| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2017/0456/Э |
| Дугаар | 389 |
| Огноо | 2017-07-26 |
| Зүйл хэсэг | 181.2.1, |
| Улсын яллагч | Б.Алтанцэцэг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 07 сарын 26 өдөр
Дугаар 389
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
улсын яллагч Б.Алтанцэцэг,
нарийн бичгийн дарга Ч.Лхагвасүрэн,
шүүгдэгч Ц.М,
шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн прокурорын газраас ирүүлсэн 201725011437 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1975 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хүний нөөцийн мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, нөхөр 3 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 24 дүгээр байрны 00 тоотод оршин суух бүртгэлтэй, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар хх0000000, хэрэг хариуцах чадвартай, Б овгийн Ц-ын М.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.М нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2017 оны 4 дүгээр сарын 11-ний шөнийн 04 цагийн үед Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Алтан цайз” караокены дотор иргэн Г.Ч-ийг үл ялих зүйлээр шалтаглан зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.М-гийн өгсөн….”2017 оны 4
дүгээр сарын 11-ний шөнө “Алтанцайз” караокед орсон. Тэгтэл үйлчлэгч “одоо манайх хаана” гэж хэлэхээр би “жоохон сууж байгаад гаръя” гэж хэлээд пиво захиалж авч уусан. Тухайн үед үйлчилгээний ажилчид нь пиво уугаад сууж байсан. Тэгээд удалгүй “хурдан гар” гэж хэлээд ширээн дээр байсан шар айргийг хураах гэхээр нь би “хүлээж бай, шар айргаа ууж дуусгаад гаръя” гэж хэлсэн. Тэгтэл намайг үйлчлэгч нь “хөгшин авгай жоохон хүүхэд дагуулчихаад” гэж хэл амаар доромжлоод байсан. Тэгэхээр нь би тэр үйлчлэгчтэй барьцалдаж аваад үснээсээ зулгаалцаж бие биеэ цохиход хамт явж байсан Ч.Баярсайхан салгасан…. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү”… гэв.
Мөн мөрдөн байцаалтад хохирогч Г.Ч-ийн мэдүүлэг /хх-17, 19-20/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-15/, гэрч Б.Нэргүйгийн өгсөн мэдүүлэг /хх-22/, гэрч М.Гүнжмаагийн өгсөн мэдүүлэг /хх-26/, гэрч Л.Тунгалагийн мэдүүлэг /хх-28/, шүүх эмнэлгийн шинжээчийн 4999 дугаартай дүгнэлт /хх-35/, шүүгдэгч Ц.М-гийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-48, 52/,
шүүгдэгчийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-61/, хохирол төлбөр барагдуулсан баримт /хх-71/, хохирогч гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн хүсэлт /хх-72/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Прокуророос шүүгдэгч Ц.М-д 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан хэсэгт хамаарч ял сонсгон, яллах дүгнэлт үйлдэгдэн шүүхэд ирсэн хэдий ч 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр батлагдаж, 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ...” гэж заасныг үндэслэн түүний үйлдсэн дээрх гэмт хэрэгт одоо мөрдөгдөж буй Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохирох зүйл хэсэгт нийцүүлэн зүйлчилж гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Шүүгдэгч Ц.М нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2017 оны 4 дүгээр сарын 11-ний шөнийн 04 цагийн үед Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Алтан цайз” караокены дотор иргэн Г.Ч-ийг үл ялих зүйлээр шалтаглан зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан болох нь:
Мөрдөн байцаалтад хохирогч Чулуунцэцэгийн өгсөн:…”Тухайн үед манайх хаах гээд үйлчлүүлж байсан эрэгтэй, эмэгтэй хоёр хүнийг “гараарай” гэхэд “жаахан сууж байгаад гарна” гээд байсан....Би “хааж байна гараарай” гэж шаардлага тавихад
эсэргүүцэж улмаар намайг зодсон. Энэ хоёр манайхаас 4 шил пиво авсан бөгөөд тооцоогоо ч хийгээгүй гарсан....Намайг ширээндээ сууж байхад эмэгтэй нь ирээд үсдэж
чирч газарт унагаад нуруу хэсэг рүү өшиглөсөн. Тэгээд гарах үедээ миний нүүр хэсгийг маажиж, намайг унагааж дээр гарч байгаад хүзүү, хөх хэсгийг маажиж гэмтээсэн. Мөн эрэгтэй нь гараараа миний нүүр шанаа хэсэгт нэг удаа гараараа цохиж унагаагаад нуруу хэсэг рүү нэг удаа өшиглөсөн....Миний нүүр хэсэгт олон тооны хумсны сорви
үүссэн...Манайхаар үйлчлүүлсэн эмэгтэй нь “янхан гичий банзал, караокены янхан” гэх зэргээр доромжилсон. /хх-17, 19-20/, гэх мэдүүлэг,
Миний бие Г.Ч 4 дүгээр сарын 11-ний өдөр бусдад зодуулсан гэх өргөдөл гаргасан. Уг асуудалд гомдол санал ямар нэгэн нэхэмжлэх санал байхгүй тул уг хэргийг хааж өгнө үү…/хх-72/ гэх мэдүүлэг,
