| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гансүхийн Хатанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2021/0008/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/506 |
| Огноо | 2021-04-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Ням-ЭРдэнэ |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 04 сарын 09 өдөр
Дугаар 2021/ШЦТ/506
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго, Улсын яллагч Х.Ням-Эрдэнэ, Шүүгдэгч Ц.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Ж танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Г-д холбогдох эрүүгийн 2006 04057 0301 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1988 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Налайх дүүрэг дэх нүүрсний уурхайд малтагч ажилтай, ам бүл 6, эхнэр, хүүхдийн хамт, Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хороо, булгачин 8 гудамж 137 тоотод оршин суух бүртгэлтэй боловч, Налайх дүүрэг 8 дугаар хороо Тайж 18-4 тоотод түр оршин суух, урьд Налайх, Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 09 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 260 цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ял, мөн тус шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 24 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгүүлж байсан Хатигин овог Цэгмидийн Гантулга /РД: УК88052311/. Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ Яллагдагч Ц.Г нь 2020 оны 09 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн П.Амгаланбаатарыг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд: Шүүгдэгч Ц:Гантулгын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг, Хавтаст хэргээс: Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 7 хуудас/, Хохирогч П.Амгаланбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Намайг 2020 оны 09 сарын 26-наас 27-нд шилжих шөнө. Баянзүрх дүүргийн 11-р хороо Хонхорын Богд ууланд байхад хамт явж байсан Ц.Г гэх залуу модны гишүүгээр баруун талын хөл, гар руу олон удаа /хэдэн удаа цохисныг санахгүй/ цохисон. Мөн миний зүүн талын хөл гар руу цохиод байсан. ... Харин хамар ясны далд хугарал гэмтэл нь хуучин гэмтэл байгаа юм. Гэхдээ Гантулга намайг зодох үед Гантөмөр газарт хэвтчихсэн харагдсан. Намайг зодуулж байхыг Гантөмөр харсан эсэхийг хэлж мэдэхгүй байна. Ерөнхийдөө Гантөмөр архи уучихсан байсан. Хэр зэрэг согтолттой байсныг хэлж мэдэхгүй байна. Би Гантулгад зодуулж байх явцдаа ухаан алдаад уначихсан. Тэгээд шөнө гэнэт сэрэхэд уг газартаа ганцаараа үлдсэн байсан. Ингээд үүр цайгаад ирэхээр нь босоод явах гэтэл бүх бие өвдөөд, баруун хөл гишгэхэд хүндрэлтэй байсан. ... Ингээд тэнд байсан танихгүй хүнээр машинаа асаалгуулж өөрөө машинаа унаад гэртээ ирсэн. Тухайн үед миний баруун гар өвдөөд зовуурьтай байсан болохоор зүүн гараар машинаа жолоодоод арай гэж гэртээ ирсэн.”гэх мэдүүлэг /хх-ийн 14-16 дугаар хуудас/, Хохирогч П.Амгаланбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн “...намайг Гантулга нь газарт байсан гишүүгээр баруун гар, баруун хөл рүү ээлжлээд цохиод байсан. Цохих үед нь гишүү мод хугараад дахиж өөр гишүү мод аваад цохиод байсан. ... Би тухайн үед ахынх нь гар хөл өвдөөд байна одоо болиоч гэхэд цохиод байсан. ... Гантулга явж байх замдаа намайг авч явсан юм аа үүрээд яв гэхээр нь би очоод үүрэх гэтэл хурдал лалраа гээд тэгээд надтай муудалцаад намайг гишүүгээр цохиод эхэлсэн. Би тэр шөнөдөө ууланд хоноод өглөө эрт модноос мөлхөх газар нь мөлхөөд гарсан. Миний машин 1 км хүрэхгүй газарт байсан. Тэгээд машин дээрээ ирээд самар авч байсан ченж өвгөнөөр машинаа асаалгаад гэртээ машинаа унаад харьсан. Миний машин Тоёота “Приус-10” маркийн автомашин, автомат араатай учраас аргалаад арай гэж машинаа барьж гэртээ ирсэн. Би эмнэлэгт үзүүлсэн, эмчилгээ хийлгэсэн хохирол төлбөрөө нэхэмжилж байна. Хэрэгт авагдсан баримтаар 561.816 төгрөг болж байна. Би их гомдолтой байна. Надаас Гантулга нэг ч удаа ирж уучлалт гуйгаагүй...” мэдүүлэг /ххийн 17-18 хуудас/, Гэрч Б.Гантөмөрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...П.Амгаланбаатарын эхнэр Отгонбаяр над руу залгаад П.Амгаланбаатар хүнд зодуулаад ирчихсэн байна гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч нарын 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 146 дугаартай “....П.Амгаланбаатарын биед баруун богтос яс, тахилзуур ясны далд хугарал, зүүн бугалгад цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүснэ. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой, баруун богтос яс, тахилзуур ясны далд хугарал нь тус тусдаа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн Хүндэвтэр зэрэгт, зүүн бугалгын цус хуралт, зөөлөн эдийн няцрал нь 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн Хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн шилбэний зулгаралт нь 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 74-77 хуудас/, Хохирогчийн гар, хөлийн рентген зургууд /хх-ийн 84 хуудас/, Яллагдагч Ц.Гантулгын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн“...явж байх замдаа бид гурав машин дотроо 0.75 литрийн архи хуваагаад уучихсан. Тэгээд модны хаяанд очоод мод руу орсныхоо дараа дахин 0.75 литрийн хараа архи 1 ширхгийг уусан. Тэгээд ерөнхийдөө П.Амгаланбаатар, Гантөмөр ах нар согтоод хоёулаа унаж тусаад явахгүй байсан. Тэр үед П.Амгаланбаатар ах арай гайгүй, харин Гантөмөр ах хөл дээрээ тогтож чадахгүй болчихсон байсан. Тэгэхээр нь би П.Амгаланбаатар ахыг авсан бараа эд зүйлээ үүрчих, би Гантөмөр ахыг түшээд явъя гээд хэлтэл Амгаланбаатар ах би та нарт архи пиво авч өгчхөөд бас үүрч явах юм уу гээд томроод байсан. Тэгэхээр нь би мод тулж явсан гишүүгээр Амгаланбаатарын хоёр гар руу хэд хэдэн удаа цохисон яг аль гар луу хэдэн удаа цохисныг хэлж мэдэхгүй байна. Гэхдээ би гар нь гэмтчихсэн юм байна гэдгийг тэр үед ойлгосон. ...Тэр үед Гантөмөр ах чи Амгаланбаатарыг цохиж зодсон юм уу гэж асуухаар нь би модоор гар руу нь 2-3 удаа цохичихсон, харин хөл рүү нь цохиогүй шүү дээ гэж хэлэхэд надад уурлаад бид хоёр ам зөрөөд өнгөрсөн. ... Би хөлд учирсан гэмтлээс бусад гэмтлийг хүлээн зөвшөөрч байна. Манай эхнэр Амгаланбаатар ахыг 420.000 төгрөгөөр эмнэлэгт үзүүлсэн байсан. Одоо үүнээс өөрөөр хохирол төлбөр барагдуулсан зүйл байхгүй байна. Харин одоо хэрэгт авагдсан баримтын хүрээнд хохирлыг төлж барагдуулна. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 92-93 хуудас/, Хохирогчийн биеийн байдлыг харуулсан гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7 хуудас/, Хохирол төлбөрийн баримтууд /хх-ийн 61-66 хуудас/ болон хэрэгт авагдсан бичгийн бусад баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно. Нэг. Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар: Шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогчдыг бүрэн хамруулж, тэдний мэдүүлэг, тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтыг шалгаж хянасны үндсэн дээр шүүгдэгчийн гэм буруугийн асуудалд хууль зүйн дүгнэлт хийлээ. Шүүгдэгч нь Ц.Г нь 2020 оны 09 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн П.Амгаланбаатартай согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэснээс болж маргалдан улмаар зодож, биед нь баруун богтос яс, тахилзуур ясны далд хугарал, зүүн бугалгад цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шилбэнд зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Гантулгын “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг, хавтаст хэргээс хохирогч П.Амгаланбаатарын “...Хонхорын Богд ууланд байхад хамт явж байсан Ц.Г гэх залуу модны гишүүгээр баруун талын хөл, гар руу олон удаа /хэдэн удаа цохисныг санахгүй/ цохисон. Мөн миний зүүн талын хөл гар руу цохиод байсан...”гэх мэдүүлэг /хх-ийн 14-16 дугаар/, хохирогч П.Амгаланбаатарын “...намайг Гантулга нь газарт байсан гишүүгээр баруун гар, баруун хөл рүү ээлжлээд цохиод байсан. Цохих үед нь гишүү мод хугарахад дахиж өөр гишүү мод аваад цохиод байсан. ... Би тухайн үед ахынх нь гар хөл өвдөөд байна одоо болиоч гэхэд цохиод байсан. ... Гантулга явж байх замдаа намайг авч явсан юм аа үүрээд яв гэхээр нь би очоод үүрэх гэтэл хурдал лалраа гээд тэгээд надтай муудалцаад намайг гишүүгээр цохиод эхэлсэн” мэдүүлэг /хх-ийн 17-18/, гэрч Б.Гантөмөрийн “...П.Амгаланбаатарын эхнэр Отгонбаяр над руу залгаад П.Амгаланбаатар хүнд зодуулаад ирчихсэн байна гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч нарын 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 146 дугаартай “....П.Амгаланбаатарын биед баруун богтос яс, тахилзуур ясны далд хугарал, зүүн бугалгад цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд болох баруун богтос яс, тахилзуур ясны далд хугарал нь тус тусдаа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн Хүндэвтэр зэрэгт, зүүн бугалгын цус хуралт, зөөлөн эдийн няцрал нь 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн Хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 74-77/, хохирогчийн гар, хөлийн рентген зургууд /хх-ийн 84 /, яллагдагч Ц.