Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 2017/ШЦТ/184

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж, шүүгч Ч.Алтанцэцэг, Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй,

 

нарийн бичгийн дарга Д.Чинзориг,

 

улсын яллагч Д.Агар,

 

иргэдийн төлөөлөгч Ш.Ц,

 

шүүгдэгч Г.Л, түүний өмгөөлөгч Ж.Б, шүүгдэгч Ц.Н, түүний өмгөөлөгч Б.Б,

 

шүүгдэгч Б.З, түүний өмгөөлөгч Д.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Г.Л, Ц.Н, Б.З нарт холбогдох эрүүгийн 2015 2501 2963 дугаартай хэргийг 2017 оны 2 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

  1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 0000 оны 00 дугаар сарын 0-ны өдөр Д аймгийн Э суманд төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, ойжуулагч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, ам бүл 0, ээж, дүү нарын хамт Д аймаг Э сум 0 дугаар баг И 0 дугаар гудамжны 0 тоотод оршин суух бүртгэлтэй, У хот, С дүүргийн 00 дугаар хороо, Т 00 гудамжны 000 тоотод түр оршин суух, регистрийн дугаар 0000000000, Ч овогт Г.Л.

 

  1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр Д аймгийн А суманд төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, ам бүл 0, ээж, эгч, дүү нарын хамт Д аймгийн А 0 дугаар баг, Х оршин суух бүртгэлтэй, У хот, С дүүргийн 0 дугаар хороо Б 00 дугаар гудамжны 00 тоотод оршин суух бүртгэлтэй, хэрэгт холбогдох үедээ “Д К” ХХК-д хэсгийн ахлагч ажилтай байсан, регистрийн дугаар 0000000000, Т овогт Ц.Н.
 
  1. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 0000 оны 0 дүгээр сарын 00-ны өдөр Д аймгийн Э суманд төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, Д аймгийн Э сумын 0 дүгээр баг, Ц багт оршин суух бүртгэлтэй, ам бүл 0, эхийн хамт У хот Я дүүргийн 0 дүгээр хороо, 19 дүгээр гудамжны 00 тоотод түр оршин суух, хэрэгт холбогдох үедээ “Д К” ХХК-д хэсгийн ахлагч ажилтай байсан, Д аймаг дахь Сум дундын 00 дүгээр шүүхийн 0000 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 00 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.4, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 2 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг хорих ялыг 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан, регистрийн дугаар 000000000, Ц овогт Б.З.

 

Холбогдсон хэргийн талаар /прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Шүүгдэгч Б.З, Ц.Н, Г.Л нар нь бүлэглэн 2015 оны 12 дугаар сарын 7-ны орой Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Санхүү эдийн засгийн дээд сургуулийн дэргэд иргэн Н.Золбаярын эд зүйлийг авах зорилгоор элэгдэж өшиглөн далан рүү түлхэн унагааж амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн 2 ширхэг гар утсыг дээрэмдэж 300.000 төгрөгийн хохирол учруулсан, мөн давтан үйлдлээр бүлэглэж 2015 оны 12 дугаар сарын 8-наас 9-нд шилжих шөнө 01 цагийн орчим Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр Хил Хамгаалах Ерөнхий Газрын зүүн хойд талд иргэн Э.Нацагдоржийн эд зүйлийг авах зорилгоор түүнийг хавирч унагаан улмаар цээж, нүүр рүү нь өшиглөх зэргээр амьд биед нь аюултайгаар хүч хэрэглэж “Нокиа Е63” маркийн гар утсыг дээрэмдэн 80.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Г.Л шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:..”2016 оны 12 дугаар сарын 7-нд би Б.З, Ц.Н нартай цуг явж байсан боловч энэ хэргийг үйлдэхэд нь би оролцоогүй. Иймд надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хүмүүсийг хохироосондоо би маш их гэмшиж байна. Иймд надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Шүүгдэгч Ц.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:…“Мэдүүлэг өгөхгүй. Би үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Аав, ээж, дүү нарыг бодож миний ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэв.

 

Шүүгдэгч Б.З шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:…“Мэдүүлэг өгөхгүй. Би үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Эхнэр, хүүхдийг минь бодож ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэв.

