| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намдагийн Нямсүрэн |
| Хэргийн индекс | 179/2017/00630355/ |
| Дугаар | 2017/ШЦТ/63 |
| Огноо | 2017-03-18 |
| Зүйл хэсэг | 099.1., |
| Улсын яллагч | П.Итгэл |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 2017/ШЦТ/63
| МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Хөвсгөл аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нямсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар: Нарийн бичгийн дарга С.Дэмбэрэлсамбуу, Улсын яллагч П.Итгэл, Шүүгдэгч *****************нарыг оролцуулан аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллагдагчаар татсан тогтоол баталж ирүүлсэн *****************холбогдох эрүүгийн 201722000070 дугаартай хэргийг 2017 оны 2 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Холбогдсон хэргийн талаар /яллагдагчаар татсан тогтоолд дурьдсанаар/ Шүүгдэгч *****************нь 2017 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр иргэн Ж.Ариунжаргалыг зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ. Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ НЬ: |
| Шүүгдэгч *****************нь 2017 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр иргэн Ж.Ариунжаргалыг зодож зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, уруулд язарсан шарх, уруул, эрүү, бугалга, шуунд цус хуралт бүхий гэмтэл санаатай учруулсан болох нь: Шүүгдэгч *****************хэрэг бүртгэлтийн болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: ... Ариунжаргал хөдөө байдаг төрсөн ах Ариунбатынд аваачиж өгөөд харуулна гэхээр нь би хүүхдээ өгч явуулахгүй өөрөө хүүхдээ харна гэж хэлсэн. Миний өмнөөс чи мэддэг юм уу би мэднэ гэж хэлж маргалдсаны улмаас хоорондоо зодолдсон. Тэр үед бид хоёр хоёулаа бие биенийхээ үс толгойноосоо зулгаалцаад баруун талын мөр лүү нь гараараа цохиж зодолдсон. Миний үснээс зулгаахаар нь адилхан үснээс нь зулгаасан.... гэх мэдүүлэг /хх-ийн 20-24-р хуудас/, Хохирогч *****************хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлсэн: Би хамтран амьдарч байгаа Ганбаатарын Гэрэлцогттой 2013 онд танилцаад 2016 оны 4 сард бага хүү Хэрлэнг төрүүлсэн. Миний том охин Энэрэл манай ээжтэй хамт амьдардаг юм. Миний хувьд Гэрэлцогттой 2016 оны 3 дугаар сараас хойш хамт амьдардаг болсон. 2017 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр Гэрэлцогтод би Бүрэнтогтох сумын эмнэлэгт ажиллахаар боллоо гэж хэлтэл хүүхдийг хэн харах юм заавал тийшээ явж яадаг юм бэ энэ хүүхэд чинь уйлна шүү дээ гээд шууд уурлаад зодсон юм...чи яахаараа тийшээ явдаг юм гээд өшиглөөд толгой руу цохиод дайралдсан зүйлээр шидэж намайг барьж авч орон дээр дарж унагаагаад нүүр лүү олон удаа цохиж нүдсэн. Дараа нь баруун мөр лүү сандлаар 2-3 удаа цохиод ална тална. хүүхэд авч явж үзээрээ хэрэв чамайг Бүрэнтогтох руу хүүхэд аваад явах юм бол араас чинь очиж ална шүү гэх мэтчилэн дарамталсан гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 дугаар хуудас/, Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 103 тоот шинжээчийн дүгнэлтэнд: *****************биед гэмтэл тогтоогдлоо. *****************зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, уруулд язарсан шарх, уруул, эрүү, бугалга, шуунд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй болно. /хавтаст хэргийн 19 дүгээр хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан арга хэрэгслийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүгдэгч Г.Гэрэлцогтыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч *****************нь урьд ял шийтгэл эдэлж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 37-р хуудас/-аар болон шийтгэх тогтоолын хуулбар зэргээр тогтоогдож байна. Эрүүгийн 201722000070 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290, 294- 298, 418 дугаар зүйлийн 418.2, 418.5 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
|
|
| ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ |
| Н.НЯМСҮРЭН |