Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 2021/ШЦТ/118

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

             Нарийн бичгийн дарга                    Д.Соёлзул

             Улсын яллагч                                  Б.Энхбаяр

             Шүүгдэгчийн өмгөөлөгч                  Д.Уранчимэг

                         Шүүгдэгч                             Ц.Зориг, Ц.Мөнхжаргал, Г.Батням, Г.Батцэнгэл, Б.Од-Эрдэнэ, Э.Дашдорж, Э.Сүлд-Эрдэнэ, А.Тэмүүжин, Д.Золбаяр, Х.Билгүүн, Л.Эрдэнэбилэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Б.Энхбаяраас  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн  

Ц.Зориг, Ц.Мөнхжаргал, Г.Батням, Г.Батцэнгэл, Б.Од-Эрдэнэ, Э.Дашдорж, Э.Сүлд-Эрдэнэ, А.Тэмүүжин, Д.Золбаяр, Х.Билгүүн, Л.Эрдэнэбилэг нарт холбогдох 2132001010132 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1991 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, фермерчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сум,..........тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, ухаан санаа бүрэн Боржигон овогт  Зориг /РД:,

 

Монгол Улсын иргэн, 1992 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, интерьер дизайнер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сум, ...........47 тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, ухаан санаа бүрэн Боржигон овогт  Билгүүн /РД:/,

 

Монгол Улсын иргэн, 1987 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сум, ............тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 2007 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 175 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-д зааснаар 03 сар 10 хоног баривчлах ялаар шийтгүүлсэн, ухаан санаа бүрэн Улаан үст овогт  Батцэнгэл, /РД:/,

 

Монгол Улсын иргэн, 1990 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто механикч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сум,  тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Арвангурван овогт Сүлд- Эрдэнэ /РД:/,

 

Монгол Улсын иргэн, 1989 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сум, тоотод оршин суух хаягтай, урьд Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2007 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 99 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 02 жилийн хорих ялаар, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 157 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгг зааснаар 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох тус тус шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Батням /РД:/,

 

Монгол Улсын иргэн, 1991 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сум,  тоотод оршин суух хаягтай, урьд Сум дундын 21 дүгээр шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 23 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-д зааснаар 01 жил 06 сарын хорих ялаар шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт  Тэмүүжин /РД:/,

 

Монгол Улсын иргэн, 1975 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, хүүхдүүдийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сум, .................... тоотод оршин суух хаягтай, урьд Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2004 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 148 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2- д зааснаар 02 жилийн хорих ялаар шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт  Золбаяр /РД:

 

Монгол Улсын иргэн, 1976 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Мишээл цэцэрлэгт сахиул ажилтай, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сум, 4-р баг  тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт  Эрдэнэбилэг /РД:/,

 

Монгол Улсын иргэн, 1975 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Ховд аймгийн Буянт суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сум,  тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Олхонууд овогт  Мөнхжаргал /РД:/,

 

Монгол Улсын иргэн, 1997 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, туслах машинист мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх 3 дүүгийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сум,  тоотод оршин суух хаягтай, урьд Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 113 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.2, 216 дугаар зүйлийн 216.2-д зааснаар 01 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигин овогт  /РД:/,

 

Монгол Улсын иргэн, 1988 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, Бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сум,  тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт  Од,Эрдэнэ /РД:/,

 

Холбогдсон хэргийн талаар: Ц.Зориг, Ц.Мөнхжаргал, Г.Батням, Г.Батцэнгэл, Б.Од-Эрдэнэ, Э.Дашдорж, Э.Сүлд-Эрдэнэ, А.Тэмүүжин, Д.Золбаяр, Х.Билгүүн, Л.Эрдэнэбилэг нар нь бүлэглэн тусгай зөвшөөрөлгүйгээр 2021 оны 07 дугаар сарын 20-21-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл 5 дугаар багийн нутаг дэвсгэр улсын тусгай хамгаалалттай газар болох "Буданчийн ам" гэх Ноён уулын дархан цаазат газарт ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж, хууль бусаар газрын хэвлийд халдаж 1.174.464 төгрөгийн хохирол Байгаль экологи түүний нөөцөд учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Ц.Зориг, Ц.Мөнхжаргал, Г.Батням, Г.Батцэнгэл, Б.Од-Эрдэнэ, Э.Дашдорж, Э.Сүлд-Эрдэнэ, А.Тэмүүжин, Д.Золбаяр, Х.Билгүүн, Л.Эрдэнэбилэг нар шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:...Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв, үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байгаа тул шүүх хуралдаанд дахин мэдүүлэг өгөхгүй... гэжээ.

 

Эрүүгийн  2132001010132 тоот хавтаст хэргээс:

Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл /хх-ийн 4-р тал/

         Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хэргийн газарт хийсэн хэмжилтийн зураг /хх-ийн 5-8-р тал/,

          Эрх бүхий албан тушаалтын илтгэх хуудас/хх-ийн 20-р тал/,

          Эд зүйл бичиг баримт түр хураан авах тэмдэглэл /хх-ийн 21-р тал/,

3ил131 загварын 56-80 СБА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ачсан алтны баяжмалтай чулууг жинлэсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 25-28-р тал/,

           Хан Хэнтий Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 137 дугаартай албан тоот, хавсралт /хх-ийн 32-33-р тал/,

            Монгол Улсын Их Хурлын 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 47 дугаартай тогтоол, хавсралт/хх-ийн 34-35-р тал/,

            Иргэний нэхэмжлэгч Э.Тамирын "...Би улсын байцаагчийн 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр гаргасан актаар тогтоогдсон хохирлыг төлүүлэх хүсэлттэй байна..." гэх мэдүүлэг /1-р хх-ийн 54-р тал/,

            Иргэний   нэхэмжлэгч Ч.Энхдэлхий мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:...Ц.Зориг бол миний хуурай дүү байгаа юм. 56-80 сба улсын дугаартай 3ил-131 загварын тээврийн хэрэгсэл миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл. Тухайн үед Ц.Зоригоо манай гэрт ирээд машинаа өгч байгаач ахаа шавраас машин татаж гаргачхаад өгье гэж хэлээд миний тээврийн хэрэгслийг аваад явсан..." гэх мэдүүлэг /1-р хх-ийн 58-р тал/,

