Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 2022/ШЦТ/148

 

 

 

 

 

 

                                     2022/ШЦТ/148

 

 

 

 

                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Р.Алтанцэцэг даргалж

Улсын яллагч: Э.Оргилбат

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Э.Мөнх-Эрдэнэ

Шүүгдэгч: Ш.О

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Оюунгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Шын От холбогдох 2212000000107 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ний өдөр А аймгийн Э суманд төрсөн, 36 настай, эмэгтэй, дээд боловсролтой, номын санч мэргэжилтэй, “Х” худалдааны төвд маникюр ажилтай, ам бүл 3, 2 хүүхдийн хамт А аймгийн Э сумын .. дугаар багийн .. тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Б овогт Шын О /РД: ../

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн талаар:

 

Шүүгдэгч Ш.О нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 2022 оны 02 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө А аймгийн Э сумын .. дугаар багийн Нийн дугаар байрны 31 тоотод хохирогч Э.Хыг хаалга чанга нүдсэн гэх шалтгаанаар хамар тус газарт нь гар утсаар цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

 Шүүх хуралдаанд шүүгдэгч Ш.О мэдүүлэхдээ: Тэр өдөр би 9 цаг орчмын үед Лхамсүрэнгийнд орсон. Тэднийх манайхтай нэг орцонд амьдардаг, надтай хамт ажилладаг манай найз байгаа юм. Тэр үед тэднийд Х ирсэн байсан. Тэгээд би найз нь ирсэн юм чинь гээд хоол унд хийгээд манайд орж ирж хоол идээд бид гурав нэг савтай архийг уугаад цаг нилээн орой болтол юм яриад суусан. Цаг 10 өнгөрсөн нилээн орой болсон байсан. Тэгээд манай нэг найз пиво авчраад уучихаад цаг нилээн орой болсон байхаар нь маргааш ажилтай амарцгаая гэхэд энэ хоёр нилээн архи уусан байсан болохоор урдаас хэг, ёг хийгээд муудалцах гээд байсан. Тэгээд би за явж амарцгаая гэхэд тэр хоёр гарсан бөгөөд би энэ хоёрыг гарсны дараа би жижиг өрөөндөө ороод ыорондоо орсон байсан чинь хаалга аймар чанга нүдээд байхаар нь хажуу айл юм болов уу гэсэн чинь манай хаалгыг нүдээд байхаар нь би очиж хаалгаа онгойлгоод ямар чанга нүддэг юм, айл амьтан амарч байгаа шүү дээ гэхэд яг хэнийг нь мэдэхгүй байна, нэг нь намайг шанаа руу цохисон. Тэр үед Х цохисон байх. Бид нар гурвуулаа байсан учраас Х бид хоёрыг муудалцахад Лдундуур орж салгасан. Тэгээд би уурлаад утсаа аваад шидэхэд Хын хамар руу цохисон. Лэнэ үед уурлаад намайг 3 удаа өшиглөсөн. Мөн хоёулаа нийлээд намайг зодсон гэв.

 

