Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 2017/ ШЦТ/561

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

×èíãýëòýé дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,

íарийн бичгийн дарга  Б.Билгүүн,

óлсын яллагч Ж.Энхжаргал,

øүүгдэгч Ж.Ц, ò¿¿íèé ºì㺺ëºã÷ Á.×èíáàò /¹0053/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Òýýâðèéí прокурорын газраас Ýð¿¿ãèéí õóóëèéí òóñãàé àíãèéí 27.10 äóãààð ç¿éëèéí 3, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар ÿëëàõ ä¿ãíýëò ¿éëäýæ èð¿¿ëñýн Хөхнүүд овогт Б.Цид õîëáîãäîõ ýð¿¿ãèéí 000000000 äóãààðòàé õýðãèéã 2017 îíû 11 äүгээð ñàðûí 06-íы өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, газар тариалангийн “........” ХХК-д туслах ажилтан ажилтай гэх, ам бүл 3, аав, эгчийн хамт, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Хөхнүүд овогт Б.Ц

 

Холбогдсон хэргийн талаар: Ø¿¿ãäýã÷ Б.Ц нь Ýð¿¿ãèéí õóóëèéí òóñãàé àíãèéí 27.10 äóãààð ç¿éëèéí 3, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасàн гэмт хэрэгт холбогдæýý.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Ø¿¿ãäýã÷ Б.Ц нь 2017 оны 5 дугаар сарын 12-ны шөнө 22 цаг 30 минутын үед Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг, Улаанбаатар цахилгаан түгээх шугам сүлжээний Зуслангийн хэрэглэгчдэд үйлчлэх төвийн зүүн замд Б.Аажавын эзэмшлийн Тоёота Приус-20 маркийн 00-00 УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5. "Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино", 9.1. "Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна", 9.2. "Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасч, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэсэн заалтуудыг зөрчсөнөөс унадаг дугуйтай зорчигч С.Лг мөргөж амь насыг нь хохироосон, мөн дээрхи хэргийг үйлдээд хэргийн газрыг зориуд орхин зугтаасан тус тус гэмт хэрэг ¿éëäñýí ãýì áóðóóòàé áîëîõ íü:

 

Шүүгдэгчèéí ø¿¿õèéí õýëýëö¿¿ëýãт өгсөн: 2017 оны 5 дугаар сарын 12-ны орой 22 цаг 30 минутын үед Д гэдэг бүсгүйтэй уулзахаар гэрт очсон. Тэгээд Дг гэрээс нь очиж аваад дэлгүүрээс зайрмаг аваад буцаад ирье гээд гэрийнх нь гаднаас хөдлөөд Дамбын эцсийн “......” гэх Супер маркетийн урд зогсоод Д дэлгүүр орж зайрмаг аваад ирье гээд буусан. Зайрмагаа авч гарч ирээд би нөхөртэйгөө таарчихлаа, одоо хурдан зугт, манай нөхөр жоохон ууртай хүн байдаг гэж надад хэлсэн. Тэгээд би дэлгүүрийн гаднаас хөдлөөд явж байсан чинь араас цагаан машин тулж ирээд гэрлээрээ дохиод байсан. Би Дг чи одоо ингээд буучихаа гэхэд манай нөхөр хэцүү хүн байгаа юм аа, чигээрээ зугтаа гэж надад хэлсэн. Би Дамбын эцсийн Япон гудамжны замаар ороод Яргайтын зам руу зугтаасан. Зугтаад явж байхад араас шахаж орж ирээд, гэрлээрээ дохиод байсан.  Яргайтын замаас Улиастай зам руу нийлээд явж байхад гэнэт хажуу талаас нэг зүйл ороод ирсэн гэв.

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Сгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...С.Л 2002 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Төв аймгийн Цээл суманд төрсөн. Эхээс хоёулаа, айлын бага хүүхэд байгаа юм. Талийгаач маань бага насаа Баянгол дүүргийн 87 дугаар цэцэрлэгээр хүмүүжээд 2008 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн 35 дугаар сургуульд элсэн орж сурч байгаад нас барсан. Хүү маань 9 дүгээр ангийн сурагч байсан. Хүү маань зан чанарын хувьд их сэргэлэн цовоо хүүхэд байсан. "...2017 оны 5 дугаар сарын 12-ны орой би гэртээ буюу Чингэлтэй дуүргийн 00дүгээр хороо Зуун мод 0-000 тоотод хүү Л, охин Н нарын хамт байж байсан. Тэгээд хүү маань 22 цагийн орчим орж ирж хоолоо идчихээд эргээд дугуйгаа унаад тоглохоор гарсан. Үүнээс хойш 30 минутын дараа над руу нэг хүн залгаад ослын талаар хэлсэн. "...Гомдолтой байна..." гэх мэдүүлэг /хх-ийн 36-37х/

