Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 2017/ШЦТ/214

 

                                          

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2017/0123/Э

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч         Б.Ихтамир даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин,

Улсын яллагчаар Г.Яндаг, Н.Дуламсүрэн,

Хохирогч Ц.М,

Хохирогчийн өмгөөлөгч Д.Номин-Эрдэнэ,

Шүүгдэгч Ж.Ж-ийн өмгөөлөгч Ө.Энхтайван,

Шүүгдэгч Г.Э-ийн өмгөөлөгч Б.Цэдэндамбаа,

Шүүгдэгч Ж.Б-ийн өмгөөлөгч Г.Мөнхболд,

Шүүгдэгч Ж.Ж, Г.Э, Ж.Б, нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1-т заасан гэмт хэрэгт Б овогт Г. Э, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 138.2-т заасан гэмт хэрэгт Б овогт Ж.Б, Х овогт Ж.Ж  нарт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201509000856 дугаартай хэргийг 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, .... оны .... дугаар сарын ....ны өдөр ..... хотод төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой........ мэргэжилтэй, ам бүл...., ....... хамт ........, ....... дүүрэг, .... дугаар хороо, ...... тоотод оршин суух хаягтай, ...........-нд гүйцэтгэх захирал ажилтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд  ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн хэрэг хариуцах чадвартай гэх Б овогт Ж.Б /РД:............../,

 

2. Монгол Улсын иргэн, .... оны... дугаар сарын ....-ны өдөр ....... аймагт төрсөн, ....настай, эрэгтэй, дээд боловсролтой, .......... мэргэжилтэй, ам бүл ......., .........  хамт .............. аймгийн ...........сумын .......... дугаар баг, .......... дугаар хэсэг ........ тоотод оршин суух, .............нд ............ ажилтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн хэрэг хариуцах чадвартай гэх Х овогт Ж.Ж /РД:............/,

 

3. Монгол Улсын иргэн,..... оны .... дугаар сарын....-ны өдөр ................ аймагт төрсөн..... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, ............ мэргэжилтэй, ам бүл........, .......... хамт ............ аймгийн ........сумын ........... дүгээр баг, .......р хороолол, ....а байрны... тоотод оршин суух, .............. эрхэлдэг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд  ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн хэрэг хариуцах чадвартай гэх Б овогт Г.Э /РД:..................../.

Холбогдсон хэргийн талаар:   

Шүүгдэгч Г.Э нь 2015 оны 12 дугаар сарын  09-ний өдрийн 20 цагийн орчим .......аймгийн ......... сумын ..... дугаар багт байрлах ............ ХК-ийн нүүрс ачих буулгах газарт ......... маркийн .......... улсын дугаартай дугуйт ачигч /ковш/ механизмыг жолоодож ажил үүргээ гүйцэтгэж байхдаа ковшийн бүрэн бүтэн байдалд хөнгөмсгөөр найдаж жолоочгүйгээр тээврийн хэрэгсэл үл хөдлөх боломжгүй болгох арга хэмжээ авсны дараа техникийг орхин яваагүйн улмаас,

 

Шүүгдэгч Ж.Б нь 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс ..........ХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаал хашиж байх хугацаандаа “Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.3, 28 дугаар зүйлийн 28.1.4-д зааснаар “...ажлын байранд учирч болох аюул ослыг арилгах, хяналт тавих зорилгоор эрсдлийн үнэлгээ хийлгэх, 28.1.6-д зааснаар ажлын байрны онцлогт нийцсэн дүрэм, заавар, журам баталж мөрдүүлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг асуудал хариуцсан ажилтнаар энэ чиглэлийн мэргэжил эзэмшсэн этгээдийг ажиллуулах зэрэг хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн журмыг сахин хангуулах үүргээ биелүүлээгүйгээс, 

 