 Шүүх хуралдаанд хохирогч Э.Х мэдүүлэхдээ: 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотоос хүүгээ сургуулийг нь шилжүүлж авчрах гээд ирсэн бөгөөд ирээд найзындаа байж байтал 02 дугаар сарын 15-ны өдрийн орой О манай найз, бид хоёрыг орж ирж хоол ид гэсэн. Тухайн үед 10 цаг болж байсан, 10 өнгөрөөгөөд Огийнд ороод уусан. Мөн бууз жигнэж өгөөд түүнийгээ идчихээд дахиад нэг шил савтай архи уусан. Удалгүй Огийн найз гэх залуу ирсэн бөгөөд ирэхдээ пиво авчирсан. Тэгээд ууж дуусаад нөгөө ирсэн найз нь тасраад унасан. О манай найз бид хоёрыг хөөсөн. Би бодохдоо нөгөө залуутайгаа л хамт байхыг хүссэн байх гэж бодсон. Бид хоёр гарахдаа их дурамчхан байсан. Түүнээс янз бүрээр хэлж доромжилсон зүйл байхгүй. Бид 2 гараад явахдаа манай найз утсаа орхисон байсан бөгөөд утсаа орхисноо санаад буцаж очоод хаалгыг нь нүдсэн. Тухайн үед халамцуу байсан болохоор хаалгыг нь чанга нүдсэн байж магадгүй. Тэгээд О хаалгаа онгойлгож өгөөд 4-5 алхаад утсаа шидсэн. Би огт Ог цохиж авсан зүйл байхгүй. Ийм боломж ч байгаагүй. Миний хамраас цус гараад байсан болохоор манай найз хүүхэн очиж Ог цохисон, мөн үстсэн. Тэгээд удаагүй цагдаа нар ирсэн. Бид 2 нийлж зодсон зүйл байхгүй. Мөн нөгөө залуу нь бид гурвыг салгасан зүйл байхгүй. 2 цагдаа ирээд аваад явсан. Би одоо маш их гомдолтой байгаа. Хүнийг ийм болгочихоод нэг ч удаа уучлалт гуйгаагүй. Мөн эхний шинжээчийн дүгнэлтээр гэмтэлгүй гээд гарсан байсан. Би 02 дугаар сарын 21-ний өдөр Улсын 1 дүгээр эмнэлэг дээр очиж хамрын гэмтлээ гаргуулсан бөгөөд гаргуулаад явж байх үедээ энэ хүнтэй тохиролцъё гэж найзаараа дамжуулан хэлсэн. Тэгтэл намайг худлаа ярьж байгаа юм шиг бичлэг хийгээд явуул даа гэж хэлсэн байсан. Манай ээж ч мөн миний чихээстэй зургийг Огийн цахим хаяг руу явуулсан байсан. Би үнэхээр гомдолтой байна. Хамар янзлуулахад 7.644.000 төгрөг шаарддаг гэсэн. Үүнийг  нэхэмжилж байна. Би өөрөө янзлуулах боломжгүй байгаа учраас хохирлоо барагдуулах хүсэлттэй байна гэв.

 

