Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 386

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

 

улсын яллагч Б.Алтанцэцэг,

 

нарийн бичгийн дарга Г.Алтанцэцэг,

 

шүүгдэгч М.Д, түүний өмгөөлөгч Ц.Оргил,

 

шүүгдэгч Б.Г, О.Э, тэдгээрийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч М.Д-д 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар,

 

шүүгдэгч Б.Г, О.Э нарт 2002 оны Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201725010992 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 6 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт

 

    1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Дундговь аймгийн Гурвансайхан суманд төрсөн, 28 настай, эрэгтэй бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Шандас” холимог тулааны клубын тамирчин, ам 3, эх, ахын хамт Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Өлгийн 28 дугаар гудамжны 00 тоотод оршин суух бүртгэлтэй, гавьяа шагналгүй,

 

-Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 374 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, регистрийн дугаар хх000000, хэрэг хариуцах чадвартай, О овгийн Б-ийн Г.

 

  1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1986 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, 19 дүгээр гудамжны 00 тоотод оршин суух бүртгэлтэй, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар хх000000, хэрэг хариуцах чадвартай, М овгийн О-ийн Э.

 

  1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш дасгалжуулагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 7, эцэг, эх ах, дүү нарын хамт Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, 11 дүгээр гудамжны 00 тоотод оршин суух бүртгэлтэй, гавьяа шагналгүй,

 

-Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 296 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж,

 

2

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, регистрийн дугаар хх0000000, хэрэг хариуцах чадвартай, Ч овгийн М-ийн Д.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч М.Д нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2017 оны 3 дугаар сарын 11-12-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Аппле” зочид буудлын 15 тоот өрөөнд иргэн Б.Г-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан толгойн тус газар нь гараараа цохиж биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан:

 

Шүүгдэгч Б.Г, О.Э нар нь бүлэглэн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2017 оны 3 дугаар сарын 11-12-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Аппле” зочид буудлын 15 тоот өрөөнд иргэн М.Д-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан хөлөөрөө өшиглөх, гараараа цохих зэргээр зодож биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн  хэлэлцүүлэгт  шүүгдэгч,  хохирогч  М.Д-ын  өгсөн….”Мөрдөн

 

байцаалтад үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна….Би тухай үед Б.Г, О.Э нартай харилцан зодолдож гэмт

 

учруулсан хэрэгт сайн дурын үндсэн дээр эвлэрч байна. Цаашид гомдол санал байхгүй”…. гэв.

 

Шүүхийн  хэлэлцүүлэгт    шүүгдэгч,   хохирогч   Б.Г-ын                 өгсөн….”Мөрдөн

 

байцаалтад үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна….Миний бие М.Д-д учруулсан хохирол төлбөрөө түүний

 

зөвшөөрснөөр 2017 оны 12 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө төлж барагдуулахаа илэрхийлж байна” ….гэв.

 

Шүүхийн       хэлэлцүүлэгт         шүүгдэгч        О.Э-ийн                            өгсөн….”Мөрдөн

 

байцаалтад үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна….Учруулсан хохирол төлбөрөө хохирогч М.Д-ын зөвшөөрснөөр 2017

 

оны 12 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө төлж барагдуулахаа илэрхийлж байгаа ба хохирлын хувьд түүнд ямар нэгэн гомдол санал байхгүй” ….гэв.

 

Мөрдөн байцаалтад хохирогч М.Д-ын мэдүүлэг /хх-13-15, 16/, хохирогч Д.Ганбатын мэдүүлэг /хх-19/, гэрч Р.Отгонтулгын мэдүүлэг /хх-23/, гэрч Н.Алтантуяагийн мэдүүлэг /хх-24/, шүүх эмнэлгийн шинжээчийн 3717 дугаартай дүгнэлт /хх-29/, шүүх эмнэлгийн шинжээчийн 3720 дугаартай дүгнэлт /хх-34/, шүүгдэгч О.Э-ийн өгсөн тайлбар /хх-7/, сидиг хураан авах тухай тогтоол /хх-8/ сидиг эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-10/, гэрч Д.Мөнхжаргалын мэдүүлэг /хх-25/, гэрч Б.Пүрэвжаргалын мэдүүлэг /хх27/, хохирол нэхэмжилсэн баримтууд /хх-75, 76/ зэрэг болно.