    Ц.Зориг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:...Намайг 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр гэртээ байхад өдөр Батням ирээд хүмүүс алтанд яваад байна, яваад үзэх үү гэсэн. Тэгээд бид хоёр ярилцаад Энх-Дэлхий ахын машиныг гуйхаар болоод гэрлүү нь явсан. Бид 2 Энхдэлхий ахтай уулзаад шаварт суусан машин татаж гаргаж өгчхөөд ирье гэж хэлээд машиныг нь аваад буцаж манайх руу явсан. Гэр рүүгээ орох гэж яваад гудамжиндаа Эрдэнэбилэг ахтай таараад хаачих гэж байгаа юм гэхээр нь алтанд явлаа гэдгээ хэлсэн. Тэгсэн чинь хамт явъя гээд байсан. Тэгээд хашаандаа орж иртэл манайд манай найзууд болох Тэмүүжин, Билгүүн, Сүлд-Эрдэнэ, Батцэнгэл, Дашдорж нар ирчихсэн байсан. Тэд нар мөн Батням бид хоёртой хамт явахаар болоод явах бэлтгэлээ хангаад 1 ширхэг цахилгаан үүсгүүр, 1 ширхэг молдок ачаад байж байтал Эрдэнэбилэг ах, Мөнхжаргал, Золбаяр, Од-Эрдэнэ нарын хамт ирээд бид нар орой 18 цагийн орчим манайхаас хөдөлж Зуунмодоор орж уул дамжин явсаар Буданчийн аманд шөнө дунд очсон. Буданчийн аманд ирээд хуучин ухсан байсан хонхор газраас лоом, хүрз, лантуу зэрэг багж ашиглан чулуу олборлож 3ил-131 загварын тээврийн хэрэгслийн дэвшин дээр ачсан. Чулуугаа ачиж дуусаад өглөө 06 цагийн орчим бороо орж байхад буцаж ирсэн замаараа явсаар өдөр 14 цагийн үед Зуунмодны амнаас гарч яваад цагдаад саатуулагдсан. Надтай хамт Батцэнгэл, Мөнхжаргал, Од-Эрдэнэ, Дашдорж, Билгүүн, Тэмүүжин, Батням, Золбаяр, Эрдэнэбилэг, Сүл-Эрдэнэ гээд нийт 11 хүн явсан. 3ил-131 загварын тээврийн хэрэгслийн өндөрлөгөөгүй тэвшээр дүүрэн нэг ачаа авсан. Бүгдээрээ газрын хэвлийд багаж ашиглаж халдан адилхан оролцоотой оролцсон. Бид нар лоом, лантуу, хүрзээр дээрх чулууг олборлосон. Авч явсан цахилгаан үүсгүүр, молдокоо ашиглаагүй. Бидний ирэхэд тэнд нэг ч хүн техник хэрэгсэл байгаагүй. Хуучин ухсан газарт урь нь 6 орчим метр, өргөн нь 2 орчим метр, хэмжээний талбайгаас олборлолт явуулж доошоо 1 метр гаран ухсан...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 128-р тал/,

Ц.Мөнхжаргал мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:... Би 2020 оны 07 дугаар сарын 20-ний өдөр 12 цагийн орчим гэрийнхээ гадаа Эрдэнэбилэг, Золбаяр, Од-Эрдэнэ нартай таараад юм ярьж байгаад хамт алтанд явахаар болоод Холбоо толгойн ард байдаг Эрдэнэбилэгийн гэрт очиж хоол хүнсний мөнгө төгрөгөө ярьчхаад Зоригоотой  утсаар ярьсан чинь гэртээ өөр хэдэн залуучуудтай байна гээд тэд нартай хамт алтанд явахаар тохироод Зоригоогийн гэр очсон. Тэнд очоод бид нар орой нар шингэхээс өмнөхөн нийт 11-лээ Зил-131 маркийн тээврийн хэрэгсэлтэй Зуун модоор дамжин Буданчийн амруу явцгаасан. Буданчийн аманд бид шөнө дунд очоод хуучин ухсан байсан хонхор газрын чулууг лоом, жоотуу ашиглан ховхолж машин дээрээ ачсан. Чулуугаа ачиж дуусаад өглөө нар мандахад бид нар буцаж яваад Зуунмод гэх газар цагдаад саатуулагдсан. Зоригоо Дэлхий гэдэг хүнээс Зил-131 маркийн тээврийн хэрэгслийг нь гуйж авсан гэсэн. Машины дугаарыг нь санахгүй байна.Надтай хамт Зоригоо, Эрдэнэбилэг, Од-Эрдэнэ, Дашдорж, Билгүүн, Батням, Сүлд-Эрдэнэ, Тэмүүжин, Золбаяр, Батцэнгэл гээд нийт 11 хүн явсан. Зил-131 маркийн тээврийн хэрэгслийн тэвштэй чацуу хэмжээний буюу нэг тэвш чулуу олборлож ачсан. Бид нар 1 цахилгаан үүсгүүр, 1 молдоктой явсан боловч түүнийгээ ашиглаагүй зөвхөн лоом, жоотуугаар дээрх чулууг олборлосон...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 176 дугаар тал/,