 Мөрдөн байцаалтын шатанд 2212000000107 дугаартай эрүүгийн хэргээс

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Э.Хын мэдүүлсэн: ...Би 2022 оны 02 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Оийнд найз Л, танихгүй нэг залуугийн хамтаар дөрвүүлээ архи пиво ууж байгаад 05 цагийн үед О гэрээсээ хөөгөөд байхаар нь Лгийн хамтаар гэрээс гарсан. Тэгээд 4 давхраас буух замдаа Лутсаа мартсан байна гэж хэлэхээр нь буцаад Оийнд ирэхэд хаалгаа тайлж өгөхгүй байсан бөгөөд удалгүй хаалгаа О онгойлгож өгөөд цааш хэд алхсанаа эргэж хараад өөрийнхөө гар утсыг над руу шидэж миний хамар хэсэгт цохисон. Тэгсэн чинь миний хамраас их цус гарсан. Би шинжээчийн дүгнэлттэй танилцлаа, санал, хүсэлт байхгүй. Би гомдолтой байна. Цаашид гарах эмчилгээний зардал, мөн гоо сайхны хагалгаанд орох зардлыг гаргуулж авмаар байна. Миний мэдэхээр хамрын гоо сайхны хагалгаа болон хамрын сорвийг арилгахад 3.500.000-5.000.000 төгрөгийн хооронд болох байх гэж бодож байна. Би Улаанбаатар хотод гоо сайхны салонд сарын 450.000 төгрөгийн түрээс төлж ажилладаг бөгөөд хамартаа гэмтэл авснаас хойш би ажлаа хийгээгүй, өдий хүрч байна. Би өдөрт доод тал нь 50.000 төгрөгийн орлоготой байдаг байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 72-73 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Э.Хын дахин мэдүүлсэн: ...Миний санахаар “Айфони маркийн 11-12 про макс” маркийн гар утас байсан. Тухайн үед Ш.О надад 500.000 төгрөг өгсөн. Тэрнээс хойш эмчилгээний мөнгө, төгрөг өгсөн зүйл байхгүй. Гэмтэл засах мэс заслын хагалгаанд бүтэн нойрсуулах тариатай ороход урьдчилсан байдлаар 3.668.332 төгрөг болно гэсэн. Гэхдээ энэ дүн нь 2022 оны 05 дугаар сард мэргэжлийн хяналтын шалгалт орж тухайн дүн өсөх талаар хэлсэн. Мөн хагалгаанд ороход бүрдүүлэх шинжилгээ 151.500 төгрөг болно гэсэн. Цаашид хагалгааны дараа гарах зардлыг урьдчилан хэлэх боломжгүй. Эмчийн хяналтанд сарын хугацаанд байж, нийт 3 сарын хугацаанд гам барьж эмчилгээ хийлгэнэ. Гам барих хугацаанд хүнд юм өргөж болохгүй, халуун ууртай хоол, унд хэрэглэж болохгүй, тоосжилт ихтэй газарт байж болохгүй гэсэн. Миний хувьд ажлаа огт хийх боломжгүй болоод байгаа. Учир нь миний ажил хүнд хумс хийх явцад дрилл ихээр ашигладаг тул тоосжилт болон хумснаас гарах тоосжилт их байдаг. Хагалгааны дараа арьсны сорвижилтыг мэсийн болон аппаратын тусламжтайгаар бүдгэрүүлэх эмчилгээг би “Перпек”т эмнэлгээр хийлгэхээр утсаар лавлаж асуухад 1.000.000-3.000.000 төгрөгийн хооронд үнэ ханштай талаар хэлж байсан. Би нийт хагалгааны зардал болон сорви арилгах хагалгаанд 7.000.000 төгрөг, мөн эмчилгээнд гарсан болон унааны зардалд 644.960 төгрөгийн нэмж нэхэмжилж байна. Одоогоор эмчилгээнд гарах зардал байгаа бөгөөд энэ нь цаашид хэдэн төгрөг болохыг мэдэхгүй байна. Цаашид гарах зардлаа ч гаргуулж авмаар байна. Мөн Улаанбаатар хотод салоны суудлын түрээсийг 6 сар хүртэл төлж хадгалахаар ярьж хэлсэн. Би суудлын түрээсийн гэрээ болон бусад эмчилгээнд гарах зардлын дүн нэмж гаргаж өгнө. Мөн хойш гам барих хугацаанд суудал хадгалахын тулд түрээс төлнө, мөн гам барих хугацаанд ганц бие энэ гэрийг авч явдаг хүн нь би учраас гэрт байх хугацаанд тог цахилгаан ,хоол, хүнс зэргийг хэн гаргах уу. Миний хувьд сэтгэлд санаа болон цаг заваа маш их алдаж байна. Би гомдолтой байна...гэх мэдүүлэг /хх-ийн 103-104 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Н.Лгийн мэдүүлсэн: ...Манай найз Х нь Улаанбаатар хотоос хувийн ажлаар ирсэн байсан юм. Тэгээд 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр ажлын газрын хүн болох О манайд юм асууж орж ирсэн. О бид 2 нэг байранд амьдардаг. Удалгүй О манайд ороод ир, хоол ид гэж дуудсан. Тэгээд Огийнд Хын хамт ороод хоол унд идэж савтай архи хувааж уусан. Бид 3 ойр зуурын юм ярьж байгаад архиа ууж дуусгаад О нэг эрэгтэй найзыгаа дуудаад 3 ширхэг пиво оруулж ирсэн. Тэгээд тэрийг нь бид дөрвүүлээ уугаад нилээн орой болсон чинь Огийн дуудсан эрэгтэй найз нь тасраад унтаад өгсөн. Шөнө Х, бид гэр рүүгээ амрах гээд орохдоо би гар утсаа мартаад гарчихсан байсан учир буцаад гэр рүү нь орохоор хаалгыг нь нүдсэн чинь онгойлгож өгөхгүй байхаар нь нилээн чанга удаан нүдсэн чинь хаалгаа онгойлгож өгсөн бөгөөд хаалгыг нь чанга нүдсэн чинь хаалга үүд хэмхэлчихлээ, хүмүүс амарч байгаа гээд маргаж, үл ойлголцох асуудал үүссэн. Тэгсэн чинь О өөрийнхөө утсыг авч Х руу шидсэн чинь Хын хамар хэсэгт онож, цус их гарсан. Тэгээд би Хыг өмөөрч Огийн үснээс татаж унагааж, толгой хавьцаа нь 1 удаа цохисон. Тэгээд цагдаа дуудсан. Оийг О гэж дууддаг. Хаалга үүд чанга нүдлээ л гэж уурлаад бид 2 руу гар утсаа авч шидсэн. Бидний хооронд ямар нэгэн таарамжгүй харилцаа байгаагүй. Х, О нар нь хоорондоо бие, биеэ сайн танихгүй. Ер нь бид нар согтуудуу байсан. Х нь Оийг зодоогүй...гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч А.Эын мэдүүлсэн: ...2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн орой манай найз О нь намайг манайд хүрээд ир гэж дуудаад 00 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багийн Нефтийн 27 дугаар байранд байх гэрт нь ороход О, Л, нэг танихгүй эмэгтэй гурвуулаа архи уугаад дуусч байсан. Тэгээд би Отой хамт гарч машинд байсан пиво оруулж ирээд дөрвүүлээ хамт уусан. Би нэг архи уудаггүй болохоор тухайн үед амархан тасраад унтаад өгсөн. Тэгсэн чинь шөнө цаг хараагүй орилоод шуугиан болоод сэрсэн чинь Х гэх эмэгтэйн хамраас нь цус гарчихсан, хэрүүл, маргаан болж байсан. Тэгсэн чинь цагдаа дуудсан байсан байна лээ. Удалгүй цагдаа нар ирээд тэр гурвыг авч яваад би гэр рүүгээ харьсан. О хаалга үүд чанга нүдлээ гээд гар утсаа авч шидсэн гэсэн. Тэгсэн чинь Хын хамрыг оносон гэсэн. ЛХыг өмөөрч Огийн үснээс зулгааж унагаад толгой хэсэгт нь цохисон гэж О надад хэлсэн. Би унтаж байсан болохоор юу болсон талаар сайн мэдэхгүй байна. Х, О нар нь хоорондоо хэр таарамжтай эсэх талаар би мэдэхгүй байна. Хоорондоо найзууд байх. Бүгдээрээ согтуу байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Т.Бгийн мэдүүлсэн: ...Миний мэдэхээр өмнө нь “Айфони 11” маркийн гар утас барьдаг байж байгаад саяхан Улаанбаатар хот орохдоо зараад “Айфони Х-5” маркийн гар утас худалдан авсан байсан. Би 2022 оны 03 дугаар сарын эхээр шиг санаж байна, яг өдрийг нь санахгүй байна, дараа нь надад хэлэхдээ гар утсаа зараад ийм утас авсан гэж үзүүлж байсан. Би Ш.Оийн ямар хэрэгт холбогдон шалгагдаж байгааг мэднэ. Найзууд нийлж архи ууж байгаад үл ялих зүйлээс болж маргалдаж гар утас шидэж нэгнийхээ биед гэмтэл учруулсан гэх хэрэгт шалгагдаж байгаа. Би Отой 2014 оноос хойш найзалж байна. Манай найз хүмүүстэй их нийтэч, илэн далангүй, хүнд тусархуу, сайхан сэтгэлтэй бүсгүй байгаа юм. Манай найз 2 хүүхдийн хамт амьдардаг. Ээж, аав нь Архангай аймагт амьдардаг. Эхээс тавуулаа бөгөөд айлын 4 дэх хүүхэд байгаа юм...гэх мэдүүлэг /хх-ийн 98-99 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Ш.Оийн мэдүүлсэн: ...Тогтоолтой холбоотой санал, хүсэлт байхгүй. Би зүйлчлэлийг хүлээн зөвшөөрнө. Миний үйлдэлтэй тохирч байна. Би 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр гэртээ байж байгаад Лгийн гэрт орж юм асуух гээд ороход Л, Х нар сууж байсан. Тэгээд би гэртээ орж ирээд Лг орж ирж хоол ид гэж утсаар хэлэхэд ЛХ нар манайд орж ирсэн. Тэгээд манай гэрт байсан 0.5 граммын “Эдэн” нэртэй архийг гурвуулаа хувааж уугаад байж байтал дахиад ууя гэж Х хэлсэн. Тэгэхээр нь би машинд байсан 2 ширхэг том пивийг оруулж ирээд Л, Х, Э нарын хамтаар уусан. Тэгээд 03 цагийн үед уух юмаа дуусаад амарцгаая гэхэд Л, Х 2 намайг хөөлөө гээд байсан. Тэр 2 манайхаас гарсан. Би гар, нүүрээ угаагаад унтлагын өрөөндөө орсон байхад гэрийн хаалга чанга нүдээд байсан бөгөөд сүүлдээ чанга өшиглөөд байхаар нь босоод хаалга онгойлгоод яасан чимээ их гаргадаг юм гэхэд миний зүүн шанаа хэсэгт гараараа нэг удаа Х цохисон. Лнамайг газар унагааж хөлийн шилбэний дээд хэсэгт 2 удаа өшиглөсөн. Мөн баруун талын бөөр хэсэгт 1 удаа өшиглөсөн. Намайг газар унасан байхад толгойн ар хэсэг рүү 2-3 удаа өшиглөсөн гэдгийг мэдэхгүй байна. Тэгсэн чинь миний үснээс татаад байхаар нь тавиулаад цааш өрөө рүү ороод гартаа байсан утас шидэгдэж уг утсанд Х оногдсон. Миний согтолт гайгүй байсан. Би архинаас уугаагүй бөгөөд пивоноос 3-4 аяга уусан. Х нилээн согтолттой байсан. Харин Лсогтолт гайгүй байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 82-84 хуу/

