Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 404

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч даргалж, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:  аймгийн  сумын -р баг, тоотод оршин суух  овогт гийн  /РД:/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  аймгийн  сумын д холбогдох

Цалин 5281815 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 08 сарын 18-ны өдөр хүлээн авч, 2017 оны 08 сарын 23-ны өдөр 139/2017/00335/И индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга С.У, нэхэмжлэгч Х.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.О нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Нэхэмжлэгч Х.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хувьд Дундговь аймгийн Баянжаргалан сумын Засаг дарга Г.Тгийн 2016 оны 11 сарын 16-ны өдрийн А/51 дугаар бүхий захирамжаар үүрэгт ажлаас халагдсан. Уг захирамжийг илт хууль бус гэж үзээд шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд Дундговь аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 сарын 10-ны өдрийн 08 тоот шийдвэрээр Засаг дарга Г.Тгийн 2016 оны 11 сарын 16-ны өдрийн А/51 тоот захирамжийг хүчингүй болгож урьд ажиллаж байсан Засаг даргын орлогчийн албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин болох 3268812 төгрөгийг гаргуулан нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг үүрэг болгосон билээ. Гэвч Баянжаргалан сумын Засаг дарга Г.Т нь хууль тогтоомжийг үл хүндэтгэн, шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй өнөөдрийг хүргэлээ. Шүүхийн шийдвэрээ барин эргэж ажилдаа орох хүсэлтээ хэлж Г.Т даргатай уулзахад чамайг ажилд авахгүй гэж хэлсэн учраас шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд 6 сард хандсан. Сая 2017 оны 09 сарын 18-нд захирамж гарч ажилдаа орсон. Захиргааны хэргийн шүүхээр нэхэмжилсэн цалингийнхаа мөнгийг авсан. Үүнээс хойш сая ажилд орох хүртэл хугацааныхаа цалинг авахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргасан. 2017 оны 03 сарын 10-наас 2017 оны 08 сарын 17-ныг хүртэлх хугацааны цалин болох 4434354 төгрөг, мөн 09 сарын 18-нд ажилд авах тушаал гарсан учраас 08 сарын 17-ноос 09 сарын 18-ныг хүртэлх хугацааны нэг сарын цалингаа нэмээд нийт 5281815 төгрөг нэхэмжилж шүүхэд нэхэмжлэл гаргасан гэв.

            Хариуцагч Дундговь аймгийн Баянжаргалан сумын Засаг дарга Г.Тшүүхэд гаргасан тайлбартаа: Ажилгүй байсан хугацааны цалин 4434345 төгрөг гаргуулах тухай Х.Бын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Х.Быг 2016 оны 11 сарын 16-ны өдрийн А/51 тоот захирамжаар сумын Засаг даргын орлогчийн ажлаас чөлөөлсөн захирамжийг Дундговь аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 сарын 10-ны өдрийн 08 тоот шийдвэрээр хүчингүй болгож Х.Быг Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2-т зааснаар сумын Иргэдийн төлөөлөгчийн хурлын Тэргүүлэгчидтэй зөвшилцөөгүй үндэслэлээр ажилд нь эгүүлэн томилох тухай шийдвэр гарсан юм.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаар сумын Засаг даргын орлогч нь Засаг даргаас томилогддог албан тушаал бөгөөд шүүхийн шийдвэрээр захирамж хүчингүй болж, ажилд нь эгүүлэн тогтоосон ч сумын Засаг даргаас дахин томилох шаардлагатай. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2-т зааснаар сумын Засаг дарга “...орлогчийг тухайн Иргэдийн Хурлын Тэргүүлэгчидтэй зөвшилцөн томилох, чөлөөлөх” бүрэн эрхтэй. 2016 оны Дундговь аймгийн Баянжаргалан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн үр дүн маргаантай байсан бөгөөд уг асуудал 2016 оны 12 сараас эхлэн 2017 оны 05 сар хүртэлх хугацаанд 3 шатны шүүхээр хянан хэлэлцэгдэж шийдвэрлэгдсэн. Улсын дээд шүүхийн 2017 оны 05 сарын 15-ны өдрийн 174 дүгээр тогтоолоор Баянжаргалан сумын Иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон нэр бүхий 10 нэр дэвшигч сонгуулийн тухай хууль зөрчсөн болох нь тогтоогдож, Сонгуулийн хорооны 2016 оны 10 сарын 20-ны өдрийн “Санал хураалтын дүнгийн тухай тогтоол”-ын зарим хэсгийг хүчингүй болгосон. Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчид болон төлөөлөгчид хуулийн дагуу бүрэн сонгогдоогүй байсан тул сумын Засаг дарга хуульд зааснаар хурлын Тэргүүлэгчидтэй зөвшилцөн Засаг даргын орлогчийг томилох боломжгүй байсан. Х.Быг сумын Засаг даргын орлогчийн ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэрийг биелүүлэлгүй хугацаа алдсан үйлдэлдээ сумын Засаг дарга Г.Т миний бие гэм буруугүй тул Х.Бын ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Мөн Х.Бын нэмэгдүүлсэн нэхэмжлэлд түрүүчийн гаргасан тайлбараа дэмжиж байна. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

