| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намжилцэрэнгийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 170/2019/0102/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/102 |
| Огноо | 2019-11-13 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Б.Одонтуяа |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 13 өдөр
Дугаар 2019/ШЦТ/102
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Эрэнмаш овогт Намжилцэрэнгийн Дэлгэрмаа даргалж, нарийн бичгийн дарга овогт ийн , улсын яллагч овогт ын , шүүгдэгч овогт *******гийн *******, шүүгдэгчийн өмгөөлөгч овогт ын нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.*******од холбогдох 1923000880103 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1978 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Завхан аймгийн Улиастай суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, халх, боловсролтой, авто инженер мэргэжилтэй, Завхан аймгийн хяналтын мэргэжилтэн ажилтай, ам бүл-6, эхнэр 4 хүүхдийн хамт Завхан аймгийн Улиастай сумын багийн 11 дүгээр байрны тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, овогт *******гийн ******* /Регистрийн дугаар:*******/ Шүүгдэгч Б.******* нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 хэсгийн 2.1, 2.3-д заасан гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.******* нь 2019 оны 05 дугаар сарын 12-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ******* улсын дугаартай Лексус 470 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Завхан аймгийн Алдархаан сумын нутаг дэвсгэр Яруугийн гүүрний ойролцоо зам дээр зам тээврийн осол гаргасан хэргийн үйл баримт нь ослын талаар мэдүүлсэн хохирогчийн Д.*******гийн “...Доной хөндийн баяр дээр очиж бид нар баярын хуушуур авч идчихээд ахиад нэг шил архи машин дотороо хувааж ууцгаасан. Тэгээд Донойн хөндийд их насны морь үзчихээд 15 цагийн орчимд Алдархаан сумын нутгаас аймгийн төв рүү чиглээд *******ын ******* улсын дугаартай Лексус470 загварын саарал өнгийн тээврийн хэрэгсэлтэй *******, *******, *******, бид 5 Яруугийн гүүрний цаана буюу ертөнцийн зүгээр баруун зүгт 2-3 орчим км зайтай газар хар зам дээр ******* машин жолоодож нилээн хурдтай явж байгаад гэнэт машины хойд бөгсөн тал нь савлах шиг болоод зүүн гар тал руугаа машин замаас гарч онхолдчихсон. ******* архи уусан байсан...” гэсэн мэдүүлгээр, Зам тээврийн ослыг харсан, осол гарах үед байсан гэрч Б.*******ийн “...2019 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 15 цагийн орчимд Доной нисэх онгоцны буудлаас аймгийн төв рүү орох чиглэлд явж байхад Яруугийн гүүрний байгалийн зүгээр баруун талд миний жолоодож явсан тээврийн хэрэгслийн урд талд 500 метр орчим зайтай явж байсан хар саарал өнгийн Лексус-470 загварын ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл замын зорчих хэсгийн баруун гар талд явж байгаад гэнэт зүүн тийшээ даялаад замаас гараад тээврийн хэрэгслийн баруун гар тал руу шарвалт өгөөд нэг бүтэн эргээд дээшээгээ 4 дугуй дээрээ зогссон. Намайг тухайн өнхөрсөн машиныг тойрч харахад тухайн тээврийн хэрэгслийн баруун гар талын 2 дугуй ташраараа хийгүй болсон, дотор талд байсан зорчигч нар амьд байсан.Намайг тэдгээр хүмүүсээс “зүгээр үү” гэж асуухад “зүгээр” гэж хариулцгаасан. Тэгээд эмнэлэг, цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг, Шүүгдэгч Б.*******той хамт явж байсан гэрч Д.ийн “...Доной хөндийд их насны морь үзчихээд 15 цагийн орчимд Алдархаан сумын нутгаас аймгийн төв рүү чиглээд *******ын тээврийн хэрэгсэлтэй *******, *******, *******, ******* бид 5 явж байгаад Яруугийн гүүрний баруун зүгт 2 орчим км зайтай газар хар зам дээр явж байхад гэнэт “дугуй буудлаа” гэж хэлээд машин замын хажуу руу орж нэг бүтэн өнхөрөөд дөрвөн дугуйн дээрээ тогтсон...” гэсэн мэдүүлэг, Гэрч Б.*******ийн “...Б.*******, Д., Д.*******, Д.