| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Загдаагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 185/2017/0518/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/440 |
| Огноо | 2017-12-01 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ш.НАСАНЖАРГАЛ |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 2017/ШЦТ/440
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,
нарийн бичгийн дарга Б.Билгүүн,
улсын яллагч Ш.Насанжаргал,
шүүгдэгч Э.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Асгатмянган овогт Эрдэнэбатын Э.Год холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1709003730163 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
....................
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Э.Г нь 2017 оны 07 сарын 17-ны орой Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Чингэлтэйн 14-192 тоотод, согтуугаар, хамтран амьдрагч Б.Сэлэнгийн толгой, баруун, зүүн гар, дал зэрэг газруудад модоор цохиж “зүүн бугалга.баруун дал, тохой, сарвуунд цус хуралт.баруун зулайн хуйх, зүүн бугалгад зөөлөн эдийн няцрал” гэмтэл учруулан бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Э.Г нь 2017 оны 07 сарын 17-ны орой Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Чингэлтэйн 14-192 тоотод, согтуугаар, хамтран амьдрагч Б.Сэлэнгийн толгой, баруун, зүүн гар, дал зэрэг газруудад модоор цохиж “зүүн бугалга.баруун дал, тохой, сарвуунд цус хуралт.баруун зулайн хуйх, зүүн бугалгад зөөлөн эдийн няцрал” гэмтэл учруулан бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүгдэгчид холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.
Шүүх шүүгдэгч Э.Год холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.
Шүүгдэгч Э.Г нь 2017 оны 07 сарын 17-ны орой Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Чингэлтэйн 14-192 тоотод, согтуугаар, хамтран амьдрагч Б.Сэлэнгийн толгой, баруун, зүүн гар, дал зэрэг газруудад модоор цохиж бие махбодид нь “…биед зүүн бугалга, баруун дал, тохой, сарвуунд цус хуралт, баруун зулайн хуйх, зүүн бугалгад зөөлөн эдийн няцрал…” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч Б.Сэлэнгээгийн “…2017 оны 07 сарын 17-ны орой намайг ажлаасаа тараад ирэхэд Э.Г гэртээ согтуу байсан. Намайг гэртээ ороход цаашаа хараад хэвтэж байснаа эргэж хараад “Янхан хүрээд ирсэн үү” гэсэн.Тэгэхээр нь би дуугай бай чамтай яримааргүй байна гэсэн. ... Тэгээд Э.Г гэрийн унины хугархай барьж гарч ирээд миний баруун тал руу хүчтэй цохисон.Тэгээд дараа нь ... Э.Г араас орж ирээд эхлээд дал руу цохисон, намайг орилоход модоороо толгой руу цохих гэхээр нь баруун гараараа хамгаалахад гар руу цохисон.Дараа нь дахиад цохих гэхээр нь би зүүн талын гараараа хамгаалсан. Тэгэхэд угсраад 2-3 удаа цохисон.Дараа нь толгой руу модоороо 2-3 удаа цохисон…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-24/,
Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний ¹9192 тоот актын “…Б.Сэлэнгээгийн биед биед зүүн бугалга, баруун дал, тохой, сарвуунд цус хуралт, баруун зулайн хуйх, зүүн бугалгад зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. …Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. …Гэмтэл шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн гэмтэлд хамаарна…” гэсэн дүгнэлт,
шүүгдэгч Э.Гын мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн “…2017 оны 7 сарын 17-ны өдөр би гэртээ ганцаараа 1 шил 0,33 литрийн Хараа архи уучхаад унтаж байсан.Орой 19 цагийн орчим хамтран амьдрагч Сэлэнгэ ажлаа тараад ирсэн. Тэгээд би Сэлэнгийг хоолоо хийчих гэсэн чинь би чамд хоол хийж өгч чадахгүй ээ гэсэн. Тэгээд л Сэлэнгэ бид 2-ын дунд хэрүүл эхэлсэн. ...Тэгээд унины хугархай барьж ороод Сэлэнгээгийн зүүн гар руу нь цохисон. Толгой, гарын сарвуу, зүүн гар руу нь цохисон байсан. Тэгээд би буцаж гараад амбаарт ороод байж байтал дахиад араас үглээд амбаарын хаалга өшиглөөд байхаар нь гарч ирээд нөгөө унины хугархай модоор дал руу нь нэг удаа цохисон. Тэгээд би дахиж ороо ч үгүй амбаартаа хэвтэж байсан чинь орой 23 цагийн үед цагдаа нар ирээд намайг аваад явсан …” гэсэн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бичгийн бусад нотлох баримтууд нотлогдон тогтоогдсон.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч Э.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн, хохирогчтой эвлэрсэí нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч Э.Г нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурорын яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч Э.Г зөвшөөрсөн нь хуульд нийцсэн байна.
Иймд шүүх шүүгдэгч Э.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгч Э.Гыг 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.
Õîõèðîã÷ Á.Ñýëýíãý íü ýì÷èëãýýíèé çàðäàëä 1.184.600 òºãðºã íýõýìæèëñýí áºãººä ¿¿íýýñ ø¿¿ãäýã÷ Ý.Ãàíáîëä íü 100.000 òºãðºãèéã íºõºí òºëñºí áàéíà.
Èéìä ø¿¿ãäýã÷ Ý.Ãàíáîëäîîñ 1.084.600 òºãðºãèéã ãàðãóóëæ õîõèðîã÷ Á.Ñýëýíãýä îëãîõ íü ç¿éòýé ãýæ ¿çýâ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Г нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Асгатмянган овогт Эрдэнэбатын Э.Гыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дóãààð зүйлийн 1-д зааснаар Э.Гыг 300 /гурван зуу / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Э.Г нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг тайлбарласугай.
4.Э.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Гоос 1.084.600 /нэг сая наян дөрвөн мянга зургаан зуу/ төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Сэлэнгэд олгосугай.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Э.Год авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БОЛДБААТАР