Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 2020/ШЦТ/1707

 

1

 

 

 

 

 

 

 

 

 

 

2020            09              23                                                   2020/ШЦТ/1707

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Санаасайхан, улсын яллагч Б.Уранцэцэг,

шүүгдэгч Т.С.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Хатигин овогт Тунгалагийн С.Ад яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 200 600 000 2338 дугаартай хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, Дорноговь аймгийн Сайншанд хотод 1992 оны 05 дугаар сарын 16-ны өдөр төрсөн, 28 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Хэрэг үйлдэх үедээ “Сонор” ХХК-д хамгаалагч ажилтай байсан, ам бүл 2, эхийн хамт Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Холбоо толгой 43-р гудамжны 997 тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, Хатигин овогт Тунгалагийн С.А, /РД:

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Т.С.А нь 2020 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Отгонбямбатай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүр хэсэгт аягаар цохиж, биед нь дух, баруун зовхи, хацар, шанаанд шарх, баруун зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруулын салстад язрал бүхий гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.С.А мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагаанд хэргийнхээ талаар ярьсан тул дахин ярих зүйл байхгүй хохиролд 1.580.000 төгрөг өгсөн гэв.

 

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

2

 

  • Зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Отгонбямбын өгсөн: ...2020 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Улиастайд гэр нь байдаг Номингийн гэрт Номин, Отгонбат, С.А бид нар 3 шил архи хувааж уугаад би эхлээд согтсон. Тэгтэл С.А гэрийн үүдэнд юм ярьж зогсож байгаад миний нүүрэнд шилэн аягаар 3-4 удаа цохисон. Тэгээд гэрийн эзэн Номин цагдаа дуудтал С.А зугтаагаад явсан... Надад эмчилгээ хийлгэсэн баримт байхгүй. Эм тариа худалдан авсан баримт байсан боловч хаягдчихсан байна... Би С.А буюу Бумбаатай тохиролцож 1.500.000 төгрөг бэлнээр хүлээн авсан. Надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. С.А бид хоёр эвлэрсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 10-15 дугаар тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар Т.Бямбадагвын өгсөн : ... Шинжээчийн №9429 дугаартай дүгнэлт дээр бичигдсэн Б.Отгонбямбын биед учирсан гэмтлүүдийг би учруулсан нь үнэн. Тухайн үед Б.Отгонбямба бид хоёроос өөр хоорондоо маргалдаж зодолдсон хүн байхгүй. Одоо Б.Отгонбямба бид хоёр эвлэрсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 31-32-р тал/

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 9429 дугаартай шинжээчийн:

 

  1. Б.Отгонбямбын биед дух, баруун зовхи, хацар шанаанд шарх, баруун зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруулын салстад язрал гэмтэл тогтоогдлоо.

 

  1. Дээрх шарх гэмтлүүд нь ир, ирмэг бүхий зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, зовхины цус хуралт, уруулын салстын язрал гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугцаанд үүссэн байх боломжтой.

 

    1. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

 

    1. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад тогтонгид нөлөөлөхгүй. Шинжээч эмч О.Болороо гэх дүгнэлт /хх-ийн 22-23 дугаар тал/,

 

  • Шүүгдэгч Т.Бям.бадагвын эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, /хх-ийн 35, 36, 37 дугаар тал/ зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Т.С.А нь 2020 оны 08 дугаар

 

сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн

 

3

 

Б.Отгонбямбатай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүр хэсэгт аягаар цохиж, биед нь дух, баруун зовхи, хацар, шанаанд шарх, баруун зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруулын салстад язрал бүхий гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг найман жилээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхгүй гэж заасан байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр хуульчилжээ.

 

Шүүгдэгч Т.Бямбадагвын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Т.С.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокуророос сонсгосон эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар болон түүнээс үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан, гэмт хэргийн улмаас хохирогч Б.Отгонбямбад учирсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг хуульд заасан шаардлагыг хангасан байх тул Т.С.Ад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

  • .С.А нь 2020 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Отгонбямбатай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүр хэсэгт аягаар цохиж, биед нь дух, баруун зовхи, хацар, шанаанд шарх, баруун зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруулын салстад язрал бүхий гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан

 

гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Отгонбямбын мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 9429 дугаартай дүгнэлт зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Т.Бямбадагвыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Т.С.А нь гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.

 

Хохирогч Б.Отгонбямбад гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй, хэргийн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх талаарх хүсэлтэй бичгээр ирүүлсэн зэргийг харгалзан шүүгдэгч Бямбадавгийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. /хх-н 51-тал/

 

4

 

Хохирогч Б.Отгонбямба нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлын баримтыг хавтаст хэрэгт ирүүлээгүй байх тул шүүгдэгч Т.Бямбадагвыг баримтаар бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүгдэгч Т.С.Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Т.С.А нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

 

Шүүгдэгч Т.С.А нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй талаарх хүсэлтээ бичгээр ирүүлсэн зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Хатигин овогт Тунгалагийн Бямбадагвыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Тунгалагийн Бямбадагвыг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Т.С.А нь 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг хуулийн хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Т.С.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад баримтаар төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны
 

5

 

шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Т.С.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ          Ч.АЛТАНЦЭЦЭГ