Шүүгдэгч Ж.Ж.нь 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс ........ХК-д хөдөлмөр хамгааллын инженерээр ажиллаж байхдаа ажлын байранд Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх хэсэгт “эзэмшигч, ашиглагч нь үйлдвэрлэлийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангаж ажиллах талаар журам тогтоон мөрдөж ажиллах” мөн хуулийн 10 зүйлийн 10.1 дэх хэсэгт “өргөх зөөх, тээвэрлэх техникийн бүрэн бүтэн байдлыг хангасан байна” гэсэн заалт мөн ......... ХК-ийн ажилтан Ц.Ч хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх, сургалтад хамруулаагүй, шалгалт аваагүй нь мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.8 дахь хэсэгт “аюулгүй ажиллагааны мэдлэг олгох, сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилгаа аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх..” ......ХХК-ийн  “...нүүрс буулгах үеийн аюулгүй ажиллагааны заавар журмаар баталж мөрдүүлээгүй нь мөн хуулийн 28.1.6 дахь хэсэгт “ажлын байрны онцлогт нийцсэн дүрэм, заавар, журам баталж мөрдүүлэх зэрэг заалтууд зөрчигдөж   ХАБЭА-ны бодлого дүрэм, журам зааварчилгаа боловсруулах, хэрэгжүүлэх хяналт тавих зэрэг хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн журмыг сахин хангуулах үүргээ биелүүлээгүйгээс,

 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр тус компанийн дамжлагын оператор Ц.Ч ........... сум ... дугаар баг ........... ХК-ийн нүүрс ачих, буулгах газарт .......маркийн ..... улсын дугаартай дугуйт ачигч /ковш/ механизмын шанага болон төмөр замын бетоны хооронд хавчигдан амь нас нь хохирсон гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Гэм буруугийн талаар

2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 20 цагийн орчим ........ аймгийн ............. сумын .... дугаар багийн нутаг ........ХК-ийн нүүрс ачих, буулгах газарт ........... ХК-ийн ажилчид ажил үүргээ гүйцэтгэж байх үед тэнд ажиллаж байсан .... улсын дугаартай ... маркийн авто ачигч /ковш/ өнхөрснөөс дамжлагын оператор Ц.Ч нь авто ачигчийн шанага болон төмөр замын бетоны хооронд хавчигдан амь насаа алдсан болох нь:

- Тэр өдөр Шарын гол ХК-аас ковш авч ажиллуулсан. Би ажилчдын ажлын хувцас авах гээд Улаанбаатар хот руу явж байтал осол болсон талаар надад утсаар хэлсэн. Эргэж ирээд хохирогч нас барсан талаар мэдсэн. Оршуулгын зардлыг төлж барагдуулсан. Би мөн ......ХК-ийг төлөөлөн иргэний хариуцагчаар оролцож байгаа. Хүүхдийн тэтгэмжийн зөрүү нэхэмжилснийг төлж барагдуулна... гэх шүүгдэгч Ж.Б-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг

- Манай компаний ажил 2015 оны 9 дүгээр сарын 15-нд эхэлсэн. Ажил эхэлснээс хойш 2 удаа сургалт явуулж, шалгалт авсан. Энэ талаарх баримтууд хэрэгт байгаа. Осол болох үед би байгаагүй. Чөлөө аваад нутаг руугаа явчихсан байсан. 12 сарын 9-нд захирал над руу утсаар ярьж осол болсон талаар хэлсэн. Тэгээд би 12-нд энд ирсэн. Хөдөлмөр хамгааллын дүрэм журмууд дутуу гарсан нь үнэн. Эхнээс нь дүрэм журмуудаа баталж мөрдүүлээд явж байсан. Нэг амьсгаагаар нэг бүрчлэн гаргах бололцоогүй байсан. Оршуулгын зардлыг компани төлж барагдуулсан. Цаашид гарах хохирлыг төлж барагдуулна... гэх шүүгдэгч Ж.Ж-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг,

- Би талийгаачийн төрсөн эгч байгаа юм. Оршуулгын зардал төлөгдсөн. Талийгаачийн 9 настай хүүг 18 нас хүртэл тэтгэлэг тогтоож өгнө үү гэж хүсэж байна. Сар тутам 180000 төгрөгөөр тооцож 18 нас хүртэл нь 17280000 төгрөг нэхэмжилж байгаа... гэх хохирогч Ц.М-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, 

