Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 2017/ШЦТ/132

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж

 

Улсын яллагч Б.Б

Хохирогч Д.Б

Шүүгдэгч С.Б, Ч.Э

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Р.Б, Я.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2.т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Б, Ч.Э нарт холбогдох 201714000067 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт: Монгол улсын иргэн, С.Б

 

Биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Ч.Э

 

Шүүгдэгч С.Б нь 2016 сарын 11 дүгээр сарын 27-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Даваат багийн 5-44 тоот Г.Лгийн байшингийн цонхоор нэвтэрч 42 инчийн Монел маркын зурагт хулгайлж 630.000 төгрөгний хохирол учруулсан, шүүгдэгч С.Б, Ч.Э нар нь бүлэглэн 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Баруун задгай Шандын 20-27 тоот Д.Болормаагийн байшингийн цонхоор нэвтэрч Конко маркын 21 инчийн зурагт, хуучны мөнгөн дэвсгэрт зэрэг эд зүйл хулгайлж 300.000 төгрөгний хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                           ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

-Шүүгдэгч С.Б-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2016 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Оогийгийнд очиж 2 шил архи уусан. Орой 19 цагийн үед харих гэж яваад замдаа эзэнгүй айлаар орж Монел маркын зурагт хулгайлж авсан. Тэр зурагтаа ломбарданд тавиулсан. 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Пүүжий гэдэг айлд 4-лээ 2 шил архи уусан. Тэгээд гарч яваад 2-27-д байдаг айлаас зурагтыг нь авсан. Тэгээд өглөө сэрэхэд Эрдэнэбаяр цагдаад баригдсан байсан. Хулгайн үйлдлүүдийг согтуу байхдаа үйлдсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин ийм асуудал гаргахгүй. Би 0.6-5 насны хүүхдүүдтэй. Хохирлыг төлсөн. Зурагтыг нь буцааж өгсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж ухаарч байна. Ар гэрийн байдлыг харгалзан тэнсэж өгнө үү гэсэн мэдүүлэг,

 

-Шүүгдэгч Ч.Э-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2017 оны 01 дүгээр сарын 23-ны Бадрах, Пүүжий нартай архи уусан. Тэгээд 24-ний өглөө нь босоод 1 шил архи уусан. Тэгээд Бадрахтай хамт гарч яваад байрны цонхоор орж зурагт мөнгөн дэвсгэрүүдийг авсан. Тэр зурагтаа Пүүжийгийнд оруулж тавчихаад явсан. Тэгээд цагдаад баригдсан. Гэмшиж байна. Дахин хулгай хийхгүй. Ар гэрийн байдлыг харгалзан үзнэ үү гэсэн мэдүүлэг,

-Хохирогч Д.Б-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 20 цаг өнгөрөөд гэртээ иртэл манай зурагт, мөнгөн дэвсгэрт хулгайд алдагдсан байсан. Цагдаад мэдэгдсэн. Одоо зурагтаа буцааж авсан. Нэхэмжлэх зүйлгүй. Гомдол санал алга гэсэн мэдүүлэг,

-Гэрч Г.Л-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2016 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 20 цаг өнгөрч байхад ирэхэд байшингийн урд талын 2 цонхны баруун талын вакум цонхыг түлхэж ороод хойморт байсан хар өнгийн 42 инчийн “Монел” маркын зурагтыг удирдлага, хуучин нокио маркын гар утас хулгайд алдсан байсан. ...Манай алдагдсан зурагт хар өнгийн Монел маркын 42 инчийн LCD дэлгэцтэй 2015 оны 12-р сард Номин худалдааны төвөөс 700.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Харин алдагдсан нокио маркын гар утсыг үнэлэхгүй хуучин утас байсан. ...Өнөөдөр алдагдсан зурагтаа хүлээж авлаа. Иймд одоо надад ямар нэгэн гомдол санал байхгүй гэсэн мэдүүлэг /хх 46-48 ху/