 

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 97 тоот шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1. Хын биед хамрын нуруунд зулгаралт, зүүн нүдний доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл. 4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар биеийн нийт гадаргуугийн 1%-д хүрэхгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 5. Цаашид гоо сайхан болон ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 27-28 хуу/

 

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 137 тоот шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1. Э.Хын биед хамрын хянга ясны баруун талын зөрүүгүй, зүүн хажуу ханын зөрүү багатай хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. 3. Дээрх гэмтэл тус бүр нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид гоо сайхан болон ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 5. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...гэх мэдүүлэг /хх-ийн 58-60 хуу/

 

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 52-53 хуу/

Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 54 хуу/

Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 92 хуу/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 76 хуу/

Хохиролтой холбоотой баримтууд /хх-ийн 106-111 хуу/

Шүүх хуралдаанд шинээр өгсөн “Хаан” банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга 1 хуудас зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2022 оны 02 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө А аймгийн Э сумын .дугаар багийн Нийн .. дугаар байрны 31 тоотод Э.Х нь бусдад хамар тус газартаа цохиулж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдсон үйл баримт, нөхцөл байдал болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Ш.О нь 2022 оны 02 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө А аймгийн Э сумын  дугаар багийн Нийн .. дугаар байрны 31 тоотод хохирогч Э.Хыг хаалга чанга нүдсэн гэх шалтгаанаар хамар тус газарт нь гар утсаар цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан:

 

хохирогч Э.Хын мэдүүлсэн “Би 2022 оны 02 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Оийнд найз Л, танихгүй нэг залуугийн хамтаар дөрвүүлээ архи пиво ууж байгаад 05 цагийн үед О гэрээсээ хөөгөөд байхаар нь Лгийн хамтаар гэрээс нь гарсан. Тэгээд 4 давхраас буух замдаа Лутсаа мартсан байна гэж хэлэхээр нь буцаад Оийнд ирэхэд хаалгаа тайлж өгөхгүй байсан бөгөөд удалгүй хаалгаа О онгойлгож өгөөд цааш хэд алхсанаа эргэж хараад өөрийнхөө гар утсыг над руу шидэж миний хамар хэсэгт цохисон чинь миний хамраас их цус гарсан” гэх мэдүүлэг /хх-ийн 72-73, 103-104/,

 

гэрч Н.Лгийн мэдүүлсэн “Шөнө Х, бид хоёр гэр рүүгээ амрах гээд орохдоо би гар утсаа мартаад гарчихсан байсан учир буцаад гэр рүү нь орохоор хаалгыг нь нүдсэн чинь онгойлгож өгөхгүй байхаар нь нилээн чанга, удаан нүдсэн чинь хаалгаа онгойлгож өгсөн бөгөөд хаалгыг нь чанга нүдсэн чинь хаалга үүд хэмхэлчихлээ, хүмүүс амарч байгаа гээд маргаж, үл ойлголцох асуудал үүссэн. Тэгсэн чинь О өөрийнхөө утсыг авч Х руу шидсэн чинь Хын хамар хэсэгт онож, цус их гарсан” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19/,  