- Би 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 12 цагийн орчим ажил дээрээ ирж ажлаа хийж байхад манай компанийн захирал Э ........ ХК-ийн нүүрс ирсэн байна та очоод буулгачих гэхээр нь би Ковшоо асаагаад очтол нэг хүн зогсож байсан. Ингээд бид нар нүүрсээ буулгаж эхэлсэн юм. Тэгээд 19 цагийн үед нүүрс буулгаж дуусгаад газар үлдсэн нүүрсийг миний ковшийн шанаганд хамж байхад нь би буугаад буланд очиж бие засаж байхад хүн орилсон. Тэгэхээр нь би ковш руугаа ортол миний ковшийн шанаганд хүн хавчигдсан байсан. Тэгэхээр нь би ковшоо асаагаад ухарч нөгөө хүмүүс нь тэр хүнийг авсан. Тэгээд би буугаад очиход тухайн хүмүүс эмнэлэг дуудсан. Тэгээд машин олж ирээд тэр хүнийг эмнэлэг авч явсан.” “... Ямар ч сургалт орж байгаагүй. Тухайн өдөр Э намайг хажуу талын ........ дээр очиж ажилла гэсэн. Өөр юм хэлээгүй” гэх шүүгдэгч Г.Э-гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 73, 190/,

- 2017 оны 12 дугаар сарын 09-нд 21 цагийн үед ажлынх нь газрын 2 хүн орж ирээд осол болсон талаар хэлсэн гэх хохирогч Ц.М-гийн мэдүүлэг /1-р хх-ийн 12/,

- Ковшийн жолооч Э нүүрс ачиж байгаад ковшоо унтраагаад буугаад явсан. Гэтэл гэнэт ковш өнхрөөд бетон хана руу талийгаачийг хавчиж зогссон... гэх хохирогч Ц.Ч хамт ажил үүрэг гүйцэтгэж байсан, тухайн ослыг харсан гэрчүүд болох Б.Н, Б.Н, Д.О, Б.Н, Э.М нарын мэдүүлгүүд   /1-р хх-ийн 14-16, 18-21/,

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 3-5/,

- Талийгаачийн биед аарцаг ясны хугарал, умдаг ясны заадаст салалт, аарцаг орчмын зөөлөн эдийн няцрал, баруун гарын шууны 2 ясны ил хугарлын хавсарсан гэмтэл тогтоодлоо. Уг гэмтэл нь тээврийн хэрэгсэл ба хөдөлгөөнгүй зүйлийн хооронд хавчуулагдахад үүсэх боломжтой. Талийгаач нь аарцаг ясны хавсарсан хугарал, баруун гарын шууны 2 ясны ил хугарлын улмаас гэмтлийн шокоор нас баржээ гэх хохирогчийн үхлийн шалтгааныг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 127 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 31-32/,

- Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 36/, талийгаач Ц.Ч-ыг ........-ын ажилд томилсон ........ ХК-ийн гүйцэтгэх захирлын 2015 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 15 дугаартай тушаал зэрэг нотлох баримтуудаар,

..... улсын дугаартай ....маркийн авто ачигчийн жолооч Г.Э-гийн болгоомжгүй үйлдэл болон ..... ХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Б, хөдөлмөр хамгааллын инженер Ж.Ж нарын Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс дээрх осол гарсан болох нь:

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай холбогдох хууль тогтоомж зөрчигдсөнөөс уг осол гарсан байна.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 “эзэмшигч, ашиглагч нь үйлдвэрлэлийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангаж ажиллах талаар журам тогтоон мөрдөж ажиллах”, 10 дугаар зүйлийн 10.1 “Өргөх, зөөх, тээвэрлэх хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангасан байна”, 28 дугаар зүйлийн 28.1.8 “Аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилгаа аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх”, 28 дугаар зүйлийн 28.1.6 “Ажлын байрны онцлогт нийцсэн дүрэм, заавар, журам баталж мөрдүүлэх” зэрэг заалтууд зөрчигдсөн байна.

Хавтаст хэрэгт авагдсан материалууд дотор байгаа ....... ХК-ийн ажлын байрны тодорхойлолтууд, ......... ХК-ийн нийт ажилчдын мөрдөх аюулгүй ажиллагааны журам нь тодорхой бус байна гэх 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 003 дугаартай шинжээчийн дүгнэлт, шинжээч С.Э-гийн мэдүүлэг /хх-43-44, 50/,

- ........... маркийн авто ачигчийн дээр нь үзлэг хийхэд осол үйлдэгдэхээс өмнө авто ачигчийн аюулгүй ажиллагаа, техникийн нөхцөл шаардлагыг хангаагүй бүрэн бус техникээр ажил үүрэг гүйцэтгэсэн байна.

