| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваагийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 139/2017/00319/И |
| Дугаар | 390 |
| Огноо | 2017-11-07 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 11 сарын 07 өдөр
Дугаар 390
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч даргалж, тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: аймгийн сумын -р багт байрлах, банкны салбарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: аймгийн сумын-р багт байрлах ХХК /захирал П.Д/,
Хариуцагч: аймгийн сумын -р багт байрлах ХХК /захирал З.Ц/,
Хариуцагч: аймгийнсумын -р баг, тоотод оршин суух, овогт Ггийн П //,
Хариуцагч: аймгийн сумын -р баг, тоотод оршин суух, О овогт Згийн Ц //,
Хариуцагч: хот, дүүрэг, -р хороо, -р хороолол, -р байр тоотод оршин суух Ж т овогт Пын Д// нарт холбогдох
зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү 28966705.36 төгрөг гаргуулах, нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн барьцааны хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 08 сарын 08-ны өдөр хүлээн авч, 2017 оны 08 сарын 15-ны өдөр 139/2017/00319/И индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.З, хариуцагч Г.П нарийн бичгийн дарга С.У нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Зшүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай банкны харилцагч ХХК, ХХК, З.Ц, Г.П, П.Д гэсэн харилцагчид маань 2015 оны 03 сарын 20-ны өдөр манай банктай барьцааны гэрээ байгуулж 35 сая төгрөгийг жилийн 7 хувийн хүүтэй, 3 жил буюу 36 сарын хугацаатайгаар зөөврийн станц худалдаж авах зориулалтаар зээл авсан байдаг. Уг зээлийн барьцаанд Д, М, А нарын өмчлөлийн Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 14-р хороо, өгөөмөр хотхон нарны замын 73-р байрны 100 тоотод байрлалтай 63,76 метр квадрат талбай бүхий 2 өрөө орон сууц, бараа материал, гаазын тоног төхөөрөмжүүдийг тус тус барьцаалсан байдаг. Харилцагчид маань зээлийн гэрээний дагуу зээлийн хувиар төлбөрийг төлж явсан. 2016 оны 01 сарын 18-ны өдөр хамгийн сүүлийн төлбөрийг төлсөн. Үндсэн зээлийн төлбөрт 9045179 төгрөг 93 мөнгө, зээлийн хүүгийн төлбөрт 1762858 төгрөг 62 мөнгө, зээлийн нэмэгдүүлсэн хүүнд 592 төгрөг 45 мөнгө, нийт 10808631 төгрөгийг төлж барагдуулсан байдаг. 2016 оны 02 сарын 10-ны өдрөөс хойш зээл маань эргэн төлөгдөх боломжгүй болж, нэхэмжлэл гаргасан өдрийн байдлаар буюу 2017 оны 08 сарын 03-ны өдрийн байдлаар 25954820 төгрөг 7 мөнгө, 2802409 төгрөг 48 мөнгөний зээлийн хүү, 209475 төгрөг 82 мөнгөний нэмэгдүүлсэн хүү, нийт 28966705 төгрөг 36 мөнгө зээлийн төлбөрт төлөгдөөгүй байна. Шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа тул нотариатын үйлчилгээний зардал 4500 төгрөгийг банкны зүгээс төлсөн. Тиймээс хариуцагч талаас зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын үйлчилгээний зардал, нийт 28971205 төгрөг 36 мөнгийг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хэрвээ уг мөнгийг хариуцагч тогтоосон хугацаанд төлж барагдуулаагүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгө болох Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 14-р хороо, өгөөмөр хотхон нарны замын 73-р байрны 100 тоотод байрлалтай 63,76 метр квадрат талбай бүхий 2 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргасан гэв.
