Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 2022/ШЦТ/45

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Эрдэнэмөнх даргалж

Нарийн бичгийн дарга Х.Эрдэнэцэцэг

Улсын яллагч Б.Энхбаяр

Шүүгдэгчийн өмгөөлөгч *******

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

 Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******ад холбогдох 2232000390036 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Мандал суманд 1978 оны 03 дугаар сарын 19-ний өдөр төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-6, эхнэр 4 хүүхдийн хамт *******,******* тоотод оршин суух, хувиар хөдөлмөр эрхэлдэг, урьд өмнө

-Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2001 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн №188 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.2 дахь хэсэгт зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 02 жилийн хугацаагаар тэнссэн,

-Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн №13 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 01 жилийн хугацаагаар тэнссэн,

-Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн №10 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан. бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, Авгад овогт Маньдарын Мөнхбат/рд:*******/

 

           Холбогдсон хэргийн талаар

 

Шүүгдэгч ******* нь 2022 оны 02 дугаар сарын 04-өөс 05-нд шилжих шөнийн 02 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх 4 дүгээр баг, Дэнжийн 05 тоотод гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох эхнэр Ц.Энхмаатай маргалдаж түлхэж унаган кабелийн утсаар хоолойг нь боож толгой хэсэгт цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: …2022 оны 02 дугаар сарын 04-өөс 05-нд шилжих шөнө болсон явдал. Хадам аав ээж дээр очиж золгож ирчхээд 2 дүүг нь дагуулж гэртээ ирж цай уулгачхаад буцаад хадам аав ээжийг хүргэж өгчхөөд, гэртээ харих замдаа нэг шил архи авчхаад энийгээ уучхаад хоёулаа унтъя гээд уугаад сууж байтал Алтанцэцэг нэг найзтайгаа хоёулаа орж ирчхээд, хоол цай гэсэн чинь нөгөө найзыгаа яв яв гээд явуулчхаад, тэгээд хонох юм байх гэсэн чинь сүүлд нь чи муу битгий давраад бай энээ тэрээ гэхээр нь сар шинэ болж байна ингэж болохгүй ээ миний дүү гэсэн чинь тэгээд яадаг юм чи олон жил эгчийг минь дарамталж байгаа гэснээ хийж өгсөн ундааг өөдөөс цацаад, агсраад хамаг хувцас хунар ураад маажаад байхаар нь боль оо чи гээд аргаа бараад чи яв гэсэн чинь, эгч нь босож ирээд чи миний дүүг хөөдөг хэн юм гээд хоёулаа хоёр талаас зэрэг толгой тархигүй нүдээд байхаар нь яв гээд Алтанцэцэгийг түлхэж гаргачхаад, Энхмаа бас маажаад байхаар нь бид хоёр ганц хоёр цохилцсон. Тэгээд хоёуланг нь хөөж гаргачхаад унтаж байхад цагдаа орж ирээд авч явна гэсэн. Тэгээд Энхмаа цагдаа орж ирсэн чинь наад муу шоронгийн хадаасаа шоронд хий гээд бахираад байсан. Эрүүлжүүлэхэд ирсэн хойно хүртэл хоёулаа ирж намайг зодсон, эрүүлжүүлэхийнх нь цагдаа харж байсан. ...гэх мэдүүлэг.

 

Эрүүгийн  22320003900036 тоот хавтаст хэргээс

 

Хохирогч Ц.Энхмаа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Миний хувьд маш их гомдолтой байна. Манай нөхөр ******* нь намайг олон жил гэр бүлийн хүчирхийлэлд байлгаж байнга зодож дарамталдаг байсан. Би тэр болгон цагдаагийн байгууллагад хандаж байгаагүй. Манай хүүхдүүд хүртэл байнгын айдастай байдаг болсон тул  хуулийн дагуу шийдүүлмээр байна. Хамгийн сүүлд 2021 оны 11 дүгээр сард согтуу намайг зодсон. Түүнээс өмнө ер нь архи уух болгондоо намайг зодож дарамталдаг байсан. Хэзээ хэдэн удаа намайг зодож цохисон гэдгийг нь санахгүй байна. Мөн намайг байнгын ор үндэслэлгүйгээр хардаж найз нөхөдтэй уулзуулахгүй хязгаарлаж ажил ч хийлгэдэггүй. Одоо манай том хүү 22 настай бөгөөд намайг ааваасаа өмөөрч түүнийг зодож цохин хэрэгт орчих болов уу ч гэсэн айдас надад байдаг. Тиймээс хуулийн дагуу шийдүүлмээр байна. ...Би тэр хүний биед халдаж зодож байгаагүй. Би тэр хүнийг зодож цохиж дийлэхгүй шүү дээ. Намайг зодож үед нь би өөрийгөө хамгаалах гэж түүний нүүр хүзүү зэрэгт хүрэн байхыг үгүйсгэхгүй. Угаасаа Мөнхбат байнга худлаа ярьдаг юм. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 14 дүгээр хуудас/

