Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
- Боржигон овогт С.А Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн
12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан бага насны хүүхэд болохыг мэдсээр байж хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдлээр хүчиндэхийг завдсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
-
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.А 12 / арван хоёр / жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
-
-
-
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М. С.Ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 12 / арван хоёр / жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг хоёр дахин багасгаж нийт биечлэн эдлэх ялыг 6 /зургаан/ жилийн хугацаагаар тогтоосугай.
-
-
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8. 5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар М. С.Ад оногдуулсан 6 /зургаан/ жилийн хорих ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлсүгэй.
- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1
13
дэх хэсгийн 1.2-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Си-Ди- ийг хэрэг хадгалах хугацааг дуустал хэрэгт хавсаргасугай..
-
-
- Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, М.С.Аэс хохирогч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөг хохирол нэхэмжлээгүй тул бусдад баримтаар төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
-
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар С.А цагдан хоригдсон нийт 31 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
- Насанд хүрээгүй хохирогч Н.А , түүний хууль ёсны төлөөлөгч Д.
Сарангэрэл нар нь энэ гэмт хэргийн улмаас цаашид гарах гэм хорын хохирлын талаарх холбогдох бичгийн нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
- Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд М. С.Ад урьд нь авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
-
- Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
- Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол М.С.Ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.АЛТАНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД С. ОЛЗОД