******* бид нар 2019 оны 05 дугаар сарын 12-ны өглөө Алдархаан сумын нутагт болсон их насны хурдан морины уралдааныг үзчихээд 15 цагийн орчимд Алдархаан сумын нутгаас аймгийн төв рүү чиглээд *******ын ******* улсын дугаартай, Лексус загварын асфалтан саарал өнгийн тээврийн хэрэгсэлтэй явж байгаад Яруугийн гүүрний баруун зүгт 2 орчим км зайтай газар хар зам дээр явж байхад гэнэт хүү хаа гэх завдалгүй машин мурилзаад өнхрөөд байх шиг болсон. Тэгээд машин унасныг мэ машины баруун урд талын хаалгыг онгойлгож гадагшаа гарсан. Би машин дотор хамгаалалтын бүсийг бүсэлчихсэн байсан болохоор бүснээс гараараа зуураад суудал дээрээ үлдсэн. Намайг машинаас гарч ирээд хамт явсан хүмүүсийнхээ нэрийг дуудаад машин тойроод гараад иртэл хамт явж байсан хүмүүс гадаа гараад ирсэн байсан. Уг осол болох үед ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг ******* өөрөө жолоодож явсан. ******* архи уусан байсан...” гэсэн мэдүүлэг, Гэрч Д.*******гийн “...Б.*******, Д., Д.*******, Б.******* бид нар ...өглөө Алдархаан сумын нутагт болсон их насны хурдан морины уралдааныг үзчихээд 15 цагийн орчимд Алдархаан сумын нутгаас аймгийн төв рүү чиглээд *******ын ******* улсын дугаартай Лексус-470 загварын асфалтан саарал өнгийн тээврийн хэрэгсэлтэй явж байсан. Хэсэг хугацаанд би зүүрмэглэсэн байсан чинь гэнэт машин өнхөрч байгаа юм шиг мэдрэмж төрсөн. Тэгтэл миний сууж явсан машин замаас гарч онхолдсон байсан. Тэгээд би машины зүүн гар талын хаалгыг онгойлгож гадагшаа гарсан. Намайг гадаа гарахад *******, ******* хоёр гадаа газар хэвтэж байсан. Машин дотор , ******* хоёр байсан. Тухайн машиныг ******* жолоодож явсан. ******* архи бага хэмжээгээр хэрэглэсэн байсан. Хамт явж байсан хүмүүс бүгд нэг шил архи хувааж уусан...” гэсэн мэдүүлгүүд болон хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогджээ. Хэргээ хүлээн мэдүүлсэн Б.*******ын “...2019 оны 05 дугаар сарын 12- ны өдөр би Завхан аймгийн Улиастай сумын төвөөс өөрийн найзуудын хамт өөрийнхөө ******* улсын дугаартай, LEXUS маркийн машинаа жолоодож Алдархаан сумын Доной хөндий гэх газар болсон баруун бүсийн хурдан морины уралдаан үзэхээр явсан юм. Тэгээд морины баяр үзэж байгаад найзуудтайгаа нэг шил 0.75 литрийн архи хувааж уучихаад Доной хөндийгөөс 15:00 цагийн үед аймгийн төв рүү буцаж явах үедээ хар замын хажуу руу жолоодож явсан машинаа унагааж авто осол гаргасан. Тэгээд авто ослын улмаас найз Д.******* биедээ хүнд гэмтэл авч эмнэлгийн байгууллагад хүргэгдэж, нилээн хэдэн хоног эмчилгээ хийлгэсэн. ...Миний өөрийн эзэмшлийн ******* улсын дугаартай, саарал өнгийн LEXUS маркийн машин. ...моринд явахаасаа өмнө гэдэг залуугийнд , , *******, *******, Д.*******, бид нар 0.75 литрийн архи хувааж уусан. Тэгээд тээврийн хэрэгслээ би жолоодож яваад Доной хөндийд бид нар бас нэг 0.75 литрийн архи хувааж уусан. Би тэр хоёр архинаас 200 грамм орчим уусан. ...Би зогсоох ямар нэг арга хэмжээ авч чадаагүй. Осол асар хурдан хугацаанд болоод өнгөрсөн. ...Би Д.*******д учруулсан хохирлоо бүрэн барагдуулж хохирол, гомдолгүй болгосон. Би Д.*******д бэлэн 10.000.000 /Арван сая/ төгрөг, эмнэлгийн төлбөр 2.062.000/ хоёр сая жаран хоёр мянган/ төгрөг, эмч тариа авч өгөхөд 1.386.000 /нэг сая гурван зуун наян зургаан мянган/ төгрөг нийт 13448000 төгрөг тус тус өгч хохирлыг бүрэн барагдуулсан. ...Би архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөний хууль, тогтоомж зөрчин авто осол гаргаж бусдын биед хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж байна. Би өөрийн үйлдсэн хэргийн хор хохирлыг бүрэн арилгаж хохирогчийн хохирлыг бүрэн барагдуулж хохирол гомдолгүй болгож сайн дураар эвлэрсэн...” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна. Мөн шүүгдэгч Б.******* согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явсан нь Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 811944048 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн Б.