 

Гэрч Ц.Алтанцэцэг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Би 2022 оны 02 дугаар сарын 04-ний шөнө 00 цагаас 01 цагийн хооронд өөрийн төрсөн эгч Энхмаагийнд очоод хүргэн ах Мөнхбаттай ярилцах гэсэн боловч дургүйцсэн байдалтай байсан. Тэгтэл манай эгч Энхмаа хүргэн ах Мөнхбат нар хоёулаа бага зэргийн архи уучихсан байдалтай байсан. Тэгээд тэр хоёр гэр бүлийн өмнөх амьдралаа яриад хоорондоо маргалдсан юм. Тэгтэл Мөнхбат ах босоод хөргөгчөө онгойлгох үед би араас нь татаад дийлээгүй юм. Тэгээд би гараад ээжийнх рүү нь ороод Мөнхбат ах Энхмаа эгчийг зодох гээд байна гэж хэлсэн чинь ээж нь тоохгүй байхаар нь цагдаагийн байгууллагад утсаар дуудлага өгсөн юм. ...Хараагүй. Тэр хоёр маргалдаад байхаар нь би Мөнхбат ахыг Энхмаа эгчийг цохиж зодох вий гэхээс сэргийлээд ээжид нь очиж хэлтэл ээж нь тоохгүй байхаар нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 16 дугаар хуудас/

 

Насанд хүрээгүй гэрч М.Энхжин мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...2022 оны 02 дугаар сарын 03-ны орой манай өвөө эмээ хоёр манай гэрт ирээд хоол цай идэж уугаад манай аав ээж хоёр өвөө эмээ хоёрыг гэрт нь хүргэж өгчхөөд гэртээ ирсэн юм. Тэгтэл тэр шөнө 00 цагийн үед манай ээжийн дүү болох Алтанцэцэг эгч манайд ирээд аав руу жаахан гомдоллоод байсан. Тэгсэн аав өмнөх амьдралын талаар яриад ээжтэй маргалдаад байсан юм. Тэр үед манай эгч Алтанцэцэг гараад явчихсан байсан. Тэгтэл аав эхлээд ээжийг ширээ рүү түлхэж унагаад хөлөөрөө өшиглөөд гараараа цохиж аваад байсан. Дараа нь кабелийн утсаар хоолойг нь боосон. Тэгсэн ээж манарах шинжтэй ухаан алдах гэсэн чинь аав больсон. Тэгсэн ээжийн ухаан балартаад ээж ааваас айгаад хажууд байдаг эмээгийнх рүү орсон. Тэгсэн удалгүй манай эгч Алтанцэцэг цагдаа дуудчихсан байсан тул манай цагдаа нар ирээд аавыг аваад явсан. ...Эхлээд аав ээжийн хөл гар гэдэс нуруу хэсэгт нь өшиглөөд байсан.Дараа нь гараараа толгой нүүр гар гэдэс орчимд нь цохиж байсан. Мөн дараа нь ээжийг газар уначихсан хэвтэж байх үе нь кабелийн утсаар хоолойг нь боосон. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 20-21 дүгээр хуудас/

 

