Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 221/МА2015/0432

 

2015 оны 9 сарын 09 өдөр

Дугаар 221/МА2015/1432

Улаанбаатар хот

 

ТШ ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Зоригтбаатар даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Бг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Мөат, гуравдагч этгээд н ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ууганбаяр, гуравдагч этгээд НШ ХХК-ийн өмгөөлөгч Ж.Ба нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 423 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдлоор, ТШ ХХК-ийн нэхэмжлэлтэй Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдад холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч "ТШ" ХХК, болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалынсайдын 2014 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн А-123 дугаар тушаалын "ТШ" ХХК болон "НШ" ХХК-д холбогдох хэсгийг мөн "НШ" ХХК-д олгосон "Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах" 2014/16 тоот гэрчилгээг тус тус хүчингүй болгож, ТШ ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээн тогтоож өгнө үү. 2014 оны 08 дугаар сарын 25-ны өдөр "НШ" ХХК-ийн ажилтнууд гэх залуус манай компаний барьсан түр хашааг нурааж, газрыг манай компанид олгосон тул газрыг чөлөөлж байна хэмээн дайран орсон. "НШ" ХХК-ийн эдгээр залуусаас холбогдох бичиг баримтаа үзүүлэхийг шаардахад Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн А-123 дугаар тушаалыг үндэслэн олгосон гэх 2014/16 тоот газар ашиглах гэрчилгээг үзүүлснээр манай компаний ашиглах эрх бүхий газрыг "НШ" ХХК-д шилжүүлсэн болохыг мэдсэн бөгөөд 2014 оны 08 дугаар сарын 26-ны өдөрБайгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюунд хандан гомдол гаргасан. Уг гомдлыг шалгаж 3 сар гаруй болсны эцэст 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 8/6840 дугаар бүхий мэдэгдэл хүргүүлэх тухай албан тоотоор "манай газар ашиглах эрхийг "НШ" ХХК-д шилжүүлэн олгосон шийдвэр хууль бус болохыг тогтоон, 2014 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн А-123 дугаар тушаалын "НШ" ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн болохыг мэдэгдсэн. 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 10/2736 тоот албан бичгээр "Хуулийн байгууллагаар шийдвэрлүүл" гэсэн хариуг өгсний дараа шууд шүүхэд хандсан.

Энэхүү захиргааны акт гарах үеийн байдлаар "ТШ" ХХК-ийн 100 хувийн хувьцааг эзэмшигч нь Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээд бөгөөд "Азиа Пасифик ланд" ХХК, гүйцэтгэх удирдлага буюу итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд нь Б.Дашдорж байсан. Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 -д гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуй нэгжийн талаар тодорхой заасан бөгөөд Гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд тусгай хамгаалалттай газар нутагт газар эзэмшсэн зүйл байхгүй. Гэтэл "ТШ" ХХК-д ямар ч хамааралгүй Д.Батболд гэгч этгээдийн гаргасан хүсэлтийг "ТШ" ХХК-ийн өөрийн хүсэлт гэж андууран хүлээн авч, илэрхий хууль бус шийдвэр гаргасан. гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Гэг шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:...Маргаан гарсантай холбоотойгоор материалыг судалж үзэхэд "ТШ" ХХК-ийн газар ашиглах эрхийн баримт бичиг нь хууль тогтоомжийн хүрээнд олгогдсон. 2014 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газарт "ТШ" ХХК-ийн нэрийн өмнөөс захирал асан Д.Бдоос гаргасан тамга тэмдэггүй, "ТШ" ХХК-ийг төлөөлөх эрхгүй этгээдийн гаргасан хүсэлтийг үндэслэн "ТШ" ХХК-ийн 5 га газрыг "НШ" ХХК-д шилжүүлэн шийдвэрлэсэн байна. Дээрх компаниудын хоорондын хөрөнгө оруулалтын болон бусад маргаантайхолбоотой асуудлыг яам шалган тогтоож шийдвэрлэх боломжгүй тул шүүхийн журмаар шийдвэрлэсний дараа яамны зүгээс холбогдох шийдвэрийг гаргах боломжтой гэжээ.

