Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 283

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл,

-улсын яллагч Б.Ганбулган,

-шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энх-Амгалан,

-шүүгдэгч Х.Буянхишиг нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Төв аймгийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Жалайр овогт Хүдэрийн Буянхишигт холбогдох Эрүүгийн 201619000600 тоот хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, яс үндэс халх, 1983 оны 12 сарын 08-ны өдөр Төв аймгийн Архуст суманд төрсөн, 33 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамтаар Улаанбаатар хот, Багануур дүүрэг 5 дугаар хороо Багагүний 14-4 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урд ял шийтгэгдэж байгаагүй гэх, хэрэг хариуцах чадвартай Жалайр овогт Хүдэрийн Буянхишигт /РД:НД83120867/,

 

Холбогдсон хэргийн талаар /сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд дурдагдсанаар/

Шүүгдэгч Х.Буянхишиг нь Төв аймгийн Зуунмод сумын 6-р багийн нутаг дэвсгэрт 2016 оны 07-р сарын 31-ны шөнө согтууруулах ундаа хэрэглэсэний улмаас Г.Мөнхцэцэгтэй үл ойлголцон Г.Мөнхцэцэгийг түлхэж асьпалтан зам дээр унагаж бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Х.Буянхишиг шүүхийн хэлэцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй. Өмнө нь үнэн зөв мэдүүлэг өгсөн...” гэв. 

 

Хохирогч Г.Мөнхцэцэг мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2016 оны 07 сарын 31 ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын төвд Хуучин хамт ажиллаж байсан Хонгорзул, Батзаяа, Хандаа, Оюунгэрэл, Ганчимэг, Буянхишиг нартай таарсан тэд нар салаад "ХХХ" бааранд орцгоосон би Хонгорзултай утсаар яриад тэр бааранд очоод тэнд бид нар хоёр шил архи уугаад тэр баарнаас гараад “Гурван-Эрдэнэ" бааранд ороод нэг шил архи уусан бид нар шөнө 01 цагийн үед баарнаас гарад явж байтал Буянхишиг араас пизда гээд байхаар нь би Буянхишигт чи намайг пизда гэлээ гэсэн чинь чи дуугай бай гээд энгэрээс татаж унагасан тэгэхэд нь би хар зам дээр эрүүгээрээ унаад миний эрүү хавдаж ,уруул дотор талдаа язарсан ,хамар хавдаж хөхөрсөн.баруун гарын тохой хөхөрсөн байсан тэгээд манай нөхөр ирээд намайг дагуулаад эмнэлэг орж үзүүлсэн....” гэх мэдүүлэг /хх-17-18/,

            Гэрч Ц.Дэлгэрэх мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Манай бааранд тэр орой 4-5 эмэгтэй хүмүүс орж ирсэн. Тэгээд нэг шил архи уугаад нэг цагаан цамцтай хүүхэн нөгөө хэдээсээ түрүүлээд нөхрөө хайгаад гарсан юм. Би гадаа байсан хүмүүсээс төлбөрийн мөнгөө авах гээд гарсан чинь тэр охин гадаа довжоон дээрээс унах шахаад би түшээд довжоон дээрээс буулгасан чинь газар шороон дээр суучихаад босохгүй байсан нөгөө хамт явсан хүмүүсийг нь гараад ирэхээр нь би тэр хүмүүст энэ хүнээ аваачээ их согтсон явж чадахгүй байна ш дээ нөхөр нь хаачсан юм бэ? гээд тэр хэдэд нь хүлээлгэж өгөөд би дотогшоо орсон...” гэх мэдүүлэг /хх-19/,         

Шинжээчийн 378 тоот дүгнэлтэнд:

-Иргэн Г.Мөнхцэцэгийн биед.доод уруулийн салстанд язарсан шарх,эрүүнд хөхөлбөр өнгийн цус хуралт, хамарт хөхөлбөр өнгийн цус хуралт.баруун тохойд хөхөлбөр өнгийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо

-Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

-Дээрхи гэмтэл нь шүүх эмнэлэгийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сариниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна

-Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг сарниулахгүй гэх дүгнэлт,

   

         -шүүгдэгч Х.Буянхишиг нь “урд ял шийтгэл эдлэж байгаагүй” гэх лавлагаа /хх-40/,

-шүүгдэгч Х.Буянхишигийг 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдөр сэжигтнээр байцаасан тэмдэглэл /хх-37/, 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх-39/ зэргийг шинжлэн судлав.

           

Шүүгдэгч Х.Буянхишиг нь Төв аймгийн Зуунмод сумын 6-р багийн нутаг дэвсгэрт 2016 оны 07-р сарын 31-ны шөнө согтууруулах ундаа хэрэглэсэний улмаас Г.Мөнхцэцэгтэй үл ойлголцон Г.Мөнхцэцэгийг түлхэж асьпалтан зам дээр унагаж бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: хохирогч Г.Мөнхцэцэгийн: “..бид нар шөнө 01 цагийн үед баарнаас гарад явж байтал Буянхишиг араас пизда гээд байхаар нь би Буянхишигт чи намайг пизда гэлээ гэсэн чинь чи дуугай бай гээд энгэрээс татаж унагасан тэгэхэд нь би хар зам дээр эрүүгээрээ унаад миний эрүү хавдаж ,уруул дотор талдаа язарсан ,хамар хавдаж хөхөрсөн.баруун гарын тохой хөхөрсөн байсан тэгээд манай нөхөр ирээд намайг дагуулаад эмнэлэг орж үзүүлсэн..” гэх мэдүүлэг, гэрч Ц.Дэлгэрэхийн: “...Би гадаа байсан хүмүүсээс төлбөрийн мөнгөө авах гээд гарсан чинь тэр охин гадаа довжоон дээрээс унах шахаад би түшээд довжоон дээрээс буулгасан чинь газар шороон дээр суучихаад босохгүй байсан нөгөө хамт явсан хүмүүсийг нь гараад ирэхээр нь би тэр хүмүүст энэ хүнээ аваачээ их согтсон явж чадахгүй байна ш дээ нөхөр нь хаачсан юм бэ? гээд тэр хэдэд нь хүлээлгэж өгөөд би дотогшоо орсон..” гэх мэдүүлэг, шинжээчийн 378 тоот дүгнэлт, шүүгдэгч Х.Буянхишигийн хэргээ хүлээн мэдүүлж буй мэдүүлэг зэргээр давхар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Х.Буянхишигийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар “ яллагдагч, шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно..“ гэсний заасны дагуу шүүхийн шатанд шүүгдэгч Х.Буянхишигтай, хохирогч Г.Мөнхцэцэг нь сайн дураараа эвлэрсэн байх тул Х.Буянхишигт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтын талаар:

Шүүгдэгч Х.Буянхишиг нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.       

 

Монгол улсын эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3, 283, 284, 285, 286, 290, 294, 295, 296, 297.1.1-1.4, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Жалайр овогт Хүдэрийн Буянхишигийг бусдын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  1. . Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Буянхишиг нь хохирогч Г.Мөнхцэцэгтэй сайн дураараа эвлэрсэн байх тул Х.Буянхишигт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

3. Х.Буянхишиг нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

4. Х.Буянхишигт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

5. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд­ давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхийг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Ю.ЭНХМАА