Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 98

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ж.З, Ч.Н, Д.У нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч М.Алдар, шүүгч Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Агар,

шүүгдэгч Д.У-ын өмгөөлөгч Д.Пүрэвдорж,

нарийн бичгийн дарга Ц.Билгүүн нарыг оролцуулан,

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батжаргал даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 1533 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Д.Агарын бичсэн эсэргүүцлээр Ж.З, Ч.Н, Д.У нарт холбогдох эрүүгийн 1822000770020 дугаартай хэргийг 2019 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. И овгийн Ч-ын Н, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр ............... аймагт төрсөн, эрэгтэй, .. настай, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .., эхийн хамт ............... аймгийн ................ сум, ..... овгийн ............ .............. 3-15 тоотод оршин суух бүртгэлтэй,

Говь-Алтай аймаг дахь Сум дундын шүүхийн 2003 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 8 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сар хорих ялаар шийтгүүлж, 2003 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 65-А дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 5 жил хорих ялаар шийтгүүлж, 2011 оны 6 дугаар сарын 27-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

Говь-Алтай аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн 17 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт тус тус зааснаар 3 жил 1 сар хорих ялаар шийтгүүлсэн,

Говь-Алтай аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 34 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 6 жил хорих ялаар шийтгүүлж, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан ял дээр Говь-Алтай аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн 17 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жил 1 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 11 сар 19 хоногийн хорих ялын зарим болох 1 жил 5 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх ялыг 7 жил 5 сарын хугацаагаар тогтоож, 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 145 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар шийтгүүлж, 2018 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, /РД:....................../;

 

2. .............. овгийн ............... ............., 19.. оны ... дугаар сарын ...-ны өдөр Булган аймагт төрсөн, эрэгтэй, ........ настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эгч, эхнэрийн хамт ............. аймгийн .............. сумын .. дүгээр баг, ................. оршин суух бүртгэлтэй, /РД:......................./;

 

3. .............. овгийн ................. ......................, 19..... оны .. дүгээр сарын ..-ний өдөр ......... аймагт төрсөн, эмэгтэй, .. настай, дээд боловсролтой, санхүүч мэрэгжилтэй, “..........” зах дээр наймаа хийдэг гэх, ам бүл .., нөхөр, хүүхдүүдийн хамт ......... дүүргийн .. дугаар хороо, .............. 20-19 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:................../;

 

Нэг. Ч.Н нь ганцаараа 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 5 дугаар баг, Аривжихын 8-10 тоотод суух хохирогч Д.Төгсийн гэрт хууль бусаар нууцаар нэвтэрч хөөрөгнүүд, даалин, зоос хулгайлан авч 7.729.200 төгрөгийн,

2018 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 6 дугаар баг, Боржигоны 15-6 тоотод оршин суух хохирогч О.Эрхэмбаярын гэрт хууль бусаар, нууцаар нэвтэрч мөнгөн аяганууд, нөүтбүүк зэрэг эд зүйл хулгайлан авч 11.751.000 төгрөгийн,

2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр баг, 4-21 тоотод оршин суух хохирогч Д.Батболдын гэрт хууль бусаар нууцаар нэвтэрч хөөрөг, бугуйвч, гаанс зэрэг эд зүйл хулгайлан авч 4.180.000 төгрөгийн,

2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2 дугаар баг, 26-30 тоотод оршин суух хохирогч Ж.Байгалмаагийн гэрт хууль бусаар нууцаар нэвтэрч хөөрөг, бөгж, мөнгөн аяганууд зэрэг эд зүйл хулгайлан авч 2.395.000 төгрөгийн,

2018 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Завхан аймгийн Улиастай сумын МУИС-ийн доод хэсэг, 4-1 тоотод оршин суух хохирогч Ц.Намдагдоржийн гэрт хууль бусаар нууцаар нэвтэрч мөнгөн аяганууд, гар утас зэрэг эд зүйл хулгайлан авч 875.000 төгрөгийн,

2018 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Завхан аймгийн Улиастай сумын Жинст баг, Ногоочдын хэсэг, 1-28 тоотод оршин суух хохирогч Р.Наранжаргалын гэрт хууль бусаар, нууцаар нэвтэрч хөөрөг, мөнгөн аяганууд, медалиуд зэрэг эд зүйл хулгайлан 3.023.000 төгрөгийн,

2018 оны 2 дугаар сарын 23-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Их залуу багийн 46-3 тоотод оршин суух хохирогч Д.Оюунцэцэгийн гэрт хууль бусаар нууцаар нэвтэрч бэлэн мөнгө, түрийвч, гар утас зэрэг эд зүйл хулгайлан авч 280.000 төгрөгийн,