Гуравдагч этгээд "НШ" ХХК-ийн болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...ТШ ХХК нь Байгаль орчин ногоон хөгжлийн сайдад 2014 оны 08 дугаар сарын 26-ны өдөр гомдол гаргасан бөгөөд төрийн захиргааны байгууллага нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д заасан хугацаанд хариу өгөөгүй бөгөөд "ТШ" ХХК нь тухайн үед хариу өгөөгүй тохиолдолд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д заасны дагуу шүүхэд хандах эрхтэй байсан боловч хандаагүй, 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.8-д заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах ёстой байжээ.

Монгол Улсын Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1, 2-т заасны дагуу дархан цаазат газар болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс. байгалийн нөөц газар, дурсгалт газраас гадаадын иргэн, харьяалалгүй хүн, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид газар ашиглуулахыг хориглоно гэж заасан бөгөөд "ТШ" ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч "" ХХК, "Аз" ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч нь БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай "" ХХК, "" ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч нь БНХАУ-д бүртгэлтэй, " " компани эзэмшдэг байна. Өөрөөр хэлбэл "ТШ" ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч компани нь БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай ХХК болон БНХАУ-д бүртгэлтэй "" компани нь Монгол Улсын дархан цаазат газарт газар эзэмшиж, ашиглах гэж байгаа.

Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Эрдэнэчимэг нь "НШ" ХХК-тай 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай 2014/16 тоот гэрээг байгуулсан бөгөөд дээрх гэрээний дагуу газрын төлбөр хураамжийг төлж, хууль тогтоомжийн дагуу үйл ажиллагаа явуулж байна. НШ" ХХК нь зочид буудал, аялал жуулчлалын цогцолбор барихаар 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 2015/184 тоот архитектуртөлөвлөлтийн даалгаврыг албан ёсоор авсан. Иймд "ТШ" ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 423 дугаар шийдвэрээр Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1, 36 дугаар зүйлийн 1, 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1, Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32,3, 39 дүгээр зүйлийн 39.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан Байгаль орчин, ногоон хөгжлийн хөгжлийн сайдын 2014 оны 04 дүгээр сарын 11-ний А-123 дугаар тушаалын 1 дэх хэсэгт Талс ширээт ХХК-д холбогдох хэсэг, мөн тушаалын нэгдүгээр хавсралтын 9-д заасан НШ ХХК-д холбогдох хэсэг НШ ХХК-д Байгаль орчин, ногоон хөгжлийн яамнаас 2014 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр олгосон Улсын тусгай хамгаалалттай нутаг, дэвсгэрт газар ашиглах 2014 оны 14-ний өдөр олгосон Улсын тусгай хамгаалалттай нутаг, дэвсгэрт газар ашиглах 2014/16 дугаар гэрчилгээг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээд НШ ХХК-ийн захирал Ч. давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх ҮНДЭСЛЭХ хэсэгтээ ...Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны 2014 оны 12-р сарын 04-ны өдрийн 8/6840 дугаартай албан бичгээр Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1.1-д заасны дагуу Байгаль орчин ногоон хөгжлийн сайдын 2014 оны 04-р сарын 11-ний өдрийн А-123 дугаар тушаалын 1 дэх заалтын "ТШ" ХХК-д холбогдох хэсэг, тушаалын хавсралтын 9 дэх жагсаалтын "НШ"ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, "ТШ" ХХК-ийн газар ашиглах эрхийг сэргээхээр шийдвэрлэснийг мэдэгдсэн...", мөн "... нэхэмжлэгчийг нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй.