Гэрч Б.Гантогтох мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...2022 оны 02 дугаар сарын 04-ний шөнө намайг 24 цагаар хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх хугацаанд, жижүүрийн шуурхай албанаас Хэрх 4 дүгээр баг Дэнжийн 05 тоотод Алтанцэцэг гэх иргэнээс, манай эгчийг нөхөр нь зодоод байна гэх дуудлагыг хүлээж аваад очоод, цагдаагийн ахлагч Г.Гаанжуурын хамт гэр лүү нь ороход, Алтанцэцэгийн эгч нь болох Энхмаа нь байхгүй байсан. Тэгээд нөхөр Мөнхбат нь 3 хүүхдийнхээ хамт орон дээрээ унтах гээд хувцсаа тайлчихсан орондоо орчихсон байдалтай хэвтэж байсан. Тэгээд би нөхөр Мөнхбатыг ахаа та босоод ир, баяр ёслол болж байгаа юм чинь хэрүүл маргаан хийгээд яах вэ, юу болсон талаар уулзаадахъя хүүхдүүдийн чинь хажууд тантай юу ярих вэ? гэтэл Мөнхбат нь цагдаагийн алба хаагчийн шаардлага эсэргүүцээд, хувцсаа өмсөлгүй, гар утсаа бариад бичлэг хийгээд, би гэрээсээ явахгүй, та нар миний эрх чөлөөнд халдаж байна гэж хэлээд бичлэг хийгээд байсан юм. Тэгээд байж байтал гаднаас эхнэр Энхмаа нь орж ирээд, наад нөхрөө авч яваарай, наадах чинь кабелийн утсаар миний хүзүүнээс боож унагаасан гэж хэлээд, надад кабелийн хуйлчихсан байсан утас зааж өгч харуулсан. Тэгээд би Мөнхбатыг та хувцсаа өмсөөдөх, гараад уулзаадахъя гэхэд хувцсаа өмсөхгүй, шаардлага биелүүлэхгүй цагдаагийн ахлагч Г.Гаанжуурын хувцаснаас зуурч, барьж аваад байхаар нь цагдаагийн ахлагч Г.Гаанжуурын хамт хоёр гараас нь сугадаад, хувцсыг нь өмсүүлэлгүй аваад гарсан юм. Тэгээд Мөнхбатыг машинд суулгачхаад, би буцаж гэр лүү нь орж хувцсыг нь аваад авч ирж эрүүлжүүлсэн. ...гэх  мэдүүлэг/Хх-ийн 18-19 дүгээр хуудас/

 

Шүүгдэгч  ******* яллагдагчаар мэдүүлэхдээ: ... Би 2022 оны 02 дугаар сарын 03-ны өдөр үдээс хойш буюу 13 цагийн үед өөрийн хадам аав Цэгмидийнд очиж хадам аав Цэгмид, хадам ээж Хандаа хоёртой золгоход хадам аавын хоёр дүү нь ирчихсэн байсан учраас тэр хоёртой золгочхоод тэд нарыг дагуулаад гэртээ ирж цай уулгасан юм. Тэгээд бид нар манай гэрт 0.75 литрийн 1 шил Соёрхол архийг хувааж уусан юм. Тэгээд би өөрийн эхнэр Энхмаагийн хамт хадам аав ээж хоёрыг гэрт нь хүргэж өгчхөөд гэртээ ирээд эхнэртэйгээ хамт 0.75 литрийн 1 шил хараа архийг хувааж уугаад сууж байтал манай эхнэрийн дүү болох Алтанцэцэг манай гэрт орж ирээд бид гурав тэр архийг хамт хувааж уусан юм. ТэгтэЛ Алтанцэцэг Мөнхбат гуай давраад байгаарай, чи муу миний эгчийг зовоож байгаа, шорондоо байвал таарна гээд намайг хэл үгээр доромжлоод, миний хувцаснаас татаж ураад, намайг маажиж, манай гэрийн тавагтай идээг нураахаар нь би хадам дүүгээ яв гээд гэрээсээ хөөсөн чинь эхнэр Энхмаа чи миний дүүг хөөдөг хэн юм бэ? гээд дүүтэйгээ нийлж над руу дайраад, хоёулаа миний толгой тархи руу цохиж нүдээд байхаар нь нэг, нэгээр нь гэрээсээ хөөж гаргасан юм. Тэгээд гэртээ унтаж байсан чинь цагдаа орж ирээд намайг эрүүлжүүлэх рүү авч явсан. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 43-45 дугаар хуудас/

 

Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /Хх-ийн 8 дугаар хуудас/,

Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн №39 дугаартай дүгнэлт

Дүгнэлт хэсэгт:

             1.Ц.Энхмаагийн биед зүүн нүдний зовхинд цус хуралт эрүүнд зулгаралт, зүүн бугалга сарвуунд цус хуралт зөөлөн эдийн гэмтэл тогтоогдсон.

