| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 186/2017/0606/Э |
| Дугаар | 2017/ ШЦТ/563 |
| Огноо | 2017-12-04 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Д.Нямсүрэн |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 04 өдөр
Дугаар 2017/ ШЦТ/563
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Золзаяа,
улсын яллагч Д.Нямсүрэн,
шүүгдэгч Л.Д, Н.Б нар, тэдгээрийн өмгөөлөгч Á. /¹ 2604/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тайчин овогт Л.Дд, Боржигон овогт Н.Б нарт холбогдох 000000000 тоот эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 07-íы өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1987 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 30 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5 эхнэр хүүхдүүдийн хамт, хэрэг хариуцах чадвартай, 2003 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорихыг 1 жилээр хойшлуулсан, 2005 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ялыг тэнссэн, 2007 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай анийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх зааснаар 3 сар баривчлах ял, 2012 оны 8 дугаар сарын 03-ны өдөр Чингэлтэй дүүргийн шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх зааснаар 3 сар баривчлах ялаар шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, Тайчин овогт Л.Д
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1987 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Говьсүмбэр аймагт төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт хэрэг хариуцах чадвартай, 2007 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн шүүхээр эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил хорихыг 1 жил 6 сарын хугацаагаар тэнссэн, 2008 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 3 сар хорих, 2012 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн, Боржигон овогт Н.Б
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Л.Д, Н.Б нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Л.Д, Н.Б нар нь бүлэглэн 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “......” худалдааны төвийн үүдэнд БНХАУ-ын иргэн Ш-ны /Xu jian hong/-ны халааснаас түүний өмчлөлийн /Huawei/ маркийн гар утсыг хулгайлж 720,000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн ìэдүүлсэн мэдүүлэг, хохирогч А.Бгийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 17х/,
гэрч БНХАУ-ын иргэн Ш-ны /Х/ мөрдөн байцаалтад өгсөн: “......... төвийн хаалгаар орох үед миний өөдөөс 20 орчим насны 2 залуу зөрөөд гарсан. Тэр 2 залуугын 1 нь утсаар яриад явж байсан ба зөрж гарахдаа хоёуулаа намайг шахаж гарсан. Би юм бодолгүй лифтэнд суугаад 7 давхар руу гарсан. Гадуур хүрэмний дотуур халаасанд хийсэн байсан Huawei-9 плас загварын гар утасаа үзтэл байхгүй байсан. Тэгээд тухайн байгууллагын репсепшнд хандаж камерын бичлэгийг шалгахад надтай зөрсөн 2 залуу миний утсыг халааснаас авч байгаа нь бичигдсэн байсан.гар утсыг 5000 юанаар авч байсан монгол төгрөгт шилжүүлбэл 925,000 төгрөг болж байна. " гэх мэдүүлэг /хх-ийн 21х/,
эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 42 х/, Л.Дээс гар утсыг хураан авсан тэмдэглэл /хх-ийн 8х/, гар утасыг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 9х/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 11х/, эд мөрийн баримтаар хураан всан камерийн бичлэг бүхий СиДи 1 ширхэг /хх-ийн 12х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Иймд шүүгдэгч Л.Д, Н.Б нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож тэдгээрт ял шийтгэл оногдуулах нь үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Хохирогч А.Б, гэрч БНХАУ-ын иргэн Ш-ны /Х/ нарт эд зүйлийг биет байдлаар нь буцаан хүлээлгэн өгсөн /хх-ийн 9х/, “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” /хх-ийн 17х, 146х/ гэж байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.
Шүүгдэгч Л.Д, Н.Б нарт ял шийтгэл оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршигийн шинж чанар, гэм буруугаа хүлээж буй байдал, бусдад төлөх төлбөргүй зэргийг харгалзан тэдгээрт тохирох ял шийтгэлийг оногдуулав.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан СиДи 1 ширхэг нь хэрэгт ач холбогдол бүхий баримт байх тул хэрэгт нь үлдээх нь зүйтэй байна.
Ýð¿¿ãèéí хэрэг хянан шийдвэрлэх тухай õóóëèéí 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудûã òóñ òóñ óäèðäëàãà áîëãîí
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Тайчин овогт Л.Дд, Боржигон овогт Н.Б нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн тус тус гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Д, Н.Б нарыг тус бүр 400 /дөрвөн зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийòгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Д, Н.Б нарыг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай.
4. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СиДи 1 ширхэгийг хэрэгт нь үлдээсүгэй.
6. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 õîíîãèéí äîòîð Нийслэлийн Ýð¿¿ãèéí õýðãèéí Дàâæ çààëäàõ øàòíû ø¿¿õýä äàâæ çààëäàõ ãîìäîë ãàðãàõ, óëñûí ÿëëàã÷, äýýä øàòíû ïðîêóðîð ýñýðã¿¿öýë áè÷èõ ýðõòýé болохыг дурдсугай.
7. Òîãòîîë òàíèëöóóëàí ñîíñãîñíîîð õ¿÷èíòýé áîëîõ áºãººä òîãòîîëä äàâæ çààëäàõ ãîìäîë, ýñýðã¿¿öýë ãàðãàâàë òîãòîîëûí áèåëýëòèéã ò¿äãýëç¿¿ëñ¿ãýé.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТГЭРЭЛ