Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 2018/ШЦТ/167

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа,

Улсын яллагчаар хяналтын прокурор С.Энхням,

Шүүгдэгч М-ийн өмгөөлөгчөөр өмгөөлөгч Ж.Жаргалсайхан,

Шүүгдэгч М-гийн өмгөөлөгчөөр Ю.Нямсүрэн

Хохирогч Н.Оийн өмгөөлөгч Б.Дагийнамжил

Шүүгдэгч О.М, Шүүгдэгч М.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Энхнямаас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О-ийн М, М-ын М нарт холбогдох эрүүгийн ..... дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, О.М

Монгол Улсын иргэн, М.М

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Шүүгдэгч О.М нь 2016 оны 10 дугаар сард Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах хохирогч Н.Оийн гэрт байхдаа түүний алтан ээмгийг цүнхнээс нь авч хулгайлсны улмаас 483.550 төгрөгийн хохирол учруулсан, Давтан үйлдлээр 2016 оны 10 дугаар сард тус аймгийн Сайншанд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах хохирогч Н.Оийн “Бүрдэнэ булаг” дэлгүүрт нэвтэрч тамхи хулгайлсны улмаас 3.050.000 төгрөгийн хохирол учруулсан, 2017 оны 04 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө шүүгдэгч М.М-тэй урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, машин хэрэглэж тус аймгийн Сайншанд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах хохирогч Н.Оийн “Бүрдэнэ булаг” дэлгүүрт нэвтэрч тамхи хулгайлсны улмаас 11.680.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан. Шүүгдэгч М.М нь 2017 оны 04 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө яллагдагч О.М-тай урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, машин хэрэглэж тус аймгийн Сайншанд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах хохирогч Н.Оийн Бүрдэнэ булаг дэлгүүрт нэвтэрч тамхи хулгайлсны улмаас 11.680.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Н.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс 14-нд шилжих шөнө манай дэлгүүрт хулгай орсон... Манай дэлгүүрээс үдээш хойшхи буюу өдрийн 12 цагаас хойшхи орлого бэлэн 2 050 000 төгрөг, “Еssе сhаngе “ нэртэй тамхи 50 блок, “Мild Seven” нэртэй тамхи 50 блок, энгийн “Еssе” тамхи 50 блок, “LD club” нэртэй тамхи 50 блок, “West” нэртэй тамхи 50 блок, “Воhim” нэртэй тамхи 50 блок алдагдсан.Манай дэлгүүрт өмнө нь 1 удаа хулгай орж байсан...М гэх залууг сэжиглэж байна. Өмнө нь манай дэлгүүрийг янзалж байсан юм...Нарийн WINSTON тамхи 50 блок буюу 500 хайрцаг, 360 ширхэг өндөг байхгүй байна. WINSTON тамхи манай дэлгүүрт 1 хайрцаг нь 2500 төгрөгөөр зарагддаг юм. 1 ширхэг өндөг нь манай дэлгүүрт 400 төгрөгөөр зарагддаг нийт бол 360 ширхэг нь 144.000 төгрөг болно. Мөн манай 2016 оны 10 дугаар сард манай дэлгүүрээс 2 хайрцаг буюу 100 блок тамхи алга болсон. Тухайн үед энгийн “Еssе” 1 хайрцаг, “Еssе сhаngе “ 1 хайрцаг алдагдсан байсан... М цагдаад баригдахаар нь урьд алга болж байсан ээмэг,тамхи хоёроо цагдаагийн байгууллагад хэлж шалгуулсан ба М авсан нь тогтоогдсон...М 2017 оны 04 сарын 13-ны өдрөөс 14-нд шилжих шөнө хулгай хийгээд баригдсаныхаа дараа л М 2016 оны 10 дугаар сард ээмэг болон дэлгүүрээс хулгай хийсэн талаараа хэлсэн...гэсэн мэдүүлэг / хх- 35-39, 200-201 дүгээр хуудас /,

Гэрч М.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2017 оны 04 дүгээр сарын 13-аас 14-нд шилжих шөнө манай дэлгүүрт хулгай орсон. Өмнөх өдөр нь би эгч Оийн хамт байж байгаад шөнийн 00 цагт дэлгүүрээ хаагаад харьцгаасан юм. Манайх орсон орлого мөнгө хийдэг хайрцгандаа байлгадаг юм... 2017оны 4 сарын 13-ны өдрийн орлого бол 2 050 000 төгрөг орсныг бол тухайн орлого бичдэг тэмдэглэлийн дэвтэр дээр бичсэн байсан...” / хх-ийн 40-41, 202-203 дугаар хуудас/,

Гэрч Н.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 00 цагт би дэлгүүрээ хаасан... Манай дэлгүүрээс 2 050 000 төгрөг, “Мild Seven” нэртэй тамхи 1 хайрцаг, “change esse” 1 хайрцаг, энгийн “Еssе” тамхи 1 хайрцаг, “LD club” нэртэй тамхи 1 хайрцаг, “West” нэртэй тамхи 1 хайрцаг, “Воhim” нэртэй тамхи 1 хайрцаг, “саарал LD” тамхи 1 хайрцаг,алдагдсан уг бараануудын авсан баримтыг хэрэгт хавсаргасан...” гэсэн мэдүүлэг / хх-ийн 204 дүгээр хуудас/,

Гэрч Х.Агийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2017 оны 04 дүгээр сарын 20- ны өдөр 15 цагийн үед намайг лангуун дээрээ байхад 20 гаран насны шар царайтай, хар өнгийн савхин куртиктэй саравчтай малгайтай залуу ганцаараа орж ирээд тамхинууд үйлдвэрийн үнээр зарж байна гээд надаа тамхинуудынхаа үнийг хэлсэн....Саарал LD 12 блок, “Еssе сhаngе “ тамхи 13 блок, “Мild Seven” тамхи 6 блок, “ Улаан West” 5 блок, энгийн “Еssе” 5 блок нийтдээ 1 003 000 төгрөгийн тамхи авсан. Авахдаа 500.000 төгрөг бэлнээр 503.000 төгрөгийг ХААН банкны 5361128173 дугаарын дансаар шилжүүлсэн.../ / хх-ийн 50-51 дүгээр хуудас /,

Гэрч Д.Чын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 04 сарын 13-14 ны шилжих шөнө манай дэлгүүрт хулгай орсон юм. Тэгээд дараа нь манай охин О тооцоог нь гаргаж цагдаад өгсөн юм. Учир нь манай том охин О бараа татан авалтаа хийгээд дүү От хүлээлгэн өгдөг юм. Тэгээд О барааг хүлээн авч агуулахад хийдэг байсан болохоор тухайн хулгайд алдсан барааны тооцоог гаргасан юм... М гээд залуу манай дэлгүүрээс бэлэн 2 050 000 төгрөг хулгайлсан байхад өөрөө болохоор 1.480.000 төгрөг хулгайлсан гээд байсан. Ер нь бол манай дэлгүүр өдөртөө дунджаар 2 сая гаран төгрөг олдог... / 2-р хавтасны 8 дугаар хуудас /, Ашид – Билгүүн ХХК-ний 2017 оны 05 сарын 02-ны өдрийн 602 дугаарт шинжээчийн дүгнэлт /хх-ийн 57 дугаар хуудас /, Хөрөнгө-Эстимейт ХХК-ны 2017 оны 06 дугаар сарын 12-ны №105/01 шинжээчийн дүгнэлт / хх-ийн 59 дүгээр хуудас/,

