| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 179/2017/0066/ |
| Дугаар | 2017/ШЦТ/66 |
| Огноо | 2017-03-18 |
| Зүйл хэсэг | 099.1., |
| Улсын яллагч | Ц.Мөнхжаргал |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 2017/ШЦТ/66
| МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС |
| Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж, Нарийн бичгийн даргаар П.Ундрах, Улсын яллагч Ц.Мөнхжаргал, Шүүгдэгч ******************нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Сосорбарамын Мөнхбаярт холбогдох эрүүгийн 201722000043 тоот хэргийг 2017 оны 2 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. Шүүгдэгч ******************нь 2017 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр Мөрөн сумын 5 дугаар багийн 3-15 тоотод эхнэр ******************зодож, биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь Шүүгдэгч ******************нь 2017 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр Мөрөн сумын 5 дугаар багийн 3-15 тоотод эхнэр ******************зодож бие махбодид нүүрний зөөлөн эдийн няцрал, алимны салст чамархай, зовхи, мөр, бугалганд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд: Шүүгдэгч ******************хэрэг бүртгэлтийн шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2017.01.03-ны өдөр Содоо ахын гэрт хоноод 2-3 шил архи уусан юм. Тэгээд гэрээрээ орж ааваас 20.000 төгрөг авсан. Тэгээд хадам аавынд очих замдаа Мөнхнасан ахтай таарсан. Тэгээд зах орж Жамбал бас нэг танихгүй залуу бид 4 нэг шил архи уусан юм. Тэгээд салаад хадам аавын гэрт очсон. Тэгтэл эхнэр хөдөөнөөс нэг хүн байсан. Тэгээд би эхнэртэй яагаад салах болсон талаар асуухад юм дугарахгүй болохоор нь хоёр алгадсан. Надад өөр цохиж нүдсэн асуудал байхгүй. Тэгээд байж байтал гаднаас манай эхнэртэй суух гэж байгаа залуу орж ирсэн. Тэгэхээр нь би барьцалдаж аваад |
| байж байсан чинь хадам аав орж ирсэн юм. Тэгээд хадам аав бид хоёрыг хоёр цохиж авсан. Тэгээд намайг дуудаад аваад гарсан юм. Тэгээд надад нэг шил архи аваад өг гэсэн. Тэгэхэд миний мөнгө хүрэхгүй болохоор нь би зах ороод ирье гэж хэлээд явсан. Тэгээд 0.75л-ийн Ерөөл архи аваад ирсэн чинь хоёр цагдаа ирчихсэн байна...гэх мэдүүлэг, Хохирогч ******************хэрэг бүртгэлтийн болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2017.01.03-ны өдөр 14 цагийн үед манай салсан нөхөр болох Мөнхбаяр нь согтуу орж ирээд намайг хэл амаар дайраад гэрлэлтээ салгаагүй байхдаа өөр хүнээс хүүхэдтэй боллоо гэж хэлээд намайг орон дээр хэвтэж байсан чинь үсдэж дараад гэдэс рүү 2-3 цохисон. Тэгэхдээ гэдсэнд байгаа хүүхдийг чинь алаад хаячихъя гэж хэлээд цохиод байсан. Тэгээд баруун гараараа миний зүүн нүд рүү нэг цохисон. Толгойруу хэд хэд цохисон. Мөн гар мөр гээд хөхрөөгүй газар гэж байхгүй байгаа. Тэгтэл Шинэ-Идэр сумаас ирсэн манай эгч ч салгах гэхэд өөрийг нь цохьчих гээд айгаад салгаж чадалгүй гарч яваад Цолмонгэрэл эгч ирж салгаад аваад гарсан. Тэгээд орой 17 цагийн үед Мөнхбаяр буцаж гэрт ирсэн гэсэн, би тэр үед Цолмонгэрэл эгчийнд байсан юм. Тэгээд ээжид танай охин суух гэж байгаа нөхөр хоёрыг чинь ална гэж хэлчихээрээ гэж хэлээд хэл амаар доромжлоод байна гэхээр нь би цагдаа дуудаж өгсөн юм... гэх мэдүүлэг, Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 52 тоот "...1.******************биед гэмтэл тогтоогдлоо.
Хэрэгт авагдсан дээрх нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэллээ. Шүүгдэгч ******************Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хохирогч ******************нь шүүгдэгч ******************эвлэрсэн талаарх хүсэлт, прокурорын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай санал зэргийг үндэслэн Эрүүгийн байцаан |
| шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар шүүгдэгч нь эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн гэсэн заалт байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй байна. Шүүгдэгч ******************нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 23 дугаар хуудас/-аар тогтоогдож байна. Эрүүгийн 201722000043 тоот хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бичиг баримтгүй, шүүгдэгч ******************нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290, 294-298 дугаарт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
|
| ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ |
| М.ЭРДЭНЭ-ОЧИР |