 

Мөн мөрдөн байцаалтад хохирогч Э.Нацагдоржийн өгсөн мэдүүлэг /1хх-7/, эрүүгийн хэрэг нэгтгэх тогтоол /1хх-9/, хохирогч Н.Золбаярын өгсөн мэдүүлэг /1хх-24-25/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-20-22/, гэрч Э.Чимэдийн мэдүүлэг /1хх-42/, гэрч С.Нэргүйгийн мэдүүлэг /1хх-33/, гэрч С.Цогтзаяагийн мэдүүлэг /1хх-40/, гэрч Ц.Отгонсүрэнгийн мэдүүлэг /1хх-46/, гэрч Б.Батбаярын мэдүүлэг /1хх-45/, шүүгдэгч Ц.Нгийн хувийн байдлын тухай баримтууд /1хх-

 

126/, шүүгдэгч Г.Лхагвасүрэнгийн хувийн байдлын тухай баримтууд /1хх-130, 131, 132, 133, 134, шүүгдэгч Б.Зын нарын сэжигтнээр өгсөн мэдүүлэг /1хх-96, 103, 113/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Б.З, Ц.Н, Г.Л нарыг бүлэглэн 2015 оны 12 дугаар сарын 7-ны орой Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Санхүү эдийн засгийн дээд сургуулийн дэргэд иргэн Н.Золбаярын эд зүйлийг авах зорилгоор элэгдэж өшиглөн далан рүү түлхэн унагааж амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн 2 ширхэг гар утсыг дээрэмдэж 300.000 төгрөгийн хохирол учруулсан, мөн давтан үйлдлээр бүлэглэж 2015 оны 12 дугаар сарын 8-наас 9-нд шилжих шөнө 01 цагийн орчим Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр Хил Хамгаалах Ерөнхий Газрын зүүн хойд талд иргэн Э.Нацагдоржийн эд зүйлийг авах зорилгоор түүнийг хавирч унагаан улмаар цээж, нүүр рүү нь өшиглөх зэргээр амьд биед нь аюултайгаар хүч хэрэглэж “Нокиа Е63” маркийн гар утсыг дээрэмдэн 80.000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай болох нь:

 

Хохирогч Э.Нацагдоржийн мөрдөн байцаалтанд өгсөн: “…2015 оны 12 сарын 8-ны шөнийн 01 цаг 20 минутын орчимд Баянзүрх дүүрэгт байрлах Хил Хамгаалах Газрын зүүн талд би сургууль руугаа орохоор алхаж явж байсан юм. Тэгтэл хоёр залуу урдаас ирж явсан, тэгээд зөрөхдөө нэг нь хавирч унагаасан. Тэгээд нөгөөдөх нь хөлөөрөө миний цээж, нүүр рүү өшиглөсөн, нийт 4-5 удаа өшиглөсөн байх. Тэгээд нэг нь өшиглөж байхад нөгөөх нь халаас ухаж байгаад өмдний зүүн урд халаасанд байсан “Нокиа E63” маркийн гар утсыг маань аваад тэгээд хоёулаа цугтаа баруун тийшээ зугтаасан…машинд суугаад хайж байтал гурвуулаа болчихсон алхаж байсан. Тэгээд хажуугаар нь машинтай ороод зогсоход 3 тийшээ зугтаасан…Баруун гарын алга зүсэгдсэн амьсгал авахад хавирга хөндүүртэй байсан...Гомдолгүй байна.” /хх-7/ гэх мэдүүлэг,

 

Хохирогч Н.Золбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: “…2015 оны 12 дугаар сарын 7-ны орой аавынхаараа буюу Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 27 дугаар байранд ирээд гэр рүүгээ явах гээд оройн 21 цагийн орчим Санхүү эдийн засгийн дээд сургуулийн баруун талаар гараад хойшоогоо алхаад явж байтал өөдөөс 2 залуу ирж явсан. Хажуугаар зөрөхдөө “Тамхи байна уу” гэж асуухаар нь “Би байхгүй” гэсэн. Би юүдэнтэй малгайтай явж байсан ба шууд миний малгайг доош нь дарж нүүр хаагаад тэгээд элэг рүү гараараа цохисон. Би элгээ бариад доошоо унасан чинь дээр хөлөөрөө өшиглөж байгаад миний куртикны 2 талын халаасанд байсан 2 гар утсыг аваад тэгээд намайг хажуугийн Сэлбийн голын далан руу түлхээд унаагаад зугтаасан... Түүний дахин өгсөн мэдүүлэгт: “... Гомдол санал гэх зүйл байхгүй. Тухайн гэмт этгээдүүд баригдах үед нь нэг гар утсаа авсан.” /1хх-24, 2хх-19/ гэх мэдүүлэг,

 

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл /хх-165-166/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-167-168/,

 

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-22, 172/,

 

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №17598 дугаартай: 1. Н.Золбаярын биед духны зулгаралт, зүүн нүдний доод зовхины цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

 

  1. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

 

  1. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниуахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй...гэх дүгнэлт /хх-28/,
 

Гэрч С.Нэргүйгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Г.Л манай төрсөн хүү байгаа юм...Эелдэг зөөлөн харьцаатай, их хүүхдээрээ эвдрээгүй зантай хүүхэд байгаа юм. Уг нь өвдөхөөсөө өмнө их л ажил энэ тэрээ хийе гээд байдаг хүүхэд байсан юм. Тэгээд өвдсөнөөс хойш ажил хийж чадахгүй гэртээ байгаад л ийм болчихлоо гэж бодож байна. Бага байхдаа сэргэлэн цовоо эмээдээ их хайртай, малд хайртай, гэрийн ажил сайн хийдэг зөөлөн зантай хүүхэд л байсан.... Зан

 

аашийн хувьд уур уцааргүй, тайван амгалан, муу санаа байхгүй цагаан цайлган зантай, хүн дуудахаар шууд яваад очдог, хүн гуйхаар үгүй гэж хэлдэггүй хүүхэд байгаа юм. Хүнээс юм харамлахгүй, найз нар нь юм гуйхаар надаас ч хамаагүй нуугаад хүнд өгчихдөг. Хүнд тусархуу сэтгэлтэй хүүхэд байгаа. Хорт муу зуршил гэвэл тамхи л татдаг болоод байгаа юм. Цэрэгт яваад л тамхинд орсон...” /хх-34/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Б.Батбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: ”...Б.З миний төрсөн дүү. Ээжтэйгээ цуг өссөн сумын 10 жилийн сургуулийн 9 дүгээр ангийг төгсөөд Дундговь аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд элсэн ороод суралцсан барилгын засал чимэглэлээр төгссөн. 10 жилд байхдаа намайг хот руу шилжүүлэхээс өмнө буюу 6 дугаар анги хүртлээ сурлага гайгүй хүүхэд байсан тэрнээс хойш мэдэхгүй. Бага байхдаа дажгүй ааштай хүүхэд байсан муухай аашгүй гэрээс гардаггүй даруухан хүүхэд байсан.” /хх-44/ гэх мэдүүлэг,

 

Гэрч С.Цогтзаяагийн мөрдөн байцаалтанд өгсөн: ”...Ц.Н миний төрсөн хүү. Манай хүү айлын 2 дахь хүүхэд байгаа дээрээ нэг эгчтэй эгч нь одоо Сэлэнгэ аймагт ажилдаг юм...Гэр бүлийхэнтэйгээ эелдэг харьцаатай, үг хэлээд загнахаар доошоо тонгойгоод суучихдаг хүний өөдөөс үг хэлээд байдаггүй хүүхэд байсан юм. Эгч дүүтэйгээ бас сайн харьцаатай эгчийнхээ үгнээс гардаггүй байсан юм. Доороо гурван дүүтэй. Тэгээд эгч болох Пүрэвсүрэн нь 6-р ангиасаа хот руу сургуульд сурахаар явсан. Тэр цагаас хойш дүү нарынхаа хувьд эгчийнхээ оронд айлын том хүүхэд болж ахлан амьдардаг байсан юм. Ерөнхийдөө дүү нартайгаа хамт сумын сургуулийн дотуур байранд амьдардаг байсан юм. Доороо нэг эрэгтэй 2 эмэгтэй дүүтэй, хамгийн бага нь одоо цэцэрлэгт байгаа таван настай...” /1 дүгээр хх-40/ гэх мэдүүлэг

 

Шүүгдэгч Г.Лын хувийн байдлын талаархи баримтууд /хх-130, 131, 132, 133/,

 

эд зүйл түр хураан авсан тэмдэглэл /хх-18/,

 

илтгэх хуудас /хх-19/, гар утас хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-20/ зэрэг

 

тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бичгийн нотлох баримтуудаар болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Өөрөөр хэлбэл дээрхи шүүгдэгч Б.З, Ц.Н, Г.Л нар нь бусдад хүч хэрэглэн бусдын эд зүйлийг авахаар санаа нэгдэж, үйлдлээрээр хамтран гэмт хэрэг үйлдсэн нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч нарыг бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн, мөн хохирогч Д.Золбаяр, Д.Нацагдорж нарыг өөр цаг хугацаанд, өөр өөр газар амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж, эд зүйлийг нь авсан байх тул давтан гэмт хэрэг үйлдсэн нь тус тус хангалттай нотлогдсон гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Түүнчлэн шүүгдэгч Б.З, Ц.Н, Г.Л нарын үйлдэлд урьдчилан үгсэн тохиролцсон шинжгүй байх тул прокурорын яллах дүгнэлтийн хүрээнд буюу Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт заасан хэмжээний дотор шүүх бүрэлдэхүүн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Шүүгдэгч Г.Л нь “...Энэ хэргийг үйлдэхэд нь би оролцоогүй. Иймд надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх тайлбар гарган мэтгэлцэж байх боловч Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд зааснаар хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлахад шүүгдэгч Г.Л дээрх гэмт хэргийг үйлдэх талаар анх санаа сэдэлтийг гаргасан нь шүүгдэгч нарын мэдүүлгүүд болон бусад нотлох баримтуудаар тогтоогдсон гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгч Г.Л, Ц.Н, Б.З нарыг бүлэглэн, давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед аюултайгаар хүч хэрэглэн довтолж, 2015 оны 12 дугаар сарын 7-ны орой Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Санхүү эдийн засгийн дээд сургуулийн дэргэд иргэн Н.Золбаярын 2 ширхэг гар утсыг дээрэмдэж, нийт 300.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

мөн 2015 оны 12 дугаар сарын 8-ны шөнө 1 цагийн орчим Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр Хил Хамгаалах Ерөнхий газрын зүүн хойд талд иргэн Э.Нацагдоржийн 80.000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг дээрэмдсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг бүрэн агуулсан байх тул тэднийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Э.Нацагдорж, Н.Золбаяр нарт учирсан хохирол төлөгдсөн, хохирогч нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь хэргийн 226, 228 дугаар талуудад авагдсан тэдгээрийн мэдүүлгүүдээр тогтоогдож байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56.1.1 дэх хэсэгт заасан “гэмт хэрэг давтан үйлдсэн”, мөн хуулийн ерөнхий ангийн

 

56.1.2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг бүлэглэж үйлдсэн” зэргийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлд заасан “гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн”, “үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн” зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Шүүгдэгч Б.З нь Дундговь аймаг дахь Сум дундын 11 дүгээр шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 44 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.4, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 2 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг хорих ялыг 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан байсан боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлд заасан хугацаа өнгөрсөн тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Шүүхээс шүүгдэгч Ц.Н, Б.З, Г.Л нарт ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирлыг нөхөн төлсөн, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1 дэх хэсэгт зааснаар мөн хуулийн тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөний ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасан “гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, ялтаны хувийн байдал” зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар тэдний хорих ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ц.Н 194 хоног, шүүгдэгч Б.З 190 хоног, шүүгдэгч Г.Л 116 хоног тус тус цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч нарт хувьд ноогдох хөрөнгөгүй, орлогогүй зэргийг харгалзан ял шийтгэл оногдуулахдаа эд хөрөнгө хураах шаардлагагүй гэж үзлээ.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Ч овогт Г.Л, Т овогт Ц.Н, Ц овогт Б.З нарыг бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж дээрэмдэх гэмт хэргийг бүлэглэн, давтан үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар Ц.Н, Б.З, Г.Л нараас эд хөрөнгө хураахгүйгээр тус бүрийг 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан 52.5 дахь хэсэгт зааснаар Ц.Н, Б.З, Г.Л нарт оногдуулсан 3 /гурав/ 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар Ц.Нгийн цагдан хоригдсон 194 хоног, Б.Зын цагдан хоригдсон 190 хоног, Г.Лын цагдан хоригдсон 116 хоногийг тэдний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

  1. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Ц.Н, Б.З, Г.Л нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
 
  1. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Ц.Н, Б.З, Г.Л нарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, тэдний хорих ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

  1. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Н, Б.З, Г.Л нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ

 

 

 

 

 

Э.ЧИНГИС

 

 

ШҮҮГЧИД

 

 

Ч.АЛТАНЦЭЦЭГ

 

 

Т.ШИНЭБАЯР