Г.Батням мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:.. Намайг 2020 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Зуунмод гзх газарт хөдөө ахындаа байхад Зуун модны амнаас Зил-131 маркийн тээврийн хэрэгсэл орой харуй бүрий болж байхад чулуу аччихсан орж ирж байсан. Тэгэхээр нь маргааш нь аж ахуйд ирээд найз Зоригоод Зуун модны амнаас алттай чулуутай машин орж ирж байна, хүмүүс алтанд яваад байна, зүгээр байхаар явъя гэж ярилцсан. Тэгээд Зоригоо бид 2 Энх-дэлхий ахынд очиж Зил- 131 маркийн машиныг нь шаварт суусан машин чирээд ирье гэж хэлээд машиныг нь авсан. Зоригоо бид 2-ыг Энх-дэлхий ахаас машиныг нь аваад харихаар явж байтал замд Эрдэнэбилэг ах таараад хаачих гээд машин унаатай давхилдаад байгаа юм бэ гэхээр нь алтанд явлаа гэдгээ хэлсэн. Тэгээд Зоригоогийн гэрт иртэл Батцэнгэл, Билгүүн, Дашдорж, Сүлд-Эрдэнэ, Тэмүүжин нар ирчихсэн бид 2-ыг алтанд явах гэж байгааг мэдээд хамт явахаар цугласан байсан. Тэгээд бид Зоригоогийн гэрээс 1 ширхэг цахилгаан үүсгүүр, 1 ширхэг молдок ачаад байж байтал Эрдэнэбилэг, Мөнхжаргал, Золбаяр, Од-Эрдэнэ нар та нартай хамт явъя гээд хүрч ирсэн. Бид нар оройхон нар шингэхээс өмнөхөн Зуунмодоор дамжиж дан уулаар явсаар Буданчийн аманд шөнө дунд очсон. Буданчийн аманд ирээд бид нар уулын аманд тойрог хэлбэртэй хуучин ухсан байсан хонхор газраас лоом, жоотуу, хүрз, лантуу зэрэг багаж ашиглан чулуу олборлож Зил-131 маркийн машины тэвшин дээр ачсан. Чулуугаа ачиж дуусаад өглөө 06 цагийн орчимд бороо орж байхад буцаж ирсэн замаараа явсаар өдөр 14 цагийн үед Зуун модны амнаас гарч яваад цагдаад саатуулагдсан. Энх-Дэлхий гэх хүний Зил-131 маркийн 56-80сба улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй явсан. Уг тээврийн хэрэгслийг манай найз Зоригоо барьж явсан.Надтай хамт Зоригоо, Мөнхжаргал, Од-Эрдэнэ, Дашдорж, Билгүүн, Тэмүүжин, Сүлд-Эрдэнэ, Золбаяр, Эрдэнэбилэг, Батцэнгэл гээд нийт 11 хүн явсан. Бид нар лоом, жоотуу, лантуу, хүрзээр дээрх чулууг олборлосон. Авч явсан цахилгаан үүсгүүр, молдокоо ашиглаагүй. Учир нь хагарал ихтэй олборлоход амархан байсан...гэх мэдүүлэг./1-р хх-ийн 152 дугаар тал/,

Г.Батцэнгэл мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:...Намайг 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр манай хэдэн найзууд уулзалдаад алтанд явъя гэж ярилцсан. Тэгээд найз Зоригоогийн гэрт- цуглаад бэлтгэлээ хангаад 1 ширхэг цахилгаан үүсгүүр, 1 ширхэг молдок ачаад байж байтал Эрдэнэбилэг, Мөнхжаргал, Золбаяр, Од-Эрдэнэ нар ирээд хамт явахаар болсон. Бид нар оройхон 19 цагийн орчим Мандал сумаас хөдлөөд Зуунмодоор орж уул дамжин явсаар Буданчийн аманд шөнө дунд очсон. Буданчийн аманд ирээд тойрог хэлбэртэй хуучин ухсан байсан хонхор газраас лоом, жоотуу, хүрз, лантуу зэрэг багаж ашиглан чулуу олборлож Зил-131 маркийн машины тэвшин дээр ачсан. Чулуугаа ачиж дуусаад өглөө 06 цагийн орчимд бороо орж байхад буцаж ирсэн замаараа явсаар өдөр 14 цагийн үед Зуун модны амнаас гарч яваад цагдаад саатуулагдсан.Аж ахуйн Энх-Дэлхий ахын Зил-131 маркийн 56-80 сба улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй явсан. Уг тээврийн хэрэгслийг Батням, Зоригоо 2 Энх-дэлхий ахаас машин татчихаад ирье гэж хэлээд авч явсан. Зоригоо уг машиныг жолоодож явсан.Зил-131 маркийн тээврийн хэрэгслийн тэвшээр дүүрэн нэг ачаа авсан. Бүгдээрээ газрын хэвлийд багаж ашиглаж халдан адилхан оролцоотой оролцсон. Бид нар лоом, лантуу, хүрзээр дээрх чулууг олборлосон. Авч явсан цахилгаан үүсгүүр, молдокоо ашиглаагүй...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 140 дүгээр тал/,

Б.Од-Эрдэнэ мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:... : 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Мөнхжаргал ахын гэрийн гадаа Эрдэнэбилэг ах, Золбаяр ах, Мөнхжаргал ах бид 4 уулзалдаж ярьж сууж байтал хүмүүс Зил-131 маркийн машинтай алтанд явах гэж байна гэж сонсоод хамт явъя гэж ярилцсан. Тэгээд бид 4 Эрдэнэбилэг ахынд очиж явах бэлтгэлээ хангаад тэдний ойролцоо амьдардаг Зоригоо гэх залуугийн гэрт очсон. Биднийг очиход тэнд хэд хэдэн залуучууд цугласан алтанд явах гээд бэлтгэлээ хангаж байсан. Бид нар оройхон нар шингэхээс өмнө Мандал сумаас хөдөлж Зуунмодоор орж уул дамжин явсаар Буданчийн аманд шөнө дунд очсон. Буданчийн аманд ирээд хуучин ухсан байсан хонхор газраас лоом, лантуу зэрэг багаж ашиглан чулуу олборлож Зил-131 маркийн машины тэвшин дээр ачсан. Чулуугаа ачиж дуусаад өглөө 06 цагийн орчимд бороо орж байхад буцаж ирсэн замаараа явсаар өдөр 14 цагийн үед Зуун модны амнаас гарч яваад цагдаад саатуулагдсан.Аж ахуйн Энх-Дэлхий ахын Зил-131 маркийн тээврийн хэрэгсэлтэй явсан. Улсын дугаарыг нь санахгүй байна. Уг тээврийн хэрэгслийг Зоригоо жолоодож явсан.  Надтай хамт Зоригоо, Мөнхжаргал, Дашдорж, Билгүүн, Батцэнгэл, Тэмүүжин, Батням, Золбаяр, Эрдэнэбилэг, Сүлд-Эрдэнэ гээд нийт 11 хүн явсан. Зил-131 маркийн тээврийн хэрэгслийн өндөрлөгөөгүй тэвшээр дүүрэн нэг ачаа авсан. Бүгдээрээ адилхан оролцоотой оролцсон...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 188 дугаар тал/,

