Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 2021/ШЦТ/253

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Улсын яллагч: Н.Нямдорж,

Нарийн бичгийн дарга: Д.Чимэдцэрэн,

Шүүгдэгч: Ч.Цэндсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Цэндсүрэнд холбогдох эрүүгийн 2114000000250 дугаар хэргийг 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, Шаргалжуут овогтой Чимэгмаагийн Цэндсүрэн, / Регистрийн дугаар: ВТ94042814/-тай. 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Ч.Цэндсүрэн нь 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Шаргалжуут 8 дугаар багт хууль сахиулагч болох Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын Шаргалжуут 8 дугаар багийн цагдаа С.Лундааг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан чулуу шидэж буюу хүч хэрэглэж эсэргүүцсэн...” гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр /

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Талууд хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох 2 баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч Ч.Цэндсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн …2021 оны 07 дугаар сарын 22-ны өдөр намайг гэртээ байж байхад манай найз Цэнджаргал 14 цагийн үед 2.5 литртэй 4 ширхэг пиво авч ирсэн. Бид хоёр хувааж уусан. Тэгээд би гэрийн үүдэнд сууж байгаад миний урдуур хоёр жаахан эрэгтэй хүүхэд явахаар нь би “ахын хоёр дүү нааш ир” гэхэд цаашаа зугтаагаад явахаар нь би буцаад гэр лүүгээ явсан. Тэгээд байж байхад миний араас манай багийн 2 цагдаа орж ирээд “нэг хүн гудмаар согтуу орилоод байна” гэж дуудлага ирсэн. Тэр дуудлагын дагуу явж байна гэсэн. Тэгэхээр нь би ямар ч байсан өөдөөс нь хэрэлдсэн. Юу гэж хэрэлдсэн гэдгээ санахгүй байна. Тэгээд Лундаа цагдаа над руу газ цацсан. Тэгээд би Лундаа цагдаагийн нуруу руу нь чулуу шидсэн. Дараа нь ээжээс асуухад намайг “цагдаа орж унт” гэхээр нь би салаавч энэ тэр өгөөд Лундаа цагдааг заамдаж аваад тавихгүй байсан гэсэн. Тэгээд л над руу газ цацсан гэж байсан...” гэх мэдүүлэг / хх-ийн 74-75 /,