*******ын гэх цус шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн Б.*******ын гэх цусанд хийсэн химийн шинжилгээгээр 1.9 промиль илэрлээ. Энэ нь согтолтын дунд зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлтээр тогтоогдож байгаа бөгөөд хэрэгт авагдсан шүүгдэгчийн болон гэрчүүдийн мэдүүлгээр давхар тогтоогдсон. Дээрх ослын улмаас иргэн Д.*******гийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан болох нь Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн ...2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 811942097 дугаартай “Иргэн Д.*******гийн биед гавал ясны цөмөрсөн хугарал, тархины эдийн няцрал, хатуу хальсны урагдал, суурь ясны хугарал, цээжний хөндийд хий шингэн хурах хам шинж, олон хавирганы хугарал, дэлүүний няцрал, хэвлийн хөндийн цус хуралт, духны хэсэгт 3 см, баруун чихний ар болон дэлбэн хэсэгт 2 см шархтай, ууцны хэсэгт зулгаралт, баруун тохойн үений дотор нугалах хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.1, 3.1.2, 3.1.3, 3.1.10, 3.1.12-д заасны дагуу гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэж болно. Дээрх гэмтлүүд нь бүгд шинэ гэмтлүүд. Дээрх гэмтлүүд нь бүгд 2019.05.12-ны өдөр үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтлүүд. Дээрх гэмтлүүд нь цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна” гэсэн дүгнэлтээр тогтоогдсон байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, тухайн хэргийн үйл баримттай хамааралтай, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн дээрх мэдүүлгүүд болон зам тээврийн ослын газар хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг бусад бичгийн нотлох баримтуудыг хангалттай нотлогдож байна. Зам тээврийн осол гарах болсон шалтгаан нь шүүгдэгч Б.*******ын тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйл болон Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а “...согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ ...тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн хориглосон заалтыг зөрчжээ. Энэ нь Эрүүл мэнд, спортын сайд, Хууль зүйн сайдын 2016 оны А/138,0А/131 дугаар хамтарсан тушаалын хавсралт “Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журам”-ын 2.5 “Шалгаж тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20 промиль, эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5 промиль илэрвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзнэ” гэснийг, Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нь осол гарахад жолоочид шууд нөлөөлнө. Жолооч ******* овогтой ******* нь: Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолооч дараах зүйлийг хориглоно: а/ “Тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахгүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэх заалтыг зөрчсөн нь үндэслэлтэй байна” гэсэн дүгнэлтээр тогтоогджээ. Шүүх эмнэлгийн болон бусад шинжээчийн дүгнэлтүүд зэргийг хэрэгт хувийн сонирхолгүй зохих мэдлэг туршлагатай хуулийн хүрээнд гаргасан, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно. Шүүгдэгч Б.******* дээрх мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг нь хэрэгт авагдсан гэрч, хохирогчийн мэдүүлгээр давхар нотлогдож байх тул түүний мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар үнэллээ. Шүүгдэгч Б.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо төлсөн, гэм буруугийн талаар маргаангүй байна. Хохирогч болон гэрчүүдээс хуульд заасан үндэслэл, журмаар мэдүүлэг авсан, тэдний мэдүүлгүүд өөр хоорондоо зөрүүгүй, шүүгдэгчийн үйлдлийг нотолж байх тул шүүх үнэн зөв нотлох баримтууд гэж үнэлэн шийдвэрийн үндэслэл болголоо. Шүүгдэгч Б.*******ыг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн дээрх заалтыг зөрчиж зам тээврийн осол гаргаж уг ослын улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-д заасан “согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг агуулж байна. Иймд шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-д заасан “ согтуурсан үедээ замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй. Шүүх шүүгдэгч Б.