Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 2019/ШЦТ/99

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч ******* овогт Зоригоогийн Нандинцэцэг даргалж, Нарийн бичгийн дарга ******* овогт Батцэнгэлийн Долгорсүрэн Улсын яллагч ******* овогт *******гий******* Шүүгдэгч ******* овогт *******гийн ******* Шүүгдэгчийн өмгөөлөгч******* овогт ын нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорooс Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.*******эд холбогдох 1923001660096 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1992 оны 02 дугаар сарын 15-ны өдөр аймгийн сумд төрсөн, 27 настай, эрэгтэй, халх, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эх, ах, дүү нарын хамт аймгийн сумын багт оршин суудаг, урьд аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 01 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Сум дундын 12 дугаар шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 04 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт тус тус зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 195 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт *******гийн *******, Регистрийн дугаар: *******, Шүүгдэгч П.******* нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар авсан гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ******* овогт *******гийн ******* нь 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 18 цагийн орчимд аймгийн сумын багийн нутаг дэвсгэр “” гэх газарт оршин сууж байсан Э.*******ийн гэрийн цоожийг цохиж онгойлгон нэвтэрч мөнгөн хазаар, шүрэн толгойтой мөнгөн нуухтай манан хөөрөг, шинэ цагийн дунд гарын мөнгөн аяга 4 ширхэг, шинэ цагийн их гарын мөнгөн аяга, шинэ цагийн мөнгөн хундага 2 ширхгийг хулгайлсан хэргийн үйл баримт нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал: Мөн цаг хугацаанд дээрх эд зүйлсийг хулгайд алдсан талаараа мэдүүлсэн хохирогч Э.*******ийн “...2019 оны 10 сарын 01-ний өглөө 10 цагийн үед ... аймаг руу явсан. ...2019 оны 10 сарын 02-ны өдөр 18 цагийн ... гэртээ буцаад очсон ... цоож онгорхой зүүсэн байсан. Гэрийн гадна ямар нэгэн тээврийн хэрэгслийн болон хүний мөр байгаагүй. ...Гэр дотор хоймор байсан авдарнаас жижиг манан хөөрөг 1 ширхэг, мөнгөн хазаар 1 ширхэг, мөнгөн аяга 7 ширхэг зэрэг эд зүйлс алдагдсан. Хөөрөг нь усан манан, шүрэн толгойтой, мөнгөн нуухтай түүний дээр ногоон өнгийн чулуун давхар нуухтай цэнхэр даалинтай байгаа, мөнгөн хазаар нь төмөр амгайтай, мөнгөн гархин сагалдрагатай, мөнгөн шилтэй, амгай хамар хоёрын холбоос зэсэн уг зэсэн дээр мөнгөн угалз хээтэй, мөнгөн товруунуудтай мөнгөн бөгжтэй хазаар байгаа, шинэ цагийн хажуу бөөрөн дээрээ “42-р төгсөлтөөс дурсгав 2019.03.08” гэсэн бичигтэй 2 жижиг мөнгөн аяга, 1 ширхэг мөнгөн үрүүнк, дотор талын ёроолдоо алхан хээтэй мөнгөн аяга 1 ширхэг, гадна талын бөөрөндөө бор тагшин хүрээтэй, гадна ёроол ирмэгтээ мөнгөн жижиг барзгар имжээртэй, бор хүрээнээс доош хээтэй мөнгөн эмжээртэй, жижиг мөнгөн аяга 1 ширхэг, бичиггүй мөнгөн үрүүнк 1 ширхэг, бичиггүй том дотор доод ёроолдоо алхан хээтэй мөнгөн аяга 1 ширхэг зэрэг содон шинж тэмдэгтэй эд зүйлс байсан” гэсэн мэдүүлгээр П.******* мөнгөн аяга, хазаарыг гэрт нь нуусан байсан тухай мэдүүлсэн гэрч Х.ын “...2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр ... хоол хийж идэх гээд гамбанзаа автал араас нь 2 ширхэг мөнгөн аяга, 1 ширхэг мөнгөн хазаар гарч ирэхээр нь би ийн хадам аав руу дугаарын утсаар дугаарын утас руу залгаж манайд 2 мөнгөн аяга, 1 мөнгөн хазаар байна гэсэн чинь ... нөгөө мөнгөн хазаар 2 ширхэг мөнгөн аягыг ийн ээж, хадам аав гуай хоёр ирээд аваад явчихсан ...” гэсэн мэдүүлгээр, П.*******ийн хулгайлсан мөнгөн аяга, хазаарыг Х.ынхоос очиж авсан гэж мэдүүлсэн гэрч Д.гийн “...2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр *******ийн .. ээж ирээд надтай утсаар ярьсан, гэх айлд 2 мөнгөн аяга, нэг мөнгөн хазаар нь байгаа, бусад нь шугуйд байгаа гэсэн. Тэгээд би ээжийг нь дагуулж ынд очоод мөнгөн аяга 2 ширхэг, мөнгөн хазаар 1 ширхэгийг авч ирсэн. Одоо манайд “42-р төгсөлтөөс дурсгав” гэсэн бичигтэй мөнгөн аяга 1 ширхэг, бичиггүй мөнгөн аяга 1 ширхэг, мөнгөн хазаар 1 ширхэг байгаа, бусад алдагдсан эд зүйлүүд хаана байгааг би мэдэхгүй” гэсэн мэдүүлгээр болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч П.*******ийн өгсөн “... 