Гантулгын “...томроод байсан. Тэгэхээр нь би тулж явсан гишүүгээр Амгаланбаатарын хоёр гар руу хэд хэдэн удаа цохисон. Яг аль гар луу хэдэн удаа цохисныг хэлж мэдэхгүй байна. Гэхдээ би гар нь гэмтчихсэн юм байна гэдгийг тэр үед ойлгосон...” гэх мэдүүлэг /хх-ийн 92-93/, хохирогчийн биеийн байдлыг харуулсан гэрэл зургийн үзүүлэлт /хх- 71/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогджээ. Ц.Г нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг эсрэг, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд хүч хэрэглэн, гэм буруугийн санаатай хэлбэрээр, идэвхтэй үйлдлээр халдсаны улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан байх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинжийг хангажээ. Шүүгдэгч Ц.Г өөрийн үйлдлийг хууль бус шинжтэйг ухамсарлан, нийгэмд аюултай болохыг урьдаас мэдсээр атлаа үйлдлийг санаатайгаар хүсэж хийсэн, уг үйлдэл болон учирсан хохирол хоёр хоорондоо шалтгаант холбоотой байна. Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн бодит байдал тогтоогдсон байх тул Ц.Гантулгыг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов. Хохирогч П.Амгаланбаатарын зүгээс согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусадтай зохисгүй харьцсан байдал нь гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан нөхцөл болжээ. Хохирогч П.Амгаланбаатар нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нэхэмжилсэн 446.930 төгрөгийг шүүхийн шатанд хүлээн авсан ба цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай болохоо илэрхийлсэн тул шүүгдэгч Ц.Гантулгыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Хохирогч П.Амгаланбаатар нь энэ гэмт хэргийн хор уршиг, гэм хорын хохиролтой холбоотой цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэх нь зүйтэй. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүгдэгч Ц.Гантулгын үйлдсэн Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг нотлогдсон, уг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, шүүгдэгч Ц.Г нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна. Улсын яллагчаас шүүгдэгч Ц.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан, шүүгдэгч Ц.Гантулгын хувьд гэр бүлээсээ ганцаараа хөдөлмөр эрхэлж, мөн хүүхдүүдээ тэжээн тэтгэж байгаа гэх нөхцөл байдлыг минь харгалзан үзэж торгуулийн ялыг багасгаж өгнө үү гэсэн санал гаргасныг дурдвал зохино. Шүүгдэгч Ц.Гантулгын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг 1.2 дахь заалтад заасан “учруулсан хохирлыг төлсөн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв. Шүүхээс Ц.Гд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрхэлсэн тодорхой ажилтай, орлоготой гэх хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв. Ц.Г нь шүүхээс оногдуулсан 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц түүний цалин хөлс, бусад орлого олох боломж, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан санал зэргийг харгалзан 90 хүртэл хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлан мэдэгдэх нь зүйтэй. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Ц.Г нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, гэм хорын хохирол болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдав. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Гд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Ц.Г-ийг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг” үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Гд 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 90 /ер/ хүртэл хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ц.Г нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлан мэдэгдсүгэй. 5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдхөрөнгөгүй, Ц.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хохирол төлбөргүй, шүүгдэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдсугай. 6. Хохирогч П.Амгаланбаатар нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн цаашид гарах бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу Ц.Гас нэхэмжлэх эрхтэйг дурдсугай. 7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Ц.Гд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ тогтоолыг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих э