| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнгийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 154/2020/00023/Э |
| Дугаар | 154/2020/00028 |
| Огноо | 2020-05-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Батбаяр |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 11 өдөр
Дугаар 154/2020/00028
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Энхжаргал даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтантуяа Улсын яллагчаар ерөнхий прокурор Д.Батбаяр Шинжээч Т.Энэбиш
Шүүгдэгч хохирогч Б.Зоригоо, шүүгдэгч хохирогч Р.Мөнхжаргал, шүүгдэгч Б.Зоригоогийн өмгөөлөгч Б.Хосбаяр, Р.Мөнхжаргалын өмгөөлөгч Б.Ганзориг нарыг оролцуулан Ховд аймгийн Булган сум дахь сум дундын прокурорын газраас Б.Зоригоо, Р.Мөнхжаргал нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2037000330021 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Ховд аймгийн Булган суманд 1979 оны 09 сарын 03-ны едөр төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй , Ховд аймгийн ***************** жолооч ажилтай, Ховд аймгийн Булган сумын Алагголгой багт оршин суух, ам бүл * /эхнэр хүүхдүүдийн хамт/ амьдрах,, 2001 оны 1 сарын 12-ны өдрийн 03 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 260 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 230.000 төгрөгний торгох ялаар шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай Жаргалынхан овгийн Баатарын Зоригоо РД:ПБ 79090395 нь Ховд аймгийн Булган сумын Бүрэнхайрхан багийн нутаг дэвсгэр Ягшийн хар гэх газар 2020 оны 02 сарын 10-ны өдөр 16 цагийн орчим архидан согтуурч улмаар Р.Мөнхжаргалтай маргалдан харилцан зодолдож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1973 оны 1 сарын 25-ны өдөр Ховд аймгийн Булган суманд төрсөн, 47 настай эрэгтэй, яс үндэс торгууд, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Ховд аймгийн Булган сумын Бүрэнхайрхан багт оршин суух, ам бүл 6 /эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, өмнө нь Ховд аймгийн шүүхийн
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд: Шүүгдэгч Б.Зоригоогийн мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн... Би энэ хэрэгт хохирогчоор оролцож байсан. Надад зүйлчилж байгаа зүйл ангийг зөвшөөрөхгүй. Би хохирогч, гэрчээр өгсөн мэдүүлэгт тодорхой ярьсан. Би хүнээр зодуулж байгаад сүүлдээ амиа хамгаалах гэж эргүүлээд Р.Мөнхжаргалын нүүрэн тус газар нэг удаа цохисон. Надад Р.Мөнхжаргалд төлсөн хохирол байхгүй гэх мэдүүлэг
|
|
Шүүгдэгч Р.Мөнхжаргалын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн... Би 2020 оны 02 сарын 10 ны өдөр найз нарын хамт жижиг суудлын машинтай архи уусан. Гудамжинд Б.Зоригоо тааралдаад надтай маргасан. Маргасныхаа дараа бид хоёр эвлэрч Б.Зоригоо надад Сараагийн дэлгүүрээс нэг шил архи авч өгсөн. Зоригоог хүргэж өгөхөөр болоод машинд суулгаад явж байгаад бид хоёр дахиад маргасан байсан юунаас болж маргаснаа би сайн мэдэхгүй байна. Машин барьж явсан жолооч бид хоёрыг эзгүй газар хүргэнэ гээд Ягшийн харын хөдөө дээр бид хоёрыг буулгасан байсан түүнээс хойш юу болсоныг би мэдэхгүй байна. Их архи уусан учраас зарим үйлдлээ санахгүй байна гэх мэдүүлэг
|
|
үүгдэгч Б.Зоригоогийн хохирогчоор мэдүүлсэн...Энэ хэргийн улмаас надад нийтдээ 2.500.000 төгрөгний хохирол учирсан. 1.500.000 төгрөгийг төлж өгөхөөр болж 1.000.000 төгрөгийг дараа өгөхөөр болсон. Надад аймагявахад 100.000 төгрөгдараа нь 500.000 төгрөг өгсөн. Одоо миний нуруугаар өвдөөд байна. Цаашид Улаанбаатар хот руу явж эмчилгээ хийлгэх шаардлагатай байна. Би цагдаагийн байгууллагад өөрийнхөө урагдсан болон бохирологдсон хувцасны үнэ гаргуулахаар өгсөн үнийг нь гаргуулж авна. Би эмчилгээ хийлгэсэн баримтаа авч ирээгүй. Миний рентген зураг гэрт байгаа. Хохиролоо гаргуулж авна гэх мэдүүлэг
Шүүгдэгч Р.Мөнхжаргалын хохирогчоор мэдүүлсэн...Б.Зоригоо бид хоёрын маргаанаас болж надад гэмтэл тогтоогдсон. Гэхдээ би Б.Зоригоогоос мөнгө төгрөг нэхэмжпэхгүй. Би саяхан эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Надад хохирол бас гарсан.