Э.Дашдорж мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:... 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр манай ойролцоо амьдардаг Зоригоо ах найзуудтайгаа нийлж алтанд явна гэж байхаар би уулзахад хамт явахаар болсон. Тэгээд Зоригоо ахын гэрт бэлтгэлээ хангаад 1 ширхэг цахилгаан үүсгүүр, 1 ширхэг молдок ачаад байж байтал манай аав Эрдэнэбилэг, Мөнхжаргал, Золбаяр, Од-Эрдэнэ нарын хамт ирээд мөн хамт явахаар болсон. Бид нар оройхон 19 цагийн орчим Мандал сумаас хөдөлж Зуунмодоор орж уул дамжин явсаар Буданчийн аманд шөнө дунд очсон. Буданчийн аманд ирээд хуучин ухсан байсан хонхор газраас лоом, хүрз, лантуу зэрэг багаж ашиглан чулуу олборлож Зил-131 маркийн машины тэвшин дээр ачсан. Чулуугаа ачиж дуусаад өглөө 06 цагийн орчимд бороо орж байхад буцаж ирсэн замаараа явсаар өдөр 14 цагийн үед Зуун модны амнаас гарч яваад цагдаад саатуулагдсан.Аж ахуйн Энх-Дэлхий ахын Зил-131 маркийн тээврийн хэрэгсэлтэй явсан. Улсын дугаарыг нь санахгүй байна. Уг тээврийн хэрэгслийг Зоригоо ах жолоодож явсан. Надтай хамт Зориг, Мөнхжаргал, Од-Эрдэнэ, Билгүүн, Батцэнгэл, Тэмүүжин, Батням, Золбаяр, Эрдэнэбилэг, Сүлд-Эрдэнэ гээд нийт 11 хүн явсан. Зил-131 маркийн тээврийн хэрэгслийн өндөрлөөгөөгүй тэвшээр дүүрэн нэг ачаа авсан. Бүгдээрээ адилхан оролцоотой оролцсон. Бид нар лоом, лантуу, хүрзээр дээрх чулууг олборлосон. Авч явсан цахилгаан үүсгүүр, молдокоо ашиглаагүй...гэх мэдүүлэг/ 1-р хх-ийн 182 дугаар тал/,

Э.Сүлд-Эрдэнэ мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:... Намайг 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр манай хэдэн найзууд уулзалдаад алтанд явъя гэж ярилцсан. Тэгээд найз Зоригоогын гэрт цуглаад бэлтгэлээ хангаад 1 ширхэг цахилгаан үүсгүүр, 1 ширхэг молдок ачаад байж байтал Эрдэнэбилэг, Мөнхжаргал, Золбаяр, Од-Эрдэнэ нар ирээд хамт явахаар болсон. Бид нар оройхон нар шингэхээс өмнөхөн Зуунмодоор дамжиж дан уулаар явсаар Буданчийн аманд шөнө дунд очсон. Буданчийн аманд ирээд тойрог хэлбэртэй хуучин ухсан байсан хонхор газраас лоом, жоотуу, хүрз, лантуу зэрэг багаж ашиглан чулуу олборлож Зил-131 маркийн машины тэвшин дээр ачсан. Чулуугаа ачиж дуусаад өглөө 06 цагийн орчимд бороо орж байхад буцаж ирсэн замаараа явсаар өдөр 14 цагийн үед Зуун модны амнаас гарч яваад цагдаад саатуулагдсан. Энх-Дэлхий гэх хүний Зил-131 маркийн тээврийн хэрэгсэлтэй явсан. Улсын дугаарыг нь санахгүй байна. Уг тээврийн хэрэгслийг манай найз Зоригоо барьж явсан.Надтай хамт Зоригоо, Мөнхжаргал, Од-Эрдэнэ, Дашдорж, Билгүүн, Тэмүүжин, Батням, Золбаяр, Эрдэнэбилэг, Батцэнгэл гээд нийт 11 хүн явсан.Зил-131 маркийн тээврийн хэрэгслийн тэвшээр дүүрэн нэг ачаа авсан. Бүгд адилхан оролцоотой оролцсон. Бүгдээрээ газрын хэвлийд багаж ашиглаж халдан ашигт малтмал олборлосон. Бид нар лоом, лантуу, хүрзээр дээрх чулууг олборлосон. Авч явсан цахилгаан үүсгүүр, молдокоо ашиглаагүй. Учир нь овор хэмжээ ихтэй олборлоход амархан байсан...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 146 дугаар тал/,

А.Тэмүүжин мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Би 2020 оны 07 дугаар сарын 20-ний өдөр 12 цагийн орчим найз Зоригоогийн гэрт Зоригоо, Батням, Билгүүн, Сүлд-эрдэнэ, Дашдорж бид нар цуглаад алтанд явахаар ярилцаж тохироод бэлтгэлээ хангасан. Тэгээд явах машингүй болохоор Зоригоо Энх-дэлхий ахынд очоод Энх-дэлхий ахаас Зил-131 маркийн 56-80 сба улсын дугаартай тээврийн хэрэгслийг нь машин шаварт суусан, татаж гаргачхаад өгье гэж хэлээд авсан. Тэгээд бид нарыг явах гэж байтал Мөнхжаргал, Эрдэнэбилэг, Од-Эрдэнэ, Золбаяр нар ирээд бидэнтэй хамт алтанд явсан. Бид нар орой нар шингэхээс өмнөхөн Зуунмодоор дамжиж дан уулаар явсаар Буданчийн аманд шөнө дунд очсон. Буданчийн аманд ирээд бид нар уулын аманд тойрог хэлбэртэй хуучин ухсан байсан хонхор газраас лоом, жоотуу, хүрз, лантуу зэрэг багаж ашиглан чулуу олборлож Зил-131 маркийн машины тэвшин дээр ачсан. Чулуугаа ачиж дуусаад өглөө 06 цагийн орчимд бороо орж байхад буцаж ирсэн замаараа явсаар өдөр 14 цагийн үед Зуун модны амнаас гарч яваад цагдаад саатуулагдсан. Энх-Дэлхий гэх хүний Зил-131 маркийн 56-80сба улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй Зоригоо барьж явсан. Надтай хамт Зоригоо, Мөнхжаргал, Од-Эрдэнэ, Дашдорж, Билгүүн, Батням, Сүлд-Эрдэнэ, Золбаяр, Эрдэнэбилэг, Батцэнгэл гээд нийт 11 хүн явсан. Зил-131 маркийн тээврийн хэрэгслийн тэвшээр нэг ачаа авсан. Уг хэрэгт бүгд адилхан оролцоотой оролцсон. Бүгдээрээ газрын хэвлийд халдаж ашигт малтмал олборлосон. Бид нар лоом, жоотуу, лантуу, хүрзээр дээрх чулууг олборлосон. 1 ширхэг цахилгаан үүсгүүр, 2 молдоктой явсан боловч ашиглаагүй. Цахилгаан үүсгүүр, 1 ширхэг молдок нь Зоригоогийнх, 1 ширхэг молдок нь Од-Эрдэнийнх юм...гэх мэдүүлэг. /1-р хх-ийн 158 дугаар тал/,

Д.Золбаяр мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:.. Би 2020 оны 07 дугаар сарын 20-ний өдөр 12 цагийн орчим Мөнхжаргалын гэрийн гадаа Мөнхжаргал, Эрдэнэбилэг, Од-Эрдэнэ бид 4 уулзаад алтанд явж мөнгө төгрөг олъё гэж ярилцаад Эрдэнэбилэгийн гэрт очиж явах бэлтгэл, хоол хүнсээ хангасан. Тэгээд Эрдэнэбилэгийн ойролцоо байдаг Зоригоо гэх залуутай утсаар холбогдоод тэд нар бас алтанд явна гэхээр нь хамт явахаар болсон. Тэгээд Зоригоогийн гэрт очоод тэнд байсан хүмүүстэй хамт орой 18 цагийн орчим Зил-131 маркийн тээврийн хэрэгсэлтэй Зуун модоор дамжин дан уулаар явсаар Буданчийн аманд шөнө дунд очсон. Буданчийн аманд ирээд бид нар хуучин ухсан байсан хонхор газрын чулуунуудыг лоом, жоотуу ашиглан ховхолж машины тэвшин дээр ачсан. Чулуугаа ачиж дуусаад өглөе 06 цагийн орчимд бороо орж байхад буцаж ирсэн замаараа явсаар өдөр өдөр 14 цагийн үед Зуун модны амнаас гарч яваад цагдаад саатуулагдсан.Зоригоо аж ахуйн Энх-Дэлхий гэх хүний Зил-131 маркийн тээврийн хэрэгслийг нь гуйж авсан байсан. Улсын дугаарыг нь санахгүй байна.Надтай хамт Зоригоо, Мөнхжаргал, Од-Эрдэнэ, Дашдорж, Билгүүн, Батням, Сүлд-Эрдэнэ, Тэмүүжин, Эрдэнэбилэг, Батцэнгэл гээд нийт 11 хүн явсан. Зил-131 маркийн тээврийн хэрэгслийн тэвшээр нэг ачаа авсан. Бид нар лоом, жоотуу, лантуугаар дээрх чулууг олборлосон. 1 ширхэг цахилгаан үүсгүүр, 2 молдоктой явсан боловч ашиглаагүй. Цахилгаан үүсгүүр, 1 ширхэг молдок нь Зоригоогийнх, 1 ширхэг молдок нь Од-Эрдэнийх юм...гэх мэдүүлэг./1-р хх-ийн 164 дүгээр тал/,

Х.Билгүүн мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:...2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр манай хэдэн найзууд уулзалдаад байж байгаад би харихаар явсан. Намайг буцаад иртэл тэд нар алтанд явахаар болоод би хамт явахаар ярьж тохирсон. Тэгээд бид нар найз Зоригоогийн гэрт бэлтгэлээ хангаад 1 ширхэг цахилгаан үүсгүүр, 1 ширхэг молдок ачаад байж байтал Эрдэнэбилэг, Мөнхжаргал, Золбаяр, Од-Эрдэнэ нар ирээд хамт явахаар болсон. Бид нар оройхон 19 цагийн орчим Мандал сумаас хөдөлж Зуунмодоор орж уул дамжин явсаар Буданчийн аманд шөнө дунд очсон. Буданчийн аманд ирээд хуучин ухсан байсан хонхор газраас лоом, хүрз, лантуу зэрэг багж ашиглан чулуу олборлож 3ил-131 загварын тээврийн хэрэгсэл дээр ачсан. Чулуугаа ачиж дуусаад өглөө 06 цагийн орчимд бороо орж байхад буцаж ирсэн замаараа явсаар өдөр 14 цагийн үед Зуунмодны амнаас гарч яваад цагдаад саатуулагдсан. Надтай хамт Зориг, Мөнхжаргал, Од-Эрдэнэ, Дашдорж, Батцэнгэл, Тэмүүжин, Батням, Золбаяр, Эрдэнэбилэг, Сүлд-Эрдэнэ гээд нийт 11 хүн явсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 135-р тал/,

