Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 402

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  даргалж, тус шүүхийн “Б” танхимд  нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:аймгийн  сумын-р баг,  тоотод байрлах  ХХК /РД:/-ий нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  аймгийн  сумын -р багт бүртгэлтэй, одоо  сумын -р баг,  тоотод түр оршин суух,  овогт гийн  /РД:/-д холбогдох

402750 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 09 сарын 22-ны өдөр хүлээн авч, 2017 оны 09 сарын 29-ний өдөр 139/2017/00368/И индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга С.У, нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Ч нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Нэхэмжлэгч  ХХК /захирал Д.Ч/ шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани 4 өрөө байр барьсан юм. Тус байрандаа эмнэлгийнхээ ажлыг явуулаад зарим өрөөгөө түрээсэлдэг байсан. Д.А нь Нарлагийн 8-1-д байрлах манай эзэмшлийн цэвэр, бохир, төвийн дулаан цахилгаанд холбогдсон 1 өрөө байрыг 2017 оны 04 сарын 28-нд сарын 150000 төгрөгөөр хөлслөхөөр гуйж ирж түрээсийн гэрээ байгуулан түр сууж амьдарсан. Түрээсийнхээ төлбөрийг байрандаа орохдоо төлдөг юм шүү гэсэн чинь одоо надад мөнгө байхгүй. Манай эхнэрийн цалин дараа сарын 5-нд буухаар мөнгөө өгье гэхээр нь би тэг, тэг гэж хэлээд байрандаа оруулсан. Тэгсэн эхнэр нь ажилгүй болчихсон. Тэгээд байрныхаа түрээсийг өгөхгүй байхаар нь чи түрээсээ өг эсхүл байрнаас гар гэсэн чинь гараагүй. Тэгсэн сарын дараа хүн мөнгө өгөхөөр түрээсээ өгье гэж хэлэхээр нь би за яахав төлөөрэй гээд байрандаа оруулсан. Гэтэл 5-нд мөнгөө төлөөгүй учир өрөөнөөс гар гэж шаардсан боловч гараагүй. Би 3-4 удаа төлбөрөө төл, эсвэл гар гэхэд би 1 сар суугаад төлөөд гаръя гэсэн. Сүүлдээ өөдөөс хэрэлдэж гар гэж хэлэхээр гарахгүй, өрөө сулла, мөнгөө төл гэж хэлэхээр төлөхгүй, араа даавал хохь чинь шүү, шүүхдээд аваарай гэх зэргээр дарамталж сүрдүүлдэг болсон. Хариуцагч нь 07 сарын 07-ны орой хотоос эхнэрийн дансанд мөнгө орсон, маргааш өглөө яг өгнө гээд нүүгээд явсан. Маргааш нь 07 сарын 08-ны өглөө утсаар 2-3 удаа залгахад утсаа аваагүй. Би түүнээс хойш 14 хоног хараад өгөөгүй учир шүүхэд хандаж байна. Д.А гэрээний дагуу 2 сар 9 хоногийн мөнгө 345000 төгрөг, сарын эхэнд мөнгөө төлөөгүй хоногийн 0,5%-ийн алданги, 1 сарын 25500, 07 сарын 07-ныг хүртэл 6750 төгрөг, нийт алданги 57750 төгрөг, бүгд 402750 төгрөг надад төлөх ёстой. Иймд Д.Агээс 402750 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл шүүхэд гаргасан. Би алданги 57750 төгрөгийг гаргуулахаас татгалзаж байна. Тиймээс 360000 төгрөгийг Д.Агээс гаргуулж өгнө үү гэв.

Шүүх зохигчдын тайлбар, хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

            Нэхэмжлэгч  ХХК /захирал Д.Ч/ нь Д.Ад холбогдуулан 402750 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.  Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч  ХХК /захирал Д.Ч/ нь хариуцагч П.Агээс 360000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн байна.

Хариуцагч Ад нэхэмжлэлийн шаардлагыг гардуулан эрх үүргийг тайлбарлаж хариу тайлбар ирүүлэх эрхтэйг, мөн нотлох баримтаа өөрөө цуглуулах, шүүхэд гаргаж өгөх, нотлох үүрэгтэйг танилцуулсан боловч нэхэмжлэлийн шаардлага, нотлох баримтад хариу тайлбар, нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул ИХШХШТХ-н 72 дугаар зүйлийн 72.3-д зааснаар  нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож нэхэмжлэлийг бүрэн хангаж шийдвэрлэлээ.

Хариуцагч Д.Ад шүүх хуралдааны товийг утсаар болон мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн боловч хариуцагч хүндэтгэх үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул ИХШХШТХ-н 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар хариуцагчын эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 1.Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-т зааснаар хариуцагч  овогт гийн гээс 360000 /гурван зуун жаран мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч  ХХК-нд олгосугай.

 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 12732 /арван хоёр мянга долоон зуун гучин хоёр/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Агээс 11450 /арван нэгэн мянга дөрвөн зуун тавь/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч ХХК-нд олгосугай.

      3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