1.500.000 төгрөгийг төлж өгнө. Одоогийн байдлаар нийтдээ 600.000 төгрөг төлж өгсөн гэх мэдүүлэг
Шинжээч Б.Энэбишийн шүүх хуралдаанд мэдүүлсэн...Б.Зоригоод учирсан гэмтлийн зэрэг нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. Биеийн эрүүл мэндийн байдлыг үзэж дүгнэлт гаргасан. Хавирганы гэмтэл нь мөн гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх мэдүүлэг
Гэрч У.Батзоригийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн....Би Мөнхжаргалтай уулзаад зогсож байхад Б.Зоригоо ирээд Мөнхжаргалтай цуг явсан Морог гэх хүнтэй маргаад байсан. Б.Зоригоо нь нэлээн согтуу орилж хашгираад байсан. Хөндлөнгөөс харахад хууль шүүхийн байгууллагад ажилладаг хүн тэгж явах нь буруу юм гэх мэдүүлэг
Гэрч З.Шагдарсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад
өгсөн:....Морогийн суудлын авто машинтай Морог, Цоож, Харжгаа, Мөнхжаргал бид нар хамт архи уугаад явж байтал Цоож Зоригоог дуудахад Зоригоо ирээд эхлээд Морогтой маргаж байгаад Мөнхжаргалтай маргасан. Удалгүй тэр хоёр эвлэрээд Зоригоо нь дэлгүүр ороод нэг шил архи аваад гараад ирсэн. Дараа нь машин дотор дахин Мөнжаргалтай маргахаар нь хүний хөл багатай газар очьё гээд Ягшийн харын наана очоод Мөнхжаргал, Зоригоо хоёр буугаад авсан архиа дундаа тавиад сууж байсан.
Нэг харахад тэр хоёр зодолдоод Зоригоогийн хамраас, Мөнхжаргалын нүднээс нь цус гарсан байсан. Юунаас болж маргаж зодолдсоныг мэдэхгүй. Зоригоо ирэхдээ нэлээн согтуу ирсэн гэх мэдүүлэг
Гэрч Ө.Алтанцоожийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:...Б.Зоригоо, Р.Мөнхжаргал хоёр яагаад маргасныг би мэдэхгүй. Миний зүрх өвдөөд байхаар нь Тулгаа ахынд очоод хэвтэж байгаад унтчихсан байсан. Бид нар нэлээн хэдэн шил архи уугаад нэлээн согтчихсон байсан. Би Зоригоогийн утсыг өөрт нь өгсөн гэх мэдүүлэг
Гэрч Б.Пүрэвхүүгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:...Тэр хоёр нэгнийгээ чи хүн алсан.нөгөөх нь би ялаа даасан, шүүх, цагдааг би мэддэг юм гээд маргаад байсан. Тэгээд Баажгаа бид хоёрыг яваад очиход нэгнийхээ нүүр амыг цохичихсон цус гарсан байсан. Тухайн үед Б.Зоригоо миний толгойнд гараараа нэлээн хүчтэй цохисон. Гэхдээ биедээ учирсан гэмтлийн талаар шинжээчийн дүгнэлт гаргуулахгүй гэх мэдүүлэг
Гэрч Н.Баттулгын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн...тэгээд тэр хоёртой уулзахад Зоригоогийн нүүр ам цус болсон. Мөнжаргалын нэг нүд нь хөхөрч хавдсан, цус болсон байдалтай ирсэн. Мөнхжаргал нь чи миний дүү шүү дээ гээд аргалах байдалтай яриа ярьж байсан.Зоригоо нь эвлэрэхгүй өөдөөс үг сөрөөд байсан.