Л.Эрдэнэбилэг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:...Би 2020 оны 07 дугаар сарын 20-ний өдөр 12 цагийн орчим Мөнхжаргалын гэрийн гадаа Мөнхжаргал, Золбаяр, Од-эрдэнэ бид 4 уулзаад манай ойролцоо амьдардаг Зоригоог уул руу алтанд явах гэж байна, хамт явъя гэж манайд очиж явах бэлтгэл, хоол хүнсээ аваад Зоригоогийн гэрт очсон. Зоригоогийн гэрт бид нартай хамт явсан бусад хүмүүс ирчихсэн алтанд явах гээд бэлтгэлээ хийж байсан. Тэндээс бид нар орой 18 цагийн орчим нийтдээ 11 хүн Зил-131 маркийн тээврийн хэрэгсэлтэй Зуун модоор дамжин дамнуулсаар явсаар Буданчийн аманд шөнө дунд очсон. Буданчийн аманд ирээд бид нар хуучин ухсан байсан хонхор газрын чулуунуудыг лоом, жоотуу ашиглан ховхолж машины тэвшин дээр ачсан. Чулуугаа ачиж дуусаад өглөө 06 цагийн орчимд бороо орж байхад бид нар буцаж ирсэн замаараа дан уулаар явсаар өдөр өдөр 14 цагийн үед Зуун модны амнаас гарч яваад цагдаад саатуулагдсан. Зоригоо аж ахуйн Энх-Дэлхий гэх хүний Зил-131 маркийн 56-80сба улсын дугаартай тээврийн хэрэгслийг нь гуйж барьж явсан юм.Надтай хамт Зоригоо, Мөнхжаргал, Од-Эрдэнэ, Дашдорж, Билгүүн, Батням, Сүлд-Эрдэнэ, Тэмүүжин, Золбаяр, Батцэнгэл гээд нийт 11 хүн явсан. 3ил-|31 маркийн тээврийн хэрэгслийн тэвштэй чацуу хэмжээний чулуу олборлож ачсан. Бид нар лоом, жоотуу, лантуугаар дээрх чулууг олборлосон. Харин 1 цахилгаан үүсгүүр, 2 молдоктой явсан боловч түүнийгээ ашиглаагүй. Цахилгаан үүсгүүр, 1 ширхэг молдок нь Зоригоогийнх, 1 ширхэг молдок нь Од- Эрдэнийнх юм...гэх мэдүүлэг. /1-р хх-ийн 170 дугаар хуудас/,

 

    Арвижих-Эстимейт ХХК-ны 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 01/87 дугаартай дүгнэлт /хх-ийн 85-86-р тал/

    Геологийн төв лаборраторын 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн ХФ2021/1001 дугаартай шинжилгээний дүн /хх-ийн 63-64-р тал/

             Сайхан ариун дэлхий ХХК-ний шинжээч Т.Оюунчимэгийн 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 01/01 дугаартай "...Нийт 15.8м[1] талбайд эвдрэл үүсгэсэн байна. Эвдрэлд өртсөн талбай нь эрүүл газар байсан байна. Байгалийн дараах бүрэлдэхүүн хэсгүүдэд хохирол учруулсан байна. Үүнд: Эдэлбэр газарт 471 төгрөг, Хөрс 185.840, Ургамал 72.985, Газрын хэвлийд 125303 төгрөг, нийт 384606 төгрөг болж байна. Ухаж авсан чулууны дээжид хийсэн геологийн төв лабораторийн ХФ2021/1001 тоот задлан шинжилгээний хариуг үндэслэн дүгнэвэл 1кг чулуунд 2.07мг алт байгааг тогтоосон байна..." гэх дүгнэлт /хх-ийн 69-80-р тал/,

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ю.Гүрбадамын 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 18-04-340/21 дугаартай

...1.Эдэлбэр газарт учирсан экологи-эдийн засгийн үнэлгээ болох 471 төгрөгийг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.5 дахь заалт газарт учирсан хохирлыг 3 дахин нэмэгдүүлэн тооцно гэсэн заалтын дагуу 471*3=1413 төгрөг. 2. Газрын хэвлийд учирсан экологи-эдийн засгийн үнэлгээ болох 125303 төгрөгийг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.5.1 дэх заалт газрын хэвлийд учирсан хохирлыг 2 дахин нэмэгдүүлсэн тооцно гэсэн заалтын дагуу 125303*2=250606 төгрөг. З.Хөрсөн бүрхэвчид учирсан экологи-эдийн засгийн үнэлгээ болох 185840 төгрөгийг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.5.2 дахь заалт хөрсөн бүрхэвчид учирсан хохирлыг 3 дахин нэмэгдүүлэн тооцно гэсэн заалтын дагуу 185840*3=557520 төгрөг. 4. Ургамалын нөмрөгт учирсан экологи-эдийн засгийн үнэлгээ болох 72985 төгрөгийг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.3 дахь заалт ургамлын нөмрөгт учирсан хохирлыг 5 дахин нэмэгдүүлэн тооцно гэсэн заалтын дагуу 72985*5=364925 төгрөг буюу нийт 1174464 төгрөгийн хохирол Байгаль экологи түүний нөөцөд учирсан байна... гэх акт /хх-ийн 83-84-р тал/ болон зэрэг нотлох баримтууд авагджээ.

 

Шүүгдэгч нарын хувийн байдлыг тогтоосон баримтууд: Шүүгдэгч нарын ял шийтгэгдсэн эсэх талаарх ял шалгах хуудас, Үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа, Иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх-ийн190-250 дугаар хуудас, 2-р хх-ийн 1-78 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.

 