Тайлбарлах нь: Нэхэмжлэгч "ТШ" ХХК нь дараах үндэслэлээр Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэхшалтгаангүйгээр хэтрүүлсэн гэж үзэж байна. Тухайлбал: Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6-р зүйлийн 6.1-д захиргааны хууль бус акт нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хүлээн авснаас, эсхүл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор тухайн байгууллага, албан тушаалтныг шууд харьяалах дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтанд гомдлоо гаргана гэж заасны дагуу нэхэмжлэгч тал болох "ТШ" ХХК нь Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдад 2014 оны 08-р сарын 26-ны өдөр гомдол гаргасан байдаг. Гомдол хүлээн авсан төрийн эрх бүхий байгууллага ньЗахиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6-р зүйлийн 6.1, 6.4 болон Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16-р зүйлийн 16.1-д заасны дагуу "ТШ" ХХК-ийн гомдлыг хүлээн авч 30 хоногийн дотор шаардлагатай тохиолдолд уг хугацааг байгууллагын удирдах албан тушаалтан дахин 30 хоногоор сунгаж нийт 60 хоногийн дотор шийдвэрлэж хариу өгөх үүрэгтэй боловч хуульд заасан хугацаанд хариу өгөөгүй байдаг бөгөөд Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Эрдэнэчимэгийн захиргааны актын хууль зүйн шаардлага хангаагүй 2014 оны 12-р сарын 04-ны өдрийн 6/8640 дугаартай албан бичгээр хариу хүргүүлсэн байдаг нь дээрх хуулийн заалтыг зөрчсөн. Өөрөөр хэлбэл Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд өөрөө болон сайдын доод шатны байгууллага, албан тушаалтан 2014 оны 04-р сарын 11-ний өдрийн А-123 тоот тушаалын холбогдох хэсгийг хүчингүй болгосон шийдвэр гаргаагүй байхад сайдын доод шатны албан тушаалтан буюу Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргыналбан үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Эрдэнэчимэг нь Газрын тухайн хуулийн 61-р зүйлийн 61.1 Төрийн эрхбүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж,газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан хүчингүй болгож,/-д заасныг зөрчиж Сайдын А-123 тоот тушаалын "НШ" ХХК-тай холбоотой хэсгийг хүчингүй болгож нэхэмжлэгч "ТШ" ХХК-ийн газар ашиглахэрхийг сэргээн шийдвэрлэсэн мэтээр захиргааны акт гаргасан байгаа нь хууль зүйн үндэслэлгүй мөн 2014 оны12-р сарын 04-ны өдрийн 8/8640 дугаартай мэдэгдлийг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1, 6.4, Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16.1-д заасан хугацааг хэтрүүлсэн.

Нэхэмжлэгч "ТШ" ХХК нь дээрх хугацаа хэтэрсэн нөхцөл байдлаа тайлбарлахдаа "... Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюунд хандан гаргасан гомдол тус яамны хуулийн хэлтсийн мэргэжилтэнн.Мөнхзаяад хуваарилагдсан бөгөөд тэрээр гомдлыг шалгаж шийдвэрлэхтэй холбоотойгоор манай компаниас нотлох баримт шаардаж авах, улсын бүртгэлийн байгууллагаас лавлагаа авах зэргээр 3 сар гаруй болсон..." гэх боловч дээрх тайлбар ямар нэгэн баримтаар нотлогддоггүй. Учир нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулж гомдол гаргагч талаас нотлох баримт шаардсан, мөн бусад нотлох баримт гаргуулах талаар шаардаж 3 сар гаруйн хугацаа хэтрүүлсэн гэх баримт хавтаст хэрэгт авагдаагүй. Төрийн байгууллага нь төрийн үйлчилгээг тасралтгүй, жигд, хүртээмжтэй байх зарчмыг баримтлан ажилладаг бөгөөд хуульд заасан хугацаанд иргэд, аж ахуй нэгж байгууллагаас гаргасан өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэж хариу өгөх үүрэгтэй. Заасан хугацаанд хариу өгөөгүй тохиолдолдөргөдөл, гомдол гаргасан иргэн, аж ахуй нэгж байгууллага нь зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр дээд шатны байгууллагад болон шүүхэд гомдлоо гаргах эрхтэй.

