Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 277

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сугармаа,

-улсын яллагч Б.Ганбулган,

-шүүгдэгчийн өмгөөлөгч И.Атарбямба /шүүхэд төлөөлөх эрхийн дугаар 08-05/,

-шүүгдэгч Б.Пүрэвбаасан нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Төв аймгийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шарнууд овогт Баттөрийн Пүрэвбаасанд холбогдох Эрүүгийн 201619000495 тоот хэргийг 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1992 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Хөвсгөл аймгийн Цагаан нуур суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, Улаанбаатар хотын 16 дугаар сургуульд сантехникч ажилтай, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо 1-11 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, Шарнууд овогт Баттөрийн Пүрэвбаасан /РД:ЦР92040311/,

 

Холбогдсон хэргийн талаар /сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд дурдагдсанаар/

Шүүгдэгч Б.Пүрэвбаасан нь 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Төв аймгийн Баянчандмань сумын нутаг 60-ийн даваа гэх газар орших хатуу хучилттай замд 56-42 УБД улсын дугаартай ТоёотаВитз маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.3б-д заасан хамгаалах бүсээр тоногдлогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх, мөн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт зааснаар жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна, мөн 9.2-т заасан жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж онхолдож улмаар иргэн Б.Пүрэвдаваагийн бие махбодид хүнд гэмтэл, иргэн Б.Ариунжаргал 3.011.000 төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Пүрэвбаатар шүүхийн хэлэцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн..” гэв.

Хохирогч Б.Пүрэвбаасан мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:...Би 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сант сумын Амарбаясгалангийн хийдээс Улаанбаатар хот руу ТоёотаВитз маркийн 56-42 УБД улсын дугаартай тээврийн хэрэгслийг төрсөн дүү Пүрэвбаасан жолоодоод баруун урд таын суудалд би, миний хойд талын суудалд Оюунчулуун голын суудалд Сувд-Эрдэнэ, зүүн хойд талын суудалд Батчулуун ах, Оюунчулууны өвөр дээр манай 7 настай охин Амин-Эрдэнэ нар сууж явсан юм. Анх Оюунчулуун жолоо барьж яваад Аглаг бүтээлийн хийдийн орчимд жолоогоо сольж Пүрэвбаасан бариад явсан юм. Пүрэвбаасан Төв аймгийн Баянчандмань сумын нутаг 60-ын даваа гэх газрын асфальтан замаар явж байхад зам дээр олон тооны хагархай таарахаар нь тойрох гэж бага зэрэг дараад тормоз гишгэтэл машин эсрэг урсгал руу эргээд замын хажуу тал руу онхолдсон юм. Тэгээд юу болсныг мэдэхгүй байна, машинаасаа гарч ирээд гишгэтэл хөл дайваад гишгэж болохгүй байсан. Нэг хүн ирээд намайг газарт хэвтүүлсэн хэсэг хугацааны дараа хувийн машинаар эмнэлэг орсон. Замын хагархайг жолооч тойрч гарах гэж байгаад осол болсон. Даваан дээр явахад 60км/цагийн хурдтай явсан. Би түүнийг хурд багатай яв гэж хэлсэн. Тэгээд даваа доош уруудсан ба ослын үед сайндаа 70 км/цагийн хурдтай явсан байх. Цаг агаарын хувьд хэвийн сайхан, оройны 20 цаг 40 минутын үед болж байсан үзэгдэх орчин чөлөөтэй, зам асфальтан хуурай, зарим газраа эвдрэлтэй, уруудуу, шулуун зам байсан. Гэгээ тасраагүй байсан. Би суудлын бүсээ зүүгээгүй байсан, жолооч Пүрэвбаасан суудлын бүс хэрэглэсэн байсан, би уул нь цаанаас явахдаа байнга суудлын бүс зүүсэн байсан, харин Аглаг бүтээлийн хийдийн орчимд жолоо шилжүүлэх үед бууж бие засаад буцаад суухдаа мартсан юм. Машин бол техникийн хувьд хэвийн байсан, ослын улмаас юу эвдэрсэн талаар санахгүй байна, би тухайн үед машинаас гараад буцаж хараагүй, машин ямар ч байсан 1 бүтэн эргэж онхолдсон, надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Ослын улмаас миний хүзүү мултарсан өөр гэмтсэн зүйл байхгүй. Би төрсөн дүү Пүрэвбаасангаас юу нэхэмжлэх билээ дээ мөн манай охинд гэмтэж бэртсэн зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр хуудас/

Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Б.Ариунжаргал мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ТоёотаВитз маркийн 56-42 УБД улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний эзэмшлийн эд хөрөнгө байгаа юм. Би уг автомашиныг 2015 оны 12 сард Гуртын Тавилан банк бус санхүүгийн байгууллагаас 2.500.000 төгрөгөөр худалдан авсан юм. Миний хувьд хэрэг болох үед байгаагүй тул мэдэхгүй байна. Би өөрийн эзэмшлийн ТоёотаВитз маркийн 56-42 УБД улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 4.500.000 төгрөгөнд бодож Оюунчулуун гэх залууд түрээслэсэн юм. Оюунчулуун надад сар бүр 400.000 төгрөг төлдөг бид хоёрын гэрээ 10 сарын дараа дуусах байсан юм. Би худалдаж авснаасаа хойш уг автомашины мотор, хроп, 4 дугуйг шинээр сольсон. Тухайн Оюунчулуун гэх залуу надад сар бүрийн төлбөрөө хийж яваа. Мөн тухайн осол гаргасан залуугаар Оюунчулуун шинэ автомашины авахуулсан гэж байсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл алга, автомашины эвдрэл гэмтлийг үнэлгээгээр тогтоосон, би автомашинаа бүрэн бүтэн Оюунчулуунд хүлээлгэн өгсөн байсан. Надад хэргийн материалтай танилцах, шүүх хуралдаанд суух шаардлага алга...гэх мэдүүлэг /хх-ийн 23 дугаар хуудас/

Гэрч Д.Батчулуун мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Би угаасаа хэргийн талаар мэдэхгүй, гэмтэж бэртсэн зүйл байхгүй, тухайн 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Пүрэвбаасан, Пүрэвдаваа, Сувд-Эрдэнэ, Амин-Эрдэнэ нарын хамтаар Амарбаясгалангийн хийдээс Улаанбаатар хот орохоор 56-42 УБД улсын дугаартай цагаан өнгийн суудлын автомашинтай явж байсан юм. Би унтаж явсан, нэг мэдэхэд осол болсон байсан, өөр мэдэх зүйл алга...гэх мэдүүлэг /хх-ийн 31 дүгээр хуудас/

Гэрч Б.Оюунчулуун мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Би 2016 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сант сумын Амарбаясгалангийн хийдэл байрлах хамаатныдаа очиж хоносон юм. Тэгээд буцаад Улаанбаатар хот руу 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 14 цагийн үед гарсан юм. Тухайн үед би ядраад байсан тул Төв аймгийн Борнуур сумын нутагт байрлах Аглаг бүтээлийн хийдийн орчимд явж байгаад Пүрэвбаасанд жолоогоо шилжүүлсэн юм. ТоёотаВитз маркийн 56-42 УБД улсын дугаартай тээврийн хэрэгслийг Пүрэвбаасан жолоодож яваад Төв аймгийн Баянчандмань сумын 60-ийн даваа уруудах замд машин тормозлоод хазайх үед би сэрсэн юм. Тухайн үед би зүүрмэглэж явсан, осол болох үед Пүрэвбаасан нүх тойрч явж байгаад жолооны хүрдээ зөв тал руугаа дарсан чигтээ замаас гараад онхолдсон, тэгээд удалгүй цагдаа ирсэн. Зам асфальтан хучилттай, овон товон эвдрэлтэй зам байсан, зогсоох арга хэмжээ авсан бол осол гарахгүй байсан, Уг автомашины Гуртын Тавилан ХХК-ны нэр дээр байдаг бөгөөд би танил хүн болон Б.Ариунжаргалаас түрээсийн гэрээгээр 2016 оны 05 дугаар сары 20-ны өдөр 4.500.000 төгрөгт бодож авсан бөгөөд түүнд урьдчилгаа 500.000 төгрөг өгсөн, харин үлдэгдэл мөнгийн ажлын 5 хоногт 100.000 төгрөг бодож 10 сард төлж дуусгах ёстой байсан, Төлбөрийн гүйцэд барагдуулаагүй байсан. Уг автомашин нь Ариунжаргалын эзэмшлийн машины юм. Миний хувьд бэртэж гэмтсэн зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 дугаар хуудас/

 

Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн №9174 тоот дүгнэлт:

-Пүрэвдаваагийн бие хүзүүний С5 нугаламын үений сэртэн, С6-р нугаламын мултрал, дискний зардал, нугамны дарагдал, зулайн хуйхны шарх гэмтэл тогтоогдлоо.