            Шүүх зохигчдын тайлбар, хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

            Нэхэмжлэгч Х.Б нь  аймгийн сумын д холбогдуулан цалин 5281815 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл шүүхэд гаргажээ.

Хариуцагч  сумын Засаг дарга Г.Т нь Х.Быг сумын Засаг даргын орлогчийн ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэрийг биелүүлэлгүй хугацаа алдсан үйлдэлдээ миний бие гэм буруугүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргажээ.

            Нэхэмжлэгч Х.Быг Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 сарын 10-ны өдрийн 08 дугаартай шийдвэрээр  сумын Засаг даргын орлогчийн албан тушаалд эгүүлэн тогтоосон байх бөгөөд шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон боловч хариуцагч шүүхийн шийдвэрийг 2017 оны 09  сарын 18-ныг хүртэл биелүүлээгүй байна.

Иймд нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговорыг олгоно гэж заасны дагуу цалингаа нэхэмжлэх эрхтэй байна. 

 Хариуцагч  сумын Засаг дарга Г.Т нь Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчид болон төлөөлөгчид хуулийн дагуу бүрэн сонгогдоогүй байсан тул сумын Засаг дарга хуульд зааснаар хурлын Тэргүүлэгчидтэй зөвшилцөн Засаг даргын орлогчийг томилох боломжгүй байсан гэж тайлбарлаж байгаа нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс татгалзах үндэслэл болохгүй юм.

Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт цугларсан болон шүүх хуралд хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч хариуцагч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарыг тал бүрээс нь үнэлж дүгнээд Х.Бын нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэлээ.

            Нэхэмжлэгч Х.Б нь 2016 оны 9,10,11 дугаар саруудад ажлын  56 хоног 2257194 төгрөгийн  цалинтай ажилласан байх бөгөөд нэг өдөрт 40307 төгрөгийн цалин оногдож байна. 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс 2017  оны 09 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл ажлын 132 хоног байх бөгөөд 132 ажлын өдөрт оногдох цалин 5320524 төгрөг /40307х132=5320524/ байх боловч нэхэмжлэгч 5281815 төгрөг нэхэмжилж байх тул нэхэмжилсэн мөнгөн дүнгийн хэмжээнд шийдвэрлэлээ.

            Ажилгүй байсан хугацааны цалин болох 5281815 төгрөгийн УТХ 99460 төгрөг болж байгаа бөгөөд нэхэмжлэгч Х.Б нь улсын тэмдэгтийн хураамжид 110788 төгрөг төлсөн байх тул хариуцагч сумын Засаг дарга Г.Тгаас 99460 төгрөг, орон нутгийн орлогоос 11328 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 1.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар ажилгүй байсан хугацааны цалин болох 5281815 төгрөгийг хариуцагч аймгийн сумын Засаг дарга ажилтай Гын Тгаас гаргуулан нэхэмжлэгч Б овогт Хгийн Бт олгосугай.   

 2.Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих хууль тогтоомжийн дагуу тооцож дэвтэрт нь нөхөн бичилт хийж баталгаажуулахыг  аймгийн  сумын Засаг даргын Тамгын газарт даалгасугай.

 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар нэхэмжлэгч Х.Бын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 110788 /нэг зуун арван мянга долоон зуун наян найм/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Тгаас 99460 /ерэн есөн мянга дөрвөн зуун жар/ төгрөг, орон нутгийн орлогоос 11328 /арван нэгэн мянга гурван зуун хорин найм/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.Бт олгосугай.

      4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