Дээрх 2014 оны 12-р сарын 8/8640 дугаартай албан бичигт 2014 оны 04-р сарын 11-ний өдрийн А-123 дугаар тушаалын 1 дэх заалтын "ТШ" ХХК-д холбогдох хэсэг, тушаалын хавсралтын 9 дэх жагсаалтын "НШ ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, ТШ" ХХК-ийн газар ашиглах эрхийг сэргээхээр шийдвэрлэснийг мэдэгдсэн боловч Сайдын тушаал гаргаагүй байгаа зэргээс үзэхэд дээрх газар давхацсан эсэх асуудлыг урьдчилан шийдвэрлэх ажиллагааны үндсэн дээр гомдлыг хуулиар тогтоосон хугацаанд шийдвэрлээгүй тохиолдолд нэхэмжлэгч "ТШ" ХХК-ийн зүгээсЗахиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12-р зүйлийн 12.1.4 Шууд харьяалах дээд шатнызахиргааны байгууллага, албан тушаалтанд гаргасан гомдлыг хуульд заасан хугацаанд хянан шийдвэрлээгүй.Мөн хуулийн 6.1-д заасан хугацаанд захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах үүрэгтэй байсан боловч хуульд заасан хугацааг хэтрүүлэн 2015 оны 05-р сарын 08-ны өдөр захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34-р зүйлийн 34.1.8-д заасны дагуу шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах, хэргийг хэрэгсэхгүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй. Анхан шатны шүүх нь хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хэт нэг талыг барьсан дүгнэлт хийж шийдвэрлэсэн байна.

Захиргааны хэргийн анхан шатны шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31-р зүйлийн 31.1 /Захиргааны хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үнэлэх үүргийгзахиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ./-д заасны дагуу маргаан бүхий газартай холбоотой нэхэмжлэгч "ТШ" ХХК болон гуравдагч этгээд "НШ" ХХК-ийн материалыг хариуцагч талаас шаардан нотлох баримтаар тухайн хавтаст хэрэгт авах үүрэгтэй боловч хариуцагч тал зөвхөн нэхэмжлэгч "ТШ" ХХК-ийн материалыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн бөгөөд гуравдагч этгээд "НШ" ХХК-ийн материалыг шүүхэд нотлох баримтаар ирүүлээгүй байсныг гуравдагч этгээд "НШ" ХХК-ийнитгэмжлэгдсэн төлөөлөгч нар нотлох баримт шинжлэн судлах үед мэдсэн. Мөн анхан шатны шүүх гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт хэргийн материалыг танилцуулаагүй, танилцах боломж өгөөгүйЗахиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21-р зүйлийн 21.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4, мөн хуулийн 25-р зүйлийн 25.1.2-т заасныг зөрчсөн.

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүх нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн31-р зүйлийн 31.1-д заасныг зөрчиж нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, МУ-ын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.3 /Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болон хуульд үндэслэсэн байна./-д заасан шаардлагыг хангаагүй байна.

Иймд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.4-т заасны дагуу Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 423 дугаартай шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийг хангасан нь үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж, гуравдагч этгээд НШ ХХК-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

1. Нэхэмжлэгч ТШ ХХК-иас Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдад 2014 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хандаж гаргасан гомдолд тус яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Эгээс 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 8/6840[1] дүгээр албан бичгээр ...Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн А-123 дугаар тушаалын 1 дэх заалтын ТШ ХХК-д холбогдох хэсэг, тушаалын хавсралтын 9 дэх жагсаалтын НШ ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, ТШ ХХК-ийн газар ашиглах эрхийг сэргээхээр шийдвэрлэснийг үүгээр мэдэгдэж байна гэсэн хариуг өгсөн нь тогтоогдож байна. Дээрх тохиолдолд урьдчилан шийдвэрлэх журмаар гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэнэ гэж ойлгон шүүхэд нэхэмжлэл гаргаагүй нь нэхэмжлэгчийн буруу биш юм. Захиргааны байгууллагаас хуулийн этгээдийн гаргасан гомдлыг хангаж, зөрчигдсөн эрхийг нь сэргээх талаар хариу өгсөн байх тул шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг энэ үеэс тоолох үндэслэлгүй.

Харин Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Браас 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 10/2736 дугаар албан бичгээр ...тухайн газрыг НШ ХХК-д шилжүүлэн олгосон байна. ... уг асуудлаар хууль хяналтын байгууллагад хандаж шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсэн хариу ирүүлсэн байх бөгөөд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-д заасны дагуу захиргааны байгууллагаас гомдлыг шийдвэрлэхгүй болсноо мэдэгдсэн энэ үеэс нэхэмжлэл гаргах хугацааг тоолох боломжтой.