2018 оны 2 дугаар сарын 21-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянбулаг багийн 2-100 тоотод оршин суух хохирогч Э.Ууганцэцэгийн гэрт хууль бусаар нэвтэрч Юнителийн төхөөрөмж, хутга, зургийн аппарат зэрэг эд зүйл хулгайлан авч 512.000 төгрөгийн,

2018 оны 2 дугаар сарын 21-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багийн 21-7 тоотод оршин суух хохирогч Н.Буджавын гэрт хууль бусаар нэвтэрсэн,

2018 оны 2 дугаар сарын 23-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн 13-9 тоотод хохирогч Ж.Хишигжаргалын гэрт хууль бусаар нууцаар нэвтэрч хэт хутга, хөөрөг зэрэг эд зүйл хулгайлан авч 511.750 төгрөгийн,

2018 оны 2 дугаар сарын 23-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багийн 21-5 тоотод оршин суух хохирогч С.Нарангэрэлийн гэрт хууль бусаар нэвтэрч архи хулгайлан авч 18.000 төгрөгийн,

2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Индэрт багийн 8-45 тоотод оршин суух хохирогч Л.Ууганбаярын гэрт хууль бусаар нууцаар нэвтэрч мөнгөн аяганууд, монетон бөгж, ээмэг зэрэг эд зүйл хулгайлан авч 2.780.000 төгрөгийн,

2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Индэрт багийн 6-21 тоотод оршин суух хохирогч Б.Батзаяагийн гэрт хууль бусаар нууцаар нэвтэрч 3 ширхэг мөнгөн аяга зэрэг эд зүйл хулгайлан авч 1.200.000 төгрөгийн,

2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн 3-16 тоотод оршин суух хохирогч О.Гүнсэнноровын гэрт хууль бусаар нууцаар нэвтэрч мөнгөн аяга, хөөрөг зэрэг эд зүйл хулгайлан авч 7.000.000 төгрөгийн,

2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Сутай 2-30 тоотод оршин суух хохирогч Д.Буян-Өлзийгийн гэрт хууль бусаар нууцаар нэвтэрч мөнгөн аяганууд, хазаар, хөөрөг зэрэг эд зүйл хулгайлан авч 2.070.000 төгрөг,

2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Түмэн багийн Найрамдлын хороо 10-09 тоотод оршин суух хохирогч Ж.Сандагдоржийн гэрт хууль бусаар нууцаар нэвтэрч 9 мөнгөн аяганууд, ээмэг, бөгж, зүүлт зэрэг эд зүйл хулгайлан авч 1.351.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт,

 

Хоёр. Ч.Н, Ж.З нар бүлэглэн 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн Зангиат 10-24 тоотод оршин суух хохирогч Н.Энхсанаагийн гэрт хууль бусаар нууцаар нэвтэрч гар утас зэрэг эд зүйл хулгайлан авч 400.000 төгрөгийн,

2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн Хэрлэн 1-51 тоотод оршин суух хохирогч А.Балжмаагийн гэрт хууль бусаар нууцаар нэвтэрч мөнгөн аяганууд, гар утас, нөүтбүүк, үнэт эдлэл зэрэг эд зүйл хулгайлан авч 1.143.000 төгрөгийн,

2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багийн Бат-Уул 3-7 тоотод оршин суух хохирогч Ц.Батзаяагийн гэрт хууль бусаар нууцаар нэвтэрч гар утас, түрийвч иргэний үнэмлэхүүд зэрэг эд зүйл хулгайлан авч 156.600 төгрөгийн,

2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багийн Бат-Уул 3-6 тоотод оршин суух хохирогч Б.Ариунгэрэлийн гэрт хууль бусаар нууцаар нэвтэрч хөөрөг зэрэг эд зүйл хулгайлан авч 150.000 төгрөгийн,

2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багийн Бат-Уул 3-6 тоотод оршин суух Б.Одгэрэлийн гэрт хууль бусаар нууцаар нэвтэрсэн,

2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багийн Түргэн 6-5 тоотод оршин суух хохирогч Г.Ганболдын гэрт хууль бусаар нууцаар нэвтэрч цаг зэрэг эд зүйл хулгайлан авч 18.000 төгрөгийн,

2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар Хэрлэн 2-1а тоотод оршин суух хохирогч Ж.Батхуягийн гэрт хууль бусаар нууцаар нэвтэрч мөнгөн аяганууд, гар утас, хөөрөг зэрэг эд зүйл хулгайлан авч 2.030.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт,

 

Гурав. Ж.З нь 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутагт байрлах UB17 зочид буудалд өөрийн хамтран амьдрагч В.Болор-Эрдэнийг зодож биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт,

 