             2.Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

             3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

             4.Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ...гэх дүгнэлт/Хх-ийн 28-29 дүгээр хуудас/

             Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн №42 дугаартай дүгнэлт

             Хохирогч Ц.Энхмааг Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300000 төгрөгөөр торгосон шийтгэлийн хуудас,

             Шүүгдэгч *******ын нүүр, гар, нуруунд үүссэн шархны гэрэл зураг зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.          

            

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.

 

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас хэргийг нотлох чадвараа алдсан, шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэсэн үйл баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй болно.

 

Нэг.Шүүгдэгч *******ыг гэм буруутайд тооцох талаар:

 

Шүүгдэгч ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 02 дугаар сарын 04-өөс 05-нд шилжих шөнийн 02 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх 4 дүгээр баг, Дэнжийн 05 тоотод байрлах өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий хүн буюу эхнэр Ц.Энхмаатай таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар  түлхэж унагааж кабелийн утсаар хоолойг нь боож, толгой хэсэгт гараараа цохиж зодон эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: ...Хохирогч Ц.Энхмаагийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/Хх-ийн 14 дүгээр хуудас/, насанд хүрээгүй гэрч М.Энхжин мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/Хх-ийн 20-21 дүгээр хуудас/, гэрч Б.Гантогтохын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/Хх-ийн 18-19 дүгээр хуудас/, шүүгдэгч *******ын эрүүгийн хэрэгт яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг/Хх-ийн 43-45 дугаар хуудас/,Сэлэнгэ аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн №39 дугаартай дүгнэлт/Хх-ийн 28-29 дүгээр хуудас/зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч ******* нь болон түүний өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн болно.

           

   Тиймээс Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаалтай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

            Хоёр.Хохирол төлбөрийн талаар:

 

            Хохирогч Ц.Энхмаагийн эрүүл мэндэд зүүн нүдний зовхинд цус хуралт эрүүнд зулгаралт, зүүн бугалга сарвуунд цус хуралт зөөлөн эдийн гэмтэл учруулсныг гэмт хэргийн улмаас учирсан хор уршигт тооцож, хохирогч эрүүл мэндэд учирсан хохирлыг арилгах, эмчилгээний зардлын баримтыг гаргаж шүүхэд ирүүлээгүй ба шүүгдэгч нь энэ тогтоолоор хэлэлцэгдэх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна

 

Гурав.Шүүгдэгч *******ад оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 02 дугаар сарын 04-өөс 05-нд шилжих шөнийн 02 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх 4 дүгээр баг, Дэнжийн 05 тоотод байрлах өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий хүн буюу эхнэр Ц.Энхмаатай таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар  түлхэж унагааж кабелийн утсаар хоолойг нь боож, толгой хэсэгт гараараа цохиж зодон эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

            Энэ хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

 

            Иймд шүүгдэгч *******ад эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгчийн дотоод итгэлээр хэргийн бодит байдлыг тал бүрээс нь дүгнэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас сонгон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг гарсан нөхцөл байдал шүүгдэгчийн олж байгаа орлого, цалин хөлсийг харгалзаж үзээд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах нь зүйтэй байна.

 

            Шүүхээс шүүгдэгчийг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч шүүгдэгч өмгөөлөгч авахаас татгалзаж, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ шүүх хуралдаанд гаргасан, уг зүйл анги нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй ,хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдаад

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Авгад овогт Маньдарын Мөнхбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  *******ыг 450/дөрвөн зуун тавь/нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ад оногдуулсан 450000 төгрөгийн торгох ялыг 06/зургаан/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг анхааруулсугай.

5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч *******ад өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Шүүгдэгч ******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, бусдад төлөх төлбөргүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйл, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9.Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд *******ад өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                   Б.ЭРДЭНЭМӨНХ