Нэхэмжлэгчээс дээрх хариуг авсан өдөртөө буюу 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдөр нэхэмжлэл гаргасан нь хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлээгүй байх тул энэ талаарх гуравдагч этгээдийн гомдлыг хангах боломжгүй.

2. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б нь давж заалдах гомдолдоо хэргийн материалтай танилцаагүй гэжээ. Анхан шатны шүүхээс 2015 оны 05 дугаар сарын 13-ны өдөр НШ ХХК-нийг гуравдагч этгээдээр татаж, тус компанийн 2015 оны 6 дугаар сарын 12-ны өдөр олгосон итгэмжлэлийн дагуу итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Уут 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг тайлбарлаж өгсөн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. Мөн шүүх 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдөр[2]гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ж.Бын гаргасан нотлох баримт гаргуулах хүсэлтийг хангасан, уг баримтуудыг шүүх хуралдаанаас өмнө ирүүлээгүйгээс 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн шүүх хуралдаан дээр Ж.Б нь дахин хүсэлт гаргасан, 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн шүүх хуралдааны явцад гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой хүсэлт гаргаагүй зэргээс үзэхэд хэргийн материалтай танилцах эрхийг шүүхээс хангасан байна. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19, 20 дугаар зүйл, 21 дүгээр зүйлийн 21.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлд зааснаар хэргийн оролцогчид нь хэргийн материалтай танилцах эрхтэй, уг эрхээ хэрэгжүүлэх эсэхийг өөрсдөө шийдвэрлэх бөгөөд харин шүүхээс уг эрхийг хэрэгжүүлэх боломжийг хангах үүрэгтэй. Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэвэл шүүх гуравдагч этгээдийг уг боломжоор хангаагүй гэж үзэх үндэслэлгүй байна.

3. Гуравдагч этгээд НШ ХХК-тай холбоотой нотлох баримтыг цуглуулаагүй гэх боловч маргааныг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий ямар баримт дутуу байгаа талаар тодорхой тайлбарлаагүй, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч Ж.Бдын хүсэлтээр хариуцагчаас нотлох баримт гаргуулжээ. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Гээс тайлбар, нотлох баримт хүргүүлэхдээ[3] НШ ХХК-тай байгуулсан газар ашиглах гэрээ хувийн хэрэгт байхгүй гэсэн тайлбар ирүүлсэн ч уг гэрээ нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолгүй байна. Иймээс нотлох баримт хангалтгүй цуглуулсан гэх гомдол үндэслэлгүй.

4. Гуравдагч этгээд нь нэхэмжлэгч нь гадаадын хуулийн этгээд учраас тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах эрхгүй гэж маргасан бөгөөд энэ нь маргаан бүхий актын үндэслэлд хамааралгүй, өөрөөр хэлбэл нэхэмжлэгч ТШ ХХК нь хариуцагчийн тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийг компанийг төлөөлөх эрхгүй этгээдийн хүсэлтээр цуцалж, НШ ХХК-д шилжүүлснийг хууль бус гэж үзэж зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр гаргасан нэхэмжлэлийн хүрээнд шүүх хэргийг шийдвэрлэдэг, харин Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийг зөв хэрэгжүүлэх нь захиргааны байгууллагын үүрэг юм.

Иймд анхан шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, нотлох баримтыг бүрэн цуглуулж, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Газрын тухай хуулийг зөв хэрэглэн Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн А-123 дугаар тушаалын 1 дэх заалтын ТШ ХХК-д холбогдох хэсэг, тушаалын нэгдүгээр хавсралтын 9-д заасан НШ ХХК-д холбогдох хэсэг, НШ ХХК-д олгосон 2014/16 дугаар гэрчилгээг хүчингүй болгосон нь үндэслэлтэй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангахгүй үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1, 87.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.    Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн[4] 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 423 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд НШ ХХК-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.    Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-д заасныг баримтлан гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5-д зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР

ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