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Цэндсүрэн мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй гэв. 3. Хохирогч С.Лундаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Өчигдөр буюу 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 21 цаг 29 минутад н.Батхуяг гэх хүнээс “Хамгийн арын гудамжны дээгүүр нэг согтуу хүн агсам тавиад хутга бариад хүмүүс рүү “Ална” гээд орилоод яваад байна” гэсэн дуудлага ирсэн. Тухайн дуудлагын дагуу би 2 олон нийтийн цагдаагийн хамт тухайн дуудлага дээр очоод зугтааж магадгүй гэж бодоод гудамжны 2 талаар явсан. Би гудамжны урдуур манай 2 олон нийтийн цагдаа болох Цэндсүрэн, Оргилсайхан нар араар нь явсан. Тэгээд намайг урдуур тойроход хүн байгаагүй. Тэгээд гэрийнх нь ард хүн орилоод байхаар нь яваад очиход манай хоёр олон нийтийн цагдаатай Ч.Цэндсүрэн гэх залуу барилцаж аваад ноцолдоод зогсож байсан. Тэгээд би очоод “Юу болов яагаад байгаа юм” гэхэд Ч.Цэндсүрэн гэх залуу “Би эхнэр хүүхдээсээ салах гээд байна” гэхээр нь би “Одоо тайвшраад орж амар” гэхэд “Чадахгүй” гээд өөдөөс орилоод “Та нар миний амрах хугацааг заах юм уу” гээд орилсон. Тэгээд тухайн залуугийн ээж гэх Э.Чимэгмаа гэх эмэгтэй хүүхдээ дарж хэвтчихээд босгохгүй байсан. Тэгээд бид 3 “Та нар одоо орж амар. Хүмүүс орилолдоод байна гэж дуудлага ирээд байна” гэж хэлсэн. Тэгэхэд ээж нь “Манай хүүхэд айлд очиж агсам тавиагүй. Хэн тэгж дуудлага өгөөд байгаа юм” гэж орилсон. Тэгэхээр нь би “Эгчээ та нарыг би зүгээр байхад ирээгүй ойр орчмын айлуудын чинь амгалан тайван байдал алдагдаад байна” гэж хэлээд тайвшруулсан. Тэгээд Ч.Цэндсүрэн гэх залуу босож ирээд бас дайраад орилоод намайг заамдаж авсан. Тэгэхээр нь би нэг удаагийн тусгай хэрэгсэл буюу газаар нүүрэнд нь нэг удаа цацсан. Тэгээд “Нүд” гээд орилоод байхаар нь би нүүр лүү нь ус цацаж өгсөн. Тэгээд арай гайгүй болоод орилж дайрахаа больсон. Тэгээд би “Орж амар” гэж хэлэхэд ээж нь “Та нар миний хүүхдийг авч явах гэж байна. Би гол руу орж үхнэ. Та нар миний хүүхдийг шорон руу аваад яв намайг Шаргалжуутын гол нь аваад явна биз” гээд орилоод байсан. Тэгэхэд Ч.Цэндсүрэн гэх залуу “Та нар миний амьдралд гай боллоо” гээд дахиад орилоод байсан. 3 Тэгээд би Э.Оргилсайхан гээд олон нийтийн цагдаагийн хамт ээжийг нь тайвшруулах гээд зогсож байхад араас “Хүүе наадахаа тавь” гээд нэг хүн орилохоор нь би эргээд харахад Ч.Цэндсүрэн чулуу шидэх гээд нэг том чулуу өргөсөн байсан. Тэгээд би Э.Оргилсайханыг түлхээд өөрөө холдчих байх гэж бодоход араас нуруун дээр нөгөө том чулуу нь оносон. Тэгээд би эргээд харахад эгч Ч.Сэрчмаа нь “Чи цагдааг чулуугаар цохчихлоо ш дээ. Чамд ямар буруу зүйл хийсэн юм” гэж хэлж байсан. Тэгээд байж байхад удаач үгүй ээж нь “Чи миний нүүр лүү газ цацсан” гээд дайраад байсан. Би бол ганцхан Ч.Цэндсүрэн рүү газ цацсан. Ээж нь Ч.Цэндсүрэн дээр очоод тэвэрч аваад дарж хэвтэж байгаад хувцас болон гарт нь шингэсэн газыг л өөрөө нүүр лүүгээ оруулсан байх. Тэгээд тэндээ баахан байж байгаад бүгдийг нь тайвшруулаад амраасан. Ч.Цэндсүрэнг ээжид нь хүлээлгэн өгсөн. Ч.Цэндсүрэнгийн ээж Э.Чимэгмаа гэх эмэгтэй бас архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Хаана уусан гэдгийг нь бол мэдэхгүй. Одоо ямар нэг ил харагдах гэмтэл байхгүй. Миний нуруу руу чулуугаар цохисон. Тэр хэсэг нь өчигдөр улайсан байсан. Өнөөдөр зүгээр болсон байна лээ. Гэхдээ нуруу руу хатгаад аарцаг руу бас өвдөөд нэлээн хөндүүртэй байгаа. Би тухайн хүмүүст гар хүрсэн зүйл байхгүй. Ч.Цэндсүрэнг шаардлага эсэргүүцээд орилоод байхаар нь нэг удаа газ цацсан. Өөр хэн нэгэн рүү газ цацсан зүйл байхгүй. Э.Чимэгмаа гээд Ч.Цэндсүрэнгийн ээж, Ч.Сэрчмаа гээд Ч.Цэндсүрэнгийн төрсөн эгч, мөн манай 2 олон нийтийн цагдаа Э.Оргилсайхан Ч.Цэндсүрэн нар байсан өөр хүн байгаагүй.” гэсэн мэдүүлэг / хх-ийн 29-31 /,