........... маркийн авто ачигчийн зогсоолын тормозны ялтас /наклад/, их бие /барабан/ эд ангийг салгаж авсан, зогсоолын тоормосгүй, нэмэгдэл тоног төхөөрөмжөөр тоноглогдоогүй байна.

Хурдны хайрцагны N сул байрлалд тээврийн хэрэгсэл нь зогсоолын тормоз байхгүй нөхцөлд зогссон талбайн орчноос шалтгаалан хөдлөх боломжтой. 

Осол үйлдэгдсэн шалтгаан нь зогсоолын тоормосны эд анги байхгүй техникийн шаардлага хангаагүй, тээврийн хэрэгсэлтэй ажил үүрэг гүйцэтгэсэн жолоочийн буруутай үйл ажиллагаанаас дараах осол гарсан байна.

.......... маркийн механикжсан тээврийн хэрэгсэл нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангаагүй, зогсоолын тоормосгүй тээврийн хэрэгслээр ажил үүрэг гүйцэтгэсэн нь осол гарах үндсэн шалтгаан болсон гэх 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 07 дугаартай тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан тухай дүгнэлт, гэрэл зургууд /хх-56-59/,

- Ж.Б  ............ХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалд томилсон .......... ХК-ийг төлөөлөн удирдах зөвлөлийн 2015 оны 9 дүгээр сарын 10 өдрийн тогтоол, /хх-145/, Ж.Ж-ийг хөдөлмөр хамгааллийн инженерийн албан тушаалд томилсон ....... ХК-ийн гүйцэтгэх захирлын 2015 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 12 дугаартай тушаал /хх-155/, ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ /хх-149-153/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

Мөн ...... улсын дугаартай ...... маркийн авто ачигчийг С.Х нь Ш.Б-д түрээсэлсэн, Ш.Б нь ...... ХК-д түрээсэлсэн ба 2015 оны 12 дугаар сарын 09-нд .......... ХК-ийн захирал Ж.Б нь ...... ХК-аас уг авто ачигчийг авч ашигласан болох нь хэрэгт авагдсан техник хэрэгсэл түрээслэх гэрээ /хх-156-158/, хүнд механизм түрээслэх түрээсийн гэрээ /хх-161-163/,

- Манай охин компани болох “........ ХК-ийн захирал Б нь манай нүүрс ирсэн байна. Ковшоо өгч бай, 2 вагон буулгаатахъя гэхээр нь Э явуулсан юм.. гэх гэрч М.Э, Б.Д нарын мэдүүлэг /хх-24-27/ зэргээр тус тус тогтоогдож байна.

2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж заасан бөгөөд шүүгдэгч Г.Э-гийн авто ачигчийг унтрааж буухдаа өөрөө хөдлөх боломжгүйгээр зогсоогоогүй үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1-д заасан “бусдыг болгоомжгүй алах” гэмт хэргийн бүх шинжийг, шүүгдэгч Ж.Б, Ж.Ж нарын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд заасан үүргээ биелүүлээгүй, зогсоолын тоормосны эд анги байхгүй, техникийн шаардлага хангаагүй, бүрэн бус механизмаар ажил үүрэг гүйцэтгүүлсэн үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 138.2-т заасан “хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн журам зөрчсөнөөс хүний амь нас хохироосон” гэмт хэргийн бүх шинжийг агуулсан байна.

Гэвч 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заажээ.

2015 оны Эрүүгийн хуульд “хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн журам зөрчих” гэсэн зүйл анги байхгүй боловч тус хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэгэж заасан байна.

Буцаан хэрэглэгдэх шинжийг агуулж байгаа илүү хөнгөн хууль гэдэг ойлголтод гэмт хэргийн шинж чанарыг тодорхойлж буй диспозицийн багтаамж, ял шийтгэлийн төрөл агуулгад орсон өөрчлөлт, хүний эрх зүйн байдлыг ямар нэг хэлбэрээр дээрдүүлж байгаа эрүүгийн хуулийн бусад зохицуулалтууд мөн адил багтдаг.

