| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднаасамбуугийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 160/2022/0133/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/145 |
| Огноо | 2022-05-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Батсүх |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 2022/ШЦТ/145
2022/ШЦТ/145
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Р.Алтанцэцэг даргалж
Улсын яллагч: С.Батсүх
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц.Бат-Эрдэнэ
Шүүгдэгч: Д.Э
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Оюунгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Дгийн Эд холбогдох 2212000000121 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ны өдөр А аймгийн Х суманд төрсөн, 31 настай, эмэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт А аймгийн И сумын Б багийн Х гэх газарт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Б овогт Дгийн Э /РД:.. /
Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Ааймгийн Э сумын .. дугаар багийн нутаг дэвсгэр Нхорооллын .. тоотод 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Д.Дг хүүхэд харсангүй гэх шалтгаанаар нүүр, нуруу зэрэг газарт нь өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүх хуралдаанд шүүгдэгч Д.Э мэдүүлэхдээ: Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна гэв.
Мөрдөн байцаалтын шатанд 2212000000121 дугаартай эрүүгийн хэргээс
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.Дгийн мэдүүлсэн: ...Би А аймгийн Э сумын .. дугаар багийн нутаг .. хороололд 2 хүүхдийн хамт амьдардаг юм. Манайх болон Эынх танил ахын хашаанд амьдардаг юм. Манай нөхөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд хоригдож байгаа. Өнөөдөр буюу 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр гэртээ байж байтал хадам эгч Д төв рүү орчихоод ирлээ, хүүхэд харж байхгүй яасан юм, хоёр хүүхдийн хувцас норгоод хаясан байх юм гээд намайг загнахаар нь би түлээ хагалчихаад орж ирлээ, хүүхдийг чинь харж л байгаа биз дээ гэсэн чинь намайг нөхрөө шоронд явуулчихаад жаргаад байж байна уу, утсаа ухаад дээшээ хараад хэвтэж байхаар хүүхэд харж байхгүй, юугаа хийж байдаг юм гээд над руу дайраад элдэв үгээр доромжлоод хаалга саваад гараад явахаар нь араас нь гараад гэрийн үүдэнд зогсож байгаад яагаад намайг элдэв үгээр доромжилдог юм гэсэн чинь чамайг доромжилсон ч яадаг юм гэсэн. Тэгээд цаанаас Э эгч хүрээд ирэхээр нь гэртээ ороод хаалгаа цоожилсон чинь яасан овоо хаалгаа цоожилдог юм гэж хэлээд хаалганы доод хэсгийг өшиглөөд модыг цөмлөхөөр нь хаалгаа онгойлгосон чинь над руу дайраад миний үснээс зулгаагаад миний баруун дал хэсэг рүү гараараа цохисон. Би салаад гэрийнхээ хоймор хэсэгт гараад зогссон чинь над руу үүдэнд байсан гутал арчдаг гишгүүр авч шидээд намайг усныхаа тэрэг, усны карт харамладаг гэж дайраад хүрч ирээд миний ар нуруу хэсэг рүү өшиглөсөн. Тэгээд би шалан дээр унасан чинь миний баруун нүд хэсэг рүү нэг удаа өшиглөхөөр нь би нүүрээ дараад сууж байтал Эын нөхөр Амартүвшин орж ирээд юу болцгоогоод байгаа юм гэхээр нь танай эхнэр чинь намайг алах гэж байна, түрүүн орж ирээд салгахгүй яасан юм гэсэн чинь эхнэрээ аваад гарсан миний баруун нүд, хацар хэсгээр хавдсан учир цагдаагийн байгууллагад хандсан юм. Бид нар бүгд эрүүл байсан. Би Эыг цохисон зүйл байхгүй. Би зодуулсан. Гараараа миний баруун дал хэсэг рүү цохисон, мөн үснээс татсан, хөлөөрөө миний нүүр хэсэг рүү өшиглөсөн, аль хөлөөрөө өшиглөсөн эсэхийг нь би анзаараагүй. Нуруу хэсэг рүү өшиглөсөн. Сандлаар цохисон зүйл байхгүй. Намайг шалан дээр унаад орны хажууд хэвтэж байхад хөлд нь сандал тээгэлдсэн бөгөөд түүнийг холдуулсан. Намайг сандлаар цохиогүй. Миний үснээс татаж байхад Д орж ирээд гараад явсан. Дараа нь нүүр рүүгээ өшиглүүлсний дараа Амартүвшин орж ирсэн. Өөр хүн хараагүй. Миний нуруу өвдөж байна. Мөн баруун нүд, хацар хэсгээр хавдсан, баруун гарын дунд хуруу хөндүүртэй, зүүн өвдөг шалбарсан, далны хэсэг хөндүүртэй байна. Хаалганы доод хэсэг нь цөмрөөд унасан байгаа. Янзлуулж байж хөлс, мөнгийг нь нэхэмжилнэ. Би гомдолтой байна. Хуулийн дагуу шийдэж өгнө үү...