4. Гэрч Ч.Сэрчмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:“...Өчигдөр буюу 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдөр манай дүү Ч.Цэндсүрэн “Найзтайгаа уулзаад ирье” гээд явсан. Тэгээд 18 цагийн үед манай дүү н.Цэнджаргал гэх найзтайгаа нэлээн согтуу ирсэн. Тэгээд тэр 2 орж ирээд унтсан. Н.Цэнджаргал нь жаахан хэвтэж байгаад “Гэр лүүгээ явлаа" гээд явсан. Тэгээд манай дүү 19 цагийн үед сэрээд гудамж руу гарсан байсан. Гудамжинд 2 жаахан хүүхэд тоглоод зогсож байхад нь манай дүү “Хөөе наашаа хүрээд ир” гээд орилоод араас нь хөөсөн. Тэгээд нөгөө хүүхдүүд зугтаагаад явсан. Тэгээд Ч.Цэндсүрэн буцаад гэртээ ирсэн. Дөнгөж орж ирээд байж байхад нь араас нь цагдаа нар орж ирээд “Амрыг эрье дуудлагын дагуу явж байна” гэж хэлсэн. Тэгээд манай дүү цагдаа руу “Пиздаануудаа” гээд орилоод дайраад байсан. Тэгээд нэлээн маргаан болоод манай дүү С.Лундаа гээд цагдааг заамдаж авсан. Тэгээд С.Лундаа манай дүү рүү газ цацсан. Тэгээд манай дүү арай гайгүй болоод байж байхад манай ээж л жаахан орилоод “Хүүхэд авч явах гээд байна. Битгий авч яв” гээд Ч.Цэндсүрэнг дараад хэвтээд байсан. Тэгээд удалгүй манай дүү С.Лундаа гэх цагдаагийн араас чулуу шидээд С.Лундааг нөгөө чулуу нь оносон. Тэгэхээр нь би дүү Ч.Цэндсүрэнг “Чи яаж байгаа юм. Цагдаагийн урдаас чулуу шидээд” гээд загнасан. Тэгээд С.Лундаа ч ямар нэг зүйл хэлээгүй. Удаагүй бүгд тайвшраад гайгүй болоод цагдаа нар явсан. Өөр ямар нэг зүйл болоогүй. Миний биед хэн нэгэн халдсан зүйл байхгүй. Манай дүү бол архи хэрэглэдэг. Архи уухаараа тавтиргүй их агсам тавьдаг. Нэг хашрааж л авмаар байгаа юм.” гэсэн мэдүүлэг / хх-ийн 41-42 /,

5. Гэрч Э.Чимэгмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Манай хүүгийн 4 л буруу юм чинь яриад байх зүйл байхгүй. Архи ууж цагдаагийн өөдөөс элдэв зан гаргаад биед нь халдсан нь үнэн өөр хэлэх зүйл байхгүй… гэсэн мэдүүлэг /хх-ийн 45-46-р тал/

6. Гэрч Э.Оргилсайханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Өчигдөр буюу 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдөр цагдаагийн дэд ахлагч С.Лундаагийн утсанд н.Батхуяг гэх иргэнээс “Нэг хүн хутга бариад гудамжинд “Ална” гээд орилж, чарлаад яваад байна” гэсэн дуудлага ирсэн. Тухайн дуудлагын дагуу дэд ахлагч С.Лундаа, олон нийтийн цагдаа Т.Цэндсүрэн нарын хамт явсан. Тэгээд С.Лундаа “Гудамжны 2 талаар явъя. Та хоёр араар нь яв. Би урдуур нь явъя” гэсэн. Тэгээд Т.Цэндсүрэн бид хоёр гудамжны араар ороход урдаас Ч.Цэндсүрэн ирээд шууд “Би айл руу ороогүй. Хүний араас хөөгөөгүй. Би та нарыг ална шүү4 гээд орилсон. Тэгэхээр нь бид 2 очоод “Юу болсон бэ” гэхэд шууд Т.Цэндсүрэн рүү дайраад орилоод байсан. Би 'Яасан юу болсон юм” гэхэд Э.Чимэгмаа эгч гарч ирээд хүүхдээ татаж аваад “Та нар манай хүүхдийг авч явах гэж байна' гээд байсан. Тэгээд Ч.Цэндсүрэн цаанаас нь олон нийтийн цагдаа Т.Цэндсүрэнг барьж аваад хувцаснаас зуураад. над руу бас дайрсан. Цаанаас нь С.Лундаа ирээд 'Юу болов” гэхэд орилоод байсан. Тэгээд бид хэд “Одоо орж амар” гэж хэлсэн. Тэгээд Ч.Цэндсүрэн “Амрах амрахгүйгээ та нар шиг юмнуудаар, пиздаануудаар заалгахгүй” гэж орилоод байсан. “Дуугүй бай орж амар” гэж хэлэхэд ерөөсөө шаардлага биелүүлэхгүй С.Лундааг заамдаж авсан. Тэгээд С.Лундаа нүүр лүү нь нэг удаа газ цацсан. Тэгээд удаагүй С.Лундаа бид хоёрыг зогсож байхад гэнэт С.Лундаа чулуу гэж хэлээд намайг түлхсэн. Тэгээд тэр чулуу нь С.Лундааг оноод С.Лундаа “Чи намайг чулуугаар цохичихлоо ш дээ” гэж хэлсэн. Тэрнээс хойш унтахгүй бас баахан орилж байгаад арай гайгүй болоод ээж нь Ч.Цэндсүрэнг авч ороод унтуулсан. Миний биед хэн нэгэн халдаагүй. Би хэн нэгний биед халдсан зүйл байхгүй…” гэсэн мэдүүлэг / хх-ийн 49-50 дугаар хуудас/,

7. Гэрч Т.Цэндсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:…2021 оны 07 дугаар сарын 22-ны өдөр цагдаагийн дэд ахлагч С.Лундаагийн утсанд С.Батхуяг гэх иргэнээс “Нэг хүн хутга бариад гудамжинд “Ална” гээд орилж, чарлаад яваад байна” гэсэн дуудлага ирсэн. Тухайн дуудлагын дагуу дэд ахлагч С.Лундаа, олон нийтийн цагдаа Э.Оргилсайхан бид 3 хамт явсан. Тэгээд С.Лундаа “Гудамжны 2 талаар явъя. Та хоёр араар нь яв. Би урдуур нь явъя” гэсэн. Тэгээд Э.Оргилсайхан бид хоёр гудамжны араар ороход Ч.Цэндсүрэн хашааныхаа ард зогсож байсан. Тэгээд бид хоёрыг хараад шууд “Би айл руу ороогүй. Хүний араас хөөгөөгүй” гээд орилсон. Тэгэхээр нь бид хоёр очоод “Амрыг эрье юу болсон бэ” гэхэд шууд над руу дайраад “Би танай ахтай чинь архи уусан. Тэгээд чи яах юм” гээд орилоод намайг түлхсэн. Тэгээд би “Яасан юу болсон юм” гэхэд Э.Чимэгмаа эгч гарч ирээд хүүхдээ татаж аваад “Та нар манай хүүхдийг авч явах гэж байна” гээд байсан. Тэгээд Ч.Цэндсүрэн цаанаас нь шууд намайг барьж аваад хувцаснаас зуураад, Э.Оргилсайхан руу бас дайрсан. Цаанаас нь С.Лундаа ирээд “Юу болов” гэхэд “Би эхнэр хүүхдээсээ салах гээд байна” гээд орилоод байсан. Тэгээд бид хэд “Одоо орж амар. Ойр орчмын айлуудынхаа амгалан тайван байдлыг алгадуулаад байна” 5 гэж хэлсэн. Тэгээд Ч.Цэндсүрэн “Амрах амрахгүйгээ та нар шиг юмнуудаар заалгахгүй” гэж орилоод байсан. “Дуугүй бай. Орж амар” гэж хэлэхэд ерөөсөө шаардлага биелүүлэхгүй С.Лундааг заамдаж авсан. Тэгээд С.Лундаа нүүр лүү нь нэг удаа газ цацсан. Удаагүй арай гайгүй болоод байж байхад ээж нь бас манай хүүхдийг “Та нар авч яв. Би голд орж үхнэ” гээд байсан. Тэгээд би гэрийнх нь хажууд эгчтэй нь юм яриад зогсож байхад Ч.Цэндсүрэн газраас их том хэмжээний чулуу аваад С.Лундаа руу шидсэн. Тэгээд тэр чулуу нь С.Лундаагийн нуруун дээр оноод С.Лундаа “Чи намайг чулуугаар цохичихлоо ш дээ” гэхэд эгч, ээж хоёр нь Ч.Цэндсүрэнг загнаад байсан. Тэгээд арай гайгүй болоод Ч.Цэндсүрэнг амраасан. Тэгээд бид нар явсан. Миний биед хэн нэгэн халдаагүй. Би хэн нэгний биед халдсан зүйл байхгүй… гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 53-54 дүгээр хуудас/,

