Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 2018/ШЦТ/134

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


 

              Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Сүхжаргал, улсын яллагч Б.Уранчимэг, шүүгдэгч Б.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

          Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.А-д холбогдох эрүүгийн “1711014840018” дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

       Шүүгдэгчийн биеийн байцаалт:


       Монгол улсын иргэн, 1995.06.18-нд Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, хүйс эрэгтэй, боловсрол бүрэн дунд, мэргэжил байхгүй, эрхэлсэн тодорхой ажил байхгүй, ам бүл 2, эхийн хамт Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Зүүн баян цагааны 3 дугаар гудамж, 102 тоотод суух, урьд ял шийтгэл байхгүй, Б.А,

       Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/; Б.А нь 2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Хүчит шонхор худалдааны төвийн хажууд 77-86 УБП дугаартай автомашинаар Д.Даваажаргалд таксигаар үйлчилж байхдаа түүний цүнхтэй эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр хулгайлж 681.600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                        ТОДОРХОЙЛОХ нь:  

        Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:

        1.1.Шүүгдэгч Б.А нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:..Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв. Хоёр: Шүүгдэгч мэдүүлэг өгсний дараа талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

       2.1.Хохирогч Д.Даваажаргал нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:... 2017.11.18-ны өдөр 23:40 минутын орчимд Монгол телевизээс доошоо уруудах зам дагуу алхаж байгаад Гандангийн хойд талд байдаг 4 замын уулзварын хойд талаас цагаан өнгийн приус-20 маркийн автомашин барьсан, тэр машинд суугаад Тасганы овоо, баянбүрдийн тойрог чиглэлээр явж дэнжийн 1000 руу өгсөөд Хүчит шонхор захын хойд тапд байрладаг Хаан банкны экспресс банкны АТМ-рүү таксины мөнгө авах гээд орсон АТМ-рүү орж 2-3 минутын дараа мөнгө авчихаад гараад ирсэн чинь миний сууж ирсэн 77-86 УБП улсын дугаартай приус-20 маркийн машин байхгүй яваад өгчихсөн байсан тэр такси дотор миний бэлтгэлийн хувцас болон тоглолтын хувцас, пүүзнүүд байсан. Би таксины номерийг нь харсан байсан учраас цагдаад хандсан гэх мэдүүлэг./ хх 8-12/, 2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.А гэрчээр мэдүүлэхдээ:.. тэр өдөр би өөрийн хувийн 77-86 УБП улсын дугаар приус-20 маркийн автомашинаар такси үйлчилгээнд явж байсан бөгөөд шөнө 23.00 цаг өнгөрч байхад эх нялхасын эмнэлгийн орчим эрэгтэй хүн гар өргөхөөр нь зогсоод авсан. Тэр хүн дэнжийн 1000 руу явна гэсэн ба би тасганы овоогоор яваад Баянбүрдийн тойргоор эргэж дэнжийн 1000 замаар өгсөж байтал тэр хүн Хүчит шонхор захын АТМ дээр зогсчих гэхээр нь би зогссон. Тэгээд тэр хүн экспресс банк орохоор би дахиж явмааргүй санагдаад тэр хүнийг орхиод явсан юм. Анх машинд суухдаа дэнжийн 1000 руу явж нилээн өгсүүр газар явна гэж ярьж байсан юм. Дараа нь би гэрлүүгээ явж байтал дахиад нэг хүн гараа өргөхөөр авсан чинь тэр хүн ард чинь нэг тортой юм байна гэхээр нь харахад нөгөө эрэгтэй хүний үлдээсэн хувцас байх шиг байхаар нь арын багаажинд хийсэн. Тэр үед дэнжийн 1000 руу яваад нилээн өгсүүр муухай замаар явах юм шиг байхаар нь залхуу хүрээд орхиод явсан. Тэр хүн надад үйлчилгээний хөлс өгөөгүй ба угаасаа 2000 төгрөг гарсан байхаар нь гайгүй гэж бодоод явсан. Тэр торонд бэлтгэлийн хувцас, хоёр ширхэг пүүз, савхин бээлий өөр бас футболк, ноосон цамц, шорт зэрэг байсан. Би тэр хүнд "elite lite" гэх пүүзийг эргүүлээд өгсөн бусад эд зүйлийг нь хог дээр хаячихсан ба хохирлыг барагдуулаад өгчих гэж байсан. Тэр торонд хувцас болон пүүз гээд эд зүйлс байсан болохоор нэг их тоогоогүйгэх мэдүүлэг. /хх 25-26/,

            Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд 3.1. Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 21-22/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-35/, Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны засаг даргын тодорхойлолт /хх-34/, шүүгдэгч Б.Аийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-33/, зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудыг шинжлэн судлалаа. Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараахи үйл баримтыг тогтоов. Шүүгдэгч Б.А нь 2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Хүчит шонхор худалдааны төвийн хажууд 77-86 УБП дугаартай автомашинаар Д.Даваажаргалд таксигаар үйлчилж байхдаа түүний цүнхтэй эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр хулгайлж 681.600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь Хохирогч Д.Даваажаргалын: 2017.11.18-ны өдөр 23:40 минутын орчимд Монгол телевизээс доошоо уруудах зам дагуу алхаж байгаад Гандангийн хойд талд байдаг 4 замын уулзварын хойд талаас цагаан өнгийн приус-20 маркийн автомашин барьсан, тэр машинд суугаад Тасганы овоо, баянбүрдийн тойрог чиглэлээр явж дэнжийн 1000 руу өгсөөд Хүчит шонхор захын хойд тапд байрладаг Хаан банкны экспресс банкны АТМ-рүү таксины мөнгө авах гээд орсон АТМ-рүү орж 2-3 минутын дараа мөнгө авчихаад гараад ирсэн чинь миний сууж ирсэн 77-86 УБП улсын дугаартай приус-20 маркийн машин байхгүй яваад өгчихсөн байсан тэр такси дотор миний бэлтгэлийн хувцас болон тоглолтын хувцас, пүүзнүүд байсан. Би таксины номерийг нь харсан байсан учраас цагдаад хандсан гэх мэдүүлэг гэх мэдүүлэг./ хх 8-12/, мөрдөн шалгах ажиллагааны явцад Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Аийн: тэр өдөр би өөрийн хувийн 77-86 УБП улсын дугаар приус-20 маркийн автомашинаар такси үйлчилгээнд явж байсан бөгөөд шөнө 23.00 цаг өнгөрч байхад эх нялхасын эмнэлгийн орчим эрэгтэй хүн гар өргөхөөр нь зогсоод авсан. Тэр хүн дэнжийн 1000 руу явна гэсэн ба би тасганы овоогоор яваад Баянбүрдийн тойргоор эргэж дэнжийн 1000 замаар өгсөж байтал тэр хүн Хүчит шонхор захын АТМ дээр зогсчих гэхээр нь би зогссон. Тэгээд тэр хүн экспресс банк орохоор би дахиж явмааргүй санагдаад тэр хүнийг орхиод явсан юм. Анх машинд суухдаа дэнжийн 1000 руу явж нилээн өгсүүр газар явна гэж ярьж байсан юм. Дараа нь би гэрлүүгээ явж байтал дахиад нэг хүн гараа өргөхөөр авсан чинь тэр хүн ард чинь нэг тортой юм байна гэхээр нь харахад нөгөө эрэгтэй хүний үлдээсэн хувцас байх шиг байхаар нь арын багаажинд хийсэн. Тэр үед дэнжийн 1000 руу яваад нилээн өгсүүр муухай замаар явах юм шиг байхаар нь залхуу хүрээд орхиод явсан. Тэр хүн надад үйлчилгээний хөлс өгөөгүй ба угаасаа 2000 төгрөг гарсан байхаар нь гайгүй гэж бодоод явсан. Тэр торонд бэлтгэлийн хувцас, хоёр ширхэг пүүз, савхин бээлий өөр бас футболк, ноосон цамц, шорт зэрэг байсан. Би тэр хүнд "elite lite" гэх пүүзийг эргүүлээд өгсөн бусад эд зүйлийг нь хог дээр хаячихсан ба хохирлыг барагдуулаад өгчих гэж байсан. Тэр торонд хувцас болон пүүз гээд эд зүйлс байсан болохоор нэг их тоогоогүй гэх мэдүүлэг /хх 25-26/, зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж,бэхжүүлсэн нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Б.Аийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв. Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлээс хохирогч Д.Даваажаргалд 681.000 төгрөгний хохирол учирснаас шүүгдэгч Б.А нь 580.000 төгрөгийг төлсөн ба үлдэх 101.000 төгрөгийг төлөөгүй байх тул шүүгдэгчээс гаргуулж хохирогч Д.Даваажаргалд олгохоор шүүх шийдвэрлэв. Шүүх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзлаа. Шүүгдэгч Б.А нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв.

             Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                   ТОГТООХ нь:

              1. Шүүгдэгч Б.Аийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч хулгайлсны улмаас бусдад 681.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

        2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Аийг 700 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

         3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.А нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор тооцон хорих ялаар солихыг сануулсугай.

       4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аөөс 101.000 /зуун нэг мянган/ төгрөгийг гаргуулан хохирогч Д.Даваажаргалд олгосугай.

        5. Шүүгдэгч Б.А нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

       6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Аөд хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

       7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ               С.БАТЖАРГАЛ