гэх мэдүүлэг /хх-ийн 05-07 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.Аын мэдүүлсэн: ...Намайг манай өвөө багаас минь Амартүвшин гэж дуудсаар байгаад нутгийн ах дүү, найз нөхөд, эхнэр, ойр дотны хүмүүс Амартүвшин гэж дууддаг юм. Миний иргэний үнэмлэх дээр байдаг албан ёсны нэр бол А юм. Би тухайн өдөр эхнэр Э, түүний төрсөн эгч Д нарын хамт аймгийн Нэгдсэн эмнэлэг орж үзүүлэх цаг аваад 10 цагийн үед гэртээ ирэхэд Дийн 2 хүүхдийн хувцас нь нойтон, шороо болсон байдалтай байсан чинь Д уурлаад хүүхэд олигтой харж байхгүй гээд Дгийн гэр рүү ороод хэрүүл хийгээд байх шиг байсан. Эргэж орж ирээд Дг загначихаад ирлээ гэж байсан. Тэгсэн чинь Д араас манай гэрт орж ирээд Дтэй хэрүүл хийгээд гичий, янхан гээд элдэв бусаар хараагаад хэрүүл хийж байхаар нь манай эхнэр Дг гэрт битгий хэрүүл хийгээд бай гэж хэлээд түлхээд гаргаад хашаан дотор ноцолдоод байхаар нь араас нь би гараад эхнэрийг гэрт оруулж ирсэн чинь Дд гэрийн гадна манай эхнэр рүү янхан, гичий, нөхрийнхөө толгойг залгисан гээд байсан. Манай эхнэр гэнэт ухасхийгээд гэрээс гараад Дгийн гэрийн хаалга цохиод байгаа чимээ гарсан. Би хүүхэд уйлаад байхаар нь хүүхдээ авч аргадаад 5 минут орчим болж байхад Д орж ирээд наад хоёр чинь болохоо байлаа, Эыг оруулж ир гэхээр нь би гараад Дгийн гэрт орсон чинь манай эхнэр гэрийнх нь үүдэнд зогсож байсан. Д хоймортоо зогсож байсан бөгөөд баруун нүд нь хөхрөөд хавдсан байдалтай байсан. Тэгээд би эхнэрийг дагуулаад гараад явсан юм. Гэрийнх нь хаалганы доод самбар нь хоногноосоо мултраад уначихсан, хоймор хэсэгт нь үүдний хөл арчдаг гишгүүр байсан бөгөөд хажууд нь модон сандал байсан. Өөр эмх цэгцгүй зүйл байгаагүй. Бүгд зүгээр байсан. Гэрт Э ороод зодоон хийснийх нь дараа л намайг ороход баруун нүд нь хавдсан байсан. Хашаан дотор ноцолдох үед тэр хоёр нэг нэгнийгээ цохиогүй, зүгээр зууралдаад ноцолдоод байсан. Би хараагүй. Дгийн гэрт юу болсныг би хараагүй. Намайг хашаан дотор харж байхад лав цохиж, зодсон зүйл байхгүй. Ил харагдах шарх, бэртэл, гэмтэл байхгүй. Бүгд эрүүл байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 09-10 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Дийн мэдүүлсэн: ... Би тухайн өдөр төрсөн дүү Э, түүний нөхөр нартай хамт эмнэлэгт үзүүлээд өдөр Эын гэрт хүрээд ирсэн чинь миний хоёр ихэр хүүхдийн хувцас нь нойтон, шороо болсон байдалтай байхаар нь би бэр Дг хүүхэд харж байхгүй яасан юм гэж уурлаад гэрт нь ороод загначихаад буцаад дүү Эын гэрт орж ирээд байж байтал араас Д орж ирээд над руу дайраад хүүхдийг чинь харж л байгаа биз дээ гэж хэлээд над руу дайраад хэрүүл хийгээд байсан чинь манай дүү Э гэрээс гар гээд түлхээд гаргасан чинь хашаан дотор Э руу дайраад ноцолдоод чулуу авч шидээд нөхрийнхөө толгойг залгисан гээд хэл амаар доромжлоод байсан чинь Эын нөхөр А салгаад Эыг гэрт оруулсан. Би гэрт нь хүүхдийнхээ хувцас солиод сууж байсан чинь Э гэнэт гэрээс Дгийн гэрт ороод хэрүүл хийгээд байгаа бололтой чанга, чанга орилоод байсан чинь араас нь А ороод Эыг дагуулаад ороод ирсэн. Э Дгийн доогуур нь өшиглөсөн чинь нүд рүү нь цохисон гэж хэлсэн. Э, А, Д, бид дөрөв л байсан. Өөр хүн байгаагүй. Бид хоёр нэг, нэгийгээ цохиж, зодсон зүйл байхгүй. Хэрүүл хийсэн юм. Намайг гэрт нь орж хэрүүл хийхэд зүгээр байсан. Э гэрт нь орж зодоон хийсний дараа би нүдийг нь хараагүй цагдаа дуудаад Д явсан. Бид нар бүгд эрүүл байсан юм...гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Д.Эын мэдүүлсэн: ...Би эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолтой өмгөөлөгчөөр уншуулан танилцсан. Зүйлчлэлтэй маргах зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 45-46 хуу/
Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 123 тоот шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1. Д.Дгийн биед баруун нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал, баруун доод зовхинд жижиг зулгаралт, нурууны зүүн дунд хэсэгт зөөлөн эдийн няцрал, зүүн өвдөгт жижиг зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. 3. Хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой. 4. Баруун нүдний зовхи, нурууны зүүн дунд хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тус бүр нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун доод зовхи, зүүн өвдөгний зулгаралт гэмтэл тус бүр нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар биеийн нийт гадаргуугийн 1%-д хүрэхгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги байдлаар алдагдуулахгүй...гэх дүгнэлт /хх-ийн 20-21хуу/
Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 52 хуу/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 54 хуу/
Шүүх хуралдаанд шинээр өгсөн “АР-МАНАЛ” өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар А аймгийн Э сумын .. дугаар багийн нутаг дэвсгэр Н хорооллын .. тоотод 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Д.Д нь бусдад зодуулж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдсон үйл баримт, нөхцөл байдал болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Д.Э нь А аймгийн Э сумын .. дугаар багийн нутаг дэвсгэр Нхорооллын .. тоотод 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Д.Дг нүүр, нуруу зэрэг газарт нь өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан:
хохирогч Д.Дгийн мэдүүлсэн “2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр гэртээ байж байтал хадам эгч Д төв рүү орчихоод ирлээ, хүүхэд харж байхгүй яасан юм, хоёр хүүхдийн хувцас норгоод хаясан байх юм гээд намайг загнахаар нь би түлээ хагалчихаад орж ирлээ, хүүхдийг чинь харж л байгаа биз дээ гэсэн чинь намайг нөхрөө шоронд явуулчихаад жаргаад байж байна уу, утсаа ухаад дээшээ хараад хэвтэж байхаар хүүхэд харж байхгүй, юугаа хийж байдаг юм гээд над руу дайраад элдэв үгээр доромжлоод хаалга саваад гараад явахаар нь араас нь гараад гэрийн үүдэнд зогсож байгаад яагаад намайг элдэв үгээр доромжилдог юм гэсэн чинь чамайг доромжилсон ч яадаг юм гэсэн. Тэгээд цаанаас Э эгч хүрээд ирэхээр нь гэртээ ороод хаалгаа цоожилсон чинь яасан овоо хаалгаа цоожилдог юм гэж хэлээд хаалганы доод хэсгийг өшиглөөд модыг цөмлөхөөр нь хаалгаа онгойлгосон чинь над руу дайраад миний үснээс зулгаагаад миний баруун дал хэсэг рүү гараараа цохисон. Би салаад гэрийнхээ хоймор хэсэгт гараад зогссон чинь над руу үүдэнд байсан гутал арчдаг гишгүүр авч шидээд намайг усныхаа тэрэг, усны карт харамладаг гэж дайраад хүрч ирээд миний ар нуруу хэсэг рүү өшиглөсөн. Тэгээд би шалан дээр унасан чинь миний баруун нүд хэсэг рүү нэг удаа өшиглөсөн. Тэгээд би нүүрээ дараад сууж байтал Эын нөхөр Амартүвшин орж ирээд юу болцгоогоод байгаа юм гэхээр нь танай эхнэр чинь намайг алах гэж байна түрүүн орж ирээд салгахгүй яасан юм гэсэн чинь эхнэрээ аваад гарсан. Миний баруун нүд, хацар хэсгээр хавдсан учир цагдаагийн байгууллагад хандсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 05-07/,
гэрч Г.Аын мэдүүлсэн “Би тухайн өдөр эхнэр Э, түүний төрсөн эгч Д нарын хамт аймгийн Нэгдсэн эмнэлэг орж үзүүлэх цаг аваад 10 цагийн үед гэртээ ирэхэд Дийн 2 хүүхдийн хувцас нь нойтон, шороо болсон байдалтай байсан бөгөөд Д уурлаад хүүхэд олигтой харж байхгүй гээд Дгийн гэр рүү ороод хэрүүл хийгээд байх шиг байсан. Эргэж орж ирээд Дг загначихаад ирлээ гэж байсан. Тэгсэн чинь Д араас манай гэрт орж ирээд Дтэй хэрүүл хийгээд гичий, янхан гээд элдэв бусаар хараагаад хэрүүл хийж байхаар нь манай эхнэр Дг гэрт битгий хэрүүл хийгээд бай гэж хэлээд түлхээд гаргаад хашаан дотор ноцолдоод байхаар нь араас нь би гараад эхнэрийг гэрт оруулж ирсэн чинь Д гэрийн гадна манай эхнэр рүү янхан, гичий, нөхрийнхөө толгойг залгисан гээд байсан. Манай эхнэр гэнэт ухасхийгээд гэрээс гараад Дгийн гэрийн хаалгыг цохиод байгаа чимээ гарсан. Би хүүхэд уйлаад байхаар нь хүүхдээ авч аргадаад 5 минут орчим болж байхад Д орж ирээд наад хоёр чинь болохоо байлаа, Эыг оруулж ир гэхээр нь би гараад Дгийн гэрт орсон чинь манай эхнэр гэрийнх нь үүдэнд зогсож байсан. Д хоймортоо зогсож байсан бөгөөд баруун нүд нь хөхрөөд хавдсан байдалтай байсан. Тэгээд би эхнэрийг дагуулаад гараад явсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 09-10/,