Хариуцагч Г.П шүүхэд болон хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 03 сарын 20-нд банкнаас ын нэр дээр 35 сая төгрөгийн зээл авч 2016 оны 03 сарын 20-ныг хүртэл үйл ажиллагаагаа явуулж, зээлээ хэвийн төлж байсан. Компаний үйл ажиллагаа хэвийн явагдаж байтал өрсөлдөгч компани орж ирсэн. Өрсөлдөгч компаниас бид нар гааз авч үйл ажиллагаагаа явуулж байсан учраас үйл ажиллагаа маань ямар ч аргагүй зогссон. Компаний үйл ажиллагаа зогсохоор банкныхаа зээлийг төлж чадахгүй болоод хугацаа хэтрэлтэнд орсон. Зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардлыг заавал төлнө. Бусдаар төлөхгүй гэсэн зүйл байхгүй. Хамгийн гол нь тус зээлээр бий болгож үйл ажиллагаа явуулж байсан гор газын үл хөдлөх хөрөнгө, газар нь зах зээлийн ханшаараа 45 сая төгрөг болдог. Гэхдээ би 29 сая төгрөгөөр хүнд зарах гээд байгаа юм гэж шүүх хуралдаан эхлэхээс өмнө хэлсэн. Энэ хөрөнгөөр зээлээ төлөх хүсэлтийг нэхэмжлэгч талд тавьж байгаа. Орон сууц зээлийн барьцаанд байгаа. Гэхдээ гор газын үл хөдлөх хөрөнгө, газраар зээлээ төлөх саналыг гаргаж байгаа юм гэв.
Шүүх зохигчдын тайлбар, хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч банкны салбар нь М ХХК, М ХХК, Г.П, З.Ц, П.Днарт холбогдуулан зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү 28966705 төгрөг гаргуулах, нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн барьцааны хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хариуцагч, хариуцагчын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.П нь 28966705.36 төгрөгний төлбөрт Сайнцагаан сумын 7-р багийн нутаг дэвсгэрт орших блокон хашаа, 54 м.кв талбайтай барилга, контейнер зэргийг тооцон өгөх хүсэлтэй байгаа тухайгаа мэдүүлжээ.
Хариуцагчид болох М ХХК, М ХХК, Г.П, З.Ц, П.Д нар нь нэхэмжлэгч банкны салбараас 35000000 төгрөгний зээлийг 36 сарын хугацаатай, жилийн 7 хувийн хүүтэй, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 14-р хороо, өгөөмөр хотхон нарны замын 73-р байрны 100 тоотод байрлалтай 63,76 метр квадрат талбай бүхий 2 өрөө орон сууцыг барьцаалан зээлсэн болох нь
банкны салбар болон М ХХК, М ХХК, Г.П, З.Ц, П.Д нарын хооронд байгуулсан 2015 оны 03 сарын 20 ны өдрийн дугаар № ЗГ-201442242610 дугаартай зээлийн гэрээ /ХХ-11-13 хуудас/, Барьцааны гэрээний хуулбар /ХХ-14-16 хуудас/-аар нотлогдож байна.
Хариуцагч МХХК, МХХК, Г.П, З.Ц, П.Днар нь 28966705.36 төгрөг зээлийн үлдэгдэлтэй болох нь
Зээлдэгч М ХХК ны зээлийн бүртгэлийн карт /ХХ-28 хуудас/ зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга /ХХ-29 хуудас/ хариуцагч, хариуцагчын итгэмлэгдэгдсэн төлөөлөгч Г.Пын шүүхийн хэлэлцүүлгийн явцад өгсөн мэдүүлгээр нотлогдож байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэв
Нэхэмжлэгчийн УТХ-д төлсөн 303806 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж хариуцагч МХХК, М ХХК, Г.П, З.Ц, П.Д нараас 303806 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч банкны салбарт олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч МХХК, М ХХК, Ж т овогт Ггийн П, О овогт Згийн Ц, Ж т овогт Пын Д нараас үндсэн зээлийн үлдэгдэл 25954820,07 төгрөг, зээлийн хүү 2802409,48 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 209475,82 төгрөг, нийт 28966705,36 төгрөгийг гаргуулан банкны салбарт олгосугай.
2.Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1, 165 дугаар зүйлийн 165.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч М ХХК, М ХХК, Г.П, З.Ц, П.Д нар зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр сайн дураар барагдуулахгүй тохиолдолд зээлийн төлбөрийн шаардлагыг барьцаа хөрөнгө болох Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 14-р хороо, Өгөөмөр хотхон /13334/, нарны зам 73-р байрны 100 тоотод орших 63,76м2 талбайтай Ж т овогт Пын Д, Чы М, Дын А нарын өмчлөлд байх Y-2204046723 улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгөнөөс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Дундговь аймаг дахь шүүхийн Шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчбанкны салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 303806 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М ХХК, М ХХК, Г.П, З.Ц, П.Днараас 303806 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч банкны салбарт олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