иргэний хариуцагч Б.Аажавын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би уг машиныг 2017 оны 3 дугаар сард цалингийн зээлээр Б.Цид худалдаж авч өгөөд автомашины гэрчилгээг өөрийнхөө нэр дээр бүртгүүлж авсан. Б.Цийг энэ машинаар таксинд явж амьдралд нь хэрэг болох байх гэж бодож худалдаж авч өгсөн байсан...", "...Ц өөрөө хохирлыг төлж барагдуулна. Би хохирол төлөх асуудалд нь тусалж дэмжинэ..." гэх мэдүүлэг /хх-ийн 83х/

гэрч Б.Тын мөрдөн байцаалтад өгсөн: "...Дамбын эцсийн дэлгүүрээс ундаа авах гээд зогсож байтал манай салсан эхнэр Д дэлгүүрээс үл таних залуутай гарч ирээд Приус-20 маркийн цайвар цэнхэр өнгийн машины урд суусан. Нөгөө залуу нь жолоон дээр суусан. Тэгэхээр нь би машинаасаа буугаад эхнэрийгээ дуудсан. Тэгтэл манай эхнэр цаашаа нөгөө цуг явж байсан залуудаа "зугт" гэж хэлээд миний хажуугаар хурдтай яваад өнгөрсөн. Тэгэхээр нь би араас нь өөрийнхөө машиныг жолоодоод Дамбын хийдийн замаар зуслангийн зам руу ороод дагаад явсан. Дамбын хийд рүү ордог уулзвар дээр би нөгөө хоёрын машины хажуугаар цонхоо буулгаж сигнальдсан гэтэл тэр залуу хурдаа нэмээд цаашаа зуслангийн зам руу эргээд орсон. Тэгэхээр нь би араас нь явж байтал замын баруун талаас зам хөндлөн унадаг дугуйтай дээгүүрээ юүдэнтэй цамц өмссөн хүүхэд дугуйгаа унасан чигээрээ машин ирж байгааг анзааралгүй зам руу хөндлөн орж ирээд урд явж байсан манай эхнэрийн сууж явсан Приус-20 маркийн машины урд гупер хэсэгт нь мөргүүлээд шидэгдсэн, нөгөө жолооч мөргөөд хэргийн газраа зогссон. Машин дотроос манай эхнэр буугаад ирсэн, тэгэхээр нь би ард зогсоод эхнэр дээрээ дөхөж очоод “яагаад зугатаад байгаа юм бэ” гэж хэлтэл чамаас айгаад "зугт" гээд хэлчихсэн юмаа гэж хэлсэн. Ингээд би Приус-20 маркийн машины жолооч дээр очоод "чи хүн дайраад алчихлаа ш дээ" гээд цонхыг нь тогштол амандаа нэг юм хэлээд цаашаа хөдлөөд явсан..." гэх мэдүүлэг. /хх-ийн 85-86х/

гэрч Г.Бы мөрдөн байцаалтад өгсөн: "...Тэр автомашин миний бодлоор 100 орчим км/цагийн хурдтай явсан байх. Би замын хажуугаар явж байтал "пүд" гээд чимээ гараад хартал тэр Т.Приус маркийн автомашин оч манаргаад миний хажуугаар их хурдтай гараад нилээн хол яваад зогссон..." гэх мэдүүлэг /хх-ийн 98х/