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр сумын багийн нутаг “” гэх газарт морьтой явж байхад тус багийн иргэн ******* гэх айл “” гэх газарт байсан, гэрийн гадаа нь яваад очсон чинь гэр нь цоожтой байхаар нь гэрийн хаалганаас зүүсэн байсан цоожийг нь татсан чинь цоож нь онгойчихсон, тэгээд гэрт нь орсон чинь хүн байхгүй байхаар нь гэрийн баруун хоймор хэсэгт модон авдар байсан, тухайн авдар цоожгүй байсан, бөгөөд авдарыг нь онгойлгоод үзсэн чинь мөнгөн хазаар, ногоон даалинтай цагаан өнгийн хөөрөг, 5 ширхэг мөнгөн аяга байсан, би мөнгөн хазаар, хөөрөг, 5 ширхэг мөнгөн аяга зэргийг нь аваад өндөр харгана гэх газарт аваачиж, харгана дотор оруулаад нуусан. Тэгээд маргааш нь сумын төв дээр явж байгаад цагдаад баригдсан, цагдаа нартай хамт буцаж очоод нуусан эд зүйлүүдээ зааж өгсөн, хэсгийн төлөөлөгч нөгөө эд зүйлүүдийг хурааж аваад *******т хүлээлгэж өгсөн...” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна. Шүүгдэгч, гэрч, хохирогчийн мэдүүлгүүд нь П.*******ийн мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны явцад аймгийн сумын багийн нутаг гэх газрын бургасан шугуйд газарт булсан 2019.03.08 гэсэн бичигтэй мөнгөн аяга 1 ширхэг, мөнгөн хундага 1 ширхэгийг гарган авсан мөн бургасны завсар байсан шүрэн толгой мөнгөн нуух ногоон өнгийн хажтэй усан манан хөөргийг хураан авсан тэмдэглэл, мөрдөн шалгах ажиллагааны явцад болон гэрч Д.гаас хурааж авсан эд зүйлсийг өөрийнх мөн гэж хохирогч таньсан таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, хохирогч Э.*******т 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэлээр давхар батлагдаж байна. Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдож байх тул түүний мэдүүлгийг яллах нотлох баримтаар үнэлсэн болно. Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогч Э.*******т 6120000 төгрөгийн хохирол учирсан нь эд зүйлд үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна. Монгол Улсын нэгдэн орсон Хүний эрхийн эрхийн түгээмэл тунхаглалын 12 дугаар зүйлд зааснаар хэн боловч бусдын орон байранд халдах эрхгүй бөгөөд өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр түүний байнга оршин суудаг орон байранд нэвтрэх нь хууль бус үйлдэл болно. Шүүгдэгч П.*******ийн Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан өмчлөх эрхэд халдаж өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр гэрт нэвтрэн орж эд зүйлийг нууц далд аргаар авсан үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар авах гэмт хэргийн шинжтэй байна. Иймд шүүгдэгч П.*******ийг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна. Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хохирлоо нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдал харгалзан үзлээ. Шүүгдэгч нь *******гийн ******* өмнө удаа дараа ял шийтгүүлж байсан боловч Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан ба прокурор уг хүсэлтийг үндэслэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дах хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд ял оногдуулах нь зүйтэй гэж үзээд Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1,3, 1.4, 1.5, 1.7, 1.8, 1.9 болон 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ийг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар П.*******ийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 3. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан П.*******эд оногдуулсан 1 жилийн хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. 4. Шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай. 5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан төмөр амгаатай, мөнгөн гархин сагалдрагатай, мөнгөн шилтэй, амгай хамар хоёрын холбоос зэсэн, уг зэсэн дээр мөнгөн угалз хээтэй, мөнгөн товруунуудтай мөнгөн бөгжтэй хазаар 1 ширхэг, “42-р төгсөлтөөс дурсгав” гэсэн бичигтэй мөнгөн аяга 1 ширхэг, бичиггүй мөнгөн аяга 1 ширхэг, шинэ цагийн хажуу бөөрөн дээрээ “42-р төгсөлтөөс дурсгав 2019.03.08” гэсэн бичигтэй жижиг мөнгөн аяга 1 ширхэг, мөнгөн хундага 1 ширхэг, гадна талын бөөрөндөө бор тагшин хүрээтэй, гадна ёроол ирмэгтээ мөнгөн жижиг барзгар эмжээртэй, бор хүрээнээс доош хээтэй мөнгөн эмжээртэй, жижиг мөнгөн аяга 1 ширхэг, усан манан, шүрэн толгойтой, мөнгөн нуухтай түүний дээр ногоон өнгийн чулуун давхар нуухтай цэнхэр даалинтай жижиг хөөрөг 1 ширхэгийг тус тус хохирогчид буцаан олгосон, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт авагдсан болохыг тус тус дурдсугай. 6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно. 7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ШҮҮГЧ З.НАНДИНЦЭЦЭГ