-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр авто ослын улмаас үүсгэгдэнэ.

-Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.5-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

-Цаашид ерөнхий хөдөлмөрийн тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 41 дүгээр хуудас/,

 

Төв аймгийн Цагдаагийн  газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахмад Б.Даваадоржийн гаргасан №00000068 дугаартай дүгнэлт:

-56-42 УБД улсын дугаартай Тоёотавитз маркийн тээврийн хэрэгслийн жолооч Б.Пүрэвбаасан нь замын хөдөлгөөнд оролцож яваад Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.3б-д заасан хамгаалах бүсээр тоногдлогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх, мөн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт зааснаар жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна, мөн 9.2-т заасан жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчсөн байна.

-Тухайн тээврийн хэрэгсэл нь хэдэн км/цагийн хурдтай явж байсныг тогтоох боломжгүй юм.

-Зам тээврийн осол нь 56-42 УБД улсын дугаартай Т.Витз маркийн тээврийн хэрэгслийн жолооч Б.Пүрэвбаасан нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.3б, 9 дүгээр бүлгийн 9.2-д заасан заалтуудыг зөрчсөнөөс зам тээврийн осол гарах шалтгаан болсон байна.

-Хавтаст хэрэгт авагдсан материал болон фото зургаас осол болоход замын болон, бусад нөхцөл байдал нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 62 дугаар хуудас/

 

Шүүх шилжилгээний үндэсний хүрээлэнгийн гурван шинжээчийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн №1030 тоот дүгнэлт:

-Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн №9174 тоот дүгнэл үндэслэлтэй байна.

Б.Пүрэвбаасангийн биед хүзүүний С5-р нугалмын үений сэртэн, С6-р нугалмын мултрал, дискний зардал, нугас дарагдал, хуйхны шарх гэмтэл тогтоогдлоо.

-Хүзүүний С6 нугалам мултарч, нугалам хоорондын жийргэвч мөгөөрс задарсны улмаас нугас дарагдсан тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарч байна.

-Дээрх нь гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр авто ослын улмаас үүсгэгдэнэ.

-Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.5 дахь хэсэгт зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

-Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тонтонги алдалтанд нөлөөлөхгүй.

-Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх тухай цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна...гэх дүгнэлт /хх-ийн 64-65 дугаар хуудас/,

 

БУСАД БАРИМТ СЭЛТ:

-Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл,

-Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг,

-Осол хэргийн газар дээр баримтжуулж авсан гэрэл зургийн үзүүлэлт,

-шүүгдэгч Б.Пүрэвбаасангийн ял шийтгэлийн хуудсыг шалгахад "ял шийтгэлгүй " гэх лавлагаа /хх-77/,

   -шүүгдэгч Б.Пүрэвбаасанг 2016 оны 07 дугаар сарын 20-ний өдөр сэжигтнээр /хх-73/, 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдөр яллагдагчаар /хх-75/ байцаасан тэмдэглэл  зэрэг нотлох баримтуудыг яллах болон өмгөөлөх талууд сонгох замаар шинжлэн судлав.

 