гэрч Д.Ггийн мөрдөн байцаалтад өгсөн: "...Би 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн орой Жигжидийн цагдаагийн постон дээр жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан. Тэгтэл 22 цаг 10 минутын үед "Зуун модны зуслангийн ..... гэдэг дэлгүүрийн үүдэнд 00-00 гэсэн дугаартай Т.Приус маркийн машин дугуйтай хүүхэд дайрчихаад зугтаачихлаа" гэж хэлсэн, би постноос гараад Зуун мод зуслангийн чиглэлтэй уг автомашиныг хараад явж байтал осол болсон газраас 1 км орчим Яргайтын богино зуслангаас Жигжид зуслан орох замд урдаа улсын дугааргүй Т.Приус машин өөдөөс ирж байснаа баруун гар тал руугаа шахаад зогсохоор нь яваад очтол урдуураа юм мөргөсөн бололтой салхины шил нь хагарч, копуд нь хонхойсон 00-00 УНК улсын дугаартай автомашин байсан. Жолооч нь машин дотроо утсаа оролдоод сууж байсан ба би машин дээр очоод "урд шил чинь хагарчихсан байна, юу болов" гэтэл тэр залуу "намайг араас хүн хөөгөөд би замдаа нэг юм мөргөсөн, юу мөргөснөө мэдэхгүй байна, эгч рүүгээ залгах гээд зогсож байна" гэж байсан, би автомашиныг цоожилж орхиод жолоочийг машиндаа суулгаад ослын газар очиод..., ослын газрыг хамгаалалтанд авч 103-т дуудлага өгсөн..." гэх мэдүүлэг /хх-ийн 100х/

Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 1003 дугаартай дүгнэлт: 1.Талийгаач С.Лгийн цогцост гавлын духны цөмөрсөн ил хугарал, дух, суурийн хоёр талын урд ба дунд хонхор хамарсан хугарал, их тархины баруун тал бөмбөлгийн духны дэлбэнгийн урд хэсэг, чамархайн дэлбэн, зүүн тал бөмбөлгийн дух, чамархайн дэлбэн, чамархай, дагзны дэлбэнгийн суурь хэсэг хамарсан зөөлөн бүрхүүлийн доорхи цус харвалт, баруун тал бөмбөлгийн духны дэлбэн, чамархайн дэлбэнгийн урд хэсгийг хамарсан эдийн няцрал, зүүн дунд чөмөгний битүү хугарал, дух эрүү, хүзүүнд шарх, нүүр цээж, хэвлийн, бүсэлхий, хоёр гарын сарвуу, баруун ташаа, гуя өвдөг, өсгийнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэх боломжтой ба нэг цаг хугацаанд үүссэн тул дарааллыг тогтоох боломжгүй, тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. 3.Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 4.Талийгаач нь гавлын духны цөмөрсөн ил хугарал, дух, суурийн хоёр талын урд ба дунд хонхор хамарсан хугарал, их тархины баруун тал бөмбөлгийн духны дэлбэнгийн урд хэсэг, чамархайн дэлбэн, зүүн тал бөмбөлгийн дух чамархайн дэлбэн, чамархай, дагзны дэлбэнгийн суурь хэсэг хамарсан зөөлөн бүрхүүлийн доорхи цус харвалт, баруун тал бөмбөлгийн духны дэлбэн, чамархайн дэлбэнгийн урд хэсгийг хамарсан эдийн няцрал гэмтлийн улмаас нас баржээ” гэх

хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 187-188х/

яллагдагчийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-ийн 193-194х/

Замын цагдаагийн албаны шинжээчдийн бүрэлдэхүүнийн 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 485 дугаартай дүгнэлтийн хэсэг 1.5. Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 2.5 зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ:

а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх;

б/ зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх;

в/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх;

г/ осолд холбогдсон тээврийн хэрэгсэл нь бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаасны улмаас зорчих хэсгийг чөлөөлөх мөн осолд нэрвэгдсэн хүнийг эмнэлгийн байгууллагад уг тээврийн хэрэгслээр хүргэх зайлшгүй тохиолдолд хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийг байлцуулан осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, тухайн тээврийн хэрэгслийн ул мөрийн байрлалыг тодорхой тэмдэглэсний дараа байрнаас нь хөдөлгөж болно; 9.1. Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна.

9.2. Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна..." гэх заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн Зам тээврийн осол, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч зураг, автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 09-20х/

Телекамерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, камерийн бичлэг /хх-ийн 29-33х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Иймд шүүгдэгч Б.Цийг болгоомжгүйгээр автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон буюу Ýð¿¿ãèéí õóóëèéí òóñãàé àíãèéí 27.10 äóãààð ç¿éëèéí 3,  жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт çààñàí гэмт хэрүүдийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.С нь шүүхэд ирүүлсэн хүсэлтэд: “... Б.Цоос нийт 14.600.000 төгрөг хүлээн авсан, гэм хорын хохиролын 12.000.000 төгрөгийг тодорхой хугацаанд төлж барагдуулахаар харилцан тохиролцож гэрээ байгуулж сайн дураараа эвлэрсэн. Гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй, боллоо. Шүүгдэгч Б.Ц нь гэрээнд заасан үлдэгдэл мөнгөө төлөхийн тулд ажил хөдөлмөр эрхлэх шаардлагатай байдлыг харгалзан үзэж хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү...” гэжээ /хх-ийн 225/. Иймд шүүгдэгч Б.Цийг гэмт хэргийн улмаас учирсан бодит хохиролыг төлж барагдуулсан бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