-Гэрч Ч.Х-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2017 оны 01 дүгээр сарын 23-ны орой 22 цагийн үед гэртээ орж ирэхдээ хар өнгийн эл си ди зурагтыг тэвэрсэн орж ирэхээр нь юун зурагт вэ гэсэн чинь “Батаа ах өөрийнхөө гэрт байдаг жижиг өрөөнийхөө зурагтыг манайд өгсөн юм“ гэж хэлсэн. ...Нэг өглөө манай нөхөр гаднаас орж ирэхдээ хар өнгийн зурагтыг тэвэрч орж ирсэн...” манай цэргийн он жав Оогий гэх залуугийн зурагт байгаа юм, намайг ломбарданд 270.000 төгрөгөөр тавиад өгөөч гэж байна, хүүхдээ хараад гэрээсээ гарч чадахгүй байгаа юм шиг байна” гэхээр нь үйлчилгээний төвийн ломбарданд 7 хоногийн хугацаатай 270.000 төгрөгөөр тавьсан. Мөнгийг нь Бадрах аваад явсан. Тэгээд саяхнаас тэр зурагтыг хулгайн зурагт гэж мэдсэн. Тэр зурагт Зоригоо ахад байгаа. Бадрах мөнгө олж байгаад Зоригоо ахаас зурагтаа буцааж авна гэсэн гэсэн мэдүүлэг /хх 67-68 ху/

-Гэрч О.З-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2016 оны 12 дугаар сард гэж бодож байна, өдрийг нь санахгүй байна. Тухайн үед Хувьзаяа миний утас руу залгаад ахаа ломбарданд ...зурагтыг 270.000 төгрөгөөр тавьсан байгаа одоо хугацаа нь дуусах гээд байна, та худалдаж авах уу  гэхээр нь үзье гэж хэлээд Хувьзаяатай хамт очиж үзсэн чинь боломжийн зурагт байхаар нь 282.000 төгрөг өгөөд авсан. ...цагаан сар болохоос өмнө Хувьзаяа над руу “нөгөө зурагт чинь хулгайн зурагт юм байна“ гэж хэлэхээр нь мөнгөө өгөөд авчих гэж хэлээд утсаа салгасан. Тэгээд өнгөрсөн хагас сайн өдөр мөнгөө өгөөд надаас зурагтаа аваад явсан гэсэн мэдүүлэг /хх 71 ху/

-Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 35 дугаартай дүгнэлтэнд:

1.Шинжилгээнд ирүүлсэн гарын мөрүүдийг 3 гэж дугаарласан алганы мөр шинжилгээнд тэнцэнэ, 1,2 гэж дугаарласан нь шинжилгээнд тэнцэхгүй.

2. Шинжлэгдэж буй гарын мөр нь гарын хээний Папилон санд бүртгэлтэй хүмүүсийн гарын хээний дардас, гарын мөрүүдтэй болон Ч.Э, С.Б нарын гарын хээний дардастай тохирохгүй байна гэсэн дүгнэлт /хх 19 ху/

-Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 5-6, 39, 40 ху/

-Гэрэл зургийн үзүүлэлт /хх 9, 20, 21, 41 ху/

-Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх 30, 32, 61 ху/

-Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 31, 33, 62 ху/

-Эд зүйлийн үнэлгээ /хх 11, 51 ху/

-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 98, 139 ху/

-С.Б-ыг сэжигтнээр тооцох тогтоол, сэжигтнээр байцаасан тэмдэглэл, яллагдагчаар татах тогтоол, яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх 58, 59, 83-85 ху/

-Ч.Э-ыг сэжигтнээр тооцох тогтоол, сэжигтнээр байцаасан тэмдэглэл, яллагдагчаар татах тогтоол, яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх 80, 81, 86 ху/  зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжилсэн нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзэв.