гэрч Д.Дийн мэдүүлсэн “Би тухайн өдөр төрсөн дүү Э, түүний нөхөр нартай хамт эмнэлэгт үзүүлээд өдөр Эын гэрт хүрээд ирсэн чинь миний хоёр ихэр хүүхдийн хувцас нь нойтон, шороо болсон байдалтай байхаар нь би бэр Дг хүүхэд харж байхгүй яасан юм гэж уурлаад гэрт нь ороод загначихаад буцаад дүү Эын гэрт орж ирээд байж байтал араас Д орж ирээд над руу дайраад хүүхдийг чинь харж л байгаа биз дээ гэж хэлээд хэрүүл хийгээд байсан чинь манай дүү Э гэрээс гар гээд түлхээд гаргасан чинь хашаан дотор Э руу дайраад ноцолдоод чулуу авч шидээд нөхрийнхөө толгойг залгисан гээд хэл амаар доромжлоод байсан чинь Эын нөхөр А салгаад Эыг гэрт оруулсан. Би гэрт нь хүүхдийнхээ хувцсыг солиод сууж байсан чинь Э гэнэт гэрээс Дгийн гэрт ороод хэлүүл хийгээд байгаа бололтой чанга, чанга орилоод байсан чинь араас нь А ороод Эыг дагуулаад ороод ирсэн. Э Дгийн доогуур нь өшиглөсөн чинь нүд рүү нь цохисон гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27/,
өөрийн гэм бурууг хүлээж Д.Эын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 45-46/,
хохирогч Д.Дгийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 123 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 20-21/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Эдгээр үйл баримт болон нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа гэмт хэрэг мөн бөгөөд шийтгэх тогтоолын үндэслэл болж байгаа дээрх хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, бичгийн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.
Дээрх гэмт хэрэгт шүүгдэгч Д.Э нь гэм буруутай байна.
Иймд шүүгдэгч Д.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар нь гэм буруугийн талаар маргахгүй байгаа болно.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг ба шүүгдэгч Д.Э нь А аймгийн Э сумын .. дугаар багийн нутаг дэвсгэр Н хорооллын .. тоотод 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Д.Дг нүүр, нуруу зэрэг газарт нь өшиглөж зодсон байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шинжийг бүрэн хангаж байна.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Прокурорын ирүүлсэн яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой болно.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Д.Эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Д.Эын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг харгалзаж шүүгдэгч Д.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 10 /арав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч Д.Э нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол болон бусад асуудлын талаар:
Хохирогч Д.Д нь гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд хаалганы хохирол 150.000 төгрөг, мөн эмчилгээний зардалд 3.000.000 төгрөгийг тус тус нэхэмжилсэн байх бөгөөд түүний нэхэмжлэлээс хаалганы хохирол 150.000 төгрөгийг шүүгдэгч Д.Эаас гаргуулан түүнд олгох нь зүйтэй байна.
Харин эмчилгээний зардалд нэхэмжилсэн 3.000.000 төгрөгийн нэхэмжлэлийн нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй тул түүний нэхэмжилсэн 3.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Дгийн Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эд оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 10 /арав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Эаас 150.000 /нэг зуун тавин мянга/ төгрөг гаргуулан хохирогч Архангай аймгийн Цэнхэр суманд оршин суух Б овогт Даийн Д /РД:../-д олгож, хохирогч Д.Дгийн нэхэмжилсэн 3.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6. Шүүгдэгч Д.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар нь шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Д.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.АЛТАНЦЭЦЭГ