8. Гэрч С.Батхуягийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:“... 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 21 цагийн үед гадаа нэг хүн орилж чарлаад байхаар нь гарахад 2 жаахан хүүхэд өөдөөс гүйхээр нь “Юу болов” гэхэд “Ардаас нэг ах ална шүү гээд орилоод хутга бариад хөөгөөд байна” гэж хэлсэн. Тэгээд би харахад Ч.Цэндсүрэн орилоод яваад байсан. Хутга барьсан байсан үгүйг нь бол хараагүй Тэгэхээр нь цагдаа С.Лундаа руу залгаад “Манай дээд талын хашаанд байдаг Ч.Цэндсүрэн чинь энд ална гээд орилоод яваад байна” гэж хэлж дуудлага өгсөн. Тэгээд намайг гэрт байхад л орилж чарлаад байгаа нь сонсогдоод байсан. Хэсэг хугацааны дараа гайгүй болчих шиг болсон. Би бол очиж уулзсан. Харсан зүйл бол байхгүй. Янз бүр болчих байх гэж бодоод цагдаад дуудлага өгсөн. Өөр зүйлийн талаар мэдэхгүй.” гэх мэдүүлэг / хх-ийн 57-58 /,

9. Баянхонгор аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны 2021 оны 07 дугаар сарын 29- ний өдрийн 347 дугаартай шинжээчийн: “...С.Лундаагийн биед гэмтэл тогтоогдсонгүй...” гэсэн дүгнэлт / хх-ийн 66-67 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ. Шүүхээс Цэндсүрэн нь 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Шаргалжуут 8 дугаар багт хууль сахиулагч болох Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын Шаргалжуут 8 дугаар багийн цагдаа С.Лундааг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан чулуу шидэж буюу хүч хэрэглэж эсэргүүцсэн үйл баримт болсон болох нь хохирогч С.Лундаагийн “...Тэгээд гэрийнх нь ард хүн орилоод байхаар нь яваад очиход манай хоёр олон нийтийн цагдаатай Ч.Цэндсүрэн гэх залуу барилцаж аваад ноцолдоод зогсож байсан. Тэгээд би очоод “Юу болов яагаад байгаа юм” гэхэд Ч.Цэндсүрэн гэх залуу 6 “Би эхнэр хүүхдээсээ салах гээд байна” гэхээр нь би “Одоо тайвшраад орж амар” гэхэд “Чадахгүй” гээд өөдөөс орилоод “Та нар миний амрах хугацааг заах юм уу” гээд орилсон. Тэгээд тухайн залуугийн ээж гэх Э.Чимэгмаа гэх эмэгтэй хүүхдээ дарж хэвтчихээд босгохгүй байсан. Тэгээд бид 3 “Та нар одоо орж амар. Хүмүүс орилолдоод байна гэж дуудлага ирээд байна” гэж хэлсэн. Тэгэхэд ээж нь “Манай хүүхэд айлд очиж агсам тавиагүй. Хэн тэгж дуудлага өгөөд байгаа юм” гэж орилсон. Тэгэхээр нь би “Эгчээ та нарыг би зүгээр байхад ирээгүй ойр орчмын айлуудын чинь амгалан тайван байдал алдагдаад байна” гэж хэлээд тайвшруулсан. Тэгээд Ч.Цэндсүрэн гэх залуу босож ирээд бас дайраад орилоод намайг заамдаж авсан. Тэгэхээр нь би нэг удаагийн тусгай хэрэгсэл буюу газаар нүүрэнд нь нэг удаа цацсан. Тэгээд “Нүд” гээд орилоод байхаар нь би нүүр лүү нь ус цацаж өгсөн. Тэгээд арай гайгүй болоод орилж дайрахаа больсон. Тэгээд би “Орж амар” гэж хэлэхэд ээж нь “Та нар миний хүүхдийг авч явах гэж байна. Би гол руу орж үхнэ. Та нар миний хүүхдийг шорон руу аваад яв намайг Шаргалжуутын гол нь аваад явна биз” гээд орилоод байсан. Тэгэхэд Ч.Цэндсүрэн гэх залуу “Та нар миний амьдралд гай боллоо” гээд дахиад орилоод байсан. Тэгээд би Э.Оргилсайхан гээд олон нийтийн цагдаагийн хамт ээжийг нь тайвшруулах гээд зогсож байхад араас “Хүүе наадахаа тавь” гээд нэг хүн орилохоор нь би эргээд харахад Ч.Цэндсүрэн чулуу шидэх гээд нэг том чулуу өргөсөн байсан. Тэгээд би Э.Оргилсайханыг түлхээд өөрөө холдчих байх гэж бодоход араас нуруун дээр нөгөө том чулуу нь оносон. Тэгээд би эргээд харахад эгч Ч.Сэрчмаа нь “Чи цагдааг чулуугаар цохчихлоо ш дээ. Чамд ямар буруу зүйл хийсэн юм” гэж хэлж байсан. Тэгээд байж байхад удаач үгүй ээж нь “Чи миний нүүр лүү газ цацсан” гээд дайраад байсан. Би бол ганцхан Ч.Цэндсүрэн рүү газ цацсан. Ээж нь Ч.Цэндсүрэн дээр очоод тэвэрч аваад дарж хэвтэж байгаад хувцас болон гарт нь шингэсэн газыг л өөрөө нүүр лүүгээ оруулсан байх. Тэгээд тэндээ баахан байж байгаад бүгдийг нь тайвшруулаад амраасан...” гэх мэдүүлэг, гэрч Ч.Сэрчмаагийн “...Тэгээд манай дүү цагдаа руу “Пиздаануудаа” гээд орилоод дайраад байсан. Тэгээд нэлээн маргаан болоод манай дүү С.Лундаа гээд цагдааг заамдаж авсан. Тэгээд С.Лундаа манай дүү рүү газ цацсан. Тэгээд манай дүү арай гайгүй болоод байж байхад манай ээж л жаахан орилоод “Хүүхэд авч явах гээд байна. Битгий авч яв” гээд Ч.Цэндсүрэнг дараад хэвтээд байсан. Тэгээд удалгүй манай дүү С.Лундаа гэх цагдаагийн араас чулуу шидээд С.Лундааг нөгөө чулуу нь оносон. Тэгэхээр нь би дүү Ч.Цэндсүрэнг “Чи яаж байгаа юм. Цагдаагийн урдаас чулуу шидээд гээд загнасан. Тэгээд С.Лундаа ч ямар нэг зүйл хэлээгүй...” гэх мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэргээр нотлогдсон тогтоогдсон байна гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Ч.Цэндсүрэнг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэм буруутайд тооцлоо. Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч Ч.Цэндсүрэнг эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэв.