 

3

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч М.Д-ын 2017 оны 3 дугаар сарын 11-12-нд шилжих шөнө иргэн Б.Г-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан толгойн тус газар нь гараараа цохиж биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйлдэлд Баянзүрх дүүргийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар зүйчилж шүүхэд шилжүүлсэн байна.

 

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд “...үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ...” гэж тодорхойлж өгчээ.

 

Хэдийгээр шүүхээс шүүгдэгч М.Д-ын үйлдэлд 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулах нь зүйтэй боловч хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай этгээд хохирогчтой сайн дураараа эвлэрсэн, учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нь тогтоогдсон бөгөөд 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн заасан 71.1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахгүйгээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх хууль зүйн үр дагаварыг бий болгохоос гадна шүүгдэгчийн эрх байдлыг дээрдүүлсэн гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б.Г, О.Э нарын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь 2002 онд батлагдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт заасан зүйл хэсэгт хамаарч ял сонсгон, яллах дүгнэлт үйлдэгдэн шүүхэд ирсэн хэдий ч 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр батлагдаж, 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохирох зүйл хэсэгт нийцүүлэн зүйлчилж гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Шүүгдэгч М.Д нь бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь:

 

шүүгдэгч Б.Г, О.Э нар нь бүлэглэн нь дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь дараах нотлох баримтуудад үндэслэгдэж байна. Үүнд:

 

Мөрдөн  байцаалтад  хохирогч  М.Д-ын  өгсөн….”Жуков”-н  хажуу  талын

 

“Аппле” нэртэй буудалд орсон. Буудалд нэг шил архи авсан бөгөөд архиа уух гээд сууж байтал Б.Г юунаас болсон мэдэгдэхгүй босч ирээд шууд миний нүүр рүү гараараа цохихоор нь би босч ирээд зөрүүлээд харилцан цохилцоход Р.Отгонтулга бид хоёрыг салгасан. Тэгэхэд О.Э намайг нүүр рүү өшиглөөд орон дээр дарж унагаад хоёроос гурван удаа миний нүүр рүү цохиход Р.Отгонтулга болиулсан...Миний биед дүгнэлтэд тусгагдсан гэмтлийг Б.Г, Р.Отгонтулга, О.Э гурав гурвуулаа учруулсан гэж үзэж байна. Хамгийн эхэнд буудлын өрөөнд Б.Г миний нүүр рүү цохиж зодсон. Дараа нь О.Э нүүр рүү өшиглөж цохисон. Дараа нь 00-ийн өрөөнд Р.Отгонтулга намайг тэвэрчихээд тавихгүй байхад нь Б.Г орж ирээд цохисон. Зугтаад

 

4

 

коридорт гарчихсан байхад Б.Г, О.Э хоёр намайг зодсон”…./хх-15/

 

гэх мэдүүлэг,

 

Мөрдөн   байцаалтад  хохирогч   Б.Г-ын             өгсөн….”Би   орон   дээр    хэвтэж

 

байтал М.Д "чи ялаа эдэлсэн ялтан шиг яаж хэвтээд байгаа юм бэ" гэхээр нь би босоод "чи одоо яагаад давраад байгаа юм бэ" гэтэл М.Д миний баруун талын чих рүү нэг удаа цохихоор нь би зөрүүлээд цохисон. Тэгээд бид хоёр зууралдаад цохилцоод коридорт гарсан бөгөөд би Дашнямыг нэг хоёр удаа цохиж унахаар нь нэг удаа хөлөөрөө дэвсэж өшиглөсөн. Энэ үед О.Э хажуунаас орж ирээд М.Д-ыг цохиж өшиглөхөөр нь би салгасан”…./хх-19/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад гэрч Р.Отгонтулгын өгсөн:...”Буудалд ороод М.Д надад архи хийж өгөхөөр нь би "архи уухгүй" гэтэл аягатай архиа хана руу авч шидээд хагалсан. Тэгэхээр нь би "чи яагаад байгаа юм бэ хөгшөөн " гэхэд М.Д "та нарын аймаар зодолддог чинь хаана байгаа юм, манай найзыг зодуулж байхад та нар хаана байсан юм, зодолдож ч чадахгүй, олигтой охин ч найрч чадахгүй" гэх зэргээр агсарч эхэлсэн....Б.Г орон дээр гараа