оШ
Тэгэхээр нь би энэ хоёр эвлэрэхгүй юм байна гэж бодоод машиндаа Зоригоог суулгаад сумын төв оруулж өгсөн гэх мэдүүлэг
2020 оны 03 сарын 06-ны өдрийн 245 дугаартай....Б.Пүрэвхүүгийн биед гэмтэл тогтоогдоогүй гэх шинжээчийн дүгнэлт
2020 оны 02 сарын 14-ны өдрийн 174 дугаартай Р.Мөнхжаргалын биед баруун талын нүдний дээд, доод зовхи болон нүдний алимны дотор салстад цус хуралт, баруун нүдний доод хэсэгт 0.5x0.3 см, 0.3x0.2 см хэмжээтэй зулгаралт, хамрын нуруу хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан гэмтлийн шинж тогтоогдсон тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.Хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй гэх шинжээчийн дүгнэлт
2020 оны 02 сарын 14-ны өдрийн 173 дугаартай...Б.Зоригоогийн биед 2 нүдний дээд, доод зовхинд цус хуралт, нүүрний хэсгээр хаван хавдар эмзэглэлтэй, доод уруулын дотор салстад язарсан шархтай, хамрын нуруу хэсэгт 0.5x0.3 см хэмжээтэй зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, Эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан гэмтэл тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй гэх шинжээчийн дүгнэлт
2020 оны 03 сарын 04-ны өдрийн 04 дугаартай ....Хохирогч Б.Зоригоо нь хавиргандаа гэмтэл авсан байна. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Б.Зоригоогийн биед үүссэн гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй гэх шинжээчийн дүгнэлт, 2020 оны 04 сарын 17-ны өдрийн 07 дугаартай...Б.Зоригоогийн биед 2 нүдний дээд, доод зовхинд цус хуралт, нүүрний хэсгээр хаван хавдар эмзэглэлтэй, доод уруулын дотор салстад язарсан шархтай, хамрын нуруу хэсэгт 0.5x0.3 см хэмжээтэй зулгаралт, хамрын ясны хугарал, хавирганы хугарал зэрэг гэмтлүүд тогтоогдлоо.Дээрхи гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.Цаашид хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй гэх шинжээчийн дүгнэлт,
Эд зүйлийн үнэлгээ...хар хөх өнгийн хүрэм /хуучин/ 55.000 төгрөг, саарал өнгийн цамц /хуучин/ 50.000 төгрөг, футболка /хуучин/ 15.000 төгрөг, жесэн өмд /хуучин/ 30.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ
Хохирогч Б.Зоригоогийн хувцасанд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тэмдэглэл /гэрэл зураг 8 ш. Хувцасны урагдалт хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байдалыг харуулсан/
Хохирогч Р.Мөнхжаргалын хувцсанд хийсэн үзлэгийн тэмдэглэл /гэрэл зураг 2ш өмд цамц/
Хохирогч Б.Зоригоо, Р.Мөнхжаргал нарын гэмтэлтэй байдлыг харуулсан гэрэл
зураг
Б.Зоригоо миний бие Р.Мөнхжаргалтай хохиролын асуудлаар харилцан тохиролцож надад 1.500.000 төгрөг нөхөн төлөхөө илэрхийлсэн болно.Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлт, Р.Мөнхжаргалын Б.Зоригоогийн нэхэмжилсэн 1.500.000 төгрөгийг барагдуулж өгнө. Иймд бидний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлт, яллагдагч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаархи прокурорын санал
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас зэрэг нотлох баримтууд болон прокуророос шүүх хуралдаанд гаргаж байгаа гэм буруугийн талаархи дүгнэлт .өмгөөлөгчийн дүгнэлт зэрэг нотлох баримтыг шинжпэн судалсан болно.
Шүүгдэгч Б.Зоригоог 2020 оны 02 сарын 10-ны өдрийн 16 цагийн орчим Ховд аймгийн Булган сумын Бүрэнхайрхан багийн нутаг дэвсгэр Ягшийн хар гэх газар харилцан зодолдож Мөнхжаргалын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Р.Мөнхжаргалыг 2020 оны 02 сарын 10- ны өдөр 16 цагийн орчим Ховд аймгийн Булган сумын Бүрэнхайрхан багийн нутаг дэвсгэрт Р.Мөнхжаргалтай маргалдан зодолдож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Зоригоо, Р.Мөнхжаргал нарын гэм буруугийн үйлдэл нь хэрэгт авагдсан баримтууд болон гэрч, хохирогч нарын мэдүүлэг, шүүгдэгч нарын шүүх хуралдаанд мэдүүлсэн мэдүүлгээр нотлогдон тогтоогдож байна.
Гэмт хэргийн улмаас Б.Зоригоод 1.500.000 төгрөгний хохирол учирсан. Мөн эд зүйлийн үнэлгээгээр үнэлэгдсэн хувцасны үнэ 150.000 төгрөгийг шүүгдэгч Р.Мөнхжаргалаас гаргуулж Б.Зоригоод олгож хохиролоос 600.000 төгрөг төлөгдсөнийг дурьдах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Р.Мөнхжаргал нь хохирол төлбөр нэхэмжлээгүй боловч цаашид гарах хохиролын баримтаа бүрдүүлж нэхэмжлэх эрхийг шүүгдэгч нарт нээлттэй үлдээх үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсаныг дурьдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Жаргалынхан овогт Баатарын Зоригоо, Бага шар овогт Раазангийн Мөнхжаргал нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Зоригоо, Р.Мөнхжаргал нарыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
|
|
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15000 төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Б.Зоригоо, Р.Мөнхжаргал нарт тайлбарласугай.5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Б.Зоригоогийн хар хөх өнгийн хүрэм 1ш, саарал өнгийн цамц 1ш, футболка 1ш, женсэн өмд 1ш-ийг Б.Зоригоод буцаан олгож, шүүгдэгч Р.Мөнхжаргалаас хувцасны үнэ 150.000 төгрөгийг гаргуулж Б.Зоригоод олгосугай.
|
|
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Зоригоо, Р.Мөнхжаргал нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.