Иймд 2015 оны Эрүүгийн хууль нь шүүгдэгч Г.Э , Ж.Б, Ж.Ж нарын эрх зүйн байдлыг дээрдүүлж байна гэж үзэж шүүгдэгч нарыг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Ж.Ж нь осол болох үед байгаагүй, 2015 оны 12 дугаар сарын 5-аас 13-ыг хүртэл чөлөө авсан болох нь ..........ХК-ийн гүйцэтгэх захирлын 2015 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 56 дугаартай “Чөлөө олгох” тухай тушаалаар нотлогдож байгаа боловч энэ нь түүний гэм бурууг үгүйсгэх үндэслэл болохгүй байна.   

 

Шүүгдэгч нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ц.Ч нас барсан бөгөөд хохирогч Ц.М нь оршуулгын зардал 7154460 төгрөг, гэм хор учруулсны төлбөрт 17280000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж холбогдох баримтуудыг гаргаж өгчээ. /хх-178-202, 239-249/

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар хохирогч нас барсан бол оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй байна.

Оршуулгын зардалд шүүгдэгч Г.Э нь 2953615 төгрөг, шүүгдэгч Ж.Б, Ж.Жнар нь 4153615 төгрөг тус тус төлж барагдуулсан болох нь хэрэгт авагдсан ХААН банкны мөнгөн шилжүүлгийн баримт, мөнгө хүлээлгэн өгсөн баримтууд /1 дүгээр хавтас 167, 3 дугаар хавтас 100-101/, хохирогч Ц.М-гийн ...оршуулгын зардал бүрэн төлөгдсөн... гэх мэдүүлэг, шүүгдэгч нарын ... оршуулгын зардлыг төлж барагдуулсан... гэх мэдүүлэг зэргээр нотлогдож байна.

Харин гэм хор учруулсны төлбөр гаргуулах нэхэмжлэлийн тухайд хэрэгт авагдсан баримтуудаар тодорхой тооцоо гаргах бололцоогүй байх тул хэлэлцэхгүй орхиж, цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй гэж үзлээ.

2. Ял, эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар

Шүүгдэгч Г.Э, Ж.Б, Ж.Ж нар нь анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, хохирогч Ц.М-д оршуулгын зардлыг төлж барагдуулсан байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг төлсөн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан, хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, цаашид гарах хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн тул шүүгдэгч нарт хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх нь зүйтэй байна.

Мөн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг харгалзан тэнссэн хугацаанд шүүгдэгч Ж.Б, Ж.Жнарт хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны сургалтад хамрагдаж зан үйлээ засах үүргийг хүлээлгэж, шүүгдэгч Г.Э-д ковш болон бусад ачигч механизм жолоодохыг хориглох хязгаарлалт тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нарт оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба Г.Э, Ж.Б, Ж.Ж нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.  

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр шүүх хуралдааныг завсарлуулах хугацаанд иргэний хариуцагч ........ ХК нь гэм хор учруулсны төлбөрт 8640000 төгрөг төлсөн болохыг дурдвал зохино.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ж.Б, Ж.Ж, Г.Э нарыг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч нар нь оршуулгын зардлыг төлж барагдуулсан болохыг дурдаж, хохирогчийн гэм хор учруулсны төлбөр гаргуулах тухай нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүдэгч Ж.Б, Ж.Ж, Г.Э нарт хорих ял оногдуулахгүйгээр тус бүр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 3 дахь хэсгийн 3.4-т зааснаар тэнссэн хугацаанд шүүгдэгч Ж.Б, Ж.Ж нарт хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны сургалтад хамрагдаж зан үйлээ засах үүргийг хүлээлгэж, шүүгдэгч Г.Э-д ковш болон бусад ачигч механизм жолоодохыг хориглох хязгаарлалт тогтоосугай.

5. Иргэний хариуцагч ............ ХК нь гэм хор учруулсны төлбөрт 8.640.000 төгрөг төлсөн болохыг дурдсугай.

6. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүйг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Б, Ж.Ж, Г.Э нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүсүгэй.

 

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

    

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Б.ИХТАМИР