7 Шүүгдэгч Ч.Цэндсүрэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож,гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, түүнийг Баянхонгор сумын Шаргалжуут 8 дугаар багийн нутаг “Бардан” гэх газарт байх гэрээс Шаргалжуут тосгоны эмнэлэг, эмийн сан, тосгоны багийн төв, тосгоны дэлгүүр зэрэг газраар зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаатай адил хугацаагаар зорих үүргийг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ. Уг үүргийг техникийн хяналт тавьж хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн тул шүүгдэгч Ч.Цэндсүрэнг хохирогч нарт төлөх төлбөргүй, шүүгдэгч Ч.Цэндсүрэн нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдаж шийдвэрлэв. Хэрэгт эд мөрийн баримтаар шүүгдэгч Ч.Цэндсүрэнгийн гэмт хэрэг үйлдэхдээ ашиглаж шидсэн гэх чулууг хураан авсан Прокурорын тогтоолыг хүчингүй болгож уг чулууг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгаж шийдвэрлэв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2,36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Шаргалжуут овогтой Чимэгмаагийн Цэндсүрэнг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Шаргалжуут овогтой Чимэгмаагийн Цэндсүрэнг зургаан / 06 / сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ч.Цэндсүрэнг Баянхонгор сумын Шаргалжуут 8 дугаар багийн нутаг “Бардан” гэх газарт байх гэрээс Шаргалжуут тосгоны эмнэлэг, эмийн сан, багийн төв, тосгоны дэлгүүр зэрэг газраар зорчих үүргийг хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч Ч.Цэндсүрэн нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийн хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8-д зааснаар шүүгдэгч Ч.Цэндсүрэн нь хэргийн учир цагдан хоригдсон 8 хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгчийн хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4- д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар шүүгдэгч Ч.Цэндсүрэнгийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх чулууг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгасугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5- д зааснаар шүүгдэгч Ч.Цэндсүрэнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ч.Цэндсүрэнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