Нэг. Шүүгдэгч Ц.Зориг, Ц.Мөнхжаргал, Г.Батням, Г.Батцэнгэл, Б.Од-Эрдэнэ, Э.Дашдорж, Э.Сүлд-Эрдэнэ, А.Тэмүүжин, Д.Золбаяр, Х.Билгүүн, Л.Эрдэнэбилэг нар нь бүлэглэн тусгай зөвшөөрөлгүйгээр 2021 оны 07 дугаар сарын 20-21-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл 5 дугаар багийн нутаг дэвсгэр улсын тусгай хамгаалалттай газар болох "Буданчийн ам" гэх Ноён уулын дархан цаазат газарт ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж, хууль бусаар газрын хэвлийд халдаж 1.174.464 төгрөгийн хохирол Байгаль экологи түүний нөөцөд учруулсан гэм буруутай болох нь: Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл /хх-ийн 4-р тал/,  Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хэргийн газарт хийсэн хэмжилтийн зураг /хх-ийн 5-8-р тал/,  Эрх бүхий албан тушаалтын илтгэх хуудас/хх-ийн 20-р тал/, Эд зүйл бичиг баримт түр хураан авах тэмдэглэл /хх-ийн 21-р тал/, 3ил131 загварын 56-80 СБА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ачсан алтны баяжмалтай чулууг жинлэсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 25-28-р тал/, Хан Хэнтий улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 137 дугаартай албан тоот, хавсралт /хх-ийн 32-33-р тал/, Монгол Улсын Их Хурлын 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 47 дугаартай тогтоол, хавсралт/хх-ийн 34-35-р тал/, Иргэний нэхэмжлэгч Э.Тамирын мэдүүлэг /1-р хх-ийн 54-р тал/,  Арвижих-Эстимейт ХХК-ны 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 01/87 дугаартай дүгнэлт /хх-ийн 85-86-р тал/, Геологийн төв лабораторийн 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн ХФ2021/1001 дугаартай шинжилгээний дүн /хх-ийн 63-64-р тал/,  Сайхан ариун дэлхий ХХК-ний шинжээч Т.Оюунчимэгийн 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 01/01 дугаартай дүгнэлт /хх-ийн 69-80-р тал/, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ю.Гүрбадамын 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 18-04-340/21 дугаартай акт /хх-ийн 83-84-р тал/, шүүгдэгч Ц.Зориг, Ц.Мөнхжаргал, Г.Батням, Г.Батцэнгэл, Б.Од-Эрдэнэ, Э.Дашдорж, Э.Сүлд-Эрдэнэ, А.Тэмүүжин, Д.Золбаяр, Х.Билгүүн, Л.Эрдэнэбилэг нарын мэдүүлэг болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.          

 

            Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ц.Зориг, Ц.Мөнхжаргал, Г.Батням, Г.Батцэнгэл, Б.Од-Эрдэнэ, Э.Дашдорж, Э.Сүлд-Эрдэнэ, А.Тэмүүжин, Д.Золбаяр, Х.Билгүүн, Л.Эрдэнэбилэг  нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна.

  Иймд шүүгдэгч Ц.Зориг, Ц.Мөнхжаргал, Г.Батням, Г.Батцэнгэл, Б.Од-Эрдэнэ, Э.Дашдорж, Э.Сүлд-Эрдэнэ, А.Тэмүүжин, Д.Золбаяр, Х.Билгүүн, Л.Эрдэнэбилэг нарыг бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт хийсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

            Хоёр.Хохирол төлбөрийн талаар:

            Энэ хэрэгт “Иргэний нэхэмжлэгчээр тогтоох тухай” Сэлэнгэ аймгийн Мандал сум Байгаль орчны хяналтын тасгийн 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн №75 дугаартай албан тоотоор иргэний нэхэмжлэгчээр томилогдсон Э.Тамир нь ”...Байгаль экологи түүний нөөцөд учирсан 1174464 төгрөгийн хохирол төлөгдсөн тул нэхэмжлэх зүйлгүй гэжээ. Харин 2021 оны 09 дүгээр сарын 24-ны өдрийн мөрдөгчийн тогтоолоор иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон Ч.Энхдэлхийн нь “...56-80 СБА улсын дугаартай ЗИЛ 131 маркийн тээврийн хэрэгслийг нэхэмжилж байна. Өөр санал, гомдол байхгүй... гэсэн тул энэ хэрэгт хэлэлцэгдэх нэхэмжлэл, хохирол төлбөргүй байна гэж дүгнэлээ.

 

Гурав. Шүүгдэгч Ц.Зориг, Ц.Мөнхжаргал, Г.Батням, Г.Батцэнгэл, Б.Од-Эрдэнэ, Э.Дашдорж, Э.Сүлд-Эрдэнэ, А.Тэмүүжин, Д.Золбаяр, Х.Билгүүн, Л.Эрдэнэбилэг нарт оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч Ц.Зориг, Ц.Мөнхжаргал, Г.Батням, Г.Батцэнгэл, Б.Од-Эрдэнэ, Э.Дашдорж, Э.Сүлд-Эрдэнэ, А.Тэмүүжин, Д.Золбаяр, Х.Билгүүн, Л.Эрдэнэбилэг нар нь бүлэглэн тусгай зөвшөөрөлгүйгээр 2021 оны 07 дугаар сарын 20-21-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл 5 дугаар багийн нутаг дэвсгэр Улсын тусгай хамгаалалттай газар болох "Буданчийн ам" гэх Ноён уулын дархан цаазат газарт ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж, хууль бусаар газрын хэвлийд халдаж 1.174.464 төгрөгийн хохирол Байгаль экологи түүний нөөцөд учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

  Шүүгдэгч нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөр төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.

            Иймд шүүгдэгч Ц.Зориг, Ц.Мөнхжаргал, Г.Батням, Г.Батцэнгэл, Б.Од-Эрдэнэ, Э.Дашдорж, Э.Сүлд-Эрдэнэ, А.Тэмүүжин, Д.Золбаяр, Х.Билгүүн, Л.Эрдэнэбилэг нарт эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, өөрсдийн хийсэн гэмт хэргийн хор уршгийг ойлгон ухамсарлаж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирогч, иргэний нэхэмжлэгчээс хохирол төлбөр нэхэмжлээгүй зэргийг харгалзан шүүгчийн дотоод итгэлээр хэргийн бодит байдлыг тал бүрээс нь дүгнэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Зориг, Ц.Мөнхжаргал, Г.Батням, Г.Батцэнгэл, Б.Од-Эрдэнэ, Э.Дашдорж, Э.Сүлд-Эрдэнэ, А.Тэмүүжин, Д.Золбаяр, Х.Билгүүн, Л.Эрдэнэбилэг нарт хорих ялыг оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тус тус тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.4-д заасан “ашигт малтмал эрж хайх, олборлохтой холбоотой үйл ажиллагаа явуулахыг хориглох” албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3, 4  дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт “56-80 СБА” улсын дугаартай “Зил-131” загварын тээврийн хэрэгслийг 3000000 төгрөгөөр үнэлж битүүмжилсэн 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, тээврийн хэрэгслийн эзэмшигч Сэлэнгэ аймгийн Мандал сумын 4 дүгээр баг, Холбоо толгойн 2-11 тоотод оршин суух Боржигон овогт Чойжилжавын Энхдэлхийд буцаан олгож, шүүгдэгч Ц.Зориг, Ц.Мөнхжаргал, Г.Батням, Г.Батцэнгэл, Б.Од-Эрдэнэ, Э.Дашдорж, Э.Сүлд-Эрдэнэ, А.Тэмүүжин, Д.Золбаяр, Х.Билгүүн, Л.Эрдэнэбилэг  нараас уг тээврийн хэрэгслийн үнэд нийт 3000000 /гурван сая/ төгрөгийг гаргуулж Улсын орлого болгож, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Байгаль Орчны Хяналтын Тасаг, Тээврийн хэрэгсэл түр саатуулах байранд хадгалж байгаа шүүгдэгч нарын хууль бусаар олборлосон алтны агууламжтай 3710 кг чулууг улсын орлого болгохоор Сэлэнгэ аймгийн Мандал сумын Байгаль орчин хяналтын тасагт шилжүүлэх нь зүйтэй байна.