 

салаавчлаад хөлөө алцайгаад хэвттэл М.Д " чи ялаа эдэлсэн хулгайч шиг яаж хэвтээд байгаа юм бэ" гэх утгатай юм хэлэхэд нь Б.Г "хүн яаж хэвтэх нь чамд ямар хамаатай юм бэ" гээд маргалдтал М.Д Б.Г-ын толгой руу нь нэг удаа цохихоор нь би дундуур нь орж салгах гэхэд тэр хоёр зууралдаад өрөөнөөс гарч коридорт зодолдсон”..../хх-23/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад гэрч Алтантуяагийн өгсөн:... “Үүрийн 05 цагийн үед камер хартал 15 тоот өрөөнд орсон залуучууд коридорт зодолдож байхаар нь би цагдаад дуудлага өгөөд салгах гэхэд салахгүй хоорондоо маргалдаад байсан....Тэдгээр

 

залуучууд анх буудапд орохдоо бага зэрэг халамцуу хоорондоо маргалдсан шинжгүй зүгээр орсон. Буудалд орохдоо нэг шил архитай орсон, сүүлд өрөөнд нь ороход архи нь талдаа орсон байсан”…./хх-24/ гэх мэдүүлэг

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн №3717 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

 

  1. М.Д-ын биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацар, шанаа, баруун зулай, зүүн чамархайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хөмсөг, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, доод уруулын салстад язрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

 

    1. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл.

 

    1. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийн түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

 

    1. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй. /хх-29/ гэх дүгнэлт,

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн №3720 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

 

5

 

  1. Б.Г-ын биед баруун чихний дэлбэн, зүүн гарын 4 дүгээр хуруунд шарх, зүүн чамархай хуйханд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

 

  1. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл.

 

  1. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийн түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

 

  1. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй. /хх-34/ гэх дүгнэлт,

 

Шүүгдэгч нарын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 64, 67, 70/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдож тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч, хохирогч нарын хувьд нийгэмд тогтсон зан, ёс суртахууны хэм хэмжээ, хувийн харьцааны соёлын түвшин дутагдсан нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

 

Шүүгдэгч нар /мөн хохирогч/ нь харилцан сайн дураар эвлэрсэн, хохирол төлбөргүй, гомдол саналгүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг болохыг дурьдах нь зүйтэй.

 

Прокуророос шүүгдэгч М.Д-д 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж шүүхэд ирүүлсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт буюу “хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн гэмт буруутай этгээд хохирогчтой сайн дураараа эвлэрсэн бөгөөд учруулсан хохирлоо сайн дураараа бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан” үндэслэлээр шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Б.Г, О.Э нарын үйлдэл нь “…хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай бүлэглэж учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг бүрэн агуулсан байх тул тэднийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.Г, О.Э нарт ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Энэ хэрэгт хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршигийн шинж чанар зэргийг харгалзан шүүгдэгч Б.Г-,

 

6

 

О.Э нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх нь зүйтэй байна гэж шийдвэрлэлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сидиг хэрэгт хадгалах зүйлтэй.

 

Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

    1. Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Г, О.Э нарт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасныг баримтлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсүгэй.

 

  1. Шүүгдэгч М.Д-г бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн,

 

шүүгдэгч Б.Г, О.Э нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол бүлэглэж учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

    1. Шүүгдэгч М.Д-д 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж шүүхэд ирүүлсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

    1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Г, О.Э нарыг 250 /хоёр зуун тавин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

    1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Г, О.Э нар нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.

 

    1. Энэ хэрэг битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

    1.  

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бичлэг бүхий 1 ширхэг сидиг хэрэгт хадгалсугай.

 

7

 

  1. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ

 

ШҮҮГЧ                                               Э.ЧИНГИС