 

гэрч А.Эын мэдүүлсэн “Тэгсэн чинь шөнө цаг хараагүй, орилоод шуугиан болоод сэрсэн чинь Х гэх эмэгтэйн хамраас нь цус гарчихсан, хэрүүл, маргаан болж байсан. О хаалга үүд чанга нүдлээ гээд гар утсаа авч шидсэн чинь Хын хамрыг оносон гэсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23/,  

 

гэрч Т.Бгийн мэдүүлсэн “Би Ш.Оийн ямар хэрэгт холбогдон шалгагдаж байгааг мэднэ. Найзууд нийлж архи ууж байгаад үл ялих зүйлээс болж маргалдаж гар утас шидэж нэгнийхээ биед гэмтэл учруулсан гэх хэрэгт шалгагдаж байгаа” гэх мэдүүлэг /хх-ийн 98-99/,

 

өөрийн гэм бурууг хүлээж мөрдөн байцаалтын шатанд Ш.Оийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 82-84/,

 

хохирогчийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 137 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 27-28/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Эдгээр үйл баримт болон нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа гэмт хэрэг мөн бөгөөд шийтгэх тогтоолын үндэслэл болж байгаа дээрх хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, бичгийн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж  шүүх дүгнэв

 

Дээрх гэмт хэрэгт шүүгдэгч Ш.О нь гэм буруутай байна.

 

Иймд шүүгдэгч Ш.Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар нь гэм буруугийн талаар маргахгүй байгаа болно.

 

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг ба шүүгдэгч Ш.О нь 2022 оны 02 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө А аймгийн Э сумын .. дугаар багийн Нтийн .. дугаар байрны 31 тоотод Э.Хыг хаалга чанга нүдсэн гэх шалтгаанаар хамар тус газарт нь гар утсаар цохисон байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шинжийг бүрэн хангаж байна.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Прокурорын ирүүлсэн яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой болно.

           Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

 

           Шүүгдэгч Ш.От эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.

 

           Шүүгдэгч Ш.Оийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хор уршгийн шинж чанар, түүний хувийн болон бага насны 2 хүүхдийг асарч, өрх толгойлон амьдарч байгаа байдал зэргийг харгалзаж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.От оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн  төлөхөөр тогтоож шийдвэрлэсэн болно.  

 

           Шүүгдэгч Ш.О нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол болон бусад асуудлын талаар:

 

Хохирогч Э.Х нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд Улаанбаатар хот руу явж эмчилгээ хийлгэсний зардал, Улаанбаатар хотоос Архангай аймгийн хооронд явсан тээврийн хөлс, хот дотор машин хөлсөлж явсан бензиний үнэ, нийт 644.960 төгрөг, цаашид гарах хагалгааны болон сорив арилгах эмчилгээний зардал 7.000.000 төгрөгийг нэхэмжилсэн ба мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Ш.О нь 500.000 төгрөгийг төлсөн, шүүхээс үлдэгдэл 144.960 төгрөгийг хохирогчид төлөх үндэслэлтэй гэж шийдвэрлэсний дагуу шүүх хуралдааны үед бүрэн шилжүүлж барагдуулсан болно.

 

Харин шүүхээс цаашид гарах эмчилгээний зардал 7.000.000 төгрөгийг энэ шийтгэх тогтоолоор гаргуулах үндэслэлгүй гэж үзэж, хохирогч Э.Хын нэхэмжлэлээс 7.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.  

 

           Шүүгдэгч Ш.О нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.    

     

           Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

             1. Шүүгдэгч Б овогт Шын Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Оийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.От оногдуулсан 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн  төлөхөөр тогтоосугай.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.О нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

            5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 2, 36.8 дугаар зүйлийн 1.7 дахь хэсэгт тус тус зааснаар хохирогч Э.Хын нэхэмжилсэн 7.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

            6. Шүүгдэгч Ш.О нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ш.Оийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.

 

            7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар нь шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

            8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ш.От авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Р.АЛТАНЦЭЦЭГ