг дэвсгэр болох гэх газар иргэн ын гэрт Б.*******ийн баруун гуяны гадна дунд хэсэгт 1 удаа хутгаар хатгасан нь хохирогч Б.*******ийн “ гэгч миний баруун хөлний гуяны ар хэсэгт 1 удаа хутгаар хутгалсан... Миний баруун талын гуяны ар хэсэгт 6-7 оёдол тавих хэмжээний шарх үүссэн. Одоо хутгалуулсан хөлөө атирхад хөндүүрлэж өвдөнө” гэсэн мэдүүлгээр, гэрч Б.ын “...ээж ид нохой хорьж өгчихөөд гэртээ орж ирээд зүүн талын орон дээр *******ийг суулгаад байж байтал гаднаас манай хүргэн ******* орж иртэл ******* орноос босож ******* рүү, ******* ******* руу ухасхийж тэр хоёр тогооны шүүгээний хажууд барьцалдаж автал ******* “намайг шаачихлаа” гээд баруун гуяа бариад суусан юм. Тэгээд ******* өмдөө тайлахаар нь би харсан чинь баруун гуяны хажуу буюу гадна дунд хэсэгт хутгалчихсан байсан . Тэгэхээр нь *******ийг эмнэлэгт хүргэсэн. Б.*******ийг ******* хутгалсан...тонгоргон хутга байсан... Тухайн үед зодоон болоогүй зодоон болох ч хугацаа гараагүй тэр хоёр барьцалдаж аваад л ******* *******ийг хутгалчихсан...” гэсэн мэдүүлгээр нотлогдсон байна. Б.*******ийн үйлдлийн улмаас хохирогч П.*******ийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны “...Иргэн П.*******ийн биед хамрын хянга ясны хугарал, тархи доргилт, толгойн зулайн баруун талд, зүүн шууны гадна хэсэгт, баруун чигчий хурууны дунд үений дотор хэсэг, зүүн өвдөгний үений дээд хэсэгт өнгөц зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо... Дээрх гэмтлүүд нь 2-3 удаагийн хатуу зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэж болно... дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлтээр, П.*******ийн үйлдлийн улмаас хохирогч Б.*******ийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 000000171 дугаартай шинжээчийн “...Иргэн Б.*******ийн биед баруун гуяны гадна дунд хэсэгт шарх, дагзны зүүн талд хуйханд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.. Баруун гуяны гадна дунд хэсэгт шарх нь хурц иртэй зүйлээр, дагзны зүүн талд хуйханд зулгаралт хатуу зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэж болно. ...Баруун гуяны гадна дунд хэсэгт шарх нь хутгаар зүсэх үед үүссэн байх боломжтой... Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлтээр тус тус нотлогдож байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрчээс мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, гэрч хохирогчийн мэдүүлэг нь өөр хоорондоо зөрүүгүй, хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна. Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байна. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна. Шүүгдэгч П.******* нь Б.*******ийг хутгалсан үйлдэлдээ, Б.******* П.*******ийг мотоциклоос татаж унагаан зодсон үйлдэлдээ шууд санаатай хандсан байна. П.*******, Б.******* нар нь шууд санаатай үйлдлээрээ харилцан бие, биедээ хөнгөн зэргийн гэмтэл зориуд учруулжээ. Шүүгдэгч П.*******, Б.******* нар нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу “хүний эрүүл мэндийн халдашгүй эрх” ийг зөрчиж харилцан бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна. Иймд П.*******, Б.******* нарыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. Шүүгдэгч Б.******* хохирогч П.*******өд эмчилгээний зардлыг нөхөн төлсөн нь П.*******ийн мэдүүлгээр тогтоогдож байна. Хохирогч Б.******* шүүгдэгч П.*******өөс хохирол нэхэмжлээгүй тул шүүгдэгч нарыг бусдад төлөх хохирол төлбөр байхгүй гэж үзлээ. Шүүгдэгч П.*******, Б.******* нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч нарт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа учир хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бугуйлыг шүүгдэгч Л.*******өд буцаан олгож, хутгыг устгаж, хохирол төлөгдсөн учир шүүгдэгч нарын эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг дурдаж шийдвэрлэв. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 9 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч овогт *******ийн *******, овогт *******гийн ******* нарыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 2. Шүүгдэгч П.*******, Б.******* нарыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450000 / дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй. 3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.*******, Б.******* нарт оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн тэнцүү хэмжээгээр төлөхөөр тус тус тогтоосугай. 4. Шүүгдэгч П.*******, Б.******* нар нь 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй /15000 төгрөг/ тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг анхааруулсугай. 5.Шүүгдэгч П.*******, Б.******* нарт өмнө авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй. 6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 12 метр, 35 см суран бугуйлыг шүүгдэгч П.*******өд буцаан олгож, бариул хэсэг нь 9.5 см урттай, мөр хэсэгтээ 2 см урт нүхтэй, нийт 16.3 см урттай, 2 талаасаа 2х2 ширхэг буюу нийт 4 ширхэг шар өнгийн төмөр оруулгатай, бариулны 2 талд шар алаг наалттай төмөр хийцтэй тонгорого хутгыг устгасугай. 7. Шүүгдэгч нар нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, тэднээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгч нарын эд хөрөнгийг битүүмжлээгүй, шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай. 8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно. 9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцлэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ З.НАНДИНЦЭЦЭГ