Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 2020/ШЦТ/243

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бээжин даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Болд-Эрдэнэ,

Улсын яллагч Д.Батзаяа,

Шүүгдэгч М.Э****** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М******ын Э******д холбогдох эрүүгийн ************дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 Шүүгдэгч: Холбогдсон хэргийн талаар:/яллах дүгнэлтэнд дурдснаар/

Шүүгдэгч М.Э****** нь 2020 оны 5 дугаар сарын 19-ний шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багийн 40 дүгээр гудамжны 01 тоотод байрлах өөрийн гэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Р.Л******г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч М.Э****** нь 2020 оны 5 дугаар сарын 19-ний шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багийн 40 дүгээр гудамжны 01 тоотод байрлах өөрийн гэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Р.Л******г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн ************дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

 Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 Шүүгдэгч М.Э******гийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2020 оны 5 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө 01 цагийн үед “Хангарьд” буудлаас 0.5 литрийн Хараа гэсэн нэртэй архи аваад найз охин Г.Одончимэгтэй хувааж уусан. Би тэгэхдээ ихэнхийг нь уусан. Архи талдаа орж байхад 02 цагийн үед гаднаас манай ээжийн хамтран амьдрагч Р.Л****** гэгч хүн орж ирсэн. Би ууж байсан архинаасаа ганц хоёр хундага архи хийж өгсөн....Р.Л****** ах урьд өмнө ээжийн маань намайг ажилтай байх үед янхан жомбогоор нь дуудаж агсам тавьдаг байсан талаар ярьж хэлсэн чинь хэрүүл болж маргалдаж эхэлсэн...Би яг хоёр удаа нүүрлүү нь цохисон...” гэх мэдүүлэг /хх-12х/,

Хохирогч Р.Л******гийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...Өнөөдөр буюу 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдөр үүрээр 04 цагийн үед би Хөвсгөл аймгийн Мөрөн сумын харьяат М.Э****** гэдэг 30 орчим настай залуугийн хамт 1 шил 0.5 литрийн “Хараа” гэдэг архи хувааж уусан. М.Э****** бид хоёр архи хувааж уугаад сууж байтал М.Э****** нь гэнэт надруу агсраад...намайг газар унагаж байгаад тархи, толгой, нүүр, эрүүрүү хөлөөрөө 4-өөс 5-н удаа өшиглөсөн. Би тэр үед М.Э******гийн урдаас эсэргүүцэл үзүүлж чадаагүй нүдүүлсэн...ухаан алдаад нэг сэрсэн чинь эмнэлэг дээр ирсэн байсан...”гэх мэдүүлэг /хх-3х/,

Гэрч Г.Одончимэг нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өсөн мэдүүлэгтээ: “...Би тухайн хаяг буюу 6 дугаар багийн 40 дүгээр гудамжны 01 тоотод оршин суудаг М.Э****** гэдэг залуугийн найз нь байгаа юм. М.Э****** нь миний харснаар Р.Л******г нэг удаа гараараа нүүрлүү нь цохиж байгаа харагдсан мөн хоорондоо барилцаад зогсож байхад нь би дундуур нь орж салгахад хөлөөрөө өшиглөж байгаа харагдсан...”гэх мэдүүлэг /хх-10х/,

Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Цолмонгийн 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 274 дугаартай:

1. Р.Л******гийн биед хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, зүүн талын гайморын дээд, доод ханын хугарал, доод уруул, зүүн хөмсгөнд шарх, доод үүдэн баруун 1, зүүн 1,2-р шүднүүдийн их хэмжээний хөдөлгөөн, доод буйл, баруун зүүн алимны салст, дух, баруун зүүн дээд доод зовхи, хамрын нуруу, баруун хөхлөг сэртэн, эрүү, доод уруул, баруун бугалга, нуруунд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохой зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байх боломжтой.

 3. Р.Л******гийн биед хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, зүүн талын гайморын дээд, доод ханын хугарал, доод уруул, зүүн хөмсгөнд шарх, баруун зүүн алимны салстын цус хуралт бүхий гэмтлүүд нь тус тусдаа бусад цус хуралтууд нь нийт хэмжээгээр гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

 4. Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

5. Доод үүдэн баруун 1, зүүн 1,2-р шүднүүдийн их хэмжээний хөдөлгөөн бүхий гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.2-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр буюу 10%-аар тогтонги алдагдана гэх дүгнэлт /хх-ийн 14х/,

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон

2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-22х/, 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 206 дугаартай шийтгэх тогтоол /хх-23-25х/, 2020 оны 5 дугаар сарын 22- ны өдрийн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Нисэх багийн Засаг даргын 14/50 дугаартай тодорхойлолт /хх-27х/, М.Эрдэнэдалагийн иргэний үнэмлэхийн хуулбар хувь /хх-28х/, 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-29х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн ************дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: Шүүгдэгч Э.Болдбаатар нь Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2020 оны 5 дугаар сарын 03-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох хамтран амьдрагч Л.Эрдэнэдүүрэнг тохиолдлын шинжтэй нэг удаагийн үйлдлээр толгой руу цохиж, хөл рүү нь өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч М.Э******гийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн “... Би 2020 оны 5 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө 01 цагийн үед “Хангарьд” буудлаас 0.5 литрийн Хараа гэсэн нэртэй архи аваад найз охин Одончимэгтэй хувааж уусан. Би тэгэхдээ ихэнхийг нь уусан. Архи талдаа орж байхад 02 цагийн үед гаднаас манай ээжийн хамтран амьдрагч Р.Л****** гэгч хүн орж ирсэн. Би ууж байсан архинаасаа ганц хоёр хундага архи хийж өгсөн....Р.Л****** ах урьд өмнө ээжийн маань намайг ажилтай байх үед янхан жомбогоор нь дуудаж агсам тавьдаг байсан талаар ярьж хэлсэн чинь хэрүүл болж маргалдаж эхэлсэн...Би яг хоёр удаа нүүрлүү нь цохисон...” гэх мэдүүлэг /хх-12х/,

 Хохирогч Р.Л****** мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг /хх-3х/, Гэрч Г.Одончимэгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хх[1]10х/, Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Цолмонгийн 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 274 дугаартай дүгнэлт /хх[1]ийн 14-р хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч М.Э******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг шүүгдэгч М.Э****** нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Шүүгдэгч М.Э****** нь хохирогч Р.Л******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бөгөөд хохирогч нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн байх тул шүүгдэгч М.Э****** нь бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч М.Э******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 Шүүгдэгч М.Э****** нь 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 206 дугаартай шийтгэх тогтоолоор 3 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгэгдэж байсан /хх-23-25х/ боловч 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд “Ялтай байдал” байхгүй болсон тул шүүгдэгч М.Э******г анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Шүүгдэгч М.Э****** нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч М.Э****** нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлөх эрхээр нь ханган өмгөөлөгчгүй оролцуулав.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч М.Э****** нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Улсын яллагчийн зүгээс шүүх хуралдаанд гаргасан саналдаа шүүгдэгч М.Э******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг гаргасан.

Шүүх хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, хохирол төлбөргүй, гэм буруу дээр маргаангүй зэргийг харгалзан үзэж шүүгдэгч М.Э******д 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18.1 дугаар зүйл, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Барчууд овогт М******ын Э******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М******ын Э******г 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Э****** нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар шүүгдэгч М.Э******г согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

5. Шүүгдэгч М.Э******гийн согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ, нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэнд хяналт тавихыг Хөвсгөл аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Э******д шүүхэд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЭЭЖИН