Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 2018/ШЦТ/1668

 

2018.12.10

 

 

 

 

 

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга А.Уламбаяр,                           

улсын яллагч М.Эрдэнэзаяа,

Хохирогч Д.Л,

шүүгдэгч Ц.У, түүний өмгөөлөгч Г.Нямсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж Боржигон овогт Цэвэлмаагийн Ц.Ут Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806075591869 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч Монгол улсын иргэн Боржигон овогт Цэвэлмаагийн Ц.У, 1981 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 37 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, ам бүл 5 нөхөр хүүхдүүдийн хамтаар Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 84-13 тоотод оршин суух хаягтай боловч одоо Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Моносын 1-1 тоотод оршин суудаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгэлгүй /РД: *************/

 

Шүүгдэгч Ц.У нь өөрийн төрсөн охин буюу 15 настай Ц.Ганаатай бүлэглэж 2018 оны 09 дүгээр сарын 11-ний орой Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Моносын 1 дүгээр гудамжны 1 тоотын гадна иргэн Д.Лг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Ц.У шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг үнэн зөв, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял шийтгэл оноож өгнө үү” гэв.

Хохирогч Д.Л мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2018 оны 09 дүгээр сарын 11-ний 15:00 цагийн үед урд айлын Ц.У гэх эмэгтэй утсаар залгаад гэрт ороод ир юм ууж байна гэсэн. ... Тэгээд караокед ороод 0,75л хар экс нэртэй архи 1 шилийг 3 кола ундаатай авсан. Архиа ууж байхдаа хоорондоо жаахан маргалдсан. Ц.У намайг караокед гараараа нүүр лүү 2 удаа цохисон. Би Ц.Уийнд очиж хаалгыг нь нүдэхэд хүүхэд нь ээж байхгүй яваач зайлаач гэсэн... би хаалгыг нь нүдэж байгаад хашааны хаалга руу явж байтал Ц.У гэрээсээ гарч ирээд араас янхан гичий минь овоо муу пязда минь алчихъя гээд хүрээд ирсэн. Бид 2 маргалдаад Ц.У намайг нүд рүү гараараа цохисон, 2 охин нь хажуугаас намайг нэг нь нуруу руу цохиж нэг нь шилбэ рүү өшиглөсөн. Тэр 3 намайг зодож байхад хажууд явж байсан 2 залуу салгасан. Толгой ар талдаа хавдсан, тохой урагдсан, нүд хавдсан, хацар хөндүүр болсон, цээж хөндүүр, нуруу хөдөлж болохгүй байна. Зодуулсандаа бас хэл амаар доромжлуулсандаа гомдолтой байна. Эмчилгээний зардал гаргуулна...” /хх-н 9-12/

Гэрч С.Оргой мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2018 оны 09 дүгээр сарын 11-ний орой 19-20 цагийн үед гзйх Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт Моносын 1-2 тоотод гэртээ байж байтал гадаа манай охин Д.Лгийн орилох дуу гарах шиг бэлсон. Тэгээд би түүний охин Будмааг дагуулж гарахад хашааны гадна үл таних 2 залуу ирж байсан. Тэгээд тэр 2 надад хандаж тэнд 3 хүн 1 хүнийг алахнээ бид 2 хэлчихээд хойшоо алхаад яваад өгсөн. Тухайн үед Д.Л нь газар уначихсан дээр нь Ц.У гарчихсан үснээс нь зулгаасан байдалтай байж байсан…/хх-н 21/

Насанд хүрээгүй гэрч З.Будмаа нь мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: "…Эмээ бид хоёр очтол ээж Д.Л болон Ц.У түүний 2 охин дөрвүүлээ хэрүүл маргаан хийгээд /уганцэцэг нь ээж Д.Лгийн үснээс нь зулгааж байсан. Харин хажуунаас нь /уганцэцэгийн 2 охин нь ноцолдоод зууралдаад байж байсан." ... гэх мэдүүлэг /хх-ийн 24/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн №11192 дугаартай шинжээч эмч Б.Даваасүрэнгийн дүгнэлт:

1.Д.Лгийн биед зүүн нүдний доод зовхи, зүүн шуу, хоёр гуя, хоёр шилбэнд цус хуралт, зүүн хацар, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2.Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна /хх-ийн 28 дугаар хуудас/,

Яллагдагч Ц.У нь мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:"...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Д.Л бид хоёр харилцан зоддон хийсэн учир хоёулаа адилхан буруутай" гэх мэдүүлэг /хх-ийн 59/ урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримт болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тус тус шинжлэн судалсан болно.

 

Шүүгдэгч Ц.У нь өөрийн төрсөн охин буюу 15 настай Ц.Ганаатай бүлэглэж 2018 оны 09 дүгээр сарын 11-ний орой Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Моносын 1 дүгээр гудамжны 1 тоотын гадна иргэн Д.Лг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

 

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч Ц.Ут Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Ц.Уийг хүндрүүлэх нөхцал байдалтайгаар буюу бусадтай бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Хохирогч Д.Л нь гэм буруутай этгээдээс эмчилгээний зардал, ажилгүй байсан хугацааны цалин гэж нийт 2.800.000 төгрөгийг нэхэмжилсэн боловч хавтаст хэрэгт нотлох баримт бүхий 82.375 төгрөгийн баримтаас өөрөөр  баримт гаргаж өгөөгүй тул шүүх гэм буруутай этгээдээс бусад зардлыг гаргуулах боломжгүй байна.

Харин хохирогч Д.Л нь гэм буруутай этгээд болох Ц.Уээс гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу бүрдүүлэн Иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдав.

 

Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын  шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг  үйлдсэн нөхцөл  байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн  хувийн  байдал  зэргийг  тус тус харгалзан түүнд хуульд заасан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Боржигон овогт Цэвэлмаагийн Ц.Уийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бусадтай бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар Ц.Уийг 240 (хоёр зуун дөч) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг Ц.У биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг ажлын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурьдсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар тогтоохыг дурьдсугай.

 

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Ц.У нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1, 510 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Уээс нийт 82.375 /наян хоёр мянга гурван зуун далан тав/ төгрөгийг гаргуулж хохирогч Д.Лд олгосугай.

7. Хохирогч Д.Л нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн Иргэний журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Ц.Ут хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Т.ШИНЭБАЯР