Хөрөнгө-Эстимейт ХХК-ны 2017 оны 06 дугаар сарын 09-ний №101/01 шинжээчийн дүгнэлт / хх-ийн 61 дүгээр хуудас/, Ашид – Билгүүн ХХК-ний 2017оны 04 сарын 17-ны өдрийн 589 дугаарт шинжээчийн дүгнэлт /хх-ийн 64 дүгээр хуудас /, Хөрөнгө-Эстимейт ХХК-ны 2017 оны 06 дугаар сарын 13-ны №106/01 шинжээчийн дүгнэлт / хх-ийн 66 дугаар хуудас/, Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх 19-23 дугаар хуудас/, Эд зүйл хураан авсан болон хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 24-25 дугаар хуудас/, / 134 / зэрэг болно. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: Шүүгдэгч О.М нь 2016 оны 10 дугаар сард Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах хохирогч Н.Оийн гэрт байхдаа түүний алтан ээмгийг цүнхнээс нь хулгайлж 483.550 төгрөгийн хохирол учруулсан, давтан үйлдлээр 2016 оны 10 дугаар сард хохирогч Н.Оийн “Бүрдэнэ булаг” дэлгүүрт нэвтэрч тамхи хулгайлж 3.050.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч О.М, М.М нар нь 2017 оны 04 дүгээр сарын 13- наас 14-нд шилжих шөнө урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, машин механизм хэрэглэж хохирогч Н.Оийн “Бүрдэнэ булаг” дэлгүүрт нэвтэрч тамхи хулгайлж 11.680.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Н.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс 14-нд шилжих шөнө манай дэлгүүрт хулгай орсон... Манай дэлгүүрээс үдээш хойшхи буюу өдрийн 12 цагаас хойшхи орлого бэлэн 2 050 000 төгрөг, “Еssе сhаngе “ нэртэй тамхи 50 блок, “Мild Seven” нэртэй тамхи 50 блок, энгийн “Еssе” тамхи 50 блок, “LD club” нэртэй тамхи 50 блок, “West” нэртэй тамхи 50 блок, “Воhim” нэртэй тамхи 50 блок алдагдсан.Манай дэлгүүрт өмнө нь 1 удаа хулгай орж байсан.. М цагдаад баригдахаар нь урьд алга болж байсан ээмэг,тамхи хоёроо цагдаагийн байгууллагад хэлж шалгуулсан...”гэсэн мэдүүлэг, Гэрч М.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2017 оны 04 дүгээр сарын 13-аас 14-нд шилжих шөнө манай дэлгүүрт хулгай орсон. ...2017оны 4 сарын 13-ны өдрийн орлого бол 2 050 000 төгрөг орсныг бол тухайн орлого бичдэг тэмдэглэлийн дэвтэр дээр бичсэн байсан” гэсэн мэдүүлэг,

Гэрч Н.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 00 цагт би дэлгүүрээ хаасан... Манай дэлгүүрээс 2 050 000 төгрөг, “Мild Seven” нэртэй тамхи 1 хайрцаг, “change esse” 1 хайрцаг, энгийн “Еssе” тамхи 1 хайрцаг, “LD club” нэртэй тамхи 1 хайрцаг, “West” нэртэй тамхи 1 хайрцаг, “Воhim” нэртэй тамхи 1 хайрцаг, “саарал LD” тамхи 1 хайрцаг алдагдсан уг бараануудын авсан баримтыг хэрэгт хавсаргасан...” гэсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд, гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байна гэж үзлээ.

Иймд шүүгдэгч О.М-г давтан үйлдлээр, урьдчилан үгсэж тохиролцон бүлэглэж, машин механизм хэрэглэж, агуулах саванд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг, шүүгдэгч М.М-г урьдчилан үгсэж тохиролцон бүлэглэж, машин механизм хэрэглэж, агуулах саванд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, гэмт хэрэг үйлдэх үеийн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар: Шүүхээс шүүгдэгч О.М, М.М нарын үйлдлийг аймгийн прокурорын газраас гэмт хэрэг үйлдэгдэх үед үйлчилж байсан буюу шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дээрдүүлсэн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг тохирсон байна гэж үзлээ.

Шүүгдэгч О.М нь давтан үйлдлээр, урьдчилан үгсэж тохиролцон бүлэглэж, машин механизм хэрэглэж, агуулах саванд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг, шүүгдэгч М.М нь урьдчилан үгсэж тохиролцон бүлэглэж, машин механизм хэрэглэж, агуулах саванд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч О.М нь 11337950 төгрөгийг, шүүгдэгч М.М нь 4300000 төгрөгийг хохирогчид төлж барагдуулсан,одоо хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй болохоо шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ, хохирогчийн өмгөөлөгчөөс нэхэмжлэх зүйлгүй,хохирол бүрэн төлөгдсөн болохыг шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан саналдаа тайлбарласан тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй, учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн гэж үзлээ.