Дөрөв. Д.У нь 2018 оны 3 дугаар сард удаа дараагийн үйлдлээр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших “Хархорин” зах дээр Ч.Нэс хулгайн гэмт хэргийн замаар олдсон гэдгийг мэдсээр байж мөнгөн аяганууд, гаанс, монетон эдлэл зэрэг эд зүйлүүдийг 1.950.000 төгрөгөөр худалдан авч ашигласан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Ч.Н-ий үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар, Ж.З-ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар, Д.У-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “Ч.Н нь ганцаараа 16 удаагийн, Ж.З-тай бүлэглэн 5 удаагийн үйлдлээр бусдад нийт 49.583.550 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт яллагдагчаар татагдан шалгагджээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Эрүүгийн хариуцлага нь “тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д “...байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэсэн хуулийн заалттай холбогдуулж мөрдөн шалгах ажиллагааг явуулах нь зүйтэй байна. Мөн хохирлын хэмжээг нарийвчлан тооцож, хэн хэнд хэдэн төгрөгний хохирлыг хэн хэн барагдуулсан, хэдэн төгрөгний эд зүйлсийг биетээр буцааж өгсөн, одоо яллагдагч нараас хэн хэн хэдэн төгрөгний хохирлыг хэнд төлж барагдуулах талаар нарийвчлан шалгаж хэргийг шүүхэд ирүүлэх нь зүйтэй гэх үндэслэлүүдээр шүүгдэгч Ж.З, Ч.Н, Д.У нарт холбогдох эрүүгийн 1822000770020 дугаартай хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Чингэлтэй дүүргийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт шилжтэл шүүгдэгч Ж.З, Ч.Н нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Д.У-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

Прокурор Д.Агар бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д “...байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэсэн хуулийн заалттай холбогдуулж мөрдөн шалгах ажиллагааг явуулах нь зүйтэй гэжээ. Ч.Н нь 2018 оны 2 дугаар сарын 21-ний өдрөөс 4 дүгээр сарын 03-ны хооронд Орхон, Дундговь, Баянхонгор, Завхан, Говь-Алтай, Дорнод аймгийн нутагт бусадтай бүлэглэн нийт 21 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хүн байнга амьдрах орон байранд нууцаар нэвтэрч үйлдсэн болох нь хавтас хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. Ч.Н нь шүүхийн хэлэлцүүлэгт барилгын ажил хийдэг, тодорхой хэмжээний цалин авдаг талаар мэдүүлдэг ба тухайн төрлийн гэмт хэргийг үйлдэх нь амьдралын хэвшил хэв маяг болгосон гэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна. Мөн хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээгээр гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нэг мөр тогтоосон. Гэмт хэргийн улмаас нийт 49.583.550 төгрөгийн хохирол, үүнээс 17.281.500 төгрөгийн хохирол төлөгдөж, 32.302.050 төгрөгийн үлдэгдэлтэй, 365.000 төгрөгийн иргэний нэхэмжлэлтэй ба гэмт хэргийн улмаас учирсан хохирол нөхөн төлөлт, хохирогч нарын нэхэмжилж буй гэм хорын хохирлыг хүснэгтээр нэг бүрчлэн гарган хэрэгт хавсаргасан байгаа. Шүүхэд хүргүүлсэн хэргийн хүрээнд яллагдагч нарын гэм буруутайг тогтоох боломжтой тул Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 1533 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичсэн.” гэв.

 

Шүүгдэгч Д.Уын өмгөөлөгч Д.Пүрэвдорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний үйлчлүүлэгтэй холбоотой зүйл байхгүй тул хэлэх тайлбар байхгүй.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Ж.З, Ч.Н, Д.У нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудалд хязгаарлагдахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Ж.З, Ч.Н, Д.У нарт холбогдох эрүүгийн хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан шүүгчийн захирамж нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Учир нь Ч.Н нь 20 гаруй удаагийн үйлдлээр бусдад нийт 50 орчим сая төгрөгийн хохирол учруулсан байх бөгөөд эдгээр үйлдлүүд нь 2015 онд батлагдсан Эрүүгийн хууль мөрдөгдөж эхэлснээс хойш үйлдэгдсэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эс үүсгэвэр болгосон шинжтэй, зайлшгүй шалгах шаардлагатай гэж үзэв.

 

Яллах дүгнэлтэд тэдний гэмт үйлдлийн тоо, нийт хохирлын хэмжээ, хүн тус бүрийн бусдад учруулсан хохирлын хэмжээ, төлөх төлбөрийн хэмжээг тодорхойлсон нотлох баримтууд хоорондоо зөрүүтэй байгааг анхаарвал зохино. Мөн гэмт хэрэг үйлдэгдсэн он, сар, өдрийг яллах дүгнэлтэд тодорхой заах шаардлагатай.

 

Иймд шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 1533 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Д.Агарын бичсэн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 83 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                        ШҮҮГЧ                                                М.ПҮРЭВСҮРЭН

                         ШҮҮГЧ                                                М.АЛДАР          

 

                          ШҮҮГЧ                                                Д.МЯГМАРЖАВ