Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 2017/ШЦТ/229

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Ганболдын Чинбаатарыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар Г.Чинбаатарыг 10 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Чинбаатарт энэ тогтоолоор оногдуулсан 10 жил 6 сарын хорих ял дээр өмнөх тогтоолоор оногдуулсан ялын зарим болох 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 11 жил 6 сарын хугацаагаар тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Чинбаатарт оногдуулсан 11 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Чинбаатарын цагдан хоригдсон 115 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

6. Шүүгдэгч Г.Чинбаатар бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

7. Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтгүй, битүүмжпэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

 8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Г.Чинбаатарын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Н.БАЯРМАА

ШҮҮГЧИД                                       Ё.ЦОГТЗАНДАН

                                                        С.БАТЖАРГАЛ