Шүүгдэгч Б.Цид ял шийтгэл оногдуулахдаа шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хоёр зүйл хэсгээр оногдуулсан ялыг тус тусд нь эдлүүлэхээр тогтоож, анх удаа болгоомжгүйгээр хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж гэм буруугаа хүлээж буй байдал, бусдад учруулсан бодит хохиролыг төлж барагдуулсан, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, хувийн байдал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн шүүхэд ирүүлсэн хүсэлт зэргийг харгалзан 4 жил жолоодох эрхийг хасч, шүүхээс оногдуулсан 2 жил хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэн тэнсэж хянан харгалзан, тэнссэн хугацаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчтэй харилцан тохиролцож хийсэн гэрээнийхээ үүргийг биелүүлэх албадлагын арга хэмжээг үүрэг болгохоор шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг камерийн бичлэг бүхий СиДи нь хэрэгт чухал ач хлбогдол бүхий баримт байх тул хэрэгт нь үлдээх нь зүйтэй байна.

Мөн шүүгдэгч Б.Цид шүүхээс жолоодох эрх хасах нэмэгдэл ял оногдуулсан тул шийтгэх тогтоолын биелэлтийг хангуулахаар түүний жолоочийн түр зөвшөөрлийн үнэмлэхийг Шүүхийн шийдвэр биелүүлэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон  

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Хөхнүүд овогт Б.Цийã автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон буюу Ýð¿¿ãèéí õóóëèéí òóñãàé àíãèéí 27.10 äóãààð ç¿éëèéí 3, жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт çààñàí гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч Б.Цид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 äóãààð ç¿éëèéí 3 дахь хэсэгт зааснаар 4 /дөрөв/ жил жолоодох эрхийг хасч, 2 /хоёр/ жил хорих ял,

мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зааснаар 500 /таван зуу/ нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1,2 дахь хэсгүүдийг журамлан Б.Цийн эдлэх ялуудыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэсүгэй.

 

4. Ýð¿¿ãèéí õóóëèéí åðºíõèé àíãèéí 6.7 äóãààð ç¿éëèéí 1.2 äàõü хэсэгт çààñныг журамлан Б.Цид шүүхээс Ýð¿¿ãèéí õóóëèéí òóñãàé àíãèéí 27.10 äóãààð ç¿éëèéí 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жил хорих ялыг 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнсэж, тэнсэнгийн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авахыг үүрэг болгосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3,5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Цийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц оногдуулсан торгох ялыг биелүүлж, хэрэв торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай. 

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг СиДи-г хэрэгт хавсаргасугай.

 

7. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, Б.Ц нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Б.Цийн түр жолоодох эрхийн үнэмлэхийг æîëîîäîõ ýðõ хассан нэмэгдэл ялыг эдлүүлэх, түүнд хяналт тавиулахаар ¹1157267 äóãààðòàé æîëîî÷èéí түр зөвшөөрлийн ¿íýìëýõèéã Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд õ¿ðã¿¿ëñ¿ãýé.

 

9. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 õîíîãèéí äîòîð Нийслэлийн Ýð¿¿ãèéí õýðãèéí Дàâæ çààëäàõ øàòíû ø¿¿õýä äàâæ çààëäàõ ãîìäîë ãàðãàõ, óëñûí ÿëëàã÷, äýýä øàòíû ïðîêóðîð ýñýðã¿¿öýë áè÷èõ ýðõòýé болохыг дурдсугай.

 

10.Òîãòîîë òàíèëöóóëàí ñîíñãîñíîîð õ¿÷èíòýé áîëîõ áºãººä òîãòîîëä äàâæ çààëäàõ ãîìäîë, ýñýðã¿¿öýë ãàðãàâàë òîãòîîëûí

áèåëýëòèéã ò¿äãýëç¿¿ëñ¿ãýé.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                С.БАТГЭРЭЛ