Хохирол төлбөр барагдуулсан баримтад Ц.М би Г.Ч-т хохирол гомдлыг барагдуулж Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн 204 тоотод 500.000 төгрөг бэлнээр хүлээлгэж өгөв…/хх-71/,
Мөрдөн байцаалтад гэрч Нэргүйн өгсөн:....”2017 оны 4 дүгээр сарын 11-ний 4
цагийн үед “манайх хаах” гэж байтал үл таних эрэгтэй, эмэгтэй хоёр хүн ирээд “ганц ганц пиво уучихъя удахгүй гарна” гэсэн. Тэгэхээр нь би оруулчихсан. Тэгээд тэр хоёр ороод
манайх хаалгаа барьчихсан....Эрэгтэй нь 00-оос гарч ирээд ширээнд суухаар нь би очоод
“та хоёр одоо тооцоогоо хийгээд гараарай, манайх хаасан” гэтэл “ширээн дээр байсан хоёр шилтэй пиво авчихсан байна, хүний шавхруун дээр ажиллаад сурчихсан юмнууд пиво аваад ир” гээд уурлаад байсан. Тэр хоёр пиво ууж байхдаа хоорондоо хэрэлдээд байсан. Манайх хаасан учраас би ажлынхаа Г.Ч-тэй хамт нэг нэг шил пиво уугаад сууж байсан. Бид хоёрыг сууж байхад эмэгтэй нь ирээд Г.Ч-ийг татаж унагаагаад өшиглөөд байсан. Би салгах гэтэл над руу дайраад миний үснээс зулгаасан. Тэр үед эрэгтэй нь салгасан…./хх-22/ гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад гэрч О.Даваасамбуугийн өгсөн: ...”Тамхи авахаар буцаад гартал 2 дугаар давхарт караокены үүдэнд 3 эмэгтэй 1 эрэгтэй хоорондоо зодолдож зууралдсан байдалтай байсан. Тэгэхээр нь би “болиоч юу болоод байгаа юм бэ” гээд салгасан чинь салаад хоорондоо хэрэлдээд байсан... ./хх-23/ гэх мэдүүлэг,
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн №4999 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
-Сидиг эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хураан авсан тухай тогтоол /хх-
13/,
-Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-11-12/, -Хохирогчийн гэрэл зургийн үзүүлэлт /хх-15/,
-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 61/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдож тогтоогдсон гэж шүүх дүгнэв.
Прокуророос шүүгдэгч Ц.М-д 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан хэсэгт хамаарч ял сонсгон, яллах дүгнэлт үйлдэгдэн шүүхэд ирсэн хэдий ч 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр батлагдаж, 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ...” гэж заасныг үндэслэн түүний үйлдсэн дээрх гэмт хэрэгт одоо мөрдөгдөж буй Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохирох зүйл хэсэгт нийцүүлэн зүйлчилж гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулж шийдвэрлэх нь хууль зүйн үр дагаварын хувьд шүүгдэгчид илүү ашигтай болно.
Шүүгдэгч өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнэ нь “...Шүүгдэгч Ц.М-г 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлд зааснаар яллаж байгаан хувьд шинэчилсэн найруулсан Эрүүгийн хуулиар догшин авирласан гэх зүйл заалт байхгүй болсон. Шүүгдэгчийн гэмт үйлдэл нь гэм буруугийн шинжийг агуулаагүй учраас шүүгдэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох саналтай байна…Мөн шүүгдэгчийн холбогдсон үйлдэл, эс үйлдэхүй нь гэмт хэргийн шинжгүй, эсхүл шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй бол шүүх цагаатгах тогтоол гаргана заасны шийдэж өгнө үү” гэж тайлбар гарган мэтгэлцэж байх боловч шүүгдэгч Ц.М-гийн үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг бүрэн агуулсан байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.
Иймд шүүгдэгч Ц.М-г дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүхээс шүүгдэгч Ц.М-д ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, мөн хуулийн 1.2 дахь хэсэгт “…учруулсан хохирлыг төлсөн” гэж заасан зэргийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Энэ хэрэгт хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Хохирогч Г.Ч нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй байна.
Шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршигийн шинж чанар зэргийг харгалзан шүүгдэгч Ц.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгуулийн ял оногдуулах нь зүйтэй байна гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сидиг хэрэгт хадгалахаар шийдвэрлэв.
Битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.М нь цагдан хоригдсон хоноггүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.М-г 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ц.М-д оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногийн хорих ялаар сольж болохыг дурдсугай.
6. Энэ хэрэг битүүмжилсэн хөрөнгөгүй, Ц.М нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ
ШҮҮГЧ Э.ЧИНГИС