            Харин 2021 оны 10 дугаар сарын 13-ны 112 дугаартай “Эд мөрийн баримтаар тооцох тухай”  прокурорын тогтоолоор цахилгаан үүсгүүрийн мотор /улаан өнгөтэй/ 1 ширхэг, том молдок /ногоон өнгөтэй/ 1 ширхэг зэргийг хураан авсныг Улсын орлого болгож, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж, гэмт хэрэгт холбогдуулан шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, шүүгдэгч нар нь нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ц.Зориг, Ц.Мөнхжаргал, Г.Батням, Г.Батцэнгэл, Б.Од-Эрдэнэ, Э.Дашдорж, Э.Сүлд-Эрдэнэ, А.Тэмүүжин, Д.Золбаяр, Х.Билгүүн, Л.Эрдэнэбилэг нар нь энэ хэрэгт  цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 34.14 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Боржигон овогт Цог-Эрдэнийн Зориг, Олхонууд овогт Цэдэнхүүгийн Мөнхжаргал, Боржигон овогт Ганболдын Батням, Улаан үст овогт Ганбатын Батцэнгэл, Боржигон овогт Баттулгын Од-Эрдэнэ, Боржигин овогт Эрдэнэбилэгийн Дашдорж, Арван гурван овогт Эрдэнэбилэгийн Сүлд-Эрдэнэ, Боржигон овогт Алтанцоожийн Тэмүүжин, Боржигон овогт Даваагийн Золбаяр, Боржигон овогт Хишигжаргалын Билгүүн, Боржигон овогт Лувсаннямын Эрдэнэбилэг нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Зориг, Ц.Мөнхжаргал, Г.Батням, Г.Батцэнгэл, Б.Од-Эрдэнэ, Э.Дашдорж, Э.Сүлд-Эрдэнэ, А.Тэмүүжин, Д.Золбаяр, Х.Билгүүн, Л.Эрдэнэбилэг нарт хорих ялыг оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх” Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.4-д заасан “ашигт малтмал эрж хайх, олборлохтой холбоотой үйл ажиллагаа явуулахыг хориглох” албадлагын арга хэмжээ авсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулсугай.

 

4.Энэ хэрэгт Ц.Зориг, Ц.Мөнхжаргал, Г.Батням, Г.Батцэнгэл, Б.Од-Эрдэнэ, Э.Дашдорж, Э.Сүлд-Эрдэнэ, А.Тэмүүжин, Д.Золбаяр, Х.Билгүүн, Л.Эрдэнэбилэг нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүхэд шилжин ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.

 

5.Энэ хэрэгт 2021 оны 10 дугаар сарын 13-ны “Эд мөрийн баримтаар тооцох тухай” прокурорын тогтоолоор цахилгаан үүсгүүрийн мотор /улаан өнгөтэй/ 1 ширхэг, том молдок /ногоон өнгөтэй/ 1 ширхэг зэргийг хураан авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Сэлэнгэ аймгийн Мандал сумын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж Улсын орлого болгосугай.

 

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт “56-80 СБА” улсын дугаартай “Зил-131” загварын тээврийн хэрэгслийг 3000000 төгрөгөөр үнэлж битүүмжилсэн 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, тээврийн хэрэгслийн эзэмшигч Сэлэнгэ аймгийн Мандал сумын 4 дүгээр баг, Холбоо толгойн 2-11 тоотод оршин суух Боржигон овогт Чойжилжавын Энхдэлхийд буцаан олгож, шүүгдэгч Ц.Зориг, Ц.Мөнхжаргал, Г.Батням, Г.Батцэнгэл, Б.Од-Эрдэнэ, Э.Дашдорж, Э.Сүлд-Эрдэнэ, А.Тэмүүжин, Д.Золбаяр, Х.Билгүүн, Л.Эрдэнэбилэг  нараас уг тээврийн хэрэгслийн үнэд нийт 3000000 /гурван сая/ төгрөгийг гаргуулж Улсын орлого болгосугай.

 

7.Шүүгдэгч Ц.Зориг, Ц.Мөнхжаргал, Г.Батням, Г.Батцэнгэл, Б.Од-Эрдэнэ, Э.Дашдорж, Э.Сүлд-Эрдэнэ, А.Тэмүүжин, Д.Золбаяр, Х.Билгүүн, Л.Эрдэнэбилэг нарын хууль бусаар олборлосон алтны агууламжтай гэх 3710 кг чулууг Сэлэнгэ аймгийн Мандал сумын Байгаль Орчин Хяналтын тасагт шилжүүлж Улсын орлого болгосугай.

 

8.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч

Ц.Зориг, Ц.Мөнхжаргал, Г.Батням, Г.Батцэнгэл, Б.Од-Эрдэнэ, Э.Дашдорж, Э.Сүлд-Эрдэнэ, А.Тэмүүжин, Д.Золбаяр, Х.Билгүүн, Л.Эрдэнэбилэг нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

         9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

         10.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ж.ЭРДЭНЭБАТ.