   Хэрэгт цугларсан дээрх нотлох баримтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б.Пүрэвбаасан нь 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Төв аймгийн Баянчандмань сумын нутаг 60-ийн даваа гэх газар орших хатуу хучилттай замд 56-42 УБД улсын дугаартай ТоёотаВитз маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.3б-д заасан хамгаалах бүсээр тоногдлогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх, мөн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт зааснаар жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна, мөн 9.2-т заасан жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж онхолдож улмаар иргэн Б.Пүрэвдаваагийн бие махбодид хүнд гэмтэл, иргэн Б.Ариунжаргал 3.011.000 төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: хохирогч Б.Пүрэвбаасангийн: “..Пүрэвбаасан Төв аймгийн Баянчандмань сумын нутаг 60-ын даваа гэх газрын асфальтан замаар явж байхад зам дээр олон тооны хагархай таарахаар нь тойрох гэж бага зэрэг дараад тормоз гишгэтэл машин эсрэг урсгал руу эргээд замын хажуу тал руу онхолдсон юм. Тэгээд юу болсныг мэдэхгүй байна, машинаасаа гарч ирээд гишгэтэл хөл дайваад гишгэж болохгүй байсан...” гэх мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч, хариуцагч Б.Ариунжаргалын: “...Оюунчулуун надад сар бүр 400.000 төгрөг төлдөг бид хоёрын гэрээ 10 сарын дараа дуусах байсан юм. Би худалдаж авснаасаа хойш уг автомашины мотор, хроп, 4 дугуйг шинээр сольсон. Тухайн Оюунчулуун гэх залуу надад сар бүрийн төлбөрөө хийж яваа. Мөн тухайн осол гаргасан залуугаар Оюунчулуун шинэ автомашины авахуулсан гэж байсан....” гэх мэдүүлэг, гэрч Б.Оюунчулууны: “...Аглаг бүтээлийн хийдийн орчимд явж байгаад Пүрэвбаасанд жолоогоо шилжүүлсэн юм. ТоёотаВитз маркийн 56-42 УБД улсын дугаартай тээврийн хэрэгслийг Пүрэвбаасан жолоодож яваад Төв аймгийн Баянчандмань сумын 60-ийн даваа уруудах замд машин тормозлоод хазайх үед би сэрсэн юм. Тухайн үед би зүүрмэглэж явсан, осол болох үед Пүрэвбаасан нүх тойрч явж байгаад жолооны хүрдээ зөв тал руугаа дарсан чигтээ замаас гараад онхолдсон, тэгээд удалгүй цагдаа ирсэн....” гэх мэдүүлэг, шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн 9174 тоот дүгнэлт, Төв аймгийн Цагдаагийн  газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахмад Б.Даваадоржийн гаргасан №00000068 дугаартай дүгнэлт,  Шүүх шилжилгээний үндэсний хүрээлэнгийн гурван шинжээчийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн №1030 тоот дүгнэлт болон мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хэргээ хүлээн мэдүүлж шүүгдэгч Б.Пүрэвбаасангийн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Пүрэвбаасанг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь зааснаар гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Б.Пүрэвбаасанд ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, хохирогч Б.Пүрэвдаваа, иргэний нэхэмжлэгч, хариуцагч Б.Ариунжаргал нар нь гомдол санал гаргаагүй байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.        

 

Хохирлын талаар:

Хохирогч Б.Пүрэвдаваа, иргэний нэхэмжлэгч, хариуцагч Б.Ариунжаргал нар нь шүүгдэгч Б.Пүрэвбаасангаас нэхэмжилсэн зүйлгүй, хохирол гомдолгүй гэсэн тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх гэм хорын асуудал байхгүй байна.

  

         Битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтын талаар:

         Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Пүрэвбаасан нь цагдан хоригдсон хоноггүй, Б.Пүрэвбаасангийн 1072040 дугаартай жолоочийн үнэмлэх хураагдаж ирснийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлэх, АЯ01061826 тоот тээврийн хэрэгслийн гэрчилгээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хууль ёсны эзэмшигчид буцаан олгох, мөрдөн байцаагчийн 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Б.Пүрэвсүрэнгийн эзэмшлийн1 ширхэг хөргөгчийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

 

Монгол улсын эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 285, 286, 290, 294, 295, 296, 297.1.1-1.4, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Шарнууд овогт Баттөрийн Пүрэвбаасанг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын хууль тогтоомж зөрчсөний 1 /нэг/ хүний биед хүнд, бусдын эд хөрөнгөд бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Пүрэвбаасаны тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг / жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хасч,1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Б.Пүрэвбаасанд оногдуулсан 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар ялтан Б.Пүрэвбаасанд оногдуулсан 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар ялтан Б.Пүрэвбаасанд хяналт тавьж ажиллахыг Улаанбаатар хот Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст даалгасугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.5 дах хэсэгт зааснаар Б.Пүрэвбаасан нь  тэнсэнгийн хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар Б.Пүрэвбаасаны тээврийн хэрэгсэл жолоодох 1 /нэг/ жил 6 /зургаа/ сараар хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолохыг мэдэгдсүгэй. 

8. Энэ хэрэгт иргэний бичиг баримтаар хураагдан ирсэн Б.Пүрэвбаасангийн 1072040 дугаартай жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлэхийг шүүгчийн туслах Ш.Амарбаярт даалгасугай.

            9. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар мөрдөн байцаагчийн 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор Б.Пүрэвбаасангийн эзэмшлийн 1 ширхэг хөргөгчийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосугай.

            10. Ялтан Б.Пүрэвбаасан энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус дурдсугай.

11. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд­ давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

12. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Ю.ЭНХМАА