| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нацагдоржийн Ариунжаргал |
| Хэргийн индекс | 179/2017/0067/ |
| Дугаар | 2017/ШЦТ/67 |
| Огноо | 2017-03-18 |
| Зүйл хэсэг | 099.1., |
| Улсын яллагч | Г.Ганхөлөг |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 2017/ШЦТ/67
| МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС |
| Хөвсгөл аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар: Нарийн бичгийн дарга П.Ундрах, Улсын яллагч Г.Ганхөлөг, Шүүгдэгч *******************нарыг оролцуулан аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллагдагчаар татсан тогтоол баталж ирүүлсэн Даваажаргалын Мөнхбаярт холбогдох эрүүгийн 201722000096 дугаартай хэргийг 2017 оны 2 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Шүүгдэгч *******************нь 2017 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр Хөвгөл аймгийн Төмөрбулаг сумын төвд иргэн *******************зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ. Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ НЬ: Шүүгдэгч *******************нь 2017 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр Хөвгөл аймгийн Төмөрбулаг сумын төвд иргэн *******************зодож бие махбодид нь нүүрний зөөлөн эдийн няцрал, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, алимны салст, зовхинд цус хуралт, дух, зовхи, хацар хамарт зулгаралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь: Шүүгдэгч *******************хэрэг бүртгэлтийн болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: .„2017 оны 1 дүгээр сарын 17-ны орой 24 цагийн орчим би ангийнхаа хоёр найзтайгаа архи уугаад гэр гэрлүүгээ салах гээд явж байхад "Далай ээж" дэлгүүрийн орчим ******************* ахтай тааралдсан. ******************* ах тухайн үед согтуу байсан. Би ******************* ахаас та манай цагаан морийг авсан гэж өөрөө хэлээ биз дээ одоо морио төлж өгөөч гэхэд би тэгж хэлээгүй гэхээр нь миний уур хүрээд гараараа нүүр рүү нь нэг удаа цохиод газар унасан. Тэгэхээр нь бие рүү нь 5-6 удаа өшиглөж аваад явсан юм. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэх мэдүүлэг /хх-ийн 18-19-р хуудас/, Хохирогч Ц.*******************ын хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлсэн: 2017 оны 1 дүгээр сарын 24-ний орой 18 цагийн орчим би найз нартайгаа архи ууж байгаад салаад Нарлаг дэлгүүр лүү орох гэж байхад дэлгүүрийн үүдэнд *******************гэх залуу согтуу танихгүй залуутай зогсож байхаар нь юу байна гээд дэлгүүр рүү ороход юугаар юу сурав гэхээр нь би юу ч хэлэлгүй орсон. Тэгээд тамхи худалдаж аваад гарч ирээд явахад араас өшиглөж тийрээд унагаагаад газар унасан хойно толгой руу олон удаа өшиглөсөн цээж нуруу болон зүүн талын хавирга руу олон удаа өшиглөж зодож байхад Дондог хүрч ирээд салгасан гэх мэдүүлэг /хх-ийн 8 дугаар хуудас/, Гэрч *******************хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: ... мөн 2017 оны 1 дүгээр сарын 24-ний шөнийн 02 цагийн үед намайг гэртээ унтаж байхад эмнэлэгээс сувилагч Бадам эгч утасдаад танай нөхөр хүнд зодуулаад эмнэлэгт ирсэн байна ирж ав гэж хэлсэн. Би охин халуураад гарч чадахгүй байхад манай нөхөр өөрөө ороод ирсэн. Согтуу хоёр нүд нь хавдаж тагларсан, хамар нь шалбарч цус гарсан дээлний энгэр нь урагдаж цус болчихсон орж ирсэн. Даваа гуйан хүү Мөнхбаярт зодуулсан гэж надад хэлсэн гэх мэдүүлэг /хх-ийн 10-р хуудас/, Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 107 тоот шинжээчийн дүгнэлтэнд: Ц.*******************ын биед гэмтэл тогтоогдлоо. Ц.*******************ын биед нүүрний зөөлөн эдийн няцрал, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, алимны салст, зовхинд цус хуралт, дух, зовхи, хацар, хамарт зулгаралт бүхий гэмтэл учирсан байна. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй болно. /хавтаст хэргийн 12 дугаар хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан арга хэрэгслийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүгдэгч Д.Мөнхбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч *******************нь хохирогч Ц.*******************тай 2017 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн эвлэрлийн гэрээгээр эвлэрч цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй болно гэх ба улсын яллагч шүүгдэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргаж байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар шүүгдэгч нь эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн гэсэн заалт байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй байна. Шүүгдэгч *******************нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 25-р хуудас/-аар тогтоогдож байна. Эрүүгийн 201722000096 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бичиг баримт, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурьдаж байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290, 294-298, 418 дугаар зүйлийн 418.2, 418.5 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
|
|
| ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ |
| Н.АРИУНЖАРГАЛ |