Шүүхээс шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, шүүгдэгч нарын хувийн байдал,гэм буруу, хохирол төлбөр төлөгдсөн зэргийг харгалзан үзээд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.М-г 2 жил 3 сар хорих, шүүгдэгч М.М-г 2 жил хорих ял оногдуулж шийдвэрлэв. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл буюу түүний үнэ,гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн зэвсэг,тээврийн хэрэгслийг...эд хөрөнгө хураах ялаас гадуур заавал хураана” гэж хуульчилсан бөгөөд гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнийг шүүгдэгч О.М-аас гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй гэж үзлээ. Хавтаст хэрэгт уг тээврийн хэрэгслийн үнийг үнэлүүлж тогтоогоогүй боловч Автомашин зээлээр худалдах,худалдан авах гэрээ /хх-ийн158/, гэрч Ц.Оий өгсөн /хх-ийн 153/ “... улсын дугаартай Сонота-6 маркийн автомашиныг 2016 оны өвөл 12 сарын үед эхнэр О бид 2 өөрийн хүү болох Мд 6000000 төгрөгөөр авч өгч байсан...Мг цагдан хоригдож байх үед...машиныг нь Ч.Мэх хүнд 4000000 төгрөгөөр зарсан юм. Уг хүн нь хотын хүн байсан. ...уг автомашин тухайн үед миний хүү Мгийн автомашин байсан...”гэсэн мэдүүлэг,шүүгдэгч О.М-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...намайг хоригдож байх үед уг автомашиныг аав Улаанбаатар хотын хүнд 4000000 төгрөгөөр зараад миний зээлсан мөнгийг төлсөн байсан...”гэсэн мэдүүлэг, Автотээврийн төвөөс ирүүлсэн лавлагаа зэргээр шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэглэсэн Сонота6 маркийн тээврийн хэрэгсэл нь 4000000 төгрөгөөр бусдад худалдагдаж уг мөнгийг шүүгдэгч О.М-ийн зээлсэн мөнгө,өмгөөлөгчийн хөлс төлөхөд зарцуулагдсан болох нь тогтоогдож байх тул гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэлийн үнэ 4000000 төгрөгийг шүүгдэгч О.Мгаас гаргуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч О.М-ийн 2017 оны 04 сарын 28-ны өдрөөс 2017 оны 06 сарын 27-ны өдөр хүртэл 60 хоног, 2018 оны 01 сарын 08-ны өдрөөс 2018 оны 08 сарын 29-нийг хүртэл 233 хоног нийт цагдан хоригдсон 293 хоногийг, шүүгдэгч М.М-ийн 2018 оны 11 сарын 07- ны өдрөөс цагдан хоригдсон 40 хоногийг тус тус эдлэх ялд нь оруулан тооцов. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.М-д цагдан хорих тассэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч О.М, М.М нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь;

1. Шүүгдэгч О.М-г давтан үйлдлээр, урьдчилан үгсэж тохиролцон бүлэглэж, машин механизм хэрэглэж, агуулах саванд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг, шүүгдэгч М.М-г урьдчилан үгсэж тохиролцон бүлэглэж, машин механизм хэрэглэж, агуулах саванд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг буюу 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.М-д эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 3 сар хорих, шүүгдэгч М.М-д эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.М, М.М нарт оногдуулсан хорих ялуудыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. 4. Эрүүгийн хуулийн ерөний ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.М-ийн цагдан хоригдсон 293 хоногийг, шүүгдэгч М.М-ийн цагдан хоригдсон 40 хоногийг эдлэх ялд нь тус тус оруулан тооцсугай.

5. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгэр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.М-аас 4000000 төгрөг гаргуулан улсын орлого болгосугай.

6. Шүүгдэгч О.М, М.М нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн,эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөж цагдан хорих, шүүгдэгч М.М-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АДЪЯАСҮРЭН