Шүүгдэгч С.Б нь 2016 сарын 11 дүгээр сарын 27-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Даваат багийн 5-44 тоот Г.-Лгийн байшингийн цонхоор нэвтэрч 42 инчийн Монел маркын зурагт хулгайлж 630.000 төгрөгний хохирол учруулсан, шүүгдэгч С.Б, Ч.Э нар нь бүлэглэн 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Баруун задгай Шандын 20-27 тоот Д.Болормаагийн байшингийн цонхоор нэвтэрч Конко маркын 21 инчийн зурагт, хуучны мөнгөн дэвсгэрт зэрэг эд зүйл хулгайлж 300.000 төгрөгний хохирол тус тус учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон хохирогч Д.Болормаагийн “...20 цаг өнгөрөөд гэртээ иртэл манай зурагт, мөнгөн дэвсгэрт хулгайд алдагдсан байсан” гэсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч Г.Л /хх 46-48 ху/, гэрч Ч.Хувьзаяагийн /хх 67-68 ху/, О.Зориг /хх 71 ху/ нарын мэдүүлгүүд, ял шийтгэлийг шалгах хуудас, эд зүйлийн үнэлгээ болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч С.Б, Ч.Э нарын дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2.т заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх тул С.Быг бүлэглэн давтан үйлдлээр орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Ч.Эыг бүлэглэн орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ч.Э урьд нь Орхон аймгийн сум дундын шүүхийн 1999 оны 04 сарын 20-ны өдрийн 96 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.1.д зааснаар 3 жил хорих ялаар, Хөвсгөл аймгийн сум дундын шүүхийн 1999 оны 12 сарын 23-ны өдрийн 215 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1.д зааснаар 5 сар хорих ялаар, Орхон аймгийн Сум дундын шүүхийн 2002 оны 06 сарын 20-ны өдрийн 172 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.3., 241 дүгээр зүйлийн 241.1.д зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар, Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 2005 оны 12 сарын 21-ний өдрийн 44а тоот шийтгэх тогтоолоор Орхон аймгийн сум дундын шүүхээр Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4.т зааснаар 4 жил хорих ялаар шийтгэгдэж 2008 оны 10 сарын 10-ны өдөр хугацаа дуусч суллагдсан болох нь хавтаст хэргийн 100-123 дугаар талд авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3.т заасан хугацаа дууссан байх тул түүнийг ялгүйд тооцох нь зүйтэй байна.

Шүүгдэгч С.Б, Ч.Э нарт ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирол төлбөргүй зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, үйлдсэн хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон тэдний хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Ч.Эт хуульд заасан хорих ялаас доогуур ял оногдуулж, тэдэнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүй байх боломжтой гэж үзлээ.

Энэ хэргийн улмаас хохирогч Г.Лд 630.000 төгрөг, хохирогч Д.Болормаад 300.000 төгрөгийн хохирол тус тус учирсан бөгөөд шүүгдэгч нар нь мөрдөн байцаалтын шатанд төлж барагдуулсан байх тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх хохирол төлбөргүй байна.

Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294 дүгээр зүйлийн 294.2, 294.3, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                   ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч С.Б-г бүлэглэн давтан үйлдлээр орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Ч.Б бүлэглэн орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2.д зааснаар шүүгдэгч С.Б-ыг эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жилийн хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1.д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2.д зааснаар шүүгдэгч Ч.Эыг эд хөрөнгө хураагүйгээр 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хорих ялаар тус тус шийтгэсүгэй

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5.д зааснаар С.Бад оногдуулсан 2 жилийн хорих ялыг, шүүгдэгч Ч.Э-т оногдуулсан 1 жил, 6 сарын хорих ялыг тус тус жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүсүгэй.

 

4. Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурьдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1., 61.4.т зааснаар шүүгдэгч С.Б-ад оногдуулсан 2 жилийн хорих ялыг, шүүгдэгч Ч.Э-т оногдуулсан 1 жил, 6 сарын хорих ялыг тус тус тэнсэж, С.Быг 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар, Ч.Э-ыг 1 /нэг/ жилийн хугацаагаар тус тус хянан харгалзаж, энэ хугацаанд хяналт тавихыг Орхон аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Б, Ч.Э нарт урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Ж.БАЙГАЛМАА