******* нь Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 21, 2.3-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир түүнд Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1,2.3-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай этгээдэд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ялыг заавал ногдуулахаар заажээ. Иймд шүүгдэгч Б.******* нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1,2.3-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01/ нэг/ жилийн хугацаагаар хасах ял ногдуулж, эрх хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолох нь зүйтэй. Шүүгдэгч Б.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй. Шүүгдэгч Б.******* нь гэм буруугийн талаар маргаагүй, хохирлоо нөхөн төлсөн, хохирогч Д.*******д хохирол төлөгдсөн шүүгдэгчээс хохирол төлбөр нэхэмжлээгүй, улсын яллагчийн санал болгосон эрүүгийн хариуцлага хүлээлгэхийг хүлээн зөвшөөрч байгааг дурдах нь зүйтэй. Шүүгдэгч Б.*******од холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзахгүйгээр прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй. Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учирсан хохирлыг нөхөн төлсөн, анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү” гэсэн дүгнэлтийг гаргаж байгаа ч түүний хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна. Учир нь: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан яллагдагчийн өөрийн хүсэлтээр болон улсын яллагчийн санал хүрээнд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн. Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.******* нь дээрх гэмт хэргийн согтуурсан үедээ үйлдсэн байх тул түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлгүй гэж үзээд Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4,1.5, 1.7, 1.8 болон 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч овогт *******гийн *******ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-д зааснаар согтуурсан үедээ замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1,2.3- д зааснаар овогт *******гийн *******од хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй. 3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт 2.1, 2.3-д зааснаар шүүгдэгч Б.*******од тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хасах ялаар шийтгэсүгэй. 4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.*******од 01/ нэг/ жилийн хугацаагаар оногдуулсан эрх хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай. 5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Б.*******од “Оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэсүгэй. 6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4,5 дахь заасныг журамлан шүүгдэгчид тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй тохиолдолд прокурорын дүгнэлтийг үндэслэн ял оногдуулдаг журамтай болохыг анхааруулсугай. 7.Шүүгдэгч Б.*******од 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй. 8.Шүүгдэгч Б.******* хохирогч Д.*******д 13448000 төгрөгийг төлсөн, хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг дурдсугай. 9.Шүүгдэгч Б.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэх шүүхэд ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай. 10.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хохирогч Д.*******гийн эмнэлэгт хэвтсэн өвчний түүхийн хуулбарласан хувь болон хохирлын талаарх баримт болох 1-116 хүртэл дугаартай 1 хавтас баримтуудыг хэрэгт хавсаргасугай. 11.Шүүгдэгч Б.*******ын эзэмшлийн 1.600.000 төгрөгийн үнэ бүхий 42 инчийн, SHARP маркийн, өнгөт зурагтын битүүмжилсэн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй. 12.